АХ ДҮҮСИЙН ХАТУУ ХУВЬ ТАВИЛАН… Түрүүний хүмүүс худал хэлсэн байгаасай, гэртээ ороход аав минь согтуучгэсэн, тасраад хэвтчихсэнчбай хамаагүй орон дээрээ сууж байгаасай гэж тэсгэлгүй их хүсч байвХоёр жаал хамаг хурдаараа гүйсэн тул төд удалгүй гэртээ орж ирцгээхэд, ханхай хоосон хөндий гэр хүйтэн жавартай цуг угтан ававАав нь гэртээ ирчихсэн байхдаа хоолоо хийгээд гал түлчихсэн байдагсанГэвч харамсалтай нь тийм зүйл болсонгүйХоёр цаг хүлээсэнчаав нь ирсэнгүйХарин оронд нь сургууль дээр нь очиж уулзсан цагдаа ах ирэн цугтаа эмнэлэг рүү явцгаалааМоргийн үүдэнд дүүг нь үлдээн хүйтэн зоорь шиг өрөөнд Идэрээг дагуулан орж….

-Ээжээс чинь сураг гарахгүй хоёр жил болж байнаЭнэ юу гэсэн үг гэдгийг мэдэх үү? гэж аав нь уусан нэг шил архиныхаа халуунд согтуурхан хэл амаа ээдрүүлснээ

урдах намхан модон ширээг гараараа шаагаад ававШирээн дээр байсан хоосон архины шил, хэдэн аяга халбага,

тамхины иш, хогтой үнсний сав тал тал тийшээ цацагдан гэрийн хоймрын харалдаа дэвсээтэй байдаг өнгөө алдсан хивсэнцэр дээгүүр хаа сайгүй цацагдах нь тэрЭнэ гэрийн эзэн Дорлиг өмнө ньчархидарсыг нэлээн хүртчихдэг байсанчгэлээ сүүлийн хагас жил ёроолгүй ходоодтой юм шиглгудардаг болжээШалтгаан нь Солонгос улс руу хараар ажиллахаар явсан эхнэрээ ирэхгүй байгаагааслболсон гэж өөрийгөө зөвтгөх ч, хоёр хүүгээ даанч хайхрахаа больсон нэгэн байлааЭнэ жил тавдугаар ангид орсон том хүү Идэрээ согтуу аавынхаа хэрхэн агсамнаж байгааг байдаглзүйл мэтээр харснаа аавынхаа гөлийж сүүмийсэн харцыг

нэг харангуутаалунтах тун дөхсөн байгааг нь ойлгоод ававАаваасаа айн орныхоо буланд дээлээ нөмрөн чөргөр өвдгөө тэврэн суух дүүгээ тайвшруулан аргадаж,

-Миний дүү битгий айАх нь одоо аавыг унтуулчихна, за юу? гэж сөөсгөр үсийг нь илснээ, аавынхаа хажууд ойртон сууж

-АавОдоо унт даа, та чинь маргааш ээлжтэй биз дээ? Эртхэн нь унтсан нь дээр байх шүү гэж хэлээд суганаас нь дэмнэн ор руу нь чиглүүлэх гэж зүтгэв.

-Та хоёрчюугаа мэдэх вэ дээ, танай эх гэж нэг юм хоёр гурван жилийн өмнөөс нэг хар юмтайболсон сураг дуулдаад эхэлсэнБи тэгэхэд та хоёрыг тэжээх гэж энд шар махтайгаа хатаж байхад тэр муу тэнд заваарч явж байсан байх нь гэснээ Дорлиг учиргүй уйлаад эхлэвСогтуу хүний уйлах дуулах нь амархан байдгаас хойш энэ дүр зурагчбас Идэрээ хүүд хэзээний танил болжээТиймээсчүргэлжлүүлэн гуйх аргадахыг хослуулсаар аавыгаа оронд нь унтуулж дөнгөвУндуй сундуй болсон гэр орон, бохир аяга тавагнууд, өнгө нь мэдэгдэхээ больсон хивсэнцэр зэргийг хараад Идэрээ аяархан сүүрсалдавУрьд нь ээжийг байхад манайх арайчийм новширсон гахайн хороо шиг айл байгаагүйлюм даа гэж бодсоноо,

-Миний дүү хогоо шүүрдчихАх нь аяга тавгаа угаачихъя гэлээ.

