Чи одоо болих болоогүй юуАмьтан хүний хэл амчдийлдэхээ байлааЧи хойд суманд амьдарч, би энэ жалгыг ганцаараа сахиж, гурван жил боллоо гэхэд -АаТийм үү? Хүүхдүүд чинь хөрөвжиж, хөгшин би хэрэггүй болсон уу? Чи надтай бөгс, бөөрний хэрүүл хийж суухаар намайг байхгүйд бөгсөө эвтэйхэн хямгадаж байхаалбод гэвэл Хандмаагийн нүдэнд нулимс цийлэгнэж -Хаяж явчихаад, хүүхний өвөрт хэвтэж байхдаа хүүхдүүдээ маллаж, мал дагаж яваа хүний бөгс манах санаатай юу? Гайгүй байлгүйЭнэ гэрийг овойлгож, галд нь утаа уугиулж суух гэж намайг яаж зүтгэж байгааг чи мэдэхгүйлдээ гэснээ….
Зэвэг өвгөн галаа түлэх гэж баахан бухимдавНойтон түлээний гашуун утаа хоолой хорсгон, галын өнчин хөх дөл туниа муутайхан сүүмэлзэхэд
тэрээр цайгаа халаахаар гал дээрээ тавьлааГэрт хэдийнээ хүйт хургаж, цаанаалнэг тохь муутайӨглөөлчанасан бор цай уухын аргагүй хоормог шиг болж,
хоолойг нь гашуу оргиулахад Зэвэг унтахаар ороо бараадлааГэвч нойр нь хүрсэнгүй, хөнжилний хажуунаас хүртэл хүйт даах шиг санагдаж,
өрхний завсраар цухуйх бүрхэг тэнгэр яглтүүний сэтгэл шиг хоосон, бас бүүдгэр, ганцаардмал харагдахад тэр нүдээ анивҮнэндээ тэр Хандмааг өөрийнх нь амьдралд ийм их орон зай эзэлдэг байсныг анзаарч явсангүй гучин гурван жилийг элээснээ бодохоор
дахиадлөнөөх харуусал цээжийг нь бүрхээд ирлээХандмаа гэж түүний бурхан болооч эхнэрЭхнэрийгээ өнгөрснөөс хойш уух цайчамтгүй, идэх хоолчшимгүй болж хувирахын чинээ тэр санасангүй явлаа.
-Хөөрхий дөөМуу хань минь… хэмээн Зэвэг амандаа хий дэмийлбувтнавТэр хэзээчтүүнийг ийм их үгүйлэн санаж байсангүй.
-Бүтэлгүй, үрэлгэн, заваан залхаг эхнэр гэжлбодож явдаг байлааХандмаа тэр хоёр 36 жилийн өмнө амьдрал холбож билээТэр үед Хандмаа өндөр, биерхүү, тас тас инээд алдсан сайхан бүсгүй байсанИхчолон залуу түүгээр цайгаа чануулж, өрхөө татуулах гэж нойр, хоолгүй араас нь гүйснийг Зэвэг сайн мэднэХарин яагаадчюм Хандмаа тэр олон залуучуудаас түүнийг сонгож билээХандмаатай нийлж, хурим найр хийснийхний дараахан муу ээж нь
-Хүү минь чи хүний сайхан охиныг авсан шүүЧиний ааш араншинг тэвчиж амьдрах хэцүүЁстойлүйлийн үр нь байсан юм байлгүйЦаадахыгаа багалзовоож үзээрэйЧиний энэ ойворгон зан чамайг сайн юманд хүргэхгүйХэзээ нэгэн цагт голомтныхоо үнсийг өөрөө малтаад, ганцаараа сууж байх вий
гэж ихлхатуухан хэлж байсныг гэнэтхэн саналааТийм ээЭэж нь түүнд үнэнийг хэлжҮнэндээ тэр муу амлаж бус
муу хүүтэйгээ мэддэг учраас ээж нь хүүгээ насны бөгсөнд ганцаардахыг мэдэж байж гэж бодохоор нүдийг нь ус бүрхээд ирлээНүдийг нь бүрхчихээд юмчхаруулахгүй байгаа тэр усанд өнгөрсөн амьдрал нь бүтнээрээ шингэж, алдаа оноо, зовлон жаргал бүхэн нь багтаж байгаа юм шиг санагдахад
