Хормой нь бузартсан золбин гичий минь зай.лТэр сохор чавганцын олигор хар чинь далд орох мөрөөрөө зай.лахгүй нутаг ус бузарлалааОдоо лав үхээ байлгүй. Дэргэд очиж хэвт чи гэж дүрэмдэн хашгирч уур омгоо дундлаад малынхаа араас мордовАр зоогоо улаан гүвдрүү таттал ороолгуу..лсан Сэвжид бүсгүй нулимсаа залгин чимээгүйхэн уй.лж суухдаа -Хөөрхий түүний минь амь насыг ө..ршөөж хайрлаХорхой.д хоргүй гэнэн цагаан эр хүн юм шүү дээ гээд…

Босго хадны арын айлуудад гай гамшиг нүүрлэж нутаг хошуугаараа дай.жин нүүцгээв.

<Даргай Самдан нутаг бузарлачихлаа> гэсэн аман билэггүй үг айлаас айлд салхи даган тарснаас болж, адууны бэлчээр, худаг ус эзэнгүй.рэвТалын буурал хөндийн таана амталсан зэрэглээ униар дундаа шандуурч, нар мөлхсөнхоосон тал уй.тай.хан цэлий.нэБосго хад гэж талд унагасан адууны хомоол шиг бор цохио хүүгээ хүлээсэн өвгөн хүн шиг нар саравчлан үлдэвТэрхүү цохиныар биеэр дөрвөн цагийн эргэлтэнд буурь сэлгэн нутагладаг гуравхан бор гэр саахалтын зайтай бөртий.ж

амь зуулгын бод бог нийлсэн гурав дөрвөн зуугаад мал нь бэлчээртээ нийлж үдийн наран доор явган тоос босгон худаг сахинаХамгийн хойд талын жаахан бор гэрээс гарч ирсэн хэнз ишиг шиг жаахан буурай гэрийнхээ хошлонгоос атган мөлхөх шахам тэнтэр тунтар алхсаар баруун хаяандаа хүрч гэрээ налан суувЧийглэсэн бор алчуурын доогуур эв хавгүй цухуй.сан хэдхэн буурал үс нь салхины аясаар сэрвэлзэх ажНасны нар гудайх үес бурхны хишиг мэт олдсон ганц хүүг нь амтай болгон зүхэж, нүдтэй бүхэн хялай.ж байгааг буурал эмгэн зөнгөөрөө мэдэж байгаа билээДаргай Самдан гэж адуунд эртэй, малд нүдтэй уул шиг ханагар хүүгээ өмөөрч, сэтгэл өмөлзөн суусаар нүд бүрэлзэн толгой нь эргэхэд нүүрээ даран хий огиулавТарагийн таван гунж, шөлний хэдэн хоньтой Даргай Самдан ижийгээ хаврын тарчиг цагаар хий харгуулчихгүй

амь зуугаад байж чадахчгэлээ хааяа ангий.н хишиг хүртчих юмсан гэж хорхой.сч явдаг байлааСаахалтын хөгшчүүлийн хэдэн адууг хураахаар орой үдэш шогшиж явахдаа оройн гараа, өглөөний нарнаар хөтөл өнгийж дош сахидаг байвГэтэл долоо хоногийн өмнө зүүсэн хавханд нь нас гүй.цсэн бурхи орчихсон байвБаян хангай хишиг хайрлалаа хэмээн баярлан бодож

ганзага мялаасан ангий.н махаа хүртчихсэн билээГэтэл амь тэмцэн халуурч ижийтэйгээ үхэх сэхэхдээ тулахад

саялайл хотлынхон нь дүрвэх шахан нүүцгээж холдож явах чадалгүй гурван гэрийн хөгшчүүл ийнхүү нутаг сахин үлдсэн билээДаргай Самдан шөнөжин халуурч толгой.гоочдаахгүй сульдсанчбуурал ижийгээ харан сэтгэлийн шаналанд тарчилж байлааСаахалтын хоёр гэрийн хөгшчүүл өөд сөргөө хараа тавин хоёр хонохдоо хэдэн малаа эхлээр туун зөнгөөр нь бэлчээсэн билээ.