-За ахаа гэснээ дүү нь год үсрэн бууж хогийн шүүр аван шороо тоосыг манартал шүүрдэж гаравХаранхуй шөнө болж байгаа учраас тэр хоёр хурдхан шиг гэрээ цэвэрлэж унтахаар баруун талын орон дээр зэрэгцэн хэвтэцгээлээ.

-Ах аа, ээж гэртээ хэзээ ирэх бол? Би санаад байна.

-Мэдэхгүй байна аа, миний дүүЭэжтэй утсаар яриагүй удсан байна.

-Яагаад бид нартай утсаар ярихгүй байгаа юм бэ? Түрүүн аавын яриад байсан хар юм гэдэг нь юу юм бэ? гэснээ дүү нь аяархан мэгшиж эхлэв.

-Битгий уйл даа БолдооНэглөдөр ээж хүрээд ирнэТэгвэл аав архи уухаа болиноҮүнийг сонсоод дүү нь уйлахаа больжээЭнэ гэр бүлийн хувь заяа яах гээд байгаа нь мэдэгдэхгүй ийнхүү сүүлийн хэдхэн жилийн хугацаанд огцом өөрчлөгдсөн нь энэӨрх гэрийн хос багана нь гудайж, он цагийн тоосонд дарагдан гундаж, мартагдаж ахуйд найз нөхөд, ах дүү хамаатан садан ньчтоохоо больчихсон байсан үеӨрх гэрийн чимэг, авааль нөхрийнхөө найдвартай ар тал нь болж явах учиртай хоёр хүүгийн ээж ч, гэрийнхээ хамаг хүндийг үүрч явах учиртай

Дорлигчучраа олохгүй мунгинасаар гурав дахь жилийн нүүрээ үзжээЭнэ хугацаанд хоёр хүүгийн ээжчутсаар ядаж ярьсангүй,

Дорлигчсэтгэлээр бүрэн унаж гүйцэн, архинд өдөр өдрөөр нэвт донтсоор нэг ёсондоо архичин болсон байвИдэрээг нэг өдөр ангиас нь дуудуулавЗахирлын өрөө рүү дагуулж ороход яагаадчюм хүүгийн дотор палхийнямар хэрэг хийчихсэн билээ гэж санахыг оролдон байж суух газраа олж ядан

сандал дээр суувХарин захирлын хажууд цагдаагийн дүрэмт хувцастай нэг ах суух бөгөөд царайны байдлыг харвал ихлнухацтай зүйл ярих гэж буй нь илт.

-Миний дүү наашаа суу дааЧамайг Идэрээ гэдэг байх ааДүүг нь Болдоо гэдэг бил үү?

-Тийм ээДүү гуравдугаар ангид сурдагХичээл нь одоо тарж байгаа байх аа.

-Чамайг ах нь болохоор түрүүлж энэ муумэдээг дуулгах хэрэгтэй гэж шийдсэн юмЮу гэхээр аав чинь нас барчихсан байнаӨглөөгүүр дуудлага ирсний дагуу очиж үзэхэд гудамжинд гадны нөлөөгүй өнгөрсөн байнаМиний дүү сэтгэлээ тайван байлгадаг юм шүүҮүнийг сонсоод Идэрээ юучдуугарсангүй, хуруугаа байдгаар нь атган гутлынхаа хоншоорыг харан суунаНүдэнд нь нулимс цийлэгнэж ирсэнчшүд зуун тэсвэрлэж, дотогш нь залгилавЗахирал руу хандан,

-Энэ хүүгийн өөр ойр дотны хүмүүс байгаа юу?

-Би багштай нь уулзаж ярилцсанЭэж нь Солонгост ажилладаг сурагтай, гэхдээ бараг холбоогүй байдаг юм шиг байна лээ.

-Өө тэгвэл бараг бүтэн өнчирч байгаа хүүхдүүд юм биш үү?

Энэ яриаг сонсоод Идэрээгийн бяцхан биенд гэнэт уурынгал дүрэлзэж ассан бололтой, аав нь нэгэнт байхгүй болчихоод,

уй гашуу тохиолдож байхад энэ том хүмүүс юучболоогүй юм шиг ярьж байгаад дургүй нь гэнэт хүрчээ.

