Хайхрамжгүй асрагчийн тарьсан балгаас болж охид нь төрөхийн орон дээр солигдож, хэзээ хойно шүүхийн шийдвэрээр ангир уургаа шимүүлж өсгөсөн нялх үрээ хүнд өгөх болно гэдэг баргийн хүн туулж чадамгүй зовлонХоёр хүүхдийг хүчээр шахам өөр өөрийнх нь төрсөн эхийн өвөр дээр суулгасанчтэд нь эргэж зүтгэлээд тогтохгүй ажУхаант хүний үр байтугай адгуусан амьтанчингэнэҮүнтэй маргах юм байхгүйЭэжүүд эвлэрч хоёр талынхан айл саахалт явж, хоёр хүүхэд дундаа өсөх болж гэнэГэхдээ нэглхудлаа санагдаад, худлаа харагдаад байв…..
Алтан богдын шилд нь
Алтан гургалдай жиргэнэ
Тэр гургалдайн дуунд нь
Агт морин сульдана… дуу ийн эхэлнэУртын дуу болохоор бидний үеийн залуус тэр бүр сонсоогүй байхлдааСонсохчалбагүйГэхдээ энэ дууг намар юм уу, эсвэл хавар эрт сонсоход хэцүүӨсч торнисон гэр, нутаг ус санагдаж ирээд сэтгэл сэнсрүүлж орхидог юмӨлийн их давааг
Өглөөний сэрүүнд давна
Өлөн хар нүдээ
Ээж дээрээ тавина… дуу ийн шуранхайлнаӨлийн их давааг өглөөний сэрүүнд давна, өлөн хар нүдээ ээж дээрээ тавина…
Ингэхэд би ээж гэдэг хүнтэй анх хэзээ, хэрхэн яаж уулзлааТэр надтай учрахдаа ямархуу төрх төлөвтэй байвЭнэ бүхнийг нэг нэгээр нь санахыг хичээвЦэнхэр торгон дан дээл, цагаан туфльтэй ээж…
Манай ээж яасан их юм угаадаг байгаа вэГэрийн сүүдэрт суугаад түмпэнтэй юм хөөсөртөл угаанаАмандаа ямар нэгэн дуу заавал аялнаХүн сонсчих вий гэсэн шиг тэр хавьдаалдуулнаГэхдээ миний мэддэгээс тэс өөр дуу дуулаад байгаа нь мэдрэгдэнэТэгж байснаа холбооныхоо дан цагаан байшин руу жижигхэн цагаан цүнхээ тохойлдчихсон алхаж харагданаМанай Дашинчилэн аагим халуун болохоор сумын төвийн хамгийн сэрүүхэн байшингуудын нэг холбоо руугаа яардаг байсан бизУхаан орсон цагаасаа хойш би ээжийгээ манай ангийн хүүхдүүдийн ээжүүдээс арай ахмад хүн юм байна гэж анзаарсан юмТэд миний ээжийг “Бямбажав гуай та хэзээ ээлжтэй вэТаны ээлжин дээрлУлаанбаатар руу нэг яримаар байна” гэлцэнэМиний ээж яагаад тэднээс эгч байгаа юм бол гэж би гайхнаТэгж байтал гэнэт миний амьдралд Хайсандай гэх хачин жигтэй нэр орж ирлээХүмүүс намайг хараад “Өө энэ чинь яглбага Хайсандай болох нь” гэнэ. “Өнөө Хайсандай зайлуул хаа явдаг юм бэ,
Хишиг-Өндөр лүү хүнтэй нийлсэн гэл үү” гэнэХайсандай, Хайсандай… Нэглмэдэхэд би энэ нэрэнд дургүй болсон байлааЗүс бараа ньчхарагдахгүйТэгсэн хэрнээ намайг хаачявсан яригдаж уур хүргэнэНадтайлхолбоотой хүн байх ньХишиг-Өндөр рүү хүнтэй нийлээд явчихсан гэхээр эмэгтэй хүн байх ньЯасан хачин нэртэй юм бэ… Энэ мэтчилэн би түүний тухай бодож хэвтдэг байвБи сургуульд орох дөхөж байлааАав маань “Миний охин онц сурна шүүТом болоод аав, ээж хоёрыгоо тэжээх хүн шүү дээ, чи чинь” гэнэ.
