“Харахгүй дээ чамайгЁстой яажчбайсан харахгүй юм чиньДаанч багш ширээн дээрээ тавьчихсан болохоор харагдаад байхынЖижигхэн сэлэмтэй юм байнаТэр сэлмийг нь аваад нугалахаар хөлийнх нь дугуй дороо ороод машин болчихдог юмБи мэднэлдээМанай байрны хажуугийн дэлгүүрт байгааАав намайг онц авахаар авч өгнө гэсэнДаанч багш надад онц тавихгүй юмНадад хэдэн цэнхэр мөнгө байгаалдааЯгаан болгочихвол авчихлбайхӨө, тиймӨчигдөр нэг мөхөөлдөс, бас өндгөн шоколад авчихсаншдээБичавахаасаа өнгөрсөөн гээд…
“Харахгүй дээ чамайгЁстой яажчбайсан харахгүй юм чиньДаанч багш ширээн дээрээ тавьчихсан болохоор харагдаад байхынЖижигхэн сэлэмтэй юм байнаТэр сэлмийг нь аваад нугалахаар хөлийнх нь дугуй дороо ороод машин болчихдог юмБи мэднэлдээМанай байрны хажуугийн дэлгүүрт байгааАав намайг онц авахаар авч өгнө гэсэнДаанч багш надад онц тавихгүй юмНадад хэдэн цэнхэр мөнгө байгаалдааЯгаан болгочихвол авчихлбайхӨө, тиймӨчигдөр нэг мөхөөлдөс, бас өндгөн шоколад авчихсаншдээБичавахаасаа өнгөрсөөнЭнэ Тэмүүжин яаж авсан байнаа? Хичээлдээ тэгж их онц авдаггүйлюм дааЭэж авч өгсөн гээдлонгироод байна лээЭэж нь тийм их хайртай юм байх дааПөөх! Тэр сэлэмнийх нь ишин дээр нар гялтганаад л . . .”
– Хөөе! ХангайЧи юугаа гөлрөөдсуучихав аа? Наад хичээлээ хийгээч гэх багшийн дуунаар хүү бондгосхийн цочихдоо хажуудаа байсан номоо унагаачихлааХүүхдүүд түүнийг шоолон ангиар дүүрэн инээлдэвЧанх урд нь суудаг Эмүжин шодгор гэзгээ хөдөлгөн нуг нуг хийж байснаа улам чанга инээв.
“Би аймхай бишЭнэ ном өөрөө уначихсан юм чинь” гэж хүү бодовч хэлж зүрхэлсэнгүйНомоо унатал цочсон болохоор хүүхдүүд түүнийг аймхай хэмээн бодох вий гэхээс санаа нь зовж
суухад Эмүжин гэж айлгүй юм инээсээр байвБагшийг цааш харангуут Хангай хурдхан шиг гараа явуулан шодгор гэзэгнээс нь угзарч орхилоо.
– Ёо, ёолдооБагшаа энэ Хангайг хараа гэж хашгирлааХангай юучболоогүй юм шиг хэнэггүй царайлан суусан боловч нэмэр болсонгүйУгаасаа түүнийг багш яажчбайсан мэдчихдэг нь сонин.
– Яагаад байна Хангай?
– Яагаачүгүй, багшаа
– Аан, тийм байх даа чи . . .
– Үгүй, энэ . . . энэ . . . нөгөө . . . миний үснээс зулгаагаад. . . . гэж амьсгаагаа давхцуулж ирээдлЭмүжин уйллаа.
– Алив, чи наашаа гараад ирТиймлсайн юм бол тэр цээжил гэсэн шүлэг унш.
“За баларсаанЮу билээ? . . . Аан! тийм унага” гэж бодсоор босоход Эмүжин түүнийг эргэж харан нугдагнан инээж
– Хохь нь гэж шивнэлээ.
“Энэ муугааслболж байгаа юм” гэж бодон хажуугаар нь өнгөрөхдөө түүнийг дахиад нэг нудраад авлааТэгсэн багш бас харчихаж
– Үгүй, тээр! Чи ер нь яасан өрөмний өт шиг хаашаа хүүхэд вэ? Наашаа яваад ир
“Яг манай эмээ шиг загнаж байна шүүГэхдээ гар хуруунь өтсөн юм шиг гэсэнгүй” гэж бодсоор очлоо.
– Чи яагаад хөөрхөн найзыгаа зодоод байгаа юм? Нэг ангийнхан байж . . .
“Хнг! Эмүжин ямар миний найз юм уу? Хөөрхөн байхдаа яахав дээМуу шар муурыг”
– Чи сонсож байна уу?
