Ламтанд орой үдэшгүй цайны сүү, хоолны мах зөөдөг хүн нь Зооргойн ижий байсан билээХарин хэрмэл ламтан нэглөглөө ор мөргүй алга болсон гэдэгЗооргойн ээжээс хүмүүс юучасуугаад сураг гаргаагүй бөгөөд тэр хүний алга болсоноос хойш хөөрхий ганц бие бүсгүй энэ аарагаас холдож нүүгээгүй гэлцэнэЛамтаны сураг тасарсны дараа жил нь ганц бие бүсгүй мантайсан хөөрхөн хүүтэй болсон байсан бөгөөд яг хэзээ төрсөнийг нь хэнч мэдэлгүй өнгөрчээЦаг хугацаа орчлонг элээх тавилангаар хүү өсч, хүмүүн заяа хэдэнтээ хувирхад хүмүүсийн Зооргой хүүг өөчилж гоочлохоо мартсан байлааХарин илүү үгний хачир дутах үед манин Зооргойнд хүнд харуулдаггүй алтан бурхан, судар ном байдаг гэнэ гэж цуурцгаан…..

Худаг бараадсан хэдэн ингэ, хонгор голцуу арваад адуу гангийн улаан нар, амьсгалах аргагүй пүн хийсэн халуун салхинд арга нь барагдсан шинжтэй хуурай ховоо мэрнэБуянт мал хөөрхий, адгуус тулдаалэзнээ ирж усалтал хүлээн байгаа нь энэ ажээЗүүн хойноос гандаж онгосон цэнхэр тэрлэгийн энгэр заамыг бүрэн товчилж, нарийхан ногоон дурдан бүсээр элгээ даран чанга бүсэлсэн,

тавь орчим насны эр хатмал хөх ат хөтлөн, цөөвтөр хонь ямаа туун айсуйНарийхан бургасан шилбүүрээр нуруугаа тэвхэдсэн мөнөөх хүн хоцорсон төлөг борлонгийн зүг хаа нэг -ча гэх нь

эгээл эмэгтэй хүн шиг дорой дуутай ажСайхь эрийг Зоргол гэх агаад хүмүүс манин Зооргой гэж хочилноЗооргойнх худгийн хойхно харагдах шаваг бурзайсан аараг сахин өвөл зунгүй ганц гэрээр нутагланаДөрвөн ханатай жижиг гэрээ хэндчхэлэлгүй нэглөглөө зөөгөөд барьчихнаГэр орон нь цэмцгэр, тогоо шанага нь гялтгарИлүү дутуу хог новшгүйХэдий бие хаа, хөдөлж барих, ааш аяг нь бүсгүй төрхтэйчэрлхүн болсон хойно оёж хатгахдаа бүдүүн барагчгэлээ дээл хувцасаа өөрөө оёноХаа нэг эрэл сурлынчюмуу ганц нэг хүн ирвэл асуусан зүйлд нь цөөхөн үгээр хариулангаа сайхан амттай хоол цайгаар дайлаад явуулнаХарин оройхон ирсэн зочинд таагүйҮүнийг нь мэдэх нутгийн жолооч нар архичолдохгүй , машин болохгүй байна

танайд хонохоос доо гэж цаашлуулнаЗооргойчбайгаа жаахан шимийн юмаа гаргаж өгөөд шулуухан хөөж хуйцагананаНутгийн хөгшчүүл Зооргойд ам сайтайХөөрхий зайлуул хүнд гэм хоргүй мөрөөрөө амьтанСайн хүний удам юм шүү гэцгээнэЭсэргүүний жил хангай нутгаас дүрвэж ирсэн босуул лам “Аав\”ын арын агуйд хоёр гурван жил бүгсэн бөгөөд тэр хүн Зооргойн эцэг юм гэнэлээ гэсэн таавар төдий яриа чих дэлсэнэНутгийн сүсэгтэн хүмүүс хоол унд залгуулах далимд нь засал хариулага, арга чарга хийлгэдэг байсан гэж сэм ярилцанаЛамтанд орой үдэшгүй цайны сүү, хоолны мах зөөдөг хүн нь Зооргойн ижий байсан билээХарин хэрмэл ламтан нэглөглөө ор мөргүй алга болсон гэдэгЗооргойн ээжээс хүмүүс юучасуугаад сураг гаргаагүй бөгөөд тэр хүний алга болсоноос хойш хөөрхий ганц бие бүсгүй энэ аарагаас холдож нүүгээгүй гэлцэнэЛамтаны сураг тасарсны дараа жил нь ганц бие бүсгүй мантайсан хөөрхөн хүүтэй болсон байсан бөгөөд яг хэзээ төрсөнийг нь хэнч мэдэлгүй өнгөрчээЦаг хугацаа орчлонг элээх тавилангаар хүү өсч, хүмүүн заяа хэдэнтээ хувирхад хүмүүсийн Зооргой хүүг өөчилж гоочлохоо мартсан байлааХарин илүү үгний хачир дутах үед манин Зооргойнд хүнд харуулдаггүй алтан бурхан, судар ном байдаг гэнэ гэж цуурцгаанаГэхдээляг барин тавин харсан хүн одоо хэр нь гарсангүйБагадаа хоёр салаа гэзэгтэй тас хар нүдтэй хөөрхөн хүү байсаныг нь мэдэх хөгшчүүл жилээс жилд цөөрсөөр байгаа билээТүүнийг арван найм хүрдэг жил нь ээж нь бурхан болж, мань хүн эр ганцаар гучаад жил амьдарч байгаа билээХхх ххх ххх

Зооргой хэмээх нууцлаг амьдралтай энэхүү эрийн тухай хуучлах хүсэл төрсөн болохоор эрхэм уншигч танаа нэгэн түүх ярьж өгсү би.

… Ардчилалын салхи сэвэлзсэн ерээд онд цагаан сарын дараахан юмдаг хорин тавхан настай миний бие аймгийн

банкий мэдэлд байсан муу хуучин жаран ес машиныг гурван шуудай ноолуураар худалдаж аваад наймаанд гарч өгвөө хөөрхийТухайн үед амины машин гэж байгаагүй, түрүүчийн ганц нэг машинлхувь хүний өмчинд шилжиж байсан үе тул юун голж шилэх, өөрийн машинтай мундаг амьтанлгарч өглөө шүүдээХүн харахад тоос тогтомгүй гялтганасан бор ногоон машин байлааДаанч хуучин жолооч нь зарим юмаа сольж аваад үлдсэн тул асч унтрахдаа итгэл алдрам, гар дамжсан уна морь шиг шижээргүй зантай тэрэг байлааГовийн дэрстэй замаар явж байтал машины мотор халаад нэглбиш санагдаад байлааДэмийлкопудыг сөхөж баахан харав даанчмэдэх юм алгаЗамыг нь мэдэхгүй эзгүй говьд зангий нь мэдэхгүй хуучин машинтай очих газрын багцаа байхгүй, ойртсон үгүйг нь мэдэх аргагүй,

түгшүүр зарласан зүрх сэтгэл түг түг, түг түг хийж байлаа.. Тэгж ингэж мунгинасаар нар жаргах дөхөж, уулын сүүдэр буух үес ойрмогхон харагдах хэдэн цохионы дунд ганц бор гэр харагдавХаруй бүрүйгээс өрсөж айлын бараа харсандаа сэтгэл амарч, ганц гэрийн зүг зүтгүүлсээр очвол бяруу шиг том улаан халтар нохой

машинтай минь татаад унагах нь халаг дайран ирэвГэрээс удаж удаж тогдойсон бор эмгэн гарч ирээд

-Хойлог яв чи гэж нохойгоо хөөвХалтар нохойтой уралцан байж гэрт ороод харвал эмгэн биш өвгөнчюм шиг нэг их сонин төрхтэй хүн тос болсон царай зүстэй намайг эвэртэй туулай үзсэн юм шиг гайхан хараад

-Сайн явж байна уу хүүхээ гэсээр сүү амтагдсан улаан шаргал цай аягалан өгөвХот газарч баймгүй цав цагаан аяганы алчуураар аягаа зүлгээд суух íü сонин бөгөөд дуугайхан суугаа мөнөөх хүнийг харах тусам сэтгэл тавгүйтэж

-Арай говь нутгийн чөтгөр шүглэсэн айлд ирчихээгүй байгаа даа гэсэн бодол төрж байлааГэрт дулаахан гэж жигтэйхэнЯрих юмчолдохгүй ахаа гэлтэй биш, эгчээ гэж яажчболомгүй санагдаж байв.

-Замд машин эвдрээд, айлчхарагдахгүй айж явлаа гээд цүнхээ уудлан юмыг яаж мэдэх вэ гээд авч гарсан боов чихэрээсээ торон уутанд хийж,

-Май та гээд хоёр гардан өгвөл сүрхий харсанаа

-Өө яахнав дээ гэсээр авлаа.

-Өглөөнөөс хойш хоол идээгүй жаахан өлсөөд гэж үнэнээ хэлбэл юучдуугарсангүй гал нэмэн, тогоогоо тавьж, гаднаас бэлэн чимхсэн хөлдүү банш оруулж ирээд жигнэж өгөвТэрээр дорой дуугаар

-За хүүхээ хоолоо идчихээд яваарай, манайх хүн хонуулдаггүй юм, ингээд уруудаад явахаар ойрмогхон хэдэн айл байгаа байхгэж байнаБичдотроо:

-За говийн ойрхончяамай байнаа, хөөгөөд байсанч явахгүйдээ гадаа ньчболохноо хононоЯасанчэхлээд хоолоо идээд авнаа гэж бодож суув.

-Хүн гуай таны алдарыг хэн гэдэг вэ гэж аль болох даруухан царайлж асуувал :

-Хүмүүс Зааргай гэдэг, Зооргойчгэдэг юм гэж ёжтой үг хэлээд инээмсэглэх ажБи аль болох яриа дэлгэж, танилцаж байгаад хонуулахыглгуйхаар бодож байсан тул

-Аан, тэгээд аль нь юм бэ гэвэл

-Аль ньчадилхан гэж бүвтнэх ажНэглцарай өгөх шинжгүйБи шууд нүүр тулж ойлгуулахаар шийдэж,

-За дүү нь ядарч яваад танайхтай таарч сайхан цадлааТа надад их буян боллооБи нэг муу машин барьдаг ухаантай юмлдааЭвдрээд явдаггүйГовь нутагт зам мэдэхгүйАйж явсан юм гээд үргэлжлүүлэн ярих гэтэл, миний бодлыг мэдсэн юм шиг

-Өө харла төөрөө юү, одоо төөрөхгүй хүү минь, энд ганцлзам байгааЭнэ зам шууд хөтлөөд төв оруулнаа гэж байна.

-Аан ашгүй дээАхаа би танай гадаа машиндаа унтаж болохгүй юмуу гэж өрөвдмөөр царай гаргавХарин өмнөөс

-Өө харла, хөлдчих байлгүй дээ, даарч байсанаас явж байсан нь дээр байлгүй яахав гэж байна.

–Би таньд үнэнээ хэльеБи шөнө явахаасаа айгаад байнаӨмнө нь машин барьж байгаагүй юмСаялэнэ машиныг аваад, тэгээд гэж бувтнавал,

-Аа тэгээдлхөөрч онгироод ганцаараа гараад давхиа юу? гэж яг миний хэлэх гэсэн үгийг өрсөөд хэлчихэвЭнэ хүн чинь миний бодлыг уншаад байна уу даа гэсэн эргэлзээ төрөхөд хамаг биеэр салхи сэвэлзэх шиг болж бие ширвээтэвНоднин жилээс миний хамраас зүгээр байж байгаадлцус гараад тогтохгүй нэлээд юм болдог болсон юмХамар битүүрч байгаалцус гарнаЭнэ удаа харин аз таарч уруул руу бүлээн оргиод явчихавБи дүүрсэн хэрэг мэдээгүй царайлъя гэж бодтол,

-Хүүе хүүхэн минь хамраас чинь шүүс гээд айсан шинжтэй хойд авдарлуугаа харан наманчилавБичуухайн тас

-Ахаа ус өгөөрэй гээд цамцныхаа хормойг хумитал,

-Май хүүхээ энэ түмпэнд тос гээд цэвэрхэн гэгчийн цагаан түмпэн өглөө.