-Би өнчин биш, миний дүүчбас өнчин биш, за юу! гэчихээд захирлын өрөөнөөс хамаг хурдаараа гүйн гаравЗамаараа дүүгийнхээ ангийн хаалгыг нээн

–Болдоо нааш ир, явъя гээд дүүгээ хөтлөн сургуулиас гэр рүүгээ гүйцгээвЮу болоод байгааг ойлгохгүй, элдэв зүйл асуун шалгах дүүгийнхээ асуултуудад төвөгшөөн юмчдуугарсангүйХарин дотроо бол түрүүний хүмүүс худал хэлсэн байгаасай, гэртээ ороход аав минь согтуучгэсэн, тасраад хэвтчихсэнчбай хамаагүй орон дээрээ сууж байгаасай гэж тэсгэлгүй их хүсч байвХоёр жаал хамаг хурдаараа гүйсэн тул төд удалгүй гэртээ орж ирцгээхэд, ханхай хоосон хөндий гэр хүйтэн жавартай цуг угтан ававАав нь гэртээ ирчихсэн байхдаа хоолоо хийгээд гал түлчихсэн байдагсанГэвч харамсалтай нь тийм зүйл болсонгүйХоёр цаг хүлээсэнчаав нь ирсэнгүйХарин оронд нь сургууль дээр нь очиж уулзсан цагдаа ах ирэн цугтаа эмнэлэг рүү явцгаалааМоргийн үүдэнд дүүг нь үлдээн хүйтэн зоорь шиг өрөөнд Идэрээг дагуулан орж, төмөр тавцан дээр хэвтүүлсэн хүний биен дээр нүүрэн хэсгийн даавууг сөхөж харуулавМагнай дээрээ хэдхэн үрчлээтэй аавынх нь бор царай одоо бол хөх туяатай зэвхий цагаан болсон харагданаУруул нь цусгүй болсон мэт цайран харагдахад Идэрээ аажуухан очиж чичирхийлсэн гараараа хацранд нь хүрээд цэл хүйтэн байхуйд давхийн цочивГэхдээ танихгүй хоёр хүний хажууд уйлж шившгээ тарихгүй гэж бат шийдсэн байсан тул биеэ байдгаар нь барин уруулаа хүйтэн духанд нь хүргэн үнсэв.

-За гаръя даа, миний дүүЭнэ үгийг сонсоод хүү гарах хаалга руу чиглэн явахдаа байн байн эргэн харж эмнэлгийн ажилтан хэрхэн төмөр тавцантай дугуйтай орыг түлхэн цаад өрөө рүү оруулж байгааг харж байвГарахад дүү нь өөдөөс нь угтаж, юу болсон бэ гэж гайхан асуувДүүгийнхээ асуултанд хариулахчсөхөө байсангүй, хажуугаар нь гарахдаа гараас нь хөтлөн яахаа мэдэхгүй зогсоноХавь ойрын аавынх нь найз нөхөд, хамаатан садны хүмүүсийн хүчээр ажилявдалчболоод өнгөрч, дүү нь хэд хоног уйлсны улмаас нүд нь байдгаараа бөлцийжээХарин Идэрээ энэ хугацаанд шал өөр хүн шиг болсон байвУрьдны хөгжилтэй сэргэлэн, илэн далангүй яриатай хүү биш,

дотогшоогоо дуугаа хураасан, байнгалюм бодсон, хааяа ганц нэг юм ярихдаа дэл сул үг ер унагахгүй болсон байвЭэжтэй нь холбоо барьж чадахгүй байгаагаас хойш хоёр хүүг цаашдаа хэн харж хандаж байх вэ гэдэг талаарх яриа хамаатнуудын дунд хэсэг хүчтэй өрнөсөөр байвЯг ойр дотны төрөл садан байхгүйгээсчтэр үү, манайх энэ хоёр хүүхдийг хүн болгоно оо гэж зоригтой хэлчих хүн гарсангүй, дэмийлбие биенийхээ амыг харан ихэнх нь газар ширтэцгээн

