Сээмээ арав гаруй жилийн өмнө хол нутгаас бэр болж энэ хашаанд бууж байлааНөхөртэйгээ амар түвшин амьдарч, юухан хээхэн оёж, хар бор ажил хийж, гурван хүүхэд төрүүлж, гэрийн сайн эзэгтэйлявсан санГэтэл тэдний амьдрал юунаас болсныг мэдэлгүй орвонгоорооэргэж орхивЗээмээ хүүхэн нөхөрт чинь цусан ховс хийсэн гэж айлын авгай шивнэхэд айдас төрөөд, энэ талаар бодохыгчхүссэнгүйНөхөр нь том охиноо дөнгөж арван хэдтэй байхад залуу авгай дагаад явчихсан билээХоёр хүү нь баслжаахан байхдаа аавдаа хаягдсан юмАлтан хошуугаар эхэлсэн ац будлиан даамжирч….
Намрын уур хэдийнээ оржээӨргөн талын амин нүд шиг өнчин ганц нуур орой дээрх эрхэс тэнгэрийг хэвлий газарт нэлийтэл буулгажээТэнгэрийн үүл нь усандаа тод томруун жигтэйхэн гоё сонин харагданаНуур голын захаар үхэр мал багшралдан, хангайн нүүдэл говь руу явна уу гэлтэйНуураас эх авч, уруу газар тохойлдож урссан дунд голын ногоон ширэг хэдийнээ онгож шарлаад, харцны баясал буулгахаа больжээГань ганц сэтгэлийг час чангаар цочоосон шувуудын ганганааныг сонсохгүй гэсэндээ Сээмээ хувинтай усаа мөр тэгшлэн бариад, бушуу түргэн эргэлээГолын захад суумаар байсан чиг толгойд улалзах бодлоосоо айж, дотор нь харанхуйлдаг тул бас ингэх завдалгүй ээСэтгэл цавтуулсан тураг намрын тэр гунигтай өдөр үе үехэн санаанд буух тул элдэв юм бодохгүй сэн гэж гүйсээр зам дээр ирлээТэднийх сумын төвийн гэр гудамжны хамгийн урд нүүрэнд баруун талаасаа гурав дахь айлНүүрний урт гудамжны чанх урдуур төв зам өнгөрч, аймаг руу жилийнэГолоос ус авч буй хэн хүн зам дээр ирмэгц гараа амраан түр саатаад, мөн даруй гэр хүртлээ алхсаар хаалгаар орох бөлгөөЗамдаа нэг амраадлус авчирдаг билээСээмээ замын хажуугийн тэгшхэн дэвсэг дээр хувинтай усаа тавиад, нуруугаа нахилзуулан., бугуйгаа базлан түр саатавШөнөжин дээл хийсэн тул бие нь жаахан чилээрхжээНуурын захад бүрд хужир бараадан ургасан хэдэн бор бударгана эндээс тэмээтэй нүүдэл шиг ээХаа хүрэх нь мэдэгдэхгүй нэгэн цуваа нүүдлийг тосох цаг болсон санагданаЕр нь амьдрал яривал түүх шүүх аятай их зүйл хөвөрнөСайн муу хосолсоор яасанчсонинтой амьдралаар амьдрав даа гэмээр залуу насны галтай жилүүд энд өнгөрчээТэрээр эргэж зогсоод, сумын төвийн хашаа гудамж ганц нэг хүнийг харц гүйлгэн харж зогстол том охин нь хичээлээ тараад ирж байлааСэтгэл өнчрөөд нэглхэцүү байсан тэр эх бүсгүй хүүхдээ харангуут баярлан, хувинтай усаа аваад гэрийн зүг түргэн түргэн алхлавГэрийн баруун талд орны ширдэг хуйлаад, өнгө даавууг нь хуулжээБудаг нь халцарсан хүрэн сандлын хажууд эсгийний өөдөс, үс үртэс бөөгнүүлэн орхисон байлааСээмээ хоёр хувинтай усаа дөчийн бидон руугаа юүлээд, зуухныхаа өмнө очиж суулааНойтон модоор асааж орхисон гал урвалзан, бүрэг бараг асажбайнаДанхтай цай нь халаад, халуун саванд хийх болжээОхин нь орж ирээд баруун талаар өгсөх гэтэл Сээмээ “Миний охин наашаа… Ээж нь эсгий гудасныхаа өнгийг сольж байгаа юмХог үртсийг нь бөөгнүүлээдлтүр орхисонОдоохон…” гээд ширээний шургуулга уудлан, жижиг алаг шаазан гаргаж ирэвМодон тавганд дулимаг дүүргэсэн тав зургаан улаан боорцгийг ширээний гол руу түлхээд, хэсэг зуур бодол ширээн зогслооОхиндоо өгөх өөр юм алгаТэгснээ орны толгойд эвхэж тавьсан цоохор өнгийн сийлэн даавууг авч, гудсаа өнгөлөхөөр шуударлааСээмээ арав гаруй жилийн өмнө хол нутгаас бэр болж энэ хашаанд бууж байлааНөхөртэйгээ амар түвшин амьдарч, юухан хээхэн оёж, хар бор ажил хийж, гурван хүүхэд төрүүлж,