“Аав аа, онц сурахгүй бол ээж та хоёрыг тэжээхгүй юу?” гэж би нэг өдөр асуулааАав маань жаахан юм сэнгэнүүлчихэж.
“Тэгвэл чи Хайсандайлболно доо” гэж тэр шулуухан хэллээБи уйлж гаравМуухай Хайсандай… Би гомдохдоо ингэж бодовНөгөө танихгүй мөртөө таньдаг Хайсандай…
Маргааш нь ээжээсээ асуулааЭэж ээ Хайсандай гэж хэн юм бэЭэж одоо бодоход миний асуултад аль хэдийнэ өөрийгөө бэлтгэчихсэн байсан байхТэр үед ээж бид хоёр сумын төвөөс бүр хойшоо хуушуурт хийх гогод түүж явлааОдоочгэсэн надад тэр өдөр кино шиг дурсагддаг юмЭэж зүлгэн дээр цөмцийтөл хормойгоо ороогоод суусан байвЯмар нэгэн юмаар оролдохгүй бол яриагаа эхэлж болохгүй байсан байхАмандаа гогод тасдаад зуучихсан байж билээ.
“Хайсандай гэж үү? Тэр чинь миний охины ээж шүү дээ”… Залуухан гоё ээж байгааХойтон чамайг сургуульд орохоор ирнэ дээЭэжийн үг тэгсхийгээд зогслоо. “Би чинь өөр ээжээс төрсөн юм байна шүү дээ”… Дотор давчдаад ирэвУчиргүй их уур хүрэвУйлмаар боловГэхдээ ээжийгээ зовоохоос айлааТэр Хайсандай гэгчийг ирвэл ёстой болгож өгөх юмсанБяцхан оюундаа би ингэжланх ээжийнхээ тухай боддог байлааМэдээж намайг гучин хэдэн өвлийн өмнө энэ хорвоод тээж төрүүлсэн ээжийнхээ тухай шүү дээХүний өсөх насны жаргал шиг гайхамшгийг хэн ч, хэзээчбүтээдэггүй бололтойЯмар нэгэн уйлмаар явдал тохиолдсончхэдхэн хормын дараа ганцхан чихрийн амттай хамт мартагдчихнаБүр ор мөргүй арчигдан алга болноЗөвхөн аз жаргалын алтан утсаар нэхсэн үлгэрийн юм шиг тэртээх хүүхэд ахуйн амьдралМанайх гуравхан хүүхэдтэй айллдааХолбооны Бадамдоржийнх гэх тэр хэр баргийн хүүхдэд заяахгүй диваажинд миний хүүхэд нас өнгөрсөнХоёр ах маань намайг газар тавихгүй эрхлүүлнэТом ах хот руу Цэргийн ерөнхий дээд сургуульд явлааУдаахь нь найм төгсөөд баслхот руу Багшийн сургуульд одовХарин би дөнгөж нэгдүгээр ангид орлооМанай аав жигтэйхэн гоё бичнэХуулан бичлэгийн дэвтэрт бичиж өгсөн анхны өгүүлбэр одоочнүдний минь өмнө зурайнаБадамдоржийн Гансүх, Бадамдоржийн Ганхуяг, Бадамдоржийн ГанчимэгЭнэ дөрвөн хүний нэрийг би хэдхэн сарын турш жирийтэл өрөөдлбайлааБичих тусам гоё харагдаж байгаа биз гэж аав асуудагсанБи аав, ээж хоёрынхоо хүнээр хүн хийх тэр гайхамшигтай ухааныг үргэлж биширч явдагЦаг нь ирэхэд би тийм байж чадах бил үү гэж өөрөөсөө асуудагЭэж бид хоёр одоочхамт, нэг нь 80 нас руу, нөгөө нь 40 нас руу жирийлгэж явнаИжийтэйгээн цуг өтөлж явнаАав минь элэгний