– Би . . . би . . . зодоогүйшдээ.
– Наадах чинь зодсын гэж Эмүжин хэлэхэд багш
– Чи дуугай сууТа нар яах гэж дандаа хоорондоо ингэж байдаг хүүхдүүд вэ? гэж багш нь Эмүжинг загнах шиг болох нь хүүд тааламжтай сонсогдоноБагшийн ширээн дээр Тэмүүлэнгийн робот байжлбайлаа.
“Энүүгээр ганцхан тоглох юмсанУсан буугаараа сольё гэвэл Тэмүжин солих болов уу? Харамчюм чинь солихгүйлдээ”
– За алив тэр шүлэг уншаад орхи гэх багшийн дуу хүүгийн бодлыг таславХангай жаахан түгдэрснээ
– Унага урт сайхан зоотой
Уужим сайхан ташаатай
Хөлдөө . . . хөлдөө . . . “За байз хөлдөө юутай билээОймстой билүү” гэж бодон ээрч зогстол ашгүй хонх дуугарлааХүүгийн нүд гэрэлтэн багш руугаа харнаТэр баярлаж буйгаа нууж чадсангүйЧадахгүйчюу байхав угаасаа нууж мэдэхгүйЭмүжин адтай нь аргагүй инээж харагдана. “Чамайг даа”
– За яав? Хонх дуугараад орхисон уу?
– Тийм багшааХонх дуугарчихлаа
– Дахиад чи сахилгагүйтээд үзээрэйНаад шүлгээ цээжлэхгүй бол чи олигтой дүн авахгүй шүү, сууТэрээр буцах замдаа Эжүжинг дахиад нэг нудрах гэснээ болилооБагш нь Тэмүүлэнг дуудаж
– Хичээл дээр битгий тоглоом авчираарайДахиад аваад ирвэл бүр сургуульд хураалганашүү! гээд өнөөх улаан роботыг өглөөХангай Тэмүүлэнгийн гарт байгаа роботыг дагуулан харнаТэмүүлэн ширээндээ очоод роботоо хоёр гурав гишгүүлснээ цүнхэндээ хийчихлээРоботыг далд ортол харж зогссон Хангай нэг сүрхий санаа алдсанаа Тэмүүлэнгийн бардамчюм шиг, онгироочюм шиг харцтай тулгараад
– Манай аав намайг онц авах юм бол авч өгнө гэсэн юм чинь
– Чи тэгээд онц авч чадах юм уу? Шүлгээ цээжлээгүй байжээж гээд гүйж одлооУсан буугаа санал болгоно гэж бодож байсанчөнгөрөвХүүхдүүдийн шуугилдан гарах нь түүний анхаарлыг дор нь сатааруулавЭмүжингийн шодгор гэзэг, ягаан цүнх хоёр хаалгаар дөнгөж далд орж буйг харсан Хангай ном дэвтрээ хам хумхан цүнхэлж аваад чавхадлааАшгүй Эмүжингийн гэрээс хүн ирээгүй байвХангай гүйн очиж Эмүжинг цүнхээрээ нэг савчихаад цаашаа Тэмүүлэн рүү гүйлээЭмүжин цочсондоо
– Багшаа энэ Хангайг хараа гэж хашгирсан боловч багш нь хараагүй тул хэлээ гарган
– Мнн! . . . Мангар Хангай . . . мангар, мангар гэж шаралхан чарлавХангай түүнийг тоосонгүйНэгэнт хариугаа авсан тул одоо Эмүжинг анхаарах хэрэг түүнд байхгүйСургуулийн булан тойроод ээж нь ирж яваа харагданаХангай ээж рүүгээ нуруундаа үүрсэн цүнхээ савчуулан байдгаараа чавхадлаа.
“Ээж гоёНадад заавал нэг гоё юм авчирсан даа”
– Хүүе! Миний хүү яасан хурдан юм? Алив үнсье гээд хоёр гараа тосон явган суувЭэж нь хар багаас ньлингэдэг байжээГүйж очоод ээжийнхээ хүзүүгээр тэврэх гэснээ хүүхдүүд харж магадгүй тул болив.
“Өнөө шар муур шоолж мэднэ”
– Миний хүү өнөөдөр онц байсан уу?
Хүү хариу хэлээгүйчээжийнхээ гарыг дагуулан харна.
– Ээж нь юм авчраагүй ээЭнд хоёр бохьлбайна гээд гаргаж өгөвХүү хоёуланг нь авч эргэж хэн нэгэнд магадгүй Эмүжинд гайхуулах гэсэн боловч тэр бүр хол байлаа.
