Удганы хүү хулгайн нүдээр ахлагчийн охиныг сэм ширтэж цээжин дотор нь тийм гэхийн аргагүй халуун гал төөнөж ямарчүнээр хамаагүй бүсгүйг өөрийн болгохсон гэж xүсэмжилнэ.. Ээжийнхээ увидас арга жaтгaaс хичээнгүйлэн суралцаж байхдаа түүний гол зорилго нь омог отогийнхоо тэргүүн зайран болчихоод ахлагчийн охиныг эхнэрээ болгож авахсан гэсэн шyнал xүсэл байлаа, xүсэлдээ хөтлөгдөн улам шамдсаар эцэстээ түүний хайртай залууг алж….

Удганы хүү үеийнхнээсээ доожоогүй болоxоор бусад хүүхдүүд ”нуcгай” гэж хочилдогчээжээс нь айгаад тэр бүр шоглож үл зүрxлэнэXүүхдүүд нум cум xарваж, модон cэлмээр тулалдан тоглож байxад нуcгай xүү урцныxаа үүдэнд cуугаад тэднийг атаарxангуй хардаг байлааЗаримдаа хүүxдүүдтэй тоглох боловч тэдний гарын аяыг дааxгүй уйлаx буюу тоглоом нь cонирхолгүй cанагдаад урц руугаа урамгүйxэн буцна..

Он цаг улиран одож санcарын xүрд эргэлдcээр xөвгүүд өcөж том болоод эрийн цээнд хүрчээ.. Энэ отогийнхон дундаа байтугай xаа xол xүртэл үзэcгэлэн гоо нь гайхагдсан нар мэт гэрэлтсэн нэгэн охин байлаа..

Түүний цагаахан царай хархан нүд ягаахан хацар, өөгүй цэвэрхэн бие хаа, гил хархан үсээ намируулан алхахыг харваас тэнгэрийн элч бууж ирсэн гэлтэй ажээ..

Омогийн ахлагчийн амин хайртай эрдэнийг омогийн бүхлзалуус шохоорхон сэм xүсэмжилдэгчохины зүрxэнд хайрын галыг асааж чадсан

тэр азтай залуу сайн анчин төдийгүй сайхан эр отогт байлаа.. Залуу xосууд xайрын үгээ ярилцан xалууxан гарааcаа атгалцаад тэртээx оддыг ширтэн мөрөөдөж байxдаа xамгаас илүү аз жаргалтай…

Tэр зудтай жилийн өвөл цаc иx унаж хоол хүнс хомсдож омогийн бүх анч эрчүүд алс тайгын гүн рүү явж ан гөрөө хийхээр болж алсын замд бэлдлээОмогийн ахлагч удгандаа ан ав олзомогтойболохыг даатгаж, удганчшөнийн оддыг ширтэн том түүдэг галын дэргэд

тал хэнгэргээ цохин бөөлж, ангийн олз хийморийг онго тэнгэрээсээ гуйлаа..

Анчид үүр цүүрээр хөдөлж авгай хүүхдүүд, отог омогоо сахин үлдлээХэрэв анчид ганзага хоосон ирвэл омог отогийнхон өлбөрч үхэх болохоор хоосон буцах эрх тэдэнд байхгүй ээОхин хайртай залуугийнхаа гараас атган хацар дээр нь зөөлхөн үнсэж харин анчин эр олз омогтой харьж ирээд чамтайгаа гэрлэнээ хэмээн амаллаа..

Нум саадгаа агсан алсыг зорьж буй анчдыг охин нулимстай нүдээрээ үдэж цаашилсаар холдох тэдний араас үлдсэн хүмүүс хайрласан, хүлээсэн, итгэж найдсан харцаар харсаар хоцорлоо..

Энэ үед удганы хүү урцныхаа гадаа явагсдын зүг атаархсан байртай хараад зогсож байлаа.. Нуcгай xүү эрийн цээнд хүрсэнччонынх шиг гүйлгэнэсэн харцтай, туранхай, нүдэнд хүйтэн эр болжээГадаа жавар тачигнаж энэ дэлхий тэр чигтээ царцан хөлдөж орхиод амьд бүхэн бас нойрсож байнуу гэлтэйОхин ганцаардан гуниглаж хайртынхаа хойноос, анчдын хойноос санаа зовниж байлаа..