хорт хавдраар өөд болсон тэр цагаас хойш би бөөрөнд нь наалдаж өссөн ээжийгээн бөөрнөөсөө салгалгүй хөтөлж яваа билээЭэж маань хөгшин хүн болохоор заримдаа надтай сүрхий мууднаГэхдээ тэр нь минийлтөлөө, надааслүүдсэн байнаХэд хоногийн өмнө Ээж маань уйллааҮндэсний төв телевизээр сэтгүүлч ШГүрбазарын хийсэн “Тэнгэрлэг оршихуй” гэдэг нэвтрүүлэг гарч түүнийг тийн хямруулсанхэрэгХайхрамжгүй асрагчийн тарьсан балгаас болж охид нь төрөхийн орон дээр солигдож, хэзээ хойно шүүхийн шийдвэрээр ангир уургаа шимүүлж өсгөсөн нялх үрээ хүнд өгөх болно гэдэг баргийн хүн туулж чадамгүй зовлонХоёр хүүхдийг хүчээр шахам өөр өөрийнх нь төрсөн эхийн өвөр дээр суулгасанчтэд нь эргэж зүтгэлээд тогтохгүй ажУхаант хүний үр байтугай адгуусан амьтанчингэнэҮүнтэй маргах юм байхгүйЭэжүүд эвлэрч хоёр талынхан айл саахалт явж, хоёр хүүхэд дундаа өсөх болж гэнэГэхдээ нэглхудлаа санагдаад, худлаа харагдаад байвХоёр талынхны хэн хэнээс тайвшрал харагдсангүйЭнэ бол мянгаас нэгд тохиолдох золгүй явдалТэр бүү хэл, хэн дуртай болгон давхиж очиж хутгалдаад, тэдний сэтгэл зүйгээр тоглоод байх асуудал бүр бишБөөн нулимс., шүлэг энэ тэр болсон социализмын үеийн сценаритай тэр нэвтрүүлэг хоёрчдахин гаравТелевиз бол үзэгчдийг зугаацуулах, хэрэгтэй мэдээллээр хангах, уураг тархийг амраах үүрэгтэйГэвч энэ удаа амрах биш хямравМанай сонины саяхны дугаарт Пүрэвтуяа бүсгүй таван жил тэвэрч өсгөсөн охин Минж-Одыгоо Хөвсгөл рүү төрсөн эцэг эх нь гэгдсэн хүмүүст шүүхийн шийдвэрээр өгч явуулчихаад нулимсаа урсган суугаа тухай сэтгэл шимшрүүлсэн ярилцлага хэвлэгдэж шуугиан тарилааХүмүүс сонин үзээд ам амандаа л “Нөгөө телевизээр эвлэрээд хүүхдүүдээ хамтад нь, хараа бараандаа өсгөцгөөх болоод байсан улсууд чинь худлаа шив дээ” гэлцэв.
“Үгүй энэ Гүрбазар чинь ёстой нөгөө “Өнөр бүл” кинонд будилдаг шигээ золиг юм аа” гэлцлээХичнээн олон эх шимшрэвХичнээн олон эцэг эмтрэвЭэж минь үймрэвЭэжийгээ дагаад би бас… Дараа нь ээж бид хоёр энэ сэдвээр ярилцлаа.
-Нөгөө ээж энэ охиныг эрүүл байсан бол ингэх байсан болов ууТа юу гэж бодож байна?
-Хүний хүүхдээр хүн хийх амаргүй дээЁстой нэглшөнө санчигныүс цайгаад хонодог хорвооЭнэ хорвоогийн аяыг олоод туулчих тийм санааны зоргоор эд биш дээ.
-Тэгээд өөр өөрсдийн охидоо авцгаасан нь зөв гэж байгаа юм уу?
-Хэрвээ чиний эцэг шиг хүн эдний дунд байсан бол хүүхдээ өвөртлөөд мордоод давхичих байсан даа.
