ҮЙЛИЙН ҮРЭЭ ГЭЖ…. Сум нутагтаа салхи шиг хөдөлгөөнтэй эр гэгдэж явсан Хариг Бадам өөрийг нь дуудуулсныг сонсоод Гүдэс Цүлтэм ихэд гайхжээХагас жилийн өмнө Хариг Бадамыг зэргэлдээ сумын хоёр эртэй панз үсэргэн ууж суугаад гэнэт цус харваж үхлүүт байна гэх зайгуул үг дуулдаж төд удалгүй өнөөх чинь сэхээд өрөөл татуу болчихож хэмээх яриа хойноос нь хөвөрч билээ. “Гоё сайхан бүхнийг эдэлж явсан ганган эр байж билээГэм нь гархатуутай хүн дээ” гээд….

Сум нутагтаа салхи шиг хөдөлгөөнтэй эр гэгдэж явсан Хариг Бадам өөрийг нь дуудуулсныг сонсоод Гүдэс Цүлтэм ихэд гайхжээХагас жилийн өмнө Хариг Бадамыг зэргэлдээ сумын хоёр эртэй панз үсэргэн ууж суугаад гэнэт цус харваж үхлүүт байна гэх

зайгуул үг дуулдаж төд удалгүй өнөөх чинь сэхээд өрөөл татуу болчихож хэмээх яриа хойноос нь хөвөрч билээ.

“Гоё сайхан бүхнийг эдэлж явсан ганган эр байж билээГэм нь гархатуутай хүн дээ” гэж мориныхоо явдал дунд Гүдэс Цүлтэм элдвийг бодсоор нар тонгойх алдад

Бөөргөний аманд зусч буй тэдний гэрийн гадаа иржээЦүлтэм хорин жилийн тэртээ амьтан хүний хараа булаасан хонгор үрээгээ алдсанаас хойш

Хариг Бадамтай үг солих байтугай хаа яваа газарт нь тааралдчихгүйг хичээн мөр бултуулах болсон ажээТэрээр морио зэлнээс уячихаад уяатай

банхарын хөв хөв хуцахыгчанзааралгүй гэр өөд газар ширтэн сөөг сөөг алхсаар явж оровХоймор Хариг Бадам зүүн хөлөө урагш жийчихсэн хажуулдас хийн суух ажээТүүний хагас атгаатай зүүн гарын хуруунууд хатаж хорчийгоод хэрээний сарвуу шиг махигар болсныг Цүлтэм зэрвэс харлаа.

-Сайхан зусч байна уу? гээд Цүлтэмийг хөөргөө сунгахад Хариг Бадам түүнийг нь аваад шүрэн толгойг нь үнэрлэх аядсанаа хар залуугийн зангаар ихлшимтэнгүй эргүүлж тойруулж хараад буцаан өгөв.

-Сайханлзусч байнаАлив миний охин нөгөө шимийн юмнаас чинь байгаа биз дээ гэж амаа мурчийлган хэлээд цээжээ хэржигнүүлэн хэдэнтээ ханиалаа.

-Ай хөөрхий гэжНэг мэдэхэд хүний гарт орчих юм дааБичяахав, үйлийн үрээ мэрж суунаТанайх хуучин зусландаа буугаа юу? гэж Бадам зовиуртайгаар хэнгэнэн дуугарахад охин нь түүн рүү нэглжигтэй сэртэсхийлээ.

-Тэндээс өөр хаа буухав гэж Цүлтэм янз муутай өгүүлээд хүүхний хоёр гардан барьсан мөнгөн аягатай сархадыг авч дээгүүр нь хөвөх тосыг үлээгээд гүд гүд залгилавТэр хоёрын яриа нэглэвлэж өгөхгүй байсаар хоёр литрийн хуванцар савтай нэрмэлийн ихэнхийг Гүдэс Цүлтэм ганцаар уугаад дуу нь чангарч, халамцаад ирэвОхиныхоо хялалзах нүдийг сэм хариулж байгаад Бадам хоёрчтагш архи уучихжээЯвган ширээн дээрх аягатай нэрмэл рүү Цүлтэм гөлрөн харж байснаа:

-Чичцагтаа шуугиулж явсан даа гэж хэлээд Бадам өөд толгой өргөн:

-Хэдэн сараар алга болж байгаад ирэхдээ тэгэхээс тэгэх гэсэн юм шиг манай гэрийн урдуур баахан адуу туугаад өнгөрдөг байж билээОдоо санах нь ээ гөөмөн сайхан адуу байж шүү гэвТэгмэгц Бадамын чихэнд морьд янцгаах нь сонсогдож, ус гүйсэн цэхэр нүдний нь угт оч гялалзаад ирэвТэрээр дан тэрлэгний цаанаас хэрзгэр цээжээ түхийлгэж ирээд:

-Харанхуй шөнө шидэмсний тасархайчолоод харчихдаг уулин нүдтэй, даарч өлсөх, эцэж цуцахыгчмэдэхгүй хэдэн өдөр морин дэл дээр дарцаглан давхичихдаг,

ай мөн чиг идэр залуу байж дээБи чинь ихэнхдээ Сүхбаатарын Асгат, Завханы Тэсээс адуу авчирдаг байлаа гэж таахалзмар аядавТэгснээ:

-Хуучин цагаар бол шилийн сайн эр байхгүй юу гэж нэмэхэд тэдний яриаг чагнан зүүн орон дээр суух охин нь тэсэлгүй жуумалзжээ.

-Яглтийм дээ гэж Цүлтэм түүний амыг дагуулаад:

-Зунд таргалахгүй, зудад үхэхгүй мал нь урд хөндийг дүүргээдлбэлчиж байх буян юм даа гэж толгой сэгсрэвҮүнд нь бүр хөөрсөн Бадам:

-Намайг хүмүүс ХариглгэдэгЭрийн сайнаар өөрөө хураасан юмӨөрөө үрээд дуусгана ааЯадаг юм, хэдэн малаа арван жил хаяа түшсэн гурван малчиндаа тараагаад өгчихсөнГэхдээ ганц үрээ хүний дор оруулахгүй явуулах ухаан надад бий гэж охин өөдөө хошуу дэвсээд:

-Өсгөнө үү, үрнэ үү өөрөө мэднэ бизЭнэ насанд нь лав хүрнэ гээд авдар руугаа хяламхийж ёроолд нь далдхан нуусан хадгаламжийн дэвтрээ санан маадгар мишээлээХүүхэн орон дороос дахин савтай нэрмэл гаргаж ширээн дээр тавиад:

-Аав одоо уухгүй шүүБие чинь дийлэхгүй гэж анхааруулаад хоол хийхээр эргэнэгээ ухаж төнхөвЦүлтэм сүүмгэр нүдээр хүүхэн рүү харснаа:

-Ингэхэд танай хүргэн хаачаа вэ? гэж асуулаа.

-Хоёр хүүхдээ дагуулаад хот явсанНамайг дуурайж панз үсэргэдэг бололтой юмЧадахаасаа чадахгүй нь их дээ гэж Бадамыг дуугарахад охинд таагүй байгаа нь илт нүдээ эргэлдүүлэн жарваганавЦүлтэм өөд Хариг Бадам харцаараа дохиход цаадах нь хүүхнийг буруу харах хооронд аяганд нь архинаас хийлээ.. Бадам аягатайгаа бушуухан аваад залгилавТэгээд амаа арчаад мөрөө ганхуулан хөдөлгөж:

-Ганжуур, Данжуур байлаа ч

Бишрээ нь үгүй Торой

Хутагт хувилгаан байлаа ч

Мөргөө нь үгүй Торой хэмээн гэнгэнэж, дуулмар аядав.

-Зая бандида хутагт өөрийн биеэр залран ирж Торой бандид зангиа зүүж өгсөн юм гэнэ лээЁстойлжинхэнэ шилийн сайн эр байж дээ гэж Хариг Бадам бувтнав.