<Ээжийнхээ өлөн усыглуугаад бай. Эхдээ хүн үхдэггүй юм> гэсэн Хорол өвгөний үгийг халуундаа дэмий.рч байхдаа там тум бодож байвххх ххх

Сэнжит цохионоос урагш говь хаяалан буусан Цоохор Бадам улаан халцгай элсрүү бэлчсэн малынхаа араас дурандан

-Даргай Самдан ганц хөөдлөө дөө хэмээн хараал тавьсаар орж ирээд аяга цай залгилавӨчигдрөөс хойш үглэсэн нөхрийнхөө зүг шилбэлзэн харсан гэргий нь

-Тачбасламтай төмөр ганзагалж, адтай бодол тээж зөндөөлшогшдог биздээГай нь ганц Самдан гуайдлтаарлаа даг гэж хэлээд тогоотой цайнд чанасан хоёр гурван хатсан хавирга урд нь тавивЭхнэрийнх үг Бадамын цухалд гал нэмчихэв үү гэмээр дүрсхий.н асч, унинд хавчуулсан чөдрөө шувт татан авч дал нуруун дундуур хэд хэд ороолгохдоо

-Хормой нь бузартсан золбин гичий минь зай.лТэр сохор чавганцын олигор хар чинь далд орох мөрөөрөө

зай.лахгүй нутаг ус бузарлалааОдоо лав үхээ байлгүй. Дэргэд очиж хэвт чи гэж дүрэмдэн хашгирч уур омгоо дундлаад малынхаа араас мордовАр зоогоо улаан гүвдрүү таттал ороолгуулсан Сэвжид бүсгүй нулимсаа залгин чимээгүйхэн уй.лж суухдаа

-Хөөрхий түүний минь амь насыг өршөөж хайрлаХорхой.д хоргүй гэнэн цагаан эр хүн юм шүү дээ хэмээн залбирч байлаа.

-Жаран шарга яс мэрж хэд хоногоор тэнэж явахдаа өөгүй цагаан явдаггүй.г чинь мэдэхгүй биш дээ хэмээн эр нөхөртөө гомдсон бүсгүйн хацар эсгэн урсах нулимс ар араасаа бөмбөрөн цувах аж.

-Үр хүүхэд нь төрсөн гэсэнЦухалдаад байдаг боллооТэдэндээлсанаа нь зовоод байгаа юм байлгүй. Нэг нэр хоёр хоч зүүгээд яахав гээд тэвчээд суугаа минь эцэстээ миний буруучюм болов уу хэмээн бодоод ялимгүй тайвшравУржнан намар цоохор Бадам сум яваад гурав хоног алга болсон билээБайсхийгээд салхидсан тэмээ шиг сураг тасарч хэд хоноод ирдэг болохоор нэгэн бодлын түүний араншинд эхнэр нь дасчихсан байвБороо шуургалсан хүйтэн үдэш хэдэн адууг нь ойртуулж ирээд тэднийд буусан даргай Самданд аяга шөл хийж өгөөд, дээлийнх ханзарсан сугыг оё.од сууж байтал цоохор Бадам гэнэтхэн ороод ирэвСумын дэлгүүрээс өвөртөлж гарсан ганц шил архиа замдаа дундалсан халамцуу эр гэрийнх нь гадаа

Даргай Самдангийн морь уяатай байгааг хараад эхнэрээ хардсандаа мяраах шахам явсаар орж ирсэн ажГэтэл хоймор нь цээж нүцгэн шөл оочиж суугаа Самданг харсан Бадамын уур дүрсхий.н бадарч үгийн солиогүй гүйж хүрээд