-Харин та?
-Хоёуланг нь энэ муухүүхэнд өгчихгүй дээЭнэ Гүрбазар яасан болчимгүй хүүхэд вэОлигтойхон учрыг нь олоод өгчихгүйҮгүй энэ шүүхийнхэнчгэж шүүхийнхэн /Ээж нь бухимдавХэрвээ намайг ингээд авах гээд ирсэн бол тэр салам үзэлцэх байж гэж бодоод ээжийгээ өрөвдөж уйлмаар болов/.
Маргааш өглөө боловЭэж маань нойр муутай сэрвэлзэж хоносон бололтойӨглөө нь би ажлаа тасаллааМуу ээж минь бөөвийгөөд жигтэйхэн жижигхэн болчихожЦав цагаан толгойтой атигар жаахан эмээ болжЮун нөгөө угаасан юм хэцэн дээр тохож зогсдог,
“Хадат ухаагийн оройгоор
Хааяа бороо шаагина даа
Хайртай амраг чамтайгаа
Хаврын сардаа уулзана даа…”
гэж дуулдаг байсан эрчилсэн чийрэг булчинтай, оноотой цэнхэр дан дээлтэй, цагаан туфльтэй ээжЗалуу сайхан ээжээс минь юу үлдэж вэХоолой руу юу юугүй нэг юм өгсөөд ирэвӨнгөрүүлсэн бүх амьдралын минь туршид дандаа миний төлөө явсан ээжийгээ би яаж жаргаав?
Өгчих хариу дав дээр гарч ирэхгүй нь хачинБидний дунд орой бүр сонин сонин яриа болноЭэж маань надтай юучхамаагүй ярьж суух дуртайБас намайг юм болгоноос өмөөрдөг зантайНэг удаа ээж бид хоёрын дунд албан тушаалын тухай сүрхий яриа болов.
-Ээж ээ намайг дарга бол гэлээБи яах вэ?
-Нас чинь явж байнаЖаахан тогтож суудаг ажил юм бол хийхэд яахав дээУдирдлагад чинь хэн хэн ажиллах юм?
-ШЦэрэнпил гуай, ГДашрэнцэн гуай хоёр.
-Ээ, хоёрхон хүний дарга байх хэрэг үү?
-Надтай нийлээд гурван хүнтэйлдээ.
-Шөнө орой явдаг хүндхэн ажлаа цаад хоёртоо хуваарилчихаж бай. /Ээжийнхээ яриаг сонсоод дотроо инээд хүрч суувМанай хоёрчшөнө орой явж яг харагдана даа гэхээс түс хийчихгээд байвБодоод үзлдээДашрэнцэн, Цэрэнпил хоёрыг шөнийн сурвалжлагад явж байна гээд… Хэд хоногийн дараа ээж надаас ажил төрлийг маань асуув/.
-Чиний ажил зүгээр үү?
-Зүгээр ээ, Цэрэнпил гуайлүгэнд орохгүй юм.
-Яаж байна /Ээж их анхааралтай сонсч байна/.
-Шаардлага тавихаар “Сүүлд ургасан ишигний эвэр минь ах хүүгээ захирахгүй шүү” гээд байх юм.
-Яасан муухай эвдэрсэн хүүхэд вэСүүлийн хэдэн орой аюулын эрт ирээд байгаа юмсанЭнэ ажлыг хийлгэхгүй ньлдээ, хар шидэл чинь?
/Эвдэрсэн хүүхэд гээд байгаа нь 50 гарч яваа саарал толгойтой хижээл хүн шүү дээШЦэрэнпилийг нэртэй хүн болохоор манай ээж их сайн ханддаг байсан юмЭнэ удаа гүнзгий муудлааӨглөө намайг ажилдаа гарах гэж байтал ээж дөхөж ирснээ миний хүү дарга нартаа хэлээд ширээгээ өөр газар тавиад суучихЦэрэнпил цаашдаачүгэнд чинь орохгүй хүн шиг байна гэж билээ/.
