ЭРЭЭД ЭРЭЭД ОЛООГҮЙ ЭМ, ЖААХАН ХҮҮГИЙН МИНЬ АМИЙГ АВЧ ОДОХ ШАХСАН ӨВЧНИЙ ЕРӨНДӨГ ТРАНШЕЙНЫ ОХИНЫ ҮСЭНД БАЙХ ЮМ ГЭЖ ЯАЖ МЭДЭХ БИЛЭЭ…
Даахьтай дэлхий, ярьдаг ганц нар хүүгээ шарлачихаж гэдгийг дуулмагц даргын чих шуугиад хоолойд нь бөөн мөс чихэлдэх шиг болж хөшчихөвУтасны цаанаас эхнэрийнх нь сандчин хашгичих осолдохгүйлсонсогдохоос биш юу гээд байгаа нь ойлгогдохоо больжээХир удаан тийнхүү хөшсөнөөчмэдсэнгүй. .Сэхээ орж анзаарвал утас алин цагийн эзэнгүй “ Дийд дийд ” гэж гаслаж байжээЭмнэлэг дээр даргын хүүг өөрсдөө шарлуулчихсан мэт сандарч тэвдэн бөхөлзөж нахилзсан эмч нар харцаараа шал шүүрдэн гүйлдсээр угтлааХүү нь зүгээрчнэг шарлачихаагүй тунчхүнд хэлбэрээр өвдсөн гэлцэнэДаргын толгойд “ Одоо яадаг билээ ” гэхтэй яг зэрэгцэн “Америк” гэсэн бодол авралын од шиг цахилан орж ирэвТэгээд аргагүйлнэг аав шиг, дарга шиг шийдэмгий шийдвэр гарган маргааш өглөө нь хүүгээ тэврээд Америк орныг зорьлооХүчирхэг баян Америкчтэднийг тайвширч санаа алдтал нь элэгсэг дотноор угтаж зөвхөн өөрсдөөр ньлдутаж байсан мэт санагдах элбэг дэлбэгийн вант улс шиг цэмцийсэн
эмнэлэгт хүүг нь хэвтүүлэн зүйл бүрийн эм тариагаар эмнэжгарлааДолоо хоног, нэг сар, хагас жил эмнүүлээд хүү эдгэсэнчүгүй,
басхүү муудаадчсүйд болсонгүйХийсвэр зураачийн зураг шиглучир нь үл ойлгогдох сүүмийсэн харцтай, эм тарианы ханаж цаддаггүй хөхүүр болж орхих нь тэрЧухам яагаад эмчилгээ таарахгүй байгааг гайхсан сайхан зантай эмч нар хүүд хийдэг эм тариа, сэлбэдэг цусыг байсгээдлсолиноХар, еврей тэрчбүү хэл гарал нэгтэй юм гэнэлээ хэмээгээд индиан хүний цусаар хүүг таривНэмэр байдаггүйНүд нь ширгэж хацар нь улам цонхийсоорАргаа барсан эмч нар ази хүний цус таарах юм биш байгаа даа гэлцэж байгаад япон, солонгос, хятад, энэтхэг хүний цус хийлээЯмарчхувирал гарсангүйХамгийн сүүлд газар нутаг нь ойролцоо юм даа гээд сибирийн орос хүний цусаар таривӨчүүхэнчнэмэр алгааТэгээд эцсийн ганц аргаа хэрэглэн эцэг эхийнх нь цусаар тарив.. Яглурдынх шигээ үр дүнгүй өнгөрлөөИнгээд нэглөдөр Америк эмч нар гараа алдлан санаа алдацгааж
“ Аваад яв даа , нутгийнх нь нар агаар эмнэж юуны магад” гэсэн ажгууӨөр яахавОнгоц дүүрэн эм тариа ачаад хүүгээ тэврээдлбуцацгаавАвчиж жижигрээд тэвэрт нь тайрдас мэт холхих, өд адил хөнгөрсөн хүүгээ тэврээд нутгаа тэмцэж яваа даргын сэтгэл хамхуул дэлбүүлээс өгсүүлээд замдаа өртсөнхад чулуугчгэлээ хаман хуйлрах хаврын нүдгүй хавсарга шиг чиг баримжаагүй шуурнаЗалуудаа үр хүүхдээр өнөр баян болчихгүй даанч яав даа гэж халагланаАлин цагийн Америкт явуулчихсан бол энэ бохир өвчин тусаачүү, үгүйчүү хэмээн шогширноГэвч одоо бүх юм нэгэнт өнгөрчээГэтэл …
Гэнэтхэн үлгэр амилах шиг “ Нутгийн хэн нэгэн ачтан ямар нэгэн навч авчирч идүүлээд эдгээчих юм биш байгаа даа ” гэсэн горьдлого хуй салхи шиг дэгдэн босч ирсэнээ
– Тиймчюм гэж хаа байхав дээ гэсэн харууслаар солигдон тэргүүнийг нь доош нь чирлээТэгээдлнутагтаа ирмэгцээ хамаглалдар цуутай лам нарыг урьж,
төрөл бүрийн ном уншуулдаг ажилтай боловҮдийн цайгаар гэртээ ирэхэд нь сангийн утаанд гэр нь бүүдийгээд манан дундаас бөртийх хад цохио шиг бүүр
түүр харагдах лам нар дүнгэнэтэл ном уншиж, хонх дамар тачигнан, үй олон тэдгээр лам даргын хүүд шигдчихээд салж өгөхгүй зовоогч чөтгөр шулмасуудтай сэхээ сэвгүй
нанчилдавч гэр орноос нь дайжуулж нэглхүч хүрэхгүй байгаа бололтой хөлсөө урсган номын шидээр тэмцэлдсээр угтанаБагширан баагих сангийн утаан дундуур эрдэмт гэвшүүдийн ном нь чөтгөрөө сөгтгөж байгаа юм уу, элдэвт уран чөтгөрүүд мань гэвшүүдийн номыг бурантаглаад
хөтөлчихсөн яваа юм уу бүү мэдДолоо хоног, нэг сар, хагас жил энэ тулаан үргэлжиллээЧөтгөр шулмасуудадхүү нь соруулан улам бүр бүүдийсээрӨвчин хэцүүчхүний амь гэдэг бөхөөхүрвэл бөх ажээДаргын сэтгэлд давхар томсон дээс шиг санагддаг асан хүүгийнх нь амь нас өдгөө
гэвэл чивчиртэл чангарсан утас шиг санагдах болж хэзээ тасарчих бол гэхээслхаашаачхамаагүй гараад гүймээр бодогдоноГэвч хүү тэссээрлбайлааТэгсэн нэг өдөр хаалгыг нь зориггүйхэн тогших дуу гарч зөвшөөрөл өгмөгц цэвэрлэгч хөгшин орж ирээд хоолойгоо зассанаа таг дуугүй нам зогсов.