“За яахавМаргааш үзүүлнэ дээ” гэж санан нэгийг нь халаасандаа, нөгөөг нь амандаа хийлээАмаар дүүрэн гааны амтЕр бусын сайхан сэтгэгдэл төрнөЁстой гоё.
– Миний хүү тэгээд хичээлдээ онц байсан уу?
– Мнг! итгэл муутайхан толгой дохино.
– Ямар хичээлд? Тоонд уу? Монгол хэлд үү?
– Ээжээ, ээж! Манай байрны дэлгүүрт нэг робот байдаг дааТэрийг Тэмүүлэн авчихсан байна лээ.
– Тэгээд сургууль дээрээ аваад ирсэн юм уу? Тэгж болохгүйшдээ
– Тэхх! Тэгээд багш уурлаад, хурааж авсанТэр робот эвхэгдээд машин болчихдог.
– Тэгнэ шүү дээБагш нь хураачихдаг байхгүй юү.
– Тэгээд багш буцаагаад өгчихсөнлдөө.
– ЯмарчбайсанлболохгүйСургуульдаа тоглоом авч явж яасанчболохгүй.
– Би тийм роботтой болмоорлбайгааГэхдээ би сургуульдаа авч явахгүйлдээ.
– Чи шүлгээлсайн цээжилТэгвэл онц авнаОнц авбал аав нь тэр роботыг аваадлөгнөХүү нэг их санаа алдаад
– Надаа цэнхэр мөнгө байгаалдаа
– Тэр яахав ээЧи тэгээд өнөөдөр хэр зэрэг байсан бэ? Ерөөсөө хариулахгүй юм.
– Би яг уншаад эхэлж байсан чинь хонх дуугарчихсанТэгсэн чинь багш чамдлаз боллоо доо гэсэнБи азтай юу ээж ээ?
– Үгүй ээ, одоо наадахыг чинь аз гэхэд хаашаа юм дээ гэж ээж нь ээрснээ
– Ингэхэд чи тэр шүлгээ аль хүртэл цээжилсэн юм бэ? Ээждээ нэг уншаад өг дөөХүү
– Унага урт сайхан зоотой
Уужим сайхан ташаатай . . . гээд цаашаа уншиж байснаа
. . .Жаварт жар хоног сойсон
Наранд ная хоног уясан . . . гээд таг болов.
– Яасан бэ миний хүү? Овоо явж байснаа таг болчихлооУг нь бараг бүгдийг нь цээжилсэн байнашдээ.
– Би мартчихлааЭэжээ
– Жороотой гэж юу юм? Молцогтой гэж юу гэж байгаа юм? гэх мэтээр асуухад ээж нь овоо тайлбарлах гэж байснаа хүүгийн олон асуултанд залхсан бололтой
– Миний хүү, зүгээрлбайгаагаар нь цээжилчих гээд цааш нь
Алтайд унагалсан
Алагч гүүний унага
Хангайд унагалсан
Харагч гүүний унага гэдэг биз дээ?
– Хо, миний нэр байна.
– Харин тийн Хангайд унагалсан гэж байгаа биз дээ? Тэгвэл одоо цээжлэхэд амар боллооСүүлчийн хэсэг нь чиний нэрХарин эхний хэсэг нь Алтаа ахынх нь нэр.
– Ямар?
– Яагаа вэ, ээжийнх нь дүү нарЯагаав, Алтаа, Батаа гээд ихэр ах нар байдаг биз дээ?
– Аан тийн,
– Тэрний нэгАлтаа ахынхаа нэрийг бодож байгаад л
Алтайд унагалсан
Алагч гүүний унага гээд чи өөрийнхөө нэрийг бодоод
Хангайд унагалсан
Харагч гүүний унага гээд уншчих за юу
– За
– За, одоо эхлээрэйХүү уншина
– Унага урт сайхан зоотой . . .
. . .Наранд ная хоног уясан
Жаварт жар хоног сойсон . . . гэнгүүт ээж нь хажуугаас нь
– Нөгөө хоёр ахын нэр гэж сануулахад хүү
– Алтайд унагалсан
Алагч гүүний унага
– Одоо чиний нэр
– Хангайд унагалсан . . . гээд уншиж дуусгав.
– Тээр! Ийм амархан байгаа биз дээ?
– Тийм байна ээжээБи дахиад уншъяХүү дахин уншаад яглөнөө “ахын нэр” дээр очоод гацахад ээж нь
– Одоо ахын нэр гэж сануулан тэр давааг давуулж өнгөрөөнөИнгэсээр хүү овоо зүгширлээҮүндээчурамтай байгаа нь илт.