Энэ эмэгтэйн өвөрт би есхөн сартай, үс нь атирч буржийгаад нүд ам руу орчихсон, хацар нь холцруутайхачин янзын амьтан ирсэн гэдэгБи рахид буюу сульдаатай, бас шар өвчин тусаад хүндэрчихсэн хүүхэд байжЁстой намайг авсны маргааш ээжийн минь санчиг онгож хоноо бизӨвчтэй хүүхэд асрах, хүн хийж авах ямар хэцүү байсныг төсөөлөхөдчаймаарХөлд орсныхоо дараа би цэрдийсэн хатуу гэдэстэй, хоёр хөл нь гадагшаагаа эргэчихсэн, түүнээсээ болоод хачин зурайсан мөр гаргаж явдаг жаал байжНамайг алга болчихоор тэр хавийнхан мөрөөр маань төвөггүй олдог байсан гэдэгБи айлын шүүгээд тавьчихсан арцны хүүдийг цоо хөхчихдөг, бас шүдэнзнийтолгой тэсгээдэггүй сонин хүүхэд байсанХарин хэлд орохдоо Хайсандай гэж хэлсэн гэсэн. \”За миний хүү энэ хүмүүст юм яриад өгчих дөө гэхээрлби ар араас нь угсруулан Хайсандай Хайсандай гэж дуржигнуулдаг байжБаслХайсандайЭнэ нэр ингээдлнамайг хаа явсан газар дагаад явсан санагддаг юмХарин нэг зун би түүнтэй уулзах боллооӨдий хүрэх насандаа би энэ хүнтэй тоотой хэдхэн удаа уулзалдсаны анхных нь тэр байсан юмАав ээж хоёр хоол цай болоодландашгүй манайд хүн ирэх гэж байгаа нь илтАав хэллээ. \”Одоо чиний ээж ирнэМиний охин битгий муухай харьцаарай\”. Өөр юм хэлсэнгүйСэтгэл тогтож өгөхгүй нэглсонин байдалд орчихоод болж өгөхгүй хэцүү байнаГадаа машин дуугарлааБи нэг мэдэхэд байшингийнхаа чердакан дээр гарчихсан байлааЗуны байшин болохоор таазны банзнууд дотор болж байгаа бүх юм ил тод үзэгдэхээр завсартайУлаан саатай алчуур, ногоон дээлтэй ам хэл болсон сэргэлэн бор хүүхэн, жолооч эрийн хамт манай хойморт тухалж, аав ээж хоёр хөл болноӨнөө охин хаачив аалболлооҮгүй, энэ чинь зөндөө сайн захисан юмсанЯадаг хүүхэд вэ, би гараад хайгаад ирье гээд аав үүд рүү ухасхийвЧимээгЧимэг ээ… хэмээн аавын дуудаж байсан одооччихэнд сонсогдоноБүрийчболлооНөгөө хүмүүсчявах боловМашин хүнгэнэн хөдөлж, аав ээж хоёрчороод ирэвАав суудал дээрээ ирж сууснаа аяархан \”Миний охин буугаад ир ээТэгж болдоггүй юм шүү дээ\” гэх нь тэрТэгэхэд аавын нүдэнд яах ийхийн зуургүй ус гүйгээд ирж билээХүүхэд байсан болохоор би хөдлөөд ажигч гярхай хүнд анзаарагдаа байлгүй дээХарин тэднийг байхад яагаад намайг буулгаж ирээгүй юм бол гэж санахаар аавыгаа өрөвдөх сэтгэл төрдөг юмХүний үрээр элгээн дэвтээж