өвгөн Зэвэг хэнгэнэтэл уйлж эхлэвБи түүнийг ганцаардуулж, сэтгэлийг нь шархлуулж, биеийг
ньчхагасалж, сэтгэлийг нь хоёрдуулсан нүгэлтэн гэж бодох зуур өнгөрсөн амьдрал нь нүднийх нь өмнө зурайгаадлирэвХандмаатай нийлээд удаагүй байхдаа Зэвэг хойд сумын Маажаргал гэдэг бүсгүйтэй малын эрэлд явж байхдаа танилцаж билээХөгшин эхтэйгээ хоёулханаа амьдардаг, гав шав хийсэн ажилтай ч, ааштайчхүүхэнМаажаргалтай танилцаж, зуны тэр өдөр гэрт нь хоноглосноос хойш
Зэвэг гэртээ тогтохоо байвГэртээ хэд хоноодлнэглмэдэхэд уйдаж, гансраад ирнэТэгээдлхэл чимээгүй хойд сум руу шогшуулчихнаГэр орны хөл толгойгүй ажил, уйланхай нь дэндсэн гурван хүүхэд, хонь малд явах, худаг ус гаргах, хашаа саравч барих бүхийлажлыг хөөрхий муу Хандмаа ганцаараалзохицуулнаТүүнийг хэдэн долоо хоногоор яваад ирэхэдчуурлаж, бухимдаж, загнаж аашлахгүй, хий дэмийлдуугаа хураанаТэгсэн хэрнээ хоол цайг нь бэлдээд тавинаЗэвэг угаасаа хохилзуур ааштайНэг удаа Хандмаа
-Чи одоо болих болоогүй юуАмьтан хүний хэл амчдийлдэхээ байлааЧи хойд суманд амьдарч, би энэ жалгыг ганцаараа сахиж, гурван жил боллооБи үр хүүхдээ овоглох эцэгтэйгээ мэдэж авахаар болтлоо хөрөв сууг гэж өчнөөн удаан тэслээНэг бол чи энэ гэрээс,
эсвэл би энэ гэрээс явах цаг болсон юм биш үү? хэмээн түс тас хийтэл хэлж билээЗэвэгийн уур гэнэтхэнласаад ирсэн.
-АаТийм үү? Хүүхдүүд чинь хөрөвжиж, хөгшин би хэрэггүй болсон уу? Чи надтай бөгс, бөөрний хэрүүл хийж суухаар
намайг байхгүйд бөгсөө эвтэйхэн хямгадаж байхаалбод гэвэл Хандмаагийн нүдэнд нулимс цийлэгнэж
-Хаяж явчихаад, хүүхний өвөрт хэвтэж байхдаа хүүхдүүдээ маллаж, мал дагаж яваа хүний бөгс манах санаатай юу? Гайгүй байлгүйЭнэ гэрийг овойлгож, галд нь утаа уугиулж суух гэж намайг яаж зүтгэж байгааг чи мэдэхгүйлдээ гэснээ дахиадлхар цагаан дуугүй болсонЗэвэг өвгөн Маажаргалтай сууначгэж бодож байсангүйНэглмэдэхэд тэр бүсгүй муу умгар гэрээ ачаад, тээврийн жолооч дагаад алга болж,
Зэвэгт гэртээ очихоос өөр арга байсангүйҮнэндээ хувийн жаргал, гэр орны ажил төрлөөсөө дайжиж, өөр хүүхэнтэй
бүхэл бүтэн тав, зургаан жил зугаалсан эр нөхөртөө тэр ганцлудаа үг хэлсэн нь энэЗэвэг энэ бүхнийг эргэцүүлэн бодох зуур
-Гайхалтай тэвчээртэй хүн байсан юм шүү хэмээн бодож санаа алдлааЭмэгтэй хүнд тэсвэр тэвчээрийн хэрэг байдагчюм уу дааБүхнийг сөрж, тэсч тэвчиж чаддаг хүн өөрөөлзовдог юм байнаТүүний энэ тэсвэр тэвчээр дээр би мөнчих жаргасан даа
гэж ганцаараа амандаа бувтнавҮнэндээ тэр Хандмааг баярлуулж байсан үеэ бодоод бодоод олсонгүйХандмаа цай, хоол хийнэ.