– Аа Должин гуай … Та ямар хэргээр явна.
– Таны хүүд нэмэр болох болов уулгэж …
– Юү вэ ? Эм үү ?
– Үгүй ээ … Юулдаа … Тэр жил манай нэг охин ингэж шарлаад …
– Тэгээд эдгэсэн үү ?
– Тэгсэн …
– За Должин гуай минь тэр авралаа хурдан хэлээтэх …
– Бөөс л …
Даргын урам хугарч “ За за ” гэсхийгээд цэвэрлэгчээ гаргавЗалхаг юм гэж бодогдоод байсанчөдөржингөө шаналсан тархи толгойд нь
нэгэнт өөр арга үгүй юм чинь гэсэн бодол төрж энэ тухай авгайдаа дуулгавал “ Ондоо арга мөргүй юм чинь тэгдэглхэрэг байхдаа ” гэсэн хариу сонсож өнөө нэр муутай эрдэнэ ,
аврагчийнхаа эрэлд мордовОлсонгүйНарийн бичгийн дарга нь өглөө бүр ажилчдаа эрэлд хуваарилан өдөржин сэтгэл дэнслэн холхиод үдэш бүхэн бүтэлгүй хариу сонсоноБүтэн сар эрцгээлээСарвайтал хөөцөлдөх тусамлолддоггүй эрдэнэ ажХөдөөгүүр явцгаасан боловч хавьтуулсангүйАйлын авгайцуул
– Түй … Түй … Энэ муусайн хотынхон бохир заваан юм болохоорлманиусаас эрнэ шүүБидлгэж дундад зуунаараа байж байх ёстой юм ууБайхгүй гэж байнаТэр чинь устаад хагас зуун жил болж байгаа эдЭлдэв балай мухар сүсэгт автаад салдиргалж явахаар Мастер Маргарита хоёрыг уншдаг болоосой
гэж хангинаад эрлийнхнийг нь мухардуулжээНэг өглөө даргыг ажил руугаа явж байтал замын хажуугийн нүхнээс загайсан саарал толгой цухуйж байх нь тэр.
– ЗогсЦаадахаа бариадирЖолооч бууж гүйгээд бээлийн чинээ хүүхэд тэвэрсэн тохойн чинээ охин чирч ирэвӨнөө охин жолоочийн гараас мултарчих санаатай цахдана.
– Бушуул …Машинд оруул …
Тэд буцаад гэр рүүгээ давхилааӨнөө мухардтал эрүүлсэн амьтан жаал охинд ч, бээлийн чинээ хүүхдэд ньчёстой нэг буцлаж байнааҮсийг нь ялигүй ярмагцлбултасхийх тэдгээр хонгор шаргал “Амь тарианаас” тавыг тоолж аваад охиныг хүүхэдтэй нь үүднийхээ өрөөнд төвхнүүлэвЭмчилгээ долоо хоног үргэлжлээдлүр дүнгээ өгч хүүгийнх нь харцанд оч гялалзан хацар нь бумбайгаад ирлээСарын дараа нэгэн лүглэгэр хар тэрэг мөнөөх нүхний дэргэд зогсоод жолооч нь бөөн боодолтой юм нүхний ам хавьцаа овоолжтэрэгнийхээ арын хаалгыг нээн цав цагаан өлгийтэй хүүхэд тэвэрсэн дэрэвгэр хувцастай жаахан охин буулгачихаад өдрөөр харавсан од шиг цахилан төдөлгүй
шөнийн тэнгэрт сүлжилдэн харвалцах одод шиг нааш цааш цахилах олон хээнцэр тэрэг машины цуваанд нийлэн алга боловЖаал бүсгүй нүхний ам руу хөлөө унжуулан сууж хүүхдээ хөхүүлснээ
– За хоёулаа гэлтээ олъё доо хэмээгээд дээд тэнгэрээс хүй тасрах адил газрын гав руу намсхийн шингэвэй1997 онУлаанбаатар хотEnkhbold Dorjzovd: