Энэ уяхан замбуутивд хүмүүн төрлийг олж төрнө гэдэг дээдийн заяаГэвч дур зоргоороо, санасан хүссэнээрээ хүн болж төрдөггүй юм байна… Энэ бие минь ханан гэрээсээ холдож хадан гэртээ очих цаг ойртлоо… Наян жилийн нар, салхи үзлээ…Боллоо доо… Өтөл намайг лус таалжээ… Ирэх төрөлдөө би… могой…, могой болж төрнө… Ийм үг сонсоно чинээ огтоос санаагүй суусан Балгар цочиж: -Аан… хэмээн чангаар хэлсэндээ сандран амаа жимийв. -Тээгийн эхэнд хэсэг бөөн цагаан дэрс байдаг даа. -За, тийм багш аа. -Ямарчгантай жил… тэр хэдэн дэрс эхэлж ногоордгийг хэн хүнгүй мэднэ… Тэнд… тэнд би могой болж төрнөХарин…, харин багш нь могой баймааргүй байнаТэгэхээр чи….
Хээр талд дэрсэн далай долгилноДэрсэн далай дундуур жижигхэн цоохор морьтой хүн цогиулж явнаЯаруу яваа нь илэрхийБайдгаараа бөхийж жолоо цулбууртай гараа урагш савчин урт тэнзэн ташуураа мориныхоо бүдүүн гуян дээр байн байн зөөлхөн буулгана.
“Цаг болох ньБагш ямар хайрхан болж төрөө болХүний заяанд эргэж төрөх гэж яарч байгаа даа”. Тэр өөрийн мэдэлгүй амандаа ийн шивнэх авай.
…Балгар Өршөө багштанд шавилаад хэчнээнчжил болсон юм бэ дээАав нь анх таван настай хүүгээ дагуулан багшийнд нь очиж
байснаас хойш даруй нэгэн жаран улиран оджээТэгэхээр бүтэн жарныг багшдаа шавилж элээсэн гэсэн үгӨршөө багш нутаг нуга, дэнж дэвсгийн олныхоо хайр хүндлэлийг цуглуулсан хувилгаан шидэт, ухаан төгс, өглөг нүнжигтэй эрдэмт бууралБие сэтгэл, билэг ерөөлөө бултад зориулж, нэгэн насаараа ном буяны мөр хөөсөн гэгээн хүнХол ойрын улс амьтан тэдний рүү цаг үргэлж цуваастайЗолгоноМэнд мэднэМэргэ төлгө тавиулнаЭлдэв үйл хэргийнхээ зам мөрийг тэгшлүүлж,
хийморио сэргээнэДөрвөн улирлын хэмнэл, хөдөлгөөн дунд аянчин гийчний хөл тэднийхээс тасрах гэж үгүйИжий ааваас хайрласан Цэрэндоёддорж гэж унаган нэрийг нь эдүгээ өөрөөс нь өөр мэддэг хүн байдаг сан уу, үгүй юү, бүү мэдАмтай бүгд “Өршөө багш” хэмээн авгайлан дуудаж, асрал хүндлэл үзүүлэхТангад төвд таван хэлийн хүн амьтны өршөөл
авралын тэнгэр, өглөг буяны даллага болсоор ирснийх нь том, тод тусгал нь дээрх өргөмжит алдарӨршөө багшийн ухаан санаа саруул цэлмэгчбие лагшин нь тэнхээрхэх болсонд ус гол, хотол хошуугаараа их багагүй санаа зовцгоох болсоор хоёр гурван оны нүүр үзэж буйНар хайлмагтсан дулаан шаргал нэг өдөр хэн хэндээ өмөг түшиг болж, олон жил айл аймаг явсан Балгарыг Өршөө багштан дуудуулавСалхи савиргүйд, гэрийн яндангийн хөнгөн цэнхэр утаа хаяагаар суунаглаж нялуурсан үдэш Балгар багшийндаа явж орлооОлон хоног хэвтсэнээс бие нь ядарч нялхарсан өвгөн багш түүний орж ирэх чимээнээр “Ойрт” гэж дуулдах төдий шивнэн хажуудаа суулгаад нэг хэсэг дуугаа хураавБагшийнхаа юу хэлэхийг хүлээж ядсан Балгарыг чихээ аманд нь ойртуулвал Өршөө багш хүч муутайгаар хоолойгоо засан аядсанаа үгээ хоёр нэгээр хүч муутай зөөж:
-За, Балгар минь, чамд аминчилж захих…, захихчгэж дээ… гуйх зүйл байна гэлээ.
-Юу тэр вэ, багш аа.
-Энэ уяхан замбуутивд хүмүүн төрлийг олж төрнө гэдэг дээдийн заяаГэвч дур зоргоороо, санасан хүссэнээрээ хүн болж төрдөггүй юм байна…
Энэ бие минь ханан гэрээсээ холдож хадан гэртээ очих цаг ойртлоо… Наян жилийн нар, салхи үзлээ…Боллоо доо… Өтөл намайг лус таалжээ… Ирэх төрөлдөө би… могой…, могой болж төрнө…
Ийм үг сонсоно чинээ огтоос санаагүй суусан Балгар цочиж:
-Аан… хэмээн чангаар хэлсэндээ сандран амаа жимийв.