– Ээжээ, Аав намайг шүлгээ уншаад онц авбал робот авч өгөх болов уу? гэж уйгагүй асуунаЭэж нь мөн л
– Авч өгнөөМиний хүү онц авахаалбод гэж хариулнаХүү гэртээ ирсэн хойноочгэсэн шүлгээ идэвхийлэн давтлааГэсэнчяглтэр агшинд бага зэрэг түгдрэхэд ээж нь сануулнаСүүлдээ өөрөө өөртөө “ахын нэр” гэж сануулдаг боловМаргааш нь хичээл дээр шүлэг цээжилсэн хүүхэд байна уу? Гараа өргө гэж багшийг хэлэхэд Хангай хүү хоёр гараа бараг зэрэг өргөн өндөлзөнө.
– За гараад ирМанай Хангай шүлгээ цээжилсэн гэж байна шүү хүүхдүүдээ гэж багш уриалгахан дуугаар хэлэвХүүхдүүд таг чимээгүй сууцгаанаХангай өөртөө итгэлтэйгээр товор товор алхан самбарын өмнө гарч урам зоригтойгоор
– Унага урт сайхан зоотой . . . гээдлуншиж гарлааӨнөөх хоёр “ахын нэр” ойртсоор байгаа.
. . .Наранд ная хоног уясан
Жаварт жар хоног сойсон гэснээ “Хөөрхий унагыг яагаад заавал тийм олон хоног уясан юм бол?” гэж бодогдоодоховТэрхэн хооронд түр гацаад орхижТэгээд цааш нь “ахын нэр” гэж сануут
Алтаад унагалсан
Алагч гүүний унага
Батаад унагалсан
Барагч гүүний унагаа . . . гээд дуу нь тасрах үед анги дүүрэн хүүхэд пирхийтэл инээд алдавБагш нь хүртэл нулимсаа арчин, арчин инээнэ.
“Яах аргагүйлби ахын нэрийг хэлсэн юм дааТэгэхэд эд нар яагаад шоолоод байнаа” гэж хэрэндээ эргэцүүлнэЭмүжин бүр гэдэгнэж годогнон бүхнээс илүү адтай инээхэд Хангай хүү хий дэмий л “чамайг даа” гэж бодовБагш нь жаал инээж байснаа
– Золигийнчхүүхэд бол доо чиЗа яахав манай Хангай шүлгээ бараг бүгдийг нь цээжилсэн бас өөрөө гарч ирж уншсан учир багш нь чамд ерөн хоёр оноо өглөө за юу гэхэд
– Багшаа энэ онц уу? гэж Хангай хүү сандран асуув.
– Тиймээ, тийм энэ онцГэхдээ чи гүйцэд цээжлээрэй за юу
– За багшааХүүгийн нүдэнд ер бусын оч гялалзанаХичээл таравЭэж аав нар хүүхдүүдээ авахаар ирнэЭнэ удаа хүүгийн аав нь ирчихсэн зогсож байвХангай аав руугаа нүүр бардам очлооОдоо тэр аавдаа бүгдийг ярьж роботоо авах нь гарцаагүй. – – Ааваа, аавааБи шүлгээ цээжлээд онц авсан
– Өө, тийм үү? Миний хүү чинь иймлмундаг хүү шүү дээИнгэхэд чи яг онц авсан биз?
– ҮнээнЕрэн хоёр гэдэг чинь онц гэсэн үг гэж багш хэлсэн.
– За тэгвэл болж дээ.
– Та одоо надад робот авч өгөх үү?
– Өгөлгүй яахавХоёулаа тохирсон биз дээ? Эр хүмүүс чинь хэлсэн амандаа хүрэх ёстойХүүгийн учиргүй баярлан нүүр дүүрэн инээхийг аав нь өхөөрдөн харнаХэлсэндээ хүрдэг аавтай хүн чинь сайхан байлгүй яахавЭнэ сайхан мэдээгээ ангийнхаа хэн нэгэнд хэлмээр санагданаГэтэл Тэмүүлэнгийн аав хүүхдээ авахаар ирэхдээ дугуй аваад иржээТэмүүлэн час улаандугуйгаа наранд гялтгануулан жийж, сургуулийн өмнөх талбайг хэд тойрсноо булан тойрон жирийж одлоо.
– За явъяАав нь роботыг нь авч өгье гэж аав нь дуудахад хүү аавынхаа чигчий хуруунаас атган алхавРоботтой болно гэхээр баярлавч сэтгэлд нь нэг сонин зүйл хурганаТүүнд өшөө олон шүлэг цээжлэх хэрэг гарч магадгүйлюм даа . . .