-Хэрэггүй ээ ахаа гадаа гаръя, гэвэл

-Зүгээр зүгээр наадахдаа тос би ус хийж өгье гээд нэлээн сандарч харагдавБичдотроо за одоочбаашлаад өгнө дөө хэмээн бодож байлааХарин санаснаар их гоожихгүй тогтлооНөгөө өвгөн цоо шинэ алчуур аваад

-Май энэ алчуураар нүүрээ арч гэхэд.

-Яахав ээ хэрэггүй, би цамцаараа арчичихая гэлээҮнэндээ миний санаа зовсон хэрэглдээХотын бид нар нүүрээчийм цэвэрхэн алчуураар арчдагсан билүү гэхээс санаа зовж байлаа.

-Арч арч, Юу гэсэн үг вэХувцасаараа арчвал өмсөх буян заяа чинь гомдоно гэж байнаБи санаа зовон хам хум арчмар аядаад

-Баярлалаа ахаа гээд орон дээр нь тавилааШирээнээс томоо гэгчийн лаа гаргаж ирэн асаагаад

-Хэзээнээс шүүс гардаг болов гэж асууж байна.

– Аа ноднингоослгээд тоомжиргүй хариултал,

– Алив хүү минь гараа гэснээ миний судсыг барин нүдээ анин хэсэг чимээгүй суувТэгж тэгж

-За хүү минь замдаа тааралдсан хүмүүст тэнд нэг эр эм нь мэдэгдэхгүй сангас шиг нөхрөөр судсаа бариуллаа гэж чалчихгүй биз гэж байна.

-Өө би хэнд хэлэх вэ, танихчхүн байхгүй гэвэл,

– Үгүй ээ хөө хэндчхэзээчярихгүй гэж надад амла гэж байна. -Ёстой хэндчхэлэхгүй амлая гэвэл

–За амласандаа хүрэхгүй бол би яажчмагадгүй шүү гээд цоо ширтэхэд нь харц дальдарч байлааНөгөө нунж дорой нэгэн биш бүр аймшиг төрөм, хуйнаас нь сугалсан илд шиг хурц харцаар дүрчих нь үү гэмээр түрхэн зуур

нэвт шувт харах хуйх халуун шатан бүх биений шар үс босох шиг санагдаж, нуруугаар хүйт оргив

– За за андгайлъя гэж амандаа бувтнаж суулааӨвгөний царай төдхөн дорой дүрдээ хувиран,

-За хүү минь чиний элэг сүрхий гэмтжээ, бас дэлүү чиньчгэсэн адилхан, чи тоохгүй явбал гурван жилийн дараа чиний зураг, сураг хоёрлүлдэнэ дээЧи ер нь эмч нарт үзүүлсэн үү гэж асуулаа.

-Аа ноднин харуулсанЭмч намайг шар өвчнөөр өвдсөн үү гэж асууж байсан гэхэд

-Тиймээ тийм чи шарлаж байсан уу гэж асуув.

-Би ёстой мэдэхгүй гээд мөрөө хавчив.

– Монгол хятад орос бааханлархи уудаг уу

-Жаахан л.

-За худал ярь, уугаад нэлээн даналздаг бизЗа яахав хурдхан хүний тооноос хасагдъя гэвэл нанчидаа хүртээрэй.

-За ойлголоо гэсэн яриа бид хоёрын дунд өрнөвМиний давилуун зан ор сураггүй алга болж, дуу хоолой цахиртаж байлаа.

-За айчихав уу, гайгүй ээ гайгүй жаахан оролдвол чи урт насалнаЭлэгээ хайрлаМанайд хорин жил хүн хоноогүй дээ хүүхээ, Яаая гэхэвЧамайг хонуулахаас дааЭртхэн унт даа хүүхээ гэхэд

-Та намайг эмчилж чадах уу гэсэн үг амнаас уначихлаа.