-Тээгийн эхэнд хэсэг бөөн цагаан дэрс байдаг даа.
-За, тийм багш аа.
-Ямарчгантай жил… тэр хэдэн дэрс эхэлж ногоордгийг хэн хүнгүй мэднэ… Тэнд… тэнд би могой болж төрнөХарин…, харин багш нь могой баймааргүй байнаЭргэж хүн болж… төрмөөр байна… Чи… могой жилийн… могой сарын… могой өдрийн… могой цагт тэнд очоорой…
-За, багш аа.
-Тэнд багш нь могой болж төрсөн байна… Харин чи… түүнийг үг дуугүй цавчиж хороогоорой…
Балгар дахиадлдавхийн цочиж буруу юм сонсов уу энэ чинь гэсэн шиг нүдээ том болгоод хоёр гараа духандаа авчирч хавсран наминчилж:
-Ээ бурхан минь, нүгэл байгаа даа… Багштан минь юу айлдана вэ хэмээн хоолой чичрүүлэн шивэгнэв.
-Айх, гайхах хэрэггүй ээ… Багш нь чамаас аминчлан гуйж байна… Чамаас өөр миний гуйлтыг биелүүлж чадах итгэлтэй хүн энэ хавьд байхгүй… Могойн төрлөөсөө эргээд хүн болж төрөх юм, би…ойлгов уу…, Балгар аа.
-За, багш ааӨршөө багштан дахиад ам нээсэнгүйБалгар руу удаан гэгч нь тогтон харснаа нүдээ алгуурхан анилааЭнэ бол Өршөө багшийнх нь сүүлчийн захиас гуйлт байсан агаад тэр шөнөө тэнгэрт дэвшсэн болой.
…Балгар газар дээр заяасан ганц багшийнхаа сүүлчийн хүсэлтийг гүйцэлдүүлэхээр яаравчилж яваа нь энэ.
“Өнөөдөр чинь зуны тэргүүн, могой сарын шинийн арван таванБагшийн хэлсэн могой өдөр өнөөдөр тохиодог нь цаанаалучиртай”. Балгар ийн бодсоноо багшийнхаа зааснаар нөгөө хэсэг бөөн цагаан дэрсэнд дөхөж очивХавраар бороошиж, цаг эрт дэлгэрснийх эндхийн дэрс жил жилээс онцгой сайхан ургажээ.
“…За байз, хаахнуур нь байгаа юм бол доо”…
Дэрс болгоны үндэс ёроол руу нүд гүйлгэн харавЗахын, сондгой ганц дэрсний дэргэд юм хөдлөх шигТэрхэн зуурт бие нь зарсхийсэнчтогтож харвал “ээ бурхан минь, лам гурван эрдэнэ минь” нэгэн урт, суман хайрхан толгойгоо цогнойлгон ширтэж байх нь тэр. “Таньж байна ууБи багш чинь байна” гэсэн шиг элэг цагаан, гөлгөр хайрсан биеэ наранд гялалзуулан мушгиравБалгар морьтой хөшөө аятай хэсэг алмайран харж зогстол мөнөөх могой толгойгоо ийш тийш хөдөлгөн хэлээ гозгонуулж, сүүлээрээ газар ороолгоод авлаа.
“Юуг нь харсан юмХурдал гэж байгаа юм болов уу”.
Балгар мориноосоо яаравчлан бууж цулбуурынхаа үзүүрээр тушингаа тэр зүгт өөрийн эрхгүй харц чулуудлааМогой цээж толгойгоо өндөр өргөн эвхэрч, сүүлээрээ газар алгадан цамнаж харагдана.
“Их яарч байгаа бололтойШалавхан ирээд цавчаад өгөөч гэж байж ядаж байгаагаас зайлахгүй”. Бодолтойгоо уралдан гар нь ганзагалаатай богцноос хангинуур сүхээ сугалан могойн зүг эргэлээХарахнаа нь хөрвөөжчбайх шиг, бүжиглэжчбайх шиг эвхрэлдэнэ.
“Марталгүй санаад ирсэнд минь баярлаад байх шиг байнаОчоод шуудлцавчья” хэмээн хангинуураа далайн алхаагаа түргэсгэвэл могой мөргөх мэт толгойгоо газар руу хоёр гурвантаа хатгаснаа дэрсний ёроолын нүх рүү алавхийн шургаж, далд орлооБалгар гайхан зогтусав. “Яагаад нүх рүү орчихов”. “Биш байсан юм болов уу”. “Яглмөн дөө, урьд нь хүн харсан могой хэзээ ингэж байлааШуудлзугтан гулгадаг шүү дээ”. “Хачин юм даа”.
Хэсэг зуур учраа олохоо байж гайхширсан Балгар “багш могойн” байсан газар руу харвал эрээчиж сараачсан үй түмэн зураас үзэгдэвСайн ажвал төдхөнөө нөгөө зураасууд үг болж хувирах нь тэр.
-Амь өршөө, шавь миньАмьтан бүхэн төрсөн төрөлдөө хайртай байдаг юм байнаБагш нь могой баймаар байна” гэсэн бичээс дэрсний дэргэд, Балгарын нүдний өмнө тодоос тод гэрэлтэн харагдаж байлааЦээнзэнгийн ГАЛБАДРАХ