-Эртний сайн эрчүүл чинь Шилийн Богд дээр гарч андгай тавьдаг байсан гээ биз дээЧи бодвол очоолбайлгүй хэмээн Цүлтэмийг өгүүлэхэд Бадам толгой гудайлгаад:

-Шилийн Богдыг зорих бүрт заавал нэг саадтохиолдоод ер очиж чадаагүйХэдэнтээ алсаас барааг нь харж сүслээд буцсан юмдагТал газар хаанаасчхарсан майхан шиг манхайж байдаг хайрханӨнгөрсөн жил хүргэнтэй хамт явтал наана нь машин эвдрээд аргагүй буцсанОдоо бодох нь ээ Шилийн Богд намайг хүлээж авахааслдургүйцсэн байх гэж Бадам гансравТэгээд дээш өлийж:

-Чи шилийн сайн эр Ухаа Балжирын тухай хууч домог дуулж байсан уу? гэж Гүдэс Цүлтэмээс асуулаа.

-Нэрийг нь сонсож байснаас цаашгүй.

-Түүнийг Дарьгангын бүх шилийн сайн эрсийн тэргүүнээр сонгох гэхэд ноёдууд шилийн хар хулгайч гээд зөвшөөрөөгүй гэдэгМань эр хэрэгт гүтгэгдэж өшрөхдөө Бандида гэгээний хийдийн бурханыг хулгайлж хайлуулаад цул мөнгө болгон хэрчээд наймаа хийж хөлжсөн хүн юм гэсэнӨөрийн арга заль, эр биеийн хүчээр өчнөөн адуу нутаг дамнан тууж ядуу ардуудад тараасан буянг нь ганц удаа хийсэн тэр хулгай баллаж орхисон юм дааУхаа Балжиртай адил бичбас нэг удаа хазаар гүйлгэх аядаж нүгэл хураасан хүн дээ гээд санаа алдавОхин нь түүний ярьсанд гайхахдаа дүрлийн ширтлээ.

-Залуу явахад сайн морь, сайхан эдлэлийг нүднийхээ өмнүүр өнгөрөөж тэсдэггүй байлааСэтгэлд орчихвол үнээр зодож байгаадчхамаагүй өөрийн болгодог байв гэж Хариг Бадам бахархангуй яриад гэнэт уйтгарт автаж:

-Даанчхүн гээч амьтны сэтгэл ханахгүй юм дааЧамд сайхан хонгор үрээ байж билээТаван тарган агтаар арилжчих гээд байхад өгөөгүй дээ гэж Хариг Бадам эртний явдлыг дурсав.

-Аан тэр үүАдуун дундаас алга болчихсон шүү дээХээрийн боохой зооглосон биз гэж бодоод өнгөрсөн хэмээн Гүдэс Цүлтэм харамсангуй дуугарав.

-Би гүйлгэчихсэн юм аа гэж өвгөн намуухан хэлээд Цүлтэм өөд хулалзахад угийн шударга зантай түүнийг өрвөлзөөд босоод ирэх вий гэж охин сүнсээ зайлтал айжээТэгтэл цаадах нь тоосон шинжгүй тайван гэгч архиа балгалж аагийг нь пүү гэж үлээвЦарайд нь мишээл тодорч нуг нуг хөхөрснөө:

-Би чамайг авсан болов уу гэж битүү хар төрөөдлбайсан юмАвч явсныг чинь хараагүй болохоор гөрдөж даанччадаагүйУг ньчзөв хүнээ сэрдсэн байж гээд сэтгэл ханасан байртай гуяа алгадан уужимхан амьсгал авлааЭнэ мөчид түүний цээжний мухарт олон жил хадгалагдсан хорын бодол нь оргүй сарнин оджээ.

-Баруун аймагт аваачаад арван агтаар арилжчихсан юмЧи хө, үнэд нь тооцоод манай малчин Хугас Дампилынд очиж азарга адуу аваарайЧамайг очно гээд тэднийд тавьчихсан байгаа гэж Бадам өгүүлээд нэрмэл өөд толгой зангалааУдалгүй тогоотой хоол буцалж аяга дүүрэн борцтой лавшааг охин нь эцэгтээ өглөөӨвгөн ихэд дуутай сорж, тамшаалан идэх нь хажууд суугаа Гүдэс Цүлтэмдчтөвөгтэй санагджээБаахан ичсэн охин эцэг рүүгээ нэг, Цүлтэм өөд нэг харж зовнингуй инээмсэглэлээӨвгөн аягаа долоогоод тогоо руу өнгөлзөн:

-Дахиад идье гэвэл охин талаас арай дээхнүүр хийж өгөвЦүлтэмчбас нэмүүлэв.