аягатай хоол барьсан гарыгх нь тохой руу өшиглөж халуун шөл нүүр өөд нь цацаж орхивОлон долоон үг хэл гаргах дургүй даргай Самдан эргэлдсэн алаг нүдээр ё.озгүй хараад дөнгөж оёж дууссан дээлээ

Сэвжидээс авч, өмсөх зуур өврөөсөө гаргасан архиа шаазан аяганд асгаж цутган хийгээд үг дуугүй залгилж буй цоохор Бадамыг зэвүүцэнгүй харж

-Таван үгийг солиогүй ингэж мэнд мэддэг болоо юу гэснээ түрий.г эргүүлсэн банхар хоншоортой бакиалаар атиртал өшиглөж орхиод гараад явчихсан билээТэр өдрөөс хойш цоохор Бадам уурсах болгондоо даргай Самдантай хардан үгийн сэжүүр мушгисаар өнөөг хүрсэн ажНэг үгийг мянга давтахаар үнэн болдог гэгчээр өглөө үдэшгүй холбож загнах тоолон даргай Самданг хүрээд ирээсэй хэмээн санаашрах болсон гэргий.гээ цоохор Бадам анзаарсангүй.

Гэтэл хонины бэлчээрт таарсан даргай Самдан нүүр өөд нь харж чадахгүй дальдчиж суугаа Сэвжидийн санчигныунжсан үсий.г чихний.х нь араар оруулж

-Чамайг цаадах чинь зовоогоод байна уу гэж пал цүл асуухад үг хэлж чадсангүй. Тонгой.сон бүсгүйн нүднээс нулимсан хэлхээ тасарч бөмбөрөхий.г чимээгүйхэн харж суусан даргай Самдан

-Би Бадамтай уулзаж ярилцах уу гэхэд нь чимээгүйхэн толгой сэгсэрч байсан билээТэр өдрөөс хойш Сэвжидийн сэтгэл шуударч,

Бадам ирээд хардаасай. Самдантай холбонхашгирч, уурандаа зодоосой гэсэн этгээд бодолд автах болсон билээЭнэ бүхнийг эргэцүүлэн суусан Сэвжид ялимгүй тайвширч гэрээсээ гарч нөхрийнхөө зүг дурандавБутны навч хөөн хэд хэдээрээ бөөгнөсөн малынхаа цаад талын овоотой товцог дээр суугаад тэртээх зэрэглээн дунд өндөлзөх хэдэн гэрийн зүг дурандаж суугаа цоохор Бадамыг хараад гэнэт хачин их өрөвдөх шиг боловМал хүртэл үрдээ саамшин гүйж ирдэгГэтэл өдий олон жил үрийн мөрөөсөл болсон энэ хүн аргагүй еэ дээГанц охин нь төрөөд ой гарантай болчихлооОйртоод бууя гэхээр надаас болоод чадахгүй. Хий дэмий л бухимдаад байдаг бизГэрэл гуай ч гэсэн хэцүүхэн байгааАлийн болгон энэ хоёр хүний сэтгэлийн тээг болох билээБилявчихвал барав хэмээн бодовДаргай Самдан гуай үнэхээр тахал туссан бол тэсэхгүй бизАмьдад нь сэтгэлээ илчилж чадаагүй ч өөд болоход хүн ё.соор хөдөөлүүлнэ ээХумсаа тамтартал газар ухажлавхан оршоож хүний нүднээс далд хий.еБор гэр нь салхинд унаж, хүн мал ай.лгаж ичээдэг юм гэсэнЗа тэгээд бичгэсэн тахалд нэрвэгдэж дуусах бизНадад ямар гашуудах эцэг эх ах дүү байх биш хэмээн бодоод сэтгэл шулуудавБайн байн гарч нөхрөө харуулдах зуур малын тооллогын бичигтэй хуучин дэвтэр гаргаж ирэн бичиггүй цулгай цаасан дээр хортой харандаагаар хэдхэн үг таталган бичив.