Идэрээгийн нүд рүү харчих хүн олдохгүй байгаа юм шиг түүнд санагдаж байвЯдаж ээж минь байсан бол, биднийг орхиж одоогүй бол ийм юм тохиолдохгүйчбайсан юм бил үү гэж хэсэг бодноИрсэн хүмүүсчтарж эхэлцгээн оройхон тийшээ умгар гэртээ дүүтэйгээ хоёулхнаа үлджээМаргаашнаас юу хийх, яаж амьдрах ёстойгоочмэдэхгүй нь даанч гачлантайИйнхүү хэд хоногийн дараа хичээлээсээ ирэхэд хашааных нь гадаа нэг портер зогсоочихсон, гэрийнх нь хамаглэд хогшлыг ачаад эхэлчихсэн, гурван хүн дөрвөн ханат гэрийг нь буулгаж байвТэдний нэг нь,

-Өө ашгүй миний дүү нар ирчихээ юу? Ахыгаа таньж байгаа биз дээ аавын чинь хамаатны Дэнзэн гэдэг хүн байна.

-Ах аа, би таныг нэглтанихгүй байналдаа. . гэж Идэрээ дуу султайхан түгдрэн хэлэхэд,

-Аргагүй ээ, чамайг бүр жаахан байхад би гэрт чинь нэг ирж байсан юмАав чинь одоо нэгэнт байхгүйгээс хойш ахтайгаа цуг хөдөө амьдарШилжүүлэг, сургуулийн асуудлыг ах чинь зохицуулчихнаЗа манайхаан хурдхан шиг ачаалчихаад эртхэн газар дөхсөн нь дээр байх шүүЗам муухайг надаар хэлүүлэлтгүйг мэдэж байгаа биз дээ?

-Ах аа, тэгээд бид хоёроос асуухгүйгээр ингээд шийдчихэж байгаа юм уу?

-Аан, хамаатан саднууд чинь ярьж хөөрч байгаадлингэж шийдлээшдээ, хөдөө ахынхаа дэргэд байсан нь дээр ээМанайх учиргүй баян бишчгэлээ, тогоогоо тосолчих хонь малтай, уячих хурдан удмын адуун сүрэгтэй, сүүг нь саагаад уучих хэдэн үхэртэйТэгэхээр болжлбайгаа биз дээ? Манайх хүн бүл цөөтэй, заримдаа ажлаа хүчирдэггүй юмТэгээд харин та хоёр ашгүй . . гэснээ яриандаа халсан Дэнзэн түгдрэн амаа хамхивИдэрээ Болдоо хоёр учрыг нь сайн олсонгүйчгэсэн хамаатны ахын үгийг даган хөдөө амьдрахаар болжээ гэдгээлнэг бүүр түүрхэн мэдэж ававЦагийн дараа гэхэд гэр хогшлыг нь тэвхийтэл нь аччихаад портерын кабиндаа бөөнөөрөө суун тэдний өмнө нь хэзээчзүглэж байгаагүй газар руу чиглэвЗам их муутай бөгөөд оройжин, шөнийн хагас шувтан сэгсчүүлэн давхисаар байвШөнө дундаас хойш хоёр жаалын нойр хүрч унтаад өгчээХарин үүрээр машин нэгэн айлын гадаа зогсох үед Идэрээ сэрэвМашинаас буун эргэн тойрноо харахад өндөр уулс, ой модтой, бяцхан горхи бүхий сайхан байгалтай газар юмХарин хамаатны ах Дэнзэн болон жаахан дүү нь машинд байсангүй, гэр ачаалж байсан хоёр танихгүй ахлүлдсэн байв.

-Дэнзэн ах, Болдоо хоёр яасан юм бол ах аа? гэж нэгнээс нь царайчлан асуухад,

-Дүүг чинь Дэнзэн ах чинь гэртээ амьдруулах болноЧи харин манайд амьдрах юм гэж цүдгэр гэдэстэй хүрэн бор царайтай хүн хэллээ.

-Би дүүтэйгээ хамт баймаар байнашдээ, яагаад бид хоёрт юучхэлээгүй юм бэ?

-Та хоёр чинь сэрэх шинжгүй унтаж байсан болохоор сэрээж түвдсэнгүйГэхдээ хэд хоногоос тэднийхээр айлчлахдаа чамайг дүүтэй чинь уулзуулна гайгүй.

-Таныг хэн гэдэг юм бэ? Манай хамаатан юм уу?