-Сайхан хоол байнаБолсон, охин минь гэж хэлээд тэрээр хоосон аягаа ширээн дээр тавьлааХариг Бадам хоолоо идчихээд дахиад нэг аягыг нэмж цохиод тогоо руу нүд унагахыг ажигласан

Цүлтэм гайхширч орхижээТэрээр “Жар гарчихаад залуу зандан үе шигээ сайн цохиж байх чиньАргагүй бие сайтай хүн юм дааМань мэт нь цус харавсан бол юун энэ Бадам шиг босож ирэх, газар дээрээ чад болчихсон байгаа” гэж бодож суулааХариг Бадамын гараас аягыг булаах нь холгүй охин шүүрч авахад Гүдэс Цүлтэм дотроо ихэд ундууцажүг хэлье юу гэж санаснаа арай гэж биеэ баривҮдэш болсон хойно Хариг Бадам:

-За, хө давсагаа суллая гэж бувтнахад Цүлтэм:

-Бичбас тэгье байз гээд өндийлөөБадам унь тоолон өрөөлдөж алхсаар хаалга зүглэжээГэрээс янцагласаар гарахад Цүлтэм түүнийг сугадаад харанхуйд тэмтчин зүүн урагш алхавГэрээс нэлээд холдсоны хойно:

-Болно болно гэж Бадам гүвтнээд тэнгэр өөд ширтэн түүнийг урин дуудах мэт анивалзах одод руу харан сүүрс алджээ.

-Хормой сөхөж байгаач гэж Бадамыг шивнэхэд Цүлтэм түүний дээлийн хормойноос атган дээш шуувХариг Бадамын морь харах нь саржигнан сонсдох авайТэгэх мөртөө унгас алдах ажээГүдэс Цүлтэм тэрхэн зуур

“Үг унагалгүй хорин жил болчихоод ганц ирэхдээ дээлийнх нь хормойг бариад шээлгүүлж зогсох гэжЁстойлхүний төөрөг гэж энэ байх даа” хэмээн ганихран боджээТэгээд түүнийг сугадан гангар гунгар ярьсаар гэр өөд сажлавГүдэс Цүлтэм өвгөний орны өмнүүр газар дэвссэн гудсан дээр дээлээ нөмрөн хажуулдахаар хэвтлээБадамтай элдвийг хүүрнэж байгаад давсанд таг явжээШөнө дунд гэнэт хөл дор нь нэг юм тожигнох шиг болоход Цүлтэм цочин сэрлээЯах аргагүй хөлийн харалдаа төмөр хяхтнах мэт чимээ гарах ажээТэрээр өндийж суугаад хоолой зассанаа:

-Хэн бэ? гэж сөөнгөдүү өнгөөр аяархан дуугарвал охины хэвтэж буй орноос гар чийдэнгийн гэрэл мэлсхийн туслааГэнэт ассан хурц гэрэлд аргалын дөрвөлж дээр тавьсан тогоотой хоолноос Хариг Бадам гараараа самардан идэж суухыг хараад айсандаа Гүдэс Цүлтэм золтойлорилчихсонгүй.

-Хүүе, аав гэж охин дуу алдаад дээлээ хальтхан нөмрөөд түүн рүү ухасхийлээ.

-Өлсөөд өө гэж Бадам ердөө тоосон шинжгүй дуугарах ажээ.

-Уучлаарай Цүлтэм гуайХаравснаасаа хойш аав маань хэчнээн идсэнчсэтгэл нь цадахаа байчихсан юмМэдрэлийн өвчин гэнэ билээ хэмээн охин үглэсээр өвгөнийг сугадан босгоод оронд нь хэвтүүлжээЭргээд хэвтсэн боловч Гүдэс Цүлтэмийн нойр хулжиж үүр цайтал хөрвөөвТүүний толгойд Хариг Бадамын хэлсэн “Үйлийн үрээ мэрж сууна” гэсэн үгс бодогдоод ер болж өгсөнгүйЖогноогийн Бямбасайхан 20191211

Similar Posts