Эхнэрийг маань гоонь эрийн амраг болгохоор ятгахдаа “Хүзүүнд чинь үрчлээ гарах нь ээӨвгөжөөр нөхөртэй хүүхэн амархан өтөлдөг юм байна шүүОдоохон, чамайг хүн шохоорхож байгаа дээр янаглаад амжихгүй бол, амьдрал чинь дууслаа гээд…
Үүр хаяараачүгүй байхад Гүнз сэрэвҮдэш хүүгээ унтуулчихаад, салхинд гарсан эхнэр нь шөнө дундаас хойш орж иржээОдоо жигдхэн амьсгалаад унтаж байнаХацарт нь эрүүл цус гэрэлтэн туяарч байгаа даа хэмээн төсөөлөхдөө Гүнз залуу эхнэртээ хайр хүрч инээмсэглэвЭхнэр нь хөнжлөө дэлгэн шургах зуураа амандаа ямар нэгэн дуу гүнгэнэн аялсан санЯмар дуу байв даа?
Тэрүүхэн үед нь сайн тогтоож авсан ч, одоо бол мартжээЮутайчтэр дууны үгийг өвгөн залуудаа буйд хөдөөгийн нэгэн тариачнаас олж сонсоод, цааснаа буулгаж тэмдэглэсэн билээТэмдэглэсэн дууны тоо гурван зуу хол давсан тул чухам аль дууг эхнэр нь аялсаар гэртээ орж ирснийг санах амаргүй ажГүнз насан өндөр болсон хойноо өөрөөсөө гурав дахин залуу, гурав дахин царайлаг, мэдээж гурав дахин тэнэг эхнэр авчээМэдээж гэсний учир нь, ямарчухаалаг эм хүн тахианы хэрийнлуураг тархитай гэж үздэг Гүнзийн хувьд залуу
эхнэр өөрөөс нь дор хаяж гурав дахин тэнэглбайсан байж таарнаЧалхтай өвгөн сайхан хүү хийж, залуу эхнэр гоц ухаантай хүү төрүүлсэн тэр гайхамшигт өдөр цагийн аясаар тэртээд хоцорч,
өвгөний хувьд гэрээс гарах нь бүү хэл, хорин алхмын цаадтайх цэцэрлэгийн сэхээвч рүү очихчхүчир хэцүү хэрэг боловХарин тэрхүү сэхээвчинд өвгөнөөс, магадгүй, ес дахин мунхаг боловч хүч чадал, хүсэл тэмүүллээрээ ес дахин илүү идэрмэг эр үдшийн цагаар нуугдан суудаг болжээЭхнэрийнхээ уулзаад буй хархүүг Гүнз сайн мэднэТиймчцэл залуухан эр бишЯахав дээ, чихний үзүүрт бол “ганц бие эр хүн” гэдэг үг хэзээд дур булаам, магадгүй,
эрэлхэг баатар гэх шиг сонсогддог байхлдааХарин “хөгшин эрийн залуу эхнэр” гэдэг үг ямагт хялбархан олз мэт дуулдана.