-Үгүй дээ, би чиний хамаатны ах биш, намайг Чулуун гэдэгДэнзэнгийн нутгийн хүн, за хэдүүлээ гэрийг чинь амбаарт хураана ааТэгэхгүй бол борооны усанд норчихвол үнэр танар ороод дэмий юм болноГэрээс өөр хүмүүс гарч ирсэн учраас портерыг дор нь суллаж орхиод жолоочид нь Чулуун хэдэн төгрөг өгөөд явуулж байгаа харагдавИйнхүү Идэрээ энэ айлын тогоог өнгийж, ойр зуурын ажилд зарагдан ус түлээ дөхүүлэн, аргал түүж, хонь ямаа хариулан өдрийг бардаг болжээХэдхэн хоногийн дараа хамаатны Дэнзэн ахынх руу аваачин Болдоотой уулзуулна гэснээ Чулуунчмартчихсан бололтой таг чиг байх ажЭнэ гэрээс Чулууны эхнэр болох дээлнээсээ байнгалсүү саальны үнэр ханхлуулсан эгчлИдэрээд арай ойр дотно хандаж хоол ундыг нь зэхэж тавин, уранхай цоорхойг нь нөхөж өгдөг билээСаахалт айлын хүүхдээс сураг сонсоход Чулууных ганцхан охинтой бөгөөд аль хэдийн ахлах ангид орчихсон аймгийн төвд байдаг сурагтайЧулууны бага эрэгтэй дүү ахдаа хамжилцан адуу малыг нь цуг хариулнаНэг өдөр Идэрээ хонио хариулж явахдаа бэлчээрт унтчихсанаас болоод хээрийн боохой хэд гурван хонийг нь барьж хэмлэн нударчихсанаас болж тэр оройдоо

Чулуунд нуруу руугаа нэлээн хэд гүвдрүү болтлоо ороолгуулж ававОроолгохболгондоо –Дахиад чи хонинд явахдаа унтаад үзээрэй гэж Чулуун заналтай нь аргагүй хэлж байсан юм дагХарин Идэрээ доголон нулистайгааргомдсондоо гэрийн ар талын сүүдэрт сар гартал сууж, эцэст нь айлын эзэгтэй гарч ирж аргадан унтуулжээХоног өдрүүд өнгөрсөөр нэглмэдэхэд гурван сар өнгөрч зуны дэлгэр цаг ирэвЭнэ хугацаанд Идэрээ Чулуунаас дүүтэйгээ очиж уулзъя гэж олон удаа гуйж гувшсанчнөгөөх нь хоймрын орон дээрээ ялхайтал хэвтчихээд төвөгшөөсөндөө буруу харж хэвтэн

заримдаа толгой дээгүүрээ хөнжлөө нөмрөөд хэвтээд өгөх нь уур хүрмээр санагданаДүүгээ яаж байгаа бол, ганцаархнаа хэцүүдэж байгаа байх даа гэж бодохоос хүүгийн дотор бачуурч

бэлчээрт байхдаа чангаар хашгирах бөгөөд тэр болгонд ойр хавийнх нь хэдэн мал түүн рүү сониучирхан нэг харснаа дахин халиуран ургасан өвс рүү толгойгоо шигтгээд авнаСумын наадам болох дөхжээЧулуун яаж зүгээр байх вэ, басчгэж морь уядаг сонирхдог юм гэсэндээ нэг хязаалан, нэг их насны морь уяж эхлэвУнах хүүхэд хот айлд ховор байсан учраас их насны морио Идэрээгээр унуулахаар болжээХотод байхдаа нэгээхэнчморин дээр мордож үзээгүй байсан хүү хөдөө ирснээсээ хойш ойр зуур мориор явдаг болчихсон байвХарин хурдны морь унаж үзээгүй учраас бага зэрэг айдастай байсанчгэрийн эзнээс айсандаа юучхэлсэнгүй, үгэнд нь оржээСунгаан дээр зайдан мориноос нэг удаа унаж., золтойлтархитолгойгоо хагалчихсангүй, ашгүй гайгүй өнгөрлөө гэж бодож байтал Чулуун тээр тэндээс мотоциклоороо тоос шороо манарган давхиж ирээд хүүг зодох гээд улайраад хөөчихөвУчир нь хурдны морийг нь унаж яваад эвгүй бүдрүүлэн гэмтээх шахсанд нь, бас уралдаанд оролцох гэж байж мориноосоо уналаа, нутаг усныхны өмнө нүүр түлж түмний шившиг болгох гээ юу хэмээн цамнаж гарчээТүүнийг мөнлурдын адил хэд хэд ороолгоод автал хүү харин энэ удаад шазуур зуун юучдуугарсангүйХарин энэ байдал нь Чулуунд огтхончтаалагдсангүй, шазруун гүргэр энэ хүүг шалд нь хүртэл буулгаж аванчих зөөлөнтэй, хүний үгнээс гардаггүй болгоно оо чамайг хэмээн дотроо занажүлджээНэг найз нь харин тааралдаж гэртээ цуг очин даалуу тоглоё гэхлээр нь аргагүйн эрхэнд хүүг үлдээгээд явжээЯвахдаа харин наад морио аятайхан шиг унаад гэртээ очоорой,