-Амнаас унах шахсанламтгүй цэхэр ус буцалгаж, гурил махлхолихоос өөр юм мэдэхгүй юм гэж голноТүүнд дээл хувцас хийгээд тавьчихна.
-Хээ нь зөрчихөж, хэтэрхий томдчихож гэж үглэнэҮнэндээ Зэвэгийн санаанд таарах юм ховорТэглээ гээд Хандмаа хэзээчуурлаж бухимдаж, үг сөрж байсангүйЯагаад тэгтлээ их номхон зан гаргадаг байсныг Зэвэг бодоод, бодоод олсонгүйМөрийтэй тоглож, панз үсэргэж байна хэмээн хэдэн морио алдчихаад ирэхэдчуурлаагүй.
-За яахав дээЭр хүн олзноос, эрвээхэй зулнаас гэдэг юмГурван хүүхэд эрүүл байвал болохлбайлгүй гэхэд нь Зэвэг
-Муу эм эрийн хийморь сүлд дардаг гэж үнэн юм хэмээн учиргүй уурлаж билээХарин Хандмаа толгой мэдэж өнчин ишигчзарах эрхгүйлөдий хүрсэнХэдийгээр Зэвэг хохилзуур муухай ааштайчгэсэн Хандмаагийн гар сайтай, идээ унд элбэгтэйг мэдэх амьтан ах дүүс тэднийхээс салахгүйБайнгалзочин гийчинтэйХандмаа орсон гарсан бүхнийг дайлж цайлнаЭнэ бүхэн Зэвэгт нэгляршигтай санагданаХандмаалүрэлгэн заваан учраас хавийн амьтан шавж байх шиг санагдаж бухимдана.
-Инээдгийг эр дагадаг гэж үнэн юмааЭнэ гэрт надад багтахчзай алгаХурааж хумисан юмчалгаОлсон жаахан юмыг минь чи үрээд дуусаж байна гэж зандрахад
-Зэвэгийнх галтай, гал дээр тогоотой, тогоо нь хоол ундтай байна гэдгийг хүмүүс хараг гэсэндээлби тогоо шанагатай зууралдаж суунаЧичбүр монголоо алдаж дууслаалдаа гэснээс өөр тэр юучхэлээгүйҮнэндээ Хандмааг өөд болсноос хойш тэднийхээр ирдэг гардаг хүмүүсийн тоо улам бүрлцөөрсөөр…
Том охин нь Зэвэгийг гаднаа буулгах гэж хэд хэдэн удаа унаа машинтай ирсэн боловч түүний адайр зан хатгаж
-Намайг үхсний дараа ирж, энэ хэдэн малыг, гэр орныг ачаад яваарай гэж загнаснаас хойш хүүхдүүд ньчтоотойхон ирэх болов.
-Та хөөрхий муу ээжийг минь насаар ньлхэмлэсэнТанд гомдож дэрээ нэвтэртэл уйлж хонодог байсныг та ямар мэдэх бишТанд сайн санасан болгон муу болж харагдах юм даа аав минь гэж охин нь нүүр өөд нь эгц харж хэлсэн тэр өдрөөс хойш Зэвэг улам бүр ганцаардаж байгаагаа мэдэж билээХорвоо дээр түүнд ганцханлтом өмч байсныг тэр хэзээ хойнолмэдэвЭнэ бол түүний хань нь байжТүүнийг байхад гэр нь галтай, тогоо нь хоолтой, хоолыг нь идэх хүнтэй байжСэтгэл нь нартай байжТэр нар Хандмаатай хамт жаргачихаж гэж бодох зуур дахиадлтүүний нүдийг нулимс бүрхээд эхлэвХажуудахаа хэн их зовоосон нь ганцаараа үлдэж, хагацал амсаж, харамсаж гашуудаж, ганцаардаж, хүний гар харж зовж шаналдаг ажБи түүнийгээ зовоосон, түүнийхээ ялыг үхтлээ эдлэх ёстой хэмээн Зэвэг хөгшин шүд зуун бодож байлааТүүний тэвчээрийг шалгахаархаранхуй бүрхэг өдөр хоногууд хүлээж байгааг тэр сайн мэдэж байвЗохиолч: Баянмөнхийн Цоожчулуунцэцэг Tsoojchuluuntsetseg Bayanmunkh