“Хялбар олз” өөр рүү нь харц унагасан “дур булаам баатарт” унаж гүйцэх нь аргагүйҮнэн хэрэгтээ бол, инжний мөнгөгүй ядуу дорд нэгэн учрааслөдий хүртэл гоонь яваа гэдгийг нь
олж харахын тулд эр хүн болж төрөх хэрэгтэйчюм бил үү? Гүнз эхнэрээ өөрөөс ньчилүү ойлгодог тул, хацар нь туяаран унтаж буйг төсөөлөхдөө ахин инээмсэглэлээЕр нь хүмүүсийн мөн чанарыг нэвт шувт мэддэг байхчдэмий зүйл юм дааУг нь Гүнз авааль эхнэртэйгээ тавин нас хол давтлаа сэтгэл нийлж сайхан амьдарчээГэвч эхнэр нь тавин тавтайдаа тэнгэрт одожНас барахынхаа өмнө энэ залуухан бүсгүйг гэрийн ажилд хамжилцуулахаар авчирсан бөгөөд яг үнэндээ бол эр нөхрөөсөө нууцаар эр нөхөртөө зориулан сүйлж,
инж бэлгийг нь сэм төлөөд авчирсан хүүхэн байсан хэрэгАжилсаг, дуулгавартай, бага иддэг, бас цэвэрч бүсгүй талийгаач эхнэрт нь машид таашаагдсан юмХөгшин нь амьсгал хураахдаа дараагийн эхнэрийг нь бэлдсэнээ нөхөртөө дуулгаад, “Энэ бүсгүй бидний хүүг төрүүлэх ёстой шүү!” гэж хатуу сануулсан ажТэнгэрийн санааг бид таах биш дээХөгшнөө нас барснаас хойш Гүнз чанд ёсыг даган, гурван жил гашуудавЭнэ гурван жилд бүсгүй журамтай, ажилсгаараа түүний сэтгэлийг татаж чадсан
бөгөөд өвгөн өөрийгөө бараг залуугаараа байгааг гэнэт мэдрээд ахин аз жаргалтай болсноо одоо эргэн дурсаж хэвтэнэТалийгаачийнх нь насан туршаа мөрөөдөж байсан хүүг залуу эхнэр төрүүлж өгчээГүнз удам залгах хүүгийнхээ нялх улаан царайг баясан ширтэхдээ
тэнгэрт буй эхнэртээ илүү талархаж байсандаа одоо жаахан гэмшив. “Өөрт нь хангалттай талархаагүй учраас л
шөнө болмогц сэхээвчний сүүдэрт нуугдан буй тэр харанхуй бүдүүлэг амьтан руу гүйх болсон юм биш байгаа?”
Хэдий асар их ухаантай боловч, Гүнз заримдаа өөрийнхөө өтөл насыг, эхнэрийнхээ залуу насыг мартчихдаг ажЭр хүнийлараншин дааГэвч түр зууртаа мартагдсан зүйлс эргэцүүлэлд нь баригдаад ухаан санаанд нь жам ёс ахиадлтов тодорхой болдог юмЭмэгтэй хүнд өөрийгөө биш, өөрийнхөө амьдралыгчбиш, зэрэг зиндаа, өв хөрөнгө, бүр үр хүүхдээчбиш, эр хүнийглилүүтэй бодох нас гэж байнаЭнэ хорвоог Гүнз ямар мэдэхгүй биш дээТэр өөрөөчмөн эр хүнГэхдээ залуу эмэгчний хүсэл болсон эр хүн бол амьсгал бачимдтал нь тэврэх чийрэг гар, шунамгай халуун үнсэлт,
хамаг биеийг нь бадайруулж орхидог тэрличгүүртэй хүчирхэг эрхтэнМагадгүй, эм хүн өөрийгөө ямар нэгэн зүйл сох дутуу заяагдсан амьтан
гэж дорд үзэж явдгаасаа болоодлбусдын илүү зүйлийг өөртөө оруулан барих мөчдөө жинхэнээсээ сэтгэл дүүрэн болдогчбайж мэднэӨвгөнд харин залуу эхнэрээ дүүрэн байлгах ид шид үлдсэнгүйГэвч энэ нь хорвоод гомдох шалтаг биш ээГомдолд ч, талархалдчтэнцэх зүйл угаас хаачүгүйГүнз залуу эхнэртээ нялуун үг хэлдэггүйЭм хүний чихэнд наалдацтай уран гоё үг урсгая гэвэл хэн хүнээс илүү чадахчтийм үгсийг шидтэйхэн хэлэх нас гэж бас байнаТэгээдчанхнаасаалтэдний хооронд эзэн хийгээд үйлчлэгчийнлхарьцаа оршсоор иржээХарин нөгөө сэхээвчний сүүдэрт нуугдсан ядуу эр бол