үлийн цагааны нүхэнд бүдрүүлэв гэх зэргээр захиж захиж явавОрой нь унтахаар хэвтсэнийхээ дараа дүү Болдоогоо учиргүй их санаж үгүйлэн, хажууд жаахан дүү минь байсанчболоосой,

хэзээ бид хоёрыг уулзуулах юм бол доо, Дэнзэн ах ирэхгүй юм байх даа гэх зэргээр шөнө дунд хүртэл бодож, эргэж хөрвөөсөөр арай гэж унтжээХэдхэн хоногийн дараа сумын наадам эхлэхэд бэлэн болжээАнх удаа сумын наадам үзэж байгаа Идэрээд юм бүхэнлсонин сайхан байлааГоё ганган дээлээ өмссөн залуучууд хүүхнүүд, мотоцикл, морьтой, явганаар наадмын талбайд нааш цааш холхилдон, хуушуур айраг эргүүлцгээх бөгөөд бөх барилдах бөхчүүд ам авцгаан асрын өмнө таахалзан зогсоцгооно.

-Ах аа, ах аа хэмээн танил дууг сонсонгуутаа Идэрээ өөрийн эрхгүй зүг бүр харан дүүгээ хайж эхлэвТэр зөв сонссон байжээХэдэн сар хараагүй Болдоо дүү нь анх хотод байснаасаа хамаагүй борлож сайртан морь унаач хүүхдийн өмсгөл, малгай зэргийг өмссөн байх бөгөөд баярласандаа ахынхаа зүг хамаг хурдаараа чавхдан харайж ирэв.

-Та бас морь унах юм уу хэмээн тэврэх агшиндаа дүү нь хэлээд баярлан хөөрч ахынхаа гараас хөтлөв.

-Тийм ээ, ах нь бас морь унанаМиний дүү хэзээ морь унаж сурав?

-Сар гаран болж байнаАнх уначих гээд их эвгүй байсан, одоо бол сурчихсанлдааТэгээдчунавал Дэнзэн ах загнадаг хэмээн Болдоо арагшаагаа яриаг нь хүн сонсчихоогүй байгаа хэмээн бултгасхийн сэмээрхэн харлааДэнзэнчараас маадгар алхлан хүрч ирээд Чулуунтай хэдэн үг сольж эхэллээТомчуудын яриа хүүхдүүдэд сонин байсангүйӨмнө нь ийм удаан тусдаа байж үзээгүй хүүхдүүдийгчхэлэх үү, бие биеэ сониучирхан харцгаан нүүр дүүрэн инээмсэглэцгээнэЧулууны эхнэрийн хуушуур авч идээрэй гэж өгсөн хэдэн төгрөгөө халаасандаа тэмтэрч үзэн Идэрээ –Миний дүү өлсөж байна уу, ах нь хуушуур авч өгье хэмээн ойрхон байрлах асрын зүг дүүгээ дагуулан явавХоёр хоёр хуушуур идчихээд ундаа уун зогсож байтал Чулуун Дэнзэн хоёрчирэн,

-За уралдаан эхлэх болчихлооТэгэхээр Идэрээ гараанаас гарангуутаа морио шууд хамаг хурдаар нь харайлгаад байж болохгүй,

аяндаа замын дунд хэрд баруун талд чинь хадтайцохио харагдаад эхлэнэТэр үеэс нилээн давхиулаад өгөөрэйАх нь чамайг бариан дээр хүлээж байя гэж Чулуун хэлэв.