гэрийн сайн эзэгтэйлявсан санГэтэл тэдний амьдрал юунаас болсныг мэдэлгүй орвонгоорооэргэж орхивЗээмээ хүүхэн нөхөрт чинь цусан ховс хийсэн гэж айлын авгай
шивнэхэд айдас төрөөд, энэ талаар бодохыгчхүссэнгүйНөхөр нь том охиноо дөнгөж арван хэдтэй байхад залуу авгай дагаад явчихсан билээХоёр хүү нь баслжаахан байхдаа аавдаа хаягдсан юмАлтан хошуугаар эхэлсэн ац будлиан даамжирч, сүүлдээ гомдсон шаралхсан хосууд эвлэхгүйгээр нэг мэдэхэд хоёр тийшээ болсны учрыг одоочойлгоогүй явааХүний амьдрал баслсонин шүүҮзэл бодлын мугуйдал нь туйлдаа хүрвэл холбоо сэтгэлийг юухан зуур холдуулж, гурван хүүхдээ орхих хүртлээ тэнэгтүүлдэгИйм эр хүн байхЭх хүн үрсээ орхидоггүйн журмаар голомтоо сахин үлдэж, өтгөн зовлонд үйж хоцорчээМуу зүйл ирэхдээ амархан даа, амарханХаврын шуурга шиг харанхуйлаад өнгөрөхдөө айл гэрийн аз жаргалыг арчаадл явчихдаг юм билээлдээШавж жанлан шиг үздэг тэр бүсгүй Сээмээгээс юугаараа илүүгчодоо ойлгоогүй хоцорсонХотынхны ярьдгаар мисс шиг хөдөөнийхний хэлдгээр зээр шиг хүүхэнллав бийГэхдээ эх хүн үрсийнхээ төлөө хат тэмцлийг эхлүүлдэг юм хойно Сээмээ бууж өгөлгүй хоёр жил тойрсон хөөрхийНөхрөө орхиод явсан тэр намрыг битүүхэндээ санагалзан боддогчлавшруулан дурсахаас айсаар өнөөдрийг үзжээСэтгэл эзгүйрэх шиг хэцүү юм хаа байх билээБиеийн зовлонгоос сэтгэлийн зовлон хэцүү шүүАнх охин үрээ хоёул өлгийдөж аваад ой хүртэл нь хөөрхөн божийлгоод авч билээОхиндоо улаан торгоор баривч эсгэж суутал нөхөр нь торгоны өөдсөөр зүрхэн хэлбэр хайчлаад,
ирмэгийг нь лааны гэрэлд хүргэн алдан зүггүйтэж суусан тэр жилүүд ямар их аз жаргалтай байвСээмээд өнөөхөө бэлэг болгон алган дээрээ дэлгээд өгөхөд хоёр уруул хав халуунаараа учран золгож
байсан санСээмээ үүнд нь баярлаад торгоны өөдсийг хадгалж нандигнажээОдоо энэ торгоны өөдөс эзэнгүй болсон мэт…
Бас гандаад байх шиг аймар төрүүлнэХорвоогийн бүх юм огторгуйгаас үүсээд, эргэж огторгуйдаа шингэдэг
гэдэг үгийг хаа нэгтээгээс сонсож байсан болохоор эзэнгүй үлдсэн торгоны өөдөс өнгөчүгүй үрчийж, пөөнийж ноолроод хөвөрчих вий гэх хэрэггүй бодол үе үе төрдөг байлааЦагаан эсгийгээр хазгай муруй огтолж бэлдсэн орны ширдгийн өөгүй шугамдаж тэгшлэн хайчлаад,
цоо шинэ даавуугаараа өнгөллөөАнх хуримнаар ор дагаж ирж байсан шигээ өнгөжөөдлявчихавӨнгө даавууны амыг битүүлж оёхын өмнө өнөөх улаан торгоны өөдсийг эсгийн дээр ширж торгоовЯах гэж ингэснийгээчмэдэхгүй байвАвдранд байж байхаар гудсанд наалдаад мөнхрөг гэж бодсон юм ууЭнд хэрэггүй болсон зүйлийг хадгалаадчяана билээЭзэндээлочиг гэж бодов ууГанцаардаж шаналсан хүнд заримдаа ийм давчуу бөгөөд гүн гүнзгий сонин бодол өчнөөн төрөх…
Үдээс хойш бага хоёр хүүхэд нь хичээлээсээ ирж, энэ айл дуу шуутайхан боллооСээмээ эргэнэг шүүгээгээ уудлангаа үлдсэн жаахан гурилаа шавхан,
түмпэнд хийж охиндоо өглөөГурилын уутаа сэгсрээд эвхэж тавив. “Миний охин гаднаас борц оруулГурилаа зуурч хоолоо хийЭэж нь оёдол дуусгах жаахан ажилтай” гэлээСээмээ хурган дотортой шинэ дээлээ оёж дуусгаад, хаваасыг нь авалгүй орхивОрон дээрээ эвхэж тавиад, гадагшаа гарвал хэдийнээ шөнө болжээ.