амьдарсан ижий аав хоёроон бодож аньсага чийгтэнэНээрээ тэр үед Хайсандай намайг аваад явна гээд уйлж хайлж сүйд болохчбайсан юм бил үүХэн мэдэх билээХожим би өөрөө ээж болж эцгийгээ тэр удаагийнхаас хавьгүй илүү өрөвдөж, бүр өдөржин уйлж байсанНамайг охиноо төрүүлж ээж болсон өдөр болсон явдалОхиноо тэврээд цонх руу очиход минь ээж аав хоёр ирчихсэн, ээж инээж, харин муу аав минь нулимсаа арчиж харагдсан санЭэж болчихоод би ээжийгээ анх удаа ирэх болов уу гэж харуулдсан юмХүн болсон цагаас минь хойш нэр нь намайг сүүдэр шиг дагаж явсан төрсөн ээжийгээн анх удаа тэгж дотроо хүлээсэн юмМиний саатай алчууртай залуухан ээж аймгийн төвд байсан мөртөө ирээгүйЭхлээд би хуримаа хийсэнТэр баслирээгүйДараа нь би ээж болсонТэр баслирээгүйСургууль төгсч амьдрал гэгч хөлгүй их далайд хөл тавьсанТэр ирээгүйАлдаж онох, гуньж баярлахын аль алинд тэр нэгээхэнчудаа ирсэнгүйНэг ёсондоо бид өөр өөрийнхөө хувь заяагаар явж ирэвГэтэл одоогоос хэдэн жилийн өмнө ногоон дээлтэй, саатай алчууртай ээж минь \”Ардын эрх\”-ийн гадаа намайг хүлээгээд сууж байлааНүдний шилтэй, хүрэмнийхээ захыг босгочихсон охиноо таньсангүй14 өглөө тэр байрандаа сууж намайг угтлаа14 өглөө би хажуугаар нь алхан хаалга татан оров15 дахь өглөө нь би баслДашчойлин хийдийн хашаан дундуур алхан ажилдаа ирэвХарин ээж хийдийн тасалбар бичдэг дуганын гадаа дугаарлаад зогсч байнаТэр ном уншуулах гэж байгаа бололтойДотор минь хачин оргисончээж рүүгээ би алхаад очиж зүрхэлсэнгүйӨрөвдөж байсан ч…
Маргааш өглөө нь тэр ирсэнгүйНөгөөдөр ньчбас ирсэнгүйСарын дараа надад Эрдэнэтээс ээжээс маань захиа ирлээ.
\”Залуу насандаа алдаж эндэж явахдаа охин чамайг тээж төрүүлсэнчамьдралын эрхээр хүнд өгсөн юмЧи надад гомдож явдаг бол ээжийгээ уучлаарайБи өглөө бүхэн чиний төлөө залбирч, танай сонинг ирэнгүүт нь миний охин юу бичиж вэ гэж хардагЧи аавтайгаа уулздаг биз дээ… \” гээд хөврүүлж өгсөн байвБичиг нь зөв, сайхан хэвтэй, алдаа мадаггүй, цэцэн цэлмэг захиа байвДараа нь миний төрсөн дүү гэх залуугаас захиа ирлээЭэж таныг яагаад айлд өгснийг бид мэдэхгүйХэрвээ та дүү бид хоёртой хамт өссөн бол ямар гоё вэ… Энэ миний дүүгийн захиаДараа жилийн зун боллооЭэж намайг ахиадлнэг өглөө \”Ардын эрх\”-ийн гадаа зогсоод хүлээж байвБи жижүүр ахад хэллээ.