-Болдоог хөнгөн жинтэйд нь би олзуурхаад байгаа юм гэж Дэнзэн хэлснээ, үргэлжлүүлэн –Өглөө ахынхаа хэлснийг алдалгүй дагахадлболноАхынх нь найз сумын иргэдийн төлөөлөгч байгаа юмМашин нь суугаад би чамайг дагах болно оо гэвГараа руу хоёр хүү зэрэгцэн морио гэлдрүүлэхдээ ойр зуурын юм ярина.

-Нээрээ Дэнзэн ах манай хамаатны ах биш юм шиг байна лээ гэж Болдоо гэнэт ярив.

-Дэнзэн ахын саахалт айлын хүү намайг хотоос ирсэн төөрсөн гөлөг гэж хочлоод байсанТэгээд би тэрнийг ганц сайн болгоод өгье гэсэн чинь ах нь гарч ирээд намайг нийлээд зодчихсонТаныг би зөндөө санасан агаа хэмээн Болдоо ярина.

-Ах нь бас дүүгээ зөндөө их санасанДэнзэн ахынх хаагуур нутаглаж байгаа юм?

-Бор толгой гэдэг газар байгаа, эндээс гучаад километр гэж байсан.

-За тэгвэл ах нь маргааш оргоодчхамаагүй нэг морийг нь унаад дүү дээрээ очно ооТэгээд цугтаа сумын төв ороод замын унаанд суун хот руугаа буцъя, за юу?

-Ах аа, хоёуланд очих гэр орон байхгүй юм чинь эндээ байж байсан нь дээр юм биш үү? Ээж угаасаа ирэхгүй юм чинь гээд Болдоо гэнэт доошоо харан эхэр татан уйлж эхлэвДүүгийнхээ уйлахыг хараад Идэрээ дахиж юм ярьж чадсангүйХийлдэмий аргадан тайвшруулсаар гарааны газар очицгоовТавь жаран адуу, бас хориод тооны жип машинууд дагахаар байрлалаа эзлэн зогсоцгоожээГарааны хаалтын ард уралдах морьд хүүхдүүдийг эгнүүлэн жагсаахдаа ах дүү хоёрыг нэлээн хол байрлуулавТиймээс Идэрээ дүүгийнхээ унасан саарал морийг хэчнээн хайвч олж харж чадахгүйлбайлааУралдаан эхэллээХэсэг зуурын шахцалдаан, тоос шороо, дуу шуугиан дундуур Идэрээ арай гэж урдах замаа харж хэсэг давхивАрваад минутын дараа гэхэд зам арай сийрэг болж, унаач хүүхдүүд морьдтойгоо хэсэг хэсгээрээ бүлэг болон тасарч эхлэвДүүгээ хэчнээн хайн ийш тийшээ харсанчбараа нь харагдахгүйлбайлааСаарал морь хурдтай адуу учраас нэлээн тасарч урагшилсан бололтойЗамынхаа дунд хэрээс Болдоо мориндоо ташуур нэмэн улам хурдлуулахаар оролдож эхлэвТүүний өмнө ганцханлхурдан морьтой хүүхэд давхих бөгөөд байн байн эргэж харан ташуураа

баруун зүүн тийш шавхуурдаж байгааг харж болохоор байвГэнэт хажуугаас нь Дэнзэн ахынх нь хашгирах дуун сонсогдов.

–Жолоогоо бага зэрэг сулруул, замынхаа зүүн талыг барьж яв гэсэн хэдэн зөвлөгөөнүүд хэлжээБолдоочзааврыг нь даган бага зэрэг зүүн талаа барьж давхиулнаЖипний жолооч энэ үед хурдаа нэмэн гүйцэх үед дугуйнд нь багавтархан чулуу морины зүг шидэгдэн онохтой зэрэгцэн саарал адуу гэнэт бусгаж орхижээБолдоо өөрийн эрхгүй барьц алдан газар руу толгойгоороо шидэгдэвСаарал адуу бусгасан чигтээ цаашаа сум шиг хурдлан одохыг Болдоо бүүр түүрхэн харж байтал дараагийн хэсэг хурдан морьд дээгүүр нь шунгинан орж ирэхийг хальт харах шиг болжээ..