-Мэдэхгүй юм даа хүүхээ.

–Та чаднашдээ.

– Чи яаж мэдэж байгаа юм.

-Мэдэхгүй тэгж санагдаал.

– За за эртхэн унт…

Миний нойр хулжаад унтах янз алга байлаа.

-Энэ жил илүү ойрхон цус гардаг болсон шүүдээИнгээд үхдэг байжээ гэж бодтол бүрч хачин болчихов.

– Яасан бэ хөНойр хүрдэггүй юү хүүхээ.

– Харин тиймээ.

– Үхчихнэ гэж айгаа юу?

-Үгүйлдээ жаахан эвгүй санагдаад л…

-За юунаас айх билээБүгдладилхан үхнэЭрт үү орой юулгэдэгтээ байгаа юм.

– Арайлэрт байна.

-За май энэ сүүг ууСайхан унтанаИнгэхэд чи хоёр гурав хоногòîî ямар ажилтай билээ?

– Гайгүй зэргэлдээ сумаар орж бага зэрэг наймаа хийнэ.

-За за сандарч яараагүйлюм шивдээ?

– Тийм,

-Сэрэхээр чинь наймаанаас чинь үзнээ гэж хэлэхдээ хэрэгт дурласан настай авгай болчихсон мэт санагдавНэглмэдэхэд нүд анилдан, зовхи даагдахгүй мэт хүнд оргин нөгөө өвгөний царай нэг тодрон, нэг бүдгэрэн сүүмэлзсээр нам унтчихсан байлааХхх ххх ххх

… Би ээжийгээ мэддэггүй юмБагадаа ээж, аав хоёроо янз янзаарлтөсөөлж боддог байвГолцууласрахын багшаар төсөөлнөЗаримдаа ээж аав хоёртоо гомдсондоо үхмээр санагдах үечбайвГэтэл… их сонин зүүд зүүдлэвБи жаахан хүү болчихожХоёр салаа гэзэгтэй юмХөөрхөн дээл өмсчихөжЭэжтэйгээ харгана, хомоол түүж явнаЭэж минь буурал үстэй жижигхээн цагаан шаргал авгай байх юм.

-Ээж хө

-Өөв миний хүүхэн юу гээв.

-Хонин гүрвэл яагаад амаа ангалзуулаад байгаа юм.

-Яахав дээ ам нь цангаалбиз.

-Ээж, хөөё ээж надад аав яагаад байдаггүй юм.

-Аан гээд ихээ сүрхий санаа алдсан ээж

-Миний охинд аав байсан юмаа.

-Тэгээд одоо хаана байгаа юм.

-Тэнгэрт байгааАав ямар хүн байсийн.

-Аав нь бурхан хүн байсан юмаа.

-Өө би ааваа хэзээчхарж чадахгүй юм байналдаа

-Юу гэсэн үг вэАав нь үргэлж бид хоёрыг харж байгаа.

-Хаанаас гэвэл ээж тэндээс гэж тэнгэррлүү харлаа

Би ээжийн харсан зүгрүү дагаж харвал тэнгэрт цав цагаан царайтай хар сахалтай, улаан дээлтэй хүн надруу хараад инээж байх юм.

-Ээжээ аав хар сахалтай, улаан дээлтэй хүн мөн үү? Та бид хоёрлуу хараад гараараа даллаж байна.

-Юу гэнэ ээХэн чамд тэгж байна.

-Та харахгүй байна уу? Тэнд байна

-Еэ бурхан минь, миний хүү тэгдэггүй юм.

-Та охин гээч, хүү гээд байх юм.

-Тиймлдээ ээжийн хүүчмөн охинчмөнлдөө.

-Ээжээ би том болоод аав болох уу?

-Яахын миний үр том болоод ээж шигээ ээжлбай.

-Яагаад?

-Аав болох юм бол муу хүмүүс айлганаЗүгээр ээжлбай.

