АЛМАСТАЙ УЧИР УРГУУЛСАН ЭРИЙН ТҮҮХ…. Нойр хүрч аньсах сормуус анилдхийн завсар майхны үүдэнд намайг цариачлан эвшээлгэн суугаа алмасын нүд цогшин унтарч байгаа галын дэргэд үе үехэн харагданаБи аяншиж ядарсандаа нам унтжээ зүүдлэх зүүрмэглэхийн үеэр нойрон дунд нэг юм хучлага булаацалдаад байх шиг санагдаад өндийн хаpвал өнөөх алмас аль хэдийн миний хажууд хэвтчихсэн намайг…

Алмас гэгч хүнтэйчандуурмаар амьтан үнэхээр байдаг эсэх нь тодорхойгүйчболовч зарим хүнд үзэгдэж харагдаж сүнс чөтгөр гэж үзхэнчбииЭнэ түүхийг манай нутгийн Бавуу гэгч хөгшин ярьсан юмЛав хувьсгалаас өмнө цаг цөвүүн байх үед тохиолдсон гэх агаад нэгэн эрхэм тэмдэглэн үлдээсэн байнаИХ замын дээрэмчин хулгай муу хун-хууз нар зам зуур илбэг тохиох авч

Бавуу миний бие хэзээнээсээ бяр чадал ихтэй шилийн сайн эр мөн байсан тул хөх хотруу ганцаараа жин тээнэХилийн дээс дөнгөж алхаад нэгэн шөнө хоолоо чанаж суутал майхны амаар нүдний булан нэг юм бүр-тэс хийн хөдлөх шиг боллоо

юу байдаг билээ гэж бодоод хартал нэг муу алмас намайг хараад ярзайтал инээгээд зогсож байх нь тэрНохойнх шиг шовх шовх цагаан шүд аарцны савнаас багагүй хоёр том мээм нүүр гарандаа армаг тармагхаан задгай урт үстэй тэр хачин амьтан эр хүссэн эм хүний шүлэнгэтсэн халуун харцаар

намайг шохоорхон ширтэж байлааБага зэрэг хиртхийн айдас жихүүдэс ар сэрвээ рүү жиндүүлэн толгойн үс босхийн үе-ст алмас сайн эртэй нөхөцдөг юм гэнэлэ

хэмээсэн нэгэн үг санаанд орж алмасанд тоогдсондоо урамшиж даншгийн наадмаас цол хүртсэн бөхөөс дутуугүй олзуурхан баярлавХий буу тавьж өнөөх алмасын үргээн хөөдөг юм билүү гэж санаснаа гэр орон эхнэр хүүхдээсээ хол сүүдрээсээ өөр нөхөргүй яваа хүн

өөрөө хүрээд ирсэн бүсгүй богино жолоотой амьтныг айлгаж ичээгээд яаахвээ гэж өрөвдөөд ор дэрээ засан хэвтэвНойр хүрч аньсах сормуус анилдхийн завсар майхны үүдэнд намайг цариачлан эвшээлгэн суугаа алмасын нүд цогшин унтарч байгаа галын дэргэд үе үехэн харагданаБи аяншиж ядарсандаа нам унтжээ зүүдлэх зүүрмэглэхийн үеэр нойрон дунд нэг юм хучлага булаацалдаад байх шиг санагдаад

өндийн хаpвал өнөөх алмас аль хэдийн миний хажууд хэвтчихсэн намайг тэврэн жаргалтай аргагүй хоёр хацар нь улаа бутран нойрсож байдаг

байгаа хараад хайрчхүрэх шиг дурч хүрэх шиг санагдан даруйхан хоёр биеийг тас тэврэлдэн нойрслооӨглөө босоод сайтар болгоон үзвэл тэр надаас тохой илүү өндөр тоймгүй том биетэй гайхал байлаатэгээд зам зуур хулгайч дээрэмчин таарвал тус болж юуны магад гээд хамгийн сүүлийн тэмээн дээрээ суулгаад аваад явлааБээжин орж бараагаа тушаах үеэр миний түнш их Данжаад намайг дайлж цайлынгаа за Бавуу би чамаас нэг юм гуйя чи надад өг гэж тулгавЮу юм болоо тэр чинь надад байгаан бол-уу гэхэд данжаад надруу ойртож ирээд чи надд алмасаа өг би чамд идээд барахгүй их алт өгнөө гэхэд бичдургүйцсэнгүй наймаа тохироодНэг хормой шижир алтан зоос авлааНамайг нутаг буцахаар ачаа хөлгөө хөдөлгөх үед торонд хоригдсон алмас маань миний хойноос цовхрон муухай дуугар орилоход нь бичөөрийн эрхгүй нулимс унгалааXилийн дээс алхаж өөрийн нутагт ороод нэг шөнө унтаж байтал миний замын хань АЛМАС аль хэдийн миний хажууд хүрээд ирчихсэн нойрсож байх нь тэр

би өөрийгөө иймлзураг төөрөгтэй хүн юм байж хэмээн бодоод түүнийг эхнэрээсээ илүү эрхлүүлэн хайрлаж байлааГэтэл гай дайрч Алмас маань хөл хүнд болжээБавуу миний бие аваал эхнэрийнхээ нүүрийг харахад хэцүүхэн болжээАлмасын хуял тачаалд хөл алдран хулмас зааранд нэвчсэн миний биед удалгүй

сарлагийн саваг шиг хар хялгас ургаж хувцас өмсвөл халуцаад байдаг боллоТэгээд нөгөө алмасаа дагуулан гэртээ иртэл

авгай маань айж хардхан зэрэгцэн дуу алдаж амь амьдарлаа бусниулах дээрээ тулж сүйд болов

БичБээжингээс авчирсан торго дурдан ээмэг бөгж алтан зоосоороо аргадан байж авгайнхаа ааг омгийн арай чүү дарж дотор газар боол гэж ийм хүн хар гөрөөс худалдаж байна

хонь хариулбал чоно нохойнд өлзийтэй байх гэж энэ үст харыг авчирлаа гэж учирлалааАлмaсандаа хотынхоо зүүн талд нэг өндөөр хар бүхээг барьж өгөөд туурга тусгаарласан боловч миний бие хоёр эхнэрийн дунд гүйсээр хөгшин азрага адил хүний нүднээс гарлааГэтэл нэг шөнө алмас маань хөнгөрхөөр өвдөж үүр шөнө болхийн алдад эцэг Бавуу луугаа адил хүү төрж миний муу явдал илэрч гэрээсэ бүү хэл нутаг орноосоо хөөгдлөөАлмасын хүүхэд цаанаасаа нэг заваан хулчингатай хүйг нь тасалж амжаагүй байхад эцгийгээ таньчхаад надруу цовхчиж байсансангэж өгүүлээд уртаар санаа алдсансанОдоо танай эхнэр хүүхэд 2 хаана байгаа вэ гэж асуухад Бавуу гуай огтхон түгдрэлгүй аль эрт төрөл арилжсан хөөр хийс 37 оны үймээнээр эхнэр хүү 2ийг минь барьж аваад буудчихсан гэж ярьж билээ.

Similar Posts