Идэрээгийн унасан морь замын дундаас цааш илт сууж эхлэвХэчнээн ташуурдаадч, давираадчнэмэр байсангүйТиймээс аажуухан гэлдрүүлсээр барианд арай гэж нэг юм оровОлон түмний ярианаас хоёрт орж ирсэн саарал морь хүүхэдгүй орж ирсэн гэдгийг дуулавДүүгээ хэчнээн хайсанчхүмүүсийн дунд алгаТиймээс хурдхан явъя гэж оролдсон Чулууны гараас мултран гүйж тэртээ хол зогсох эмнэлгийн машин руу гүйлээХоёр эмч машин руу дамнуурган дээр цаашаа хараад хэвтсэн хүүхдийг дамжлан оруулж байвГүйцэн ирж царайг нь хартал цус нөж, шороонд хутгалдсан

Болдоогийн бор царай байгааг шуудхан танилааИдэрээ шуудхан машинд цуг суух гэтэл эмч дургүйцэн, -Юун хүүхэд вэ? гэхэд, ээрч түгдрэн,

-Би ах нь байгаа юм ааЭмч нэг зүйл хэлэх гэснээ больж түүнийг дүүтэйгээ цуг байхыг зөвшөөрлөөСумын эмнэлгийн машин наадмын талбайгаас аажуухан холдож байгааг Чулуун, Дэнзэн хоёр харсаар үлдэвНэг сарын дараа эрүүл мэндийн төвийн хүүхдийн тасгийн орны харалдаа Идэрээ сууж байвӨрөөн дотор зургаан ор байх бөгөөд бусад өвчтөнүүд нь цахим тоглоомонд донтсонхүүхдүүд юмХарин Болдоо орон дээрээ цомцойн сууж цонхны цаана унжих модны мөчрийг нүд салгалгүй ширтэнэТүүний толгойны боолтыг хоёр хоногийн өмнө авсан бөгөөд тархины хүнд гэмтэл авсан байжээОрных нь хажууд суух ах нь ихлгунигтай байх бөгөөд нэг гараараа дүүгийнхээ гарнаас тас атгасан харагданаТасагт Идэрээг дүүтэй нь хариуцаж буй нийгмийн ажилтан эгч орж ирээд баяртай нь аргагүй,

-Идэрээ миний дүү ээжтэйгээ яриарайБид нар уйгагүй хөөцөлдсөний эцэст утасных нь дугаарыг авч чадсан шүү гээд гар утсаа түүн рүү сарвайв.

-Байна уу, ээж үүБид хоёр эмнэлэг дээр байна ааАан, хэзээ ирэх юм бэ? гэснээ Идэрээ хэсэг чимээгүй боловЭэжийнхээ яриаг сонсоод суугаадлбайвХоёр гурван минутын эцэст түүний нуруу чичигнэн хөдөлж эхлэвНүднээс нь том дусал хацрыг нь даган урсаж эхэллээЭцэст нь гэнэтхэнляриаг нь тасалж,

-Та яагаад энэ олон жил бид нарыг хэл чимээгүй орхиж явсан юм бэ? Яагаад утсаар ярьчихаж болоогүй юм?

Аав өнгөрөхөд та хаана байсан юм, дүү ийм болчихсон байхад та хаана байсан юм? Дүү хэзээчдахиж урьдынх шигээ болохгүй гэсэнҮүрд энэ чигээрээ үлдэнэ гэж Идэрээ нэгэн амьсгаагаар бүгдийг хэлж орхиод хариу хүлээсэнчүгүй гар утсыг эзэнд нь буцааж өгөөд нулимсаа асгаруулж эхлэвТүүнд одоо энэ өрөөнд ичээд байх хүн нэгээхэнчбайсангүй, тиймээс уйлж байгаа дуу нь улам бүр ихсэн олон жилийн цөхрөл гунигаа нэгмөсөн гаргахыг хичээх мэт санагданаНийгмийн ажилтан эгч түүнийг тайвшруулах гэж оролдох бөгөөд харин орон дээр сууж байсан Болдоо модны мөчрүүдээс харцаа салган тэднийг харангуутаа гэнэт тачигнатал хөхөрч гаравЭмнэлгийн коридорт хүүхдийн уйлах, инээж хөхрөх чимээ зэрэгцэн сонсогдож сэтгэл дотор нэглхачин мэдрэмжийг төрүүлэх ажээЗохиогч ЦОюунбат

Similar Posts