\”За Дэмбэрэл ах аа, та намайг байхгүй гэж хэлээрэй\” гэж сайтар захивБаслнэлээд хэд хоног өнгөрөвЯагаадчюм уулзмааргүйлсанагданаГэвч Дэмбэрэл ах охин чинь тантай уулзахгүй гээд байна шүү дээ, та буцвал яасан юм бэ гээд хэлчихсэн сураг дуулдавЯагаадчюм түүнд би ингээдлхачин жигтэй, хатуу зан гаргаад байлааАхиад намар, өвөл, бас хавар боловЭэж ахин ирсэнгүйХарин өнгөрсөн зун ээж бид хоёр уулзлааТэр гэнэтлажлын өрөөнд маань ороод ирэвБи жаахан жийрхлээХоёулаа коридорын урт сандлын хоёр үзүүрт тээр хол цомцойн сууцгаагаад цөөн хором ярилцавБие нь өвддөг болсон гэнэНас нь явж байгаа гэнэБидний уулзалт өндөрлөж, тэр явахаар босовТэгснээ над руу эргэснээ хөгшний бие сайн уу, та нар хамт уу гэж асуувХөгшний гэж ээжийг маань асууж байгаа бололтойМиний гэдэн жаахан хөдлөвБусдын үүрэнд ам нь ангалзсан ангаахайгаа хаячихаад эргэж харалгүй нисчихэж чаддаг гоё донгоддогхөхөө шувуу шиг хэнэггүй, дургиж явсан \”жинхэнэ\” ээжийгээ урьдынхаараа хөндлөнгөөс харавДургүй хүрэх шиг боловГэхдээ одоо гомдоодчхэрэггүй, гашууннясуун үг хэлээдчхэрэггүйДүгнэж цэгнэх гээдчхэрэггүй болж дээ гэсэн бодол толгойд минь зурсхийн орж ирэвЯагаад гэвэл алчуур дороос нь цухуйх санчигных нь үс цайрч харагдлааБи чинь ийм юм мэдэрч өссөн хүн шүү дээ гэж санагдан хоолой руу нөгөө хөндүүрхэн юм юу юугүй ахиадлөгсөөд ирэвСайн мэдэхгүй, бараг насан туршдаа сургийн холоос бие биенээ танадаж явсан “хүний” хүнд нулимсаа үзүүлчих гэж байгаа юм шиг эвгүйцэжирэвБушуухан явмаар, эсвэл гадаа гараад хаашаачюм гүймээр байвИйн өөрийн эрхгүй би өрөө рүүгээ алхлааХалуун энгэрт нь асч, хөхний нь сүүг нь шимж өссөн бол бидний хувь заяа яалаа гэж ийм байх билээУхаан суугаагүй залуу насных юм байлгүй дээ өөртөө буруу өгөмгүйлсанагдаад байдагЭгийн өндөр давааг
Элгэн хүрнээрээ давна
Эмгэн буурал ээжээсээ
Энэхэн хол сууна\”…
\”Алтан богдын шилд\” сэтгэлд ийн цуурайтнаОюутан байхдаа би муу ээжийгээ хачин их санадагсан. \”Алтан богдын шилд\”-ийг тийм үед сонсохоор ээж маань аргал түүж харагдаад болдоггүй юмБушуухан очиж үнээг нь сааж өгөхсөн, өглөө босч өгөхсөн гэж яардагсанХарин гэртээ орж ирээдлби урьд урьдынхаас илүү бөх гэгч унтчихнаНэг мэдэхэд нар дээр хөөрчихсөн, ээж сүүгээ хөөрүүлж байдагсанОхин минь унтаг гэнэХичээл ном гээд бөөн хар ядаргаалирсэн байна гэнэОдоочхэвээрээМуу охин минь сурвалжлага хийгээд шөнө өдөргүй явах юмГадуур янз бүрийнлюм дуулдах юмСурвалжлагч нарыг чинь айлгаж ичээгээд, шорон гянданд хорьдог болсон байна шүү дээЯадаг билээ дээТэр дарга нар нь эртхэн тараах нь яадаг шидэлнүүд вэ дээ гэнэГэхдээ ээж манайханд жигтэйхэн сайнМанай сониныглөмөөрнөМуу охиныг минь өсгөж өндийлгөсөн буянтнууд гэж дээжээ өргөнөЭмгэн буурал ижий минь намайг сэрээхгүй гэж өлмий дээрээ явнаХаалганы хонх чанга дарлаа гэж орж ирсэн хүнийг аашлахшахнаЭвий муу ээж миньЭнэ орчлонд эх үр болж учирсан бидэн хоёрын тавилан ийм буюуЗахын ганц модонд
Элдэв шувуу цуглана
Залуу бага насанд
Элдэв санаа төрнө… дуу ийн шуранхайлнаЗах ганц модонд элдэв шувуу цугланаЗалуу бага насанд…
Бичсэн Ganchimeg Badamdorj