–Бадам минь би даргай Самдан гуайг хөдөөлүүлэхээр явлааТэр сайхан хүнд миний хийж чадах буян тэр бизБи бас тахал өвнөөр магад өвдөх тул миний араас давхих хэрэггүй.

Тэгээдччамайг Гэрэл эгч хүлээж байгааНадаас болж үр хүүхдээ эргэж тойрч эцэг хүний ачлалаа үзүүлж чадахгүй бухимдаж байгааг чинь мэднэХоёулаа ингээд зам замаа хөөеСайхан амьдраарай хэмээсэн хэдхэн үг торойж байлааххх ххх ххх

Сархинаг нь хатах шахсан мал хуй худгийн асгар долоож, хуурай ховоо мэрэх нь арга барагдмаар харагданаУржигдар тал хагас услахчаа аядсан хоёр өвгөн халуун наранд яаж шуу ховоо татна даа хэмээн халшрах зуур даргай Самдангийнхруу хараа талбин сууцгаалааҮнэндээ хэдэн гэрийнхээ малыг услах, орой үдэш хураах, адуу мал юүлэх хамаг ажлыг үг дуугүй хийдэг даргай Самдан дэмий.ртлээ халуурч байгааг

сонссон айл хотол яаран сандран нүүцгээхэд саахалтынх нь хоёр айл бүл чадалгүйдээ нүүж чадаагүй билээИйнхүү худаг өөд ганц ганц сав үүрээд алхацгаасан өвгөчүүлийг дөнгөж ирээд салхинд хатсан ховоогоо худагруу шидэх үед цагаан алчуураар толгойгоо боосон нэгэн бүсгүй хуурай салхинд гуй.вах шахан наашилж явааг олж харав.

-Хүүе хүн ирж явнаЛавтай мэдээгүй хүн биз Хоёулаа яах вэ гэцгээгээд толгойгоо боосон алчуураа савчин хурдан буц хэмээн дохиж байлааГэтэл жижигхэн биетэй өнөө бүсгүй нарны тоос сөхөн сажилсаар хүрч ирэхэд яахаа мэдэхгүй өөд өөдөө харсан өвгөчүүл таньж ядан ангай.ж байлаа.

-Сайн байцгаана уу гэсэн бүсгүйг харсан хоёр өвгөн

-Хүүе Сэвжид үү дээДуулаагүй юм уу чи чинь гэж зэрэг зэрэг хашгирав.

-Самдан гуай яасан бэ гээд хөлсөө арчсан хүүхэн Хорол өвгөний гар дахь ховоог авч урд хормой.гоо бүсэндээ хавчуулан ховоо татаж эхлэв.

-Амьсгаатай л байх шиг байна гэсэн үгийг сонссон бүсгүй ховоо дүүрэн ус хүр хүрхийтэл татах зуур шингэн цэнхэр утаа гарах жижиг гэр өөд горь тээсэн харцаар хяламхий.н харж байлаа.

-Хүүхээ хөл хорьсон байхад хамаагүй ирж болж байгаа юм уу даа айнн гэсэн Хорол өвгөнд дуугүйхэн харцаар хариу барьсан Сэвжид хурдхан малаа услаад түргэхэн очьё гэсэн сэтгэлээр хөлсөө урсган ховоодсоор байлааГэтэл түрүүнээс хойш хараа булаасан бор гэрээс ижийдээ сугадуулсан даргай Самдан гуй.васхий.н гарч ирээд салхи алдлан суниаж хэсэгхэн зогсоод аажуухан наашлах бараанаар

-Залуу хүнчсайхан юмдааАмь сэрвий.чихжээМуу ижийдээ сугадуулаад ирж явна гэх өвгөдийн үгийг сонссон Сэвжид бүсгүй ховоотай усаа сархий.лгэн онгоц руу хийгээд

-Андиа би эргэж ирээд ховоо татъя гэж хэлээд ижий хүү хоёрыг тосон сувай шаргачин шиг дээр дээр дэгдэн гүйж одовСоёрхын Пүрэвсүрэн

Similar Posts