-За за би ээж шигээ ээжлбайнагэж зүүдэлж байтал зүүд маань төөрөөд зүгээрлүүл мананд хөвсөөр сая нэг юм сэрэвЧигтэйхэн өлсөж байгаагаа мэдэвБосох санаатай өндийвөл толгойгоо даадаггүйГэтэл нөгөө өвгөн аягатай зүйл барьж ирээд:

-За хө босож дөнгөх нь үүБи өргөе гэсээр толгойноос минь дэмнэн өндийлгөв.

-За энэ цайнаас жаахан оочТэгээд энэ шөлийг уу гэлээЦайнаас жаахан уугаад шөлнөөс халбагадавХоёр гурав халбагадав уу үгүй юү хар хөлс цуваад, дотор муухай оргин нүд харанхуйлав.

-Еэ харламарЯасанчих тамирдаж байх юмХар залуугаараа ядаргаанд баригдаж гүйцжээ чиОдоочучиртай дааГамаа сайн хий, эмээ цагт нь ууУдахгүй сэргэнээ хөНасчлав ная хүрнэ шүүдээ гээд эрмэгхэн ид дунд насны эр хүн шиг тачигнатал инээвИх сонин хүн юм дааЗаримдаа өвгөн шиг, заримдаа эмгэн шиг, зарим үед идэрхэн эр хүн янз бүр харагдаж байлаа.

-Би хэр их унтавНасандаа харж байгаагүй ээж ааваа харлаа гэвэл

-Өө тэгээ юү гээд ялимгүй мушийж байна.

-Би өнчин хүнлдээ.

-За за олон юм бүү ярьТамирдахын нэмэрНаад шөлнөөсөө хэд халбагадЧи өчигдөржинлчалчих чинь билээ.

-Юу өчигдөрөө, би ингэхэд өчигдөр орой унтаа биз дээ.

-Үгүй дээ чи унтаа сэрүүний завсар зургаа хонож байна.

-Юу болоод байгаа юм бол гэж бодоод гайхсандаа үг хоолойд тээглэвХоёр гарын тохойны доохно, баруун хөлний шилбэ, зүүн талын цавь орчим сүрхий хөндүүр байвХарах санаатай хөнжилөө сөхвөл:

-Байг хүүхээ хөлсөө сэвхчихнэЧи дотоожоосолиход яадаг хүүхэд вэ, хирэндээ бор саарал юм болчихсон байна лээАрайладуу алга шиг байсанНаад өмссөн чинь шинэ юмаа гэж байнаБи бүр ичиж нэрлэхэн хөнжилөө сөхөн харвал эмэгтэй хүний урт түрийтэй цагаан дотоож өмсүүлчихсэн байлаа.

-Би яасан юм бэ гэж дуу алдавал

-Зүгээр дээ энд тэндээс чинь жаахан ханаж хатгасан юмОдооны хэлээр бага зэрэг бараачик хийсэн гэх үү дээ гээд жуумалзаж байна.

-Миний хувцасыг та солио юү?

-За яасан надаас ичээ юү? Чамд байгаа бүх юм, надад байгааЧинийхээс арай дориунчбайж магадИчих зүйл ердөө алга.

-Ингэхэд та хэн юм бэ?

-Малчин Зооргой байнаЗа хүү минь чамайг эдгээх гэж нэлээд сандарлаа.

-Чи нэг сар энэ эмийг өглөө өлөн элгэн дээрээ ууӨөх тостой хоол, архи дарсыг хатуу хориглоСайхан гурилтай шөллидЧадна биз

-Чадна аа гэсэн миний өөдөөс хурц нүдээр цочмог харсан тэрбээр

-За за тэгвэл боллооХарин хүнд ярьж болохгүй шүү.