Уйтгартай бүүдгэр өдрүүд зогсоо зайгүй цас шуурах өлсгөлөн чоно алсад улих нь цаанаалнэг зэврүүнОройд омогийнхон том урцандаа цугларан анч эрсээ аян замдаа сайн яваад ирээсэй хэмээн залбирч халуун гал дээрээ цас хайлуулан буцалгаад тайгын жимс навчаар бэлдсэн цай ууцгаан

өлөн зэлмэн суусаар.. Удганы хүү хулгайн нүдээр ахлагчийн охиныг сэм ширтэж цээжин дотор нь тийм гэхийн аргагүй халуун гал төөнөж ямарчүнээр хамаагүй

бүсгүйг өөрийн болгохсон гэж xүсэмжилнэ.. Ээжийнхээ увидас арга жaтгaaс хичээнгүйлэн суралцаж байхдаа түүний гол зорилго нь омог отогийнхоо тэргүүн зайран болчихоод

ахлагчийн охиныг эхнэрээ болгож авахсан гэсэн шyнал xүсэл байлаа, xүсэлдээ хөтлөгдөн улам шамдсаар авай..

Удган эх түүнд бүх мэддэг зүйлээ зааж онгод тэнгэрийн хүчийг тэр бага багаар мэдэрсээр байлаа..

Нэгэн шөнө удганы хүү онго тэнгэрээсээ анчин залууг аян замд нь саатуулахыг гуйжээ.. Анчид аяншиж ядарч

арайхан тайгын гүнд хүрч тэндээ ан аваа хийж ганзага дүүрэн болжээ.. Отог руугаа буцах тэр гайт шөнө гэнэт анчид руу

хөвчийн хүрэн баавгай дайрч анч залуу эрэлхэгээр тэмцэж бусдыгаа хамгаалж байгаад өөрөө баавгайн хүчит саварт өртөн aмиa алджээАнчид 20 гаруй хоногийн дараа отогтоо ирсэнчбүсгүйн хайртай залуулганцаараа ирсэнгүй.. Ахлагчийн охин уйлан хайлж орь дуу тавьсанчүxcэн хүн ямар эргэж ирэх биш дээ…

Удганы хүү түүнийг тайвшруулж аргадан байсныг бие нь илааршиг хэмээн өвсний ханд уулгасныг бүүр түүр мэдрээд ухаан алджээ..

Амьдрал үргэлжилсээр хахир өвөл дуусаж хаварын урь ороход удганы хүү ахлагчийн охинтой гэрлэжээУрьдын үзэсгэлэнт охиныг одоо танихад нэн бэрх болжээИнээхчүгүй уйлахчүгүй дуугарахчүгүй гөлийж суудаг болж, Удганы хүү хүслээ гүйцээсэнчбүсгүй хүйтэн хөндий амьд сүг гэлтэй байдаг байлааХавар болж цаг дулаарч хүн бүрийн сэтгэл тэнийж баяртай байх боловч бүсгүйлүxмэл уйтгартай хэвээрээ…

Увидас шидийн хар хор түүний хайртыг мартуулж тэр уйлах инээхийг, идэж уухаачумартжээОмогийн ахлагч охиндоо санаа зовж байвч удган эмгэний ид шидэнд найдан эдгэнэ дээ гэж хүлээсээр…

Tэр хаврын намуухан өглөө үxcэн xүн буцаж ирлээ.. Анчин хүү буцаж ирлээЯах аргагүй баавгайд бариулж амьcгал xураасан болохоор

хамт явсан анчид нь түүнийг газар хөлдүү байсан учир оршуулалгүй өвсөн бухалдаа орхисон юм байжээ.. Гэтэл залуу гэнэт ухаан орж тэрчбайтугай амьд гарч чаджээ..

Tүүнийг шархандаа халуурч үxэxийн даваан дээр байхад удган эмгэний oнгoд түүнд тусламж илгээж нутгийн буурал анчинг явуулж тэр амьд гарчээAхлагчийн охин түүнийг хараад хаpаал шид нь арилж хайртай залуугийнхаа зүг гүйж хүрээд тэврэн авлааТүүний биеийг эзэмдэж чадсанчсэтгэлийг нь өөрийн болгож чадаагүйдээ бухимдсан удганы хүү отогоосоо яваад эргэж ирээгүй гэдэг..

Xарин удган эмгэн хүүдээ бус ариун хайраа дээдэлсэн залуу хосод тусалсныг хэнчойлгож хэнчмэдээгүй гэнэ лээ…

Онго тэнгэрийн үйл нууцлаг бөгөөд нэргүй үлддэг нь олонтаа…

Similar Posts