“Чи ямар хөөрхөн нүдтэй юм бэ?” гэж хэлдэг байж таарнаБас биеийнх нь нууж хааж явдаг өөр хэсгүүдийгчхормойг нь сөхөнгөө магтдаг бизЭм хүний хувьд эр хүнээс бие эрхтэн рүү нь хандсан магтаалын үг сонсоно гэдэг “Чамайг би жирэмслүүлье” гэж буй мэт,
эм хүн өөрөө цаад эрдээ сайхан харагдахыг хичээх нь “Чамаас би хүүхэд олъё” гэж буй мэт тиймлнэг нууц хуйвалдаан юмГүнз чилсэн сүүжээ сэлгэн хөрвөөнгөө “Магадгүй, хүү минь төрсөн дүүтэй болбол сайнчбиз” хэмээн өөртөө хэлэвЭхнэр нь амандаа дуу аялсан ч, дуу нь нэглгунигтай байсан шигНүүр царайндаа, хувь тавиландаа, хайр сэтгэлдээ, ерөөсөө энэ амьдралд сэтгэл дүүрэн явдаг нэгчболов эм хүнтэй таарч байснаа Гүнз огт санахгүй байлааОй ухаан нь ингэтлээ мохсончюм биш, сэтгэл дүүрэн байх гэдэг угаасаалэм хүнд харш зүйл шүү дээЗа, тэгээд хов ярих, буруу замд
бусдыг зуучлах дуртай авгайчуул хорвоогоор нэг байнаЭхнэрийг нь гоонь эрийн амраг болгохоор ятгахдаа
“Хүзүүнд чинь үрчлээ гарах нь ээӨвгөжөөр нөхөртэй хүүхэн амархан өтөлдөг юм байна шүүОдоохон, чамайг хүн шохоорхож байгаа дээр янаглаад амжихгүй бол,
амьдрал чинь дууслаа!” гэж санаа тавьсанчбайж мэднэЭм хүн аминчилж шивнэсэн үгэнд автамхай, журамт эхнэр байх уу, эмэгчин амьтан явах уу гэдгээ ч
хөндлөнгийн хүний үгээрлсонгодогӨвгөрсөн нөхөр нь түүний дутуу гуцуу тал юм бол, залуу эртэй амраглажлбайхгүйгээ сэлбэхээс яах вэ?
Гэхдээ үүрийн энэ харанхуй тэнгэр насны бөгсөнд залуу эхнэр авсныг нь буруутган шоолж буй ямарчшинж тэмдэг үзүүлсэнгүйХаринчзалуу эхнэрийн хүчээр Гүнз өв залгамжлагчаа хорвоод үлдээж чадлаа шүү дээЭхнэр нь шөнөдөө сэм гарч гүйх бол яльгүй явдалӨөр эр хүн шохоорхохын тухайд бол, аль залуу хүчирхэг эрчүүл хормой султай эхнэртэй байхыг тоочиж барах билээ?
Эд хөрөнгөгүй, байр суурьгүй, нэр алдаргүй, ямарчирээдүйгүй эрд өөрийгөө зориулахаар хөгшин хэдийчбаян, нэр хүндтэй,
язгууртан нөхрөө мэхлээд тэр сарампай сэхээвч рүү үдэш бүр гүйнэ гэдэг чинь цаад утгаараа бол эхнэр нь үнэн сэтгэлтэй хүн болохыг харуулж байгаа бус уу?
“Мэдэхгүй дээ, эм хүнийг гүйцэд танихын тулд өөрөө эм хүн болж төрөх ёстой дог оо” гэж Гүнз бодоод, нэг их тайвшралыг мэдэрч инээмсэглэвТайвшрахад нь үүр цайж, дараа нь нар манджээӨдөржингөө Гүнз “Шүлэглэлт ном”-ыг энд тэндээс нь сөхөн уншсан бөгөөд нар шингэхтэй хамт түүний амьчбөхлөөДараа нь бүрэнхий нөмөрч, чив чимээгүй суурингийн дээгүүр одод түгэвТэрлоддын зүг нисэн хөөрөх замдаа
Гүнз сэхээвч рүү гүйн очих залуу эхнэрээ сүүлчийн удаа энхрийлэн харж, “Дулаан юм өмсөхгүй дээ!” хэмээн дуу алджээГАЮУРЗАНА