-Ахаа би нээрэн долоо хоног унтсан юм уу гэхэд дуугайхан инээмсэглэн толгой дохиод

-Чи чинь юу идэж ууж байсан харламар вэ? Тас хар чацга хичнээн алдавБичби , нөгөөхийг нь цэвэрлэх гэж их зовлооЯая гэхэвЭцэг тэнгэр, ээж бурхан туслахыг ятгасан тул угааж цэвэрлэх шүү боллооМаргаашнаас гайгүй болноЮун наймаа хийх вэ хөХурдхан буцсан нь дээр дээХэд хоног сайхан амарСайхан шөлтэй хооллидНэг их хүнд юм өргөж хэрэггүйЯдартлаа ажиллахыг нэг сар тэвчИймлбайна даа хүү миньЧиний

-Та их буян боллоо гэсэн үглэцэг тэнгэрийг минь уяраачихав уу дааБи хүн болсоор хүнд тусалж явсангүй ээНамайг гэх хүнчхаана байх билээ.

-Ахаа бичбас хүнд тусласан удаагүйӨнчин өссөн болохоор ээж аавтай хүүхдүүдэд атаархаж, харааж явсанаас туслая гэж бодож байсангүй.

-За хүү минь энэ бодлоо хаяЧамайг төрүүлсэн ээж аавдаа баярлаБуян үйлдэж байТөрүүлж өгнө гэдэг их ерөөл тавилан юм шүүТөрлөө олохгүй хичнээн их амьтан тэнгэр газрын савслаганд зовж байнаИжий чинь чамайг тээж арван сар яаж зововТөрүүлэх гэж хичнээн зововХүмүүсийгчбүү үзэн ядБурхан тэнгэр хилэгнэнэСайхан сэтгэлтэй явбал сайн аж төрнөСайн явбал хүмүүс чамайг хүрээлнэОлны сэтгэл хөрч, түмэн нүүрээ буруулбал хүнд амьд явахчтам болноҮүнийг болгоож, түмэн олондоо залбирч явХүн чамайг гомдоосончүргэлж уучилж яв гэж хэлж байхыг нь харвал нөгөө зүүдэнд харагдсан улаан дээлтэй миний аавлярьж байх шиг санагдав.

-Ахаа би аав, ээжээ ерөөсөө хараагүй, гэтэл урьд өмнө нь хэзээчхарж байгаагүй хүмүүсийг аав, ээжээ гээд зүүдэлсэнЭнэ ямар учиртай юм бол ?.

-За за чи зөндөөлярьсанЧиний энэ зүүд чинь чамд таалагдсан бол дотроо залбирч явМиний бага нас… үгүй үгүй чи бид нарт урьд нь уулзаж явсан учрал ерөөл байсан юм байгаа биз гэснээ нүүрэнд нь үл ялиг инээмсэглэл зуурдхан харагдаад өнгөрөвТэрбээр авдраа уудлан нэгэн хуучирсан хадганд боолттой бурхан гаргаж ирэн, надад адис өгөөд миний багшийн хөрөг гэж ярих зуур бас нэгэн сахиус гарган хүзүүнд зүүгээд, чихэр амттай нунтаг цагаан зүйл гарын алганд жаахныг хийгээд

-За наадхаа хүртчихЭцэг тэнгэрийн рашаан ганц хүндчболтугай хүртээлээЧи наян тав хүрнээ гэж хэлэвИйнхүү ааг сааг ярьж байгаад эртхэн унтаад өглөө сэрвэл бие чигтэйхэн их хөнгөрсөн байлаа.

-Та миний наймаанаас үзнэ гэсэнАвах юм байвал авБи танаас үнэ мөнгө хэзээч авахгүй гэвэл

-За яахав үзьеТаалагдвал авнаҮнийг нь өгөлгүй яахав гэх нь яглтавь гаран насны эмэгтэй хүн шиг санагдаж байлааБи босч хувцасаа өмсөөд гарахад зуумхай улаан халтар нохой эгээл эзнээ харсан мэт сүүлээ шарваганан эрхэлж байлааНэгэн жаахан гэрийн зүүн талд бүсгүй номхон сэтгэл, баруун талд хөнгөн шингэн өвгөн, хоймор голлон ид дунд насны идэрмэг эр биеэс биед хувилан байх нь урьд хожид хараагүй сонин байлааЭнэлхүнийг би амьд хувилгаан гэж шүтэж яваагаа бурхны хишиг хэмээн залбирч явдаг билээЗохиолч: Соёрхын Пүрэвсүрэн

Similar Posts