“Хэдэн хүүхэд минь бие сэтгэлийн зовлон зүдүүргүй энх эсэн өсөж торниосойӨөр би хүсэх юм алга дааАав нь ирэхээсээ өнгөрлөө дөө.” гэж амандаа шивнээд
цоолбор оддыг ширтэнгээ сэрүүн салхи мэдрэн хэсэг мэлрэвХэн нэгнийг хань татаж, бодол санаа ээдүүлдэг уйлган цаг бол намар эсвэл шөнөЗаримдаа жигтэй их ганцаардаж уйлмаар дуулмаар санагданаДөчин насны босго түүнд арай хатуу давчуу зам руу оруулжээХанилгаа ханш муутай нөхөр нь эд хөрөнгө ихтэй, мөлжүүртэй айлын эрх хүүхэн дагаад явчихаж билээУржнан намрын шөнө нэг иймэрхүү хүйтэн зэврүүн байсныг бодлооТэрээр гэртээ ороод авдраа уудалж, юм хум түчигнүүлэн сууж, хайж олсноо ширээн дээрээ эгнүүлэн тавиад, гэнэт гэрээсээ явах гэж байгаа хүн шиг долоовор хуруугаа урууландаа хүргэн бодлогошровЭх хүн гурван хүүхдээ орхиод хаашаачявах билээНөхрийнх нь энтэй дурдам бүс хөл дор нь хөврөн асгарахад яаран эвхэж, шинэ дээлэн дээрээ тавилааБаруун талын орон доогуураа мөлхөөд,
цаасан хайрцаг чирж гаргаж ирлээШинэ хороом, угалзтай монгол гутлыг нь гаргаж шалан дээр зөөлхөн тавивБага хүү нь хөнжлөө яран, амандаа ямар нэгэн юм хэлж зүүдэлж байгаа бололтойХөлс нь бурзайсан балчир хүүгийнхээ духыг зөөлхөн арчаад, зулайг нь үнэрлэлээТом хүү хоймроор гудас шидээд мөнлунтаж байвСээмээ бөөгнүүлж базаасан юмсаа хоёр ширхэг тааран уутанд хийж, Амыг нь боож тавилааӨнгөлсөн гудас, шинэ дээл, хөөрөг даалин, бүс, хазаар, ташуур, жийрэг, малгай нь нэг уутанд багтаж таарчээНөгөө уутанд хоёр гутал аар саархан юмсыг хийж тавивГэрийн эзэн ханилгаатай халуун сэргэг дээрээ хэрэглэж байсан бүх юмсыг тэрээр үлдээлгүй хийгээд, хоёр уут болгож амыг нь боож дайхад бэлэн болгожээХоёр жил цөхөртлөө хүлээгээд нөхөр нь ирэлгүй уй гуниг үерлүүлж, уур омгийг нь шатаасанчСээмээ энэрэнгүй нинжин сэтгэлтэй учраас хүний юмыг хүнд нь өгье гэж санасан нь энэ буйзаа…
Маргааш нь тэмээн жингийн нүүдэл тосоод нэгэн тулхтай айлын эзэгтэйд аминчлан захиж, ачаа тээшээ говь руу явуулж сая санаа нь амарлааСээмээ оройхон гэртээ ирсэн билээ. “Хаяад явсанчхань минь байлааХатуурхаж гомдлоосончхүүхдүүдийнхээ эцэг шүү дээ” гэсэн бодол түүнийг энэ намар зүгээр суулгаагүй юмИнгээд, энэ цагаас хойш гурван намар өнгөрөвСээмээ өглөгтэй юм шиг хөндүүр бодлоосоо салж ац салаанд гацахаа больсонНэг ёсондоо өөрийнхөө бэлбэсэн хувь заяатайгаа эвлэрч, гурван хүүхдийнхээ төлөө зогсолтгүй тэмцэх бодолдоо шуударсан байлааСумын улаан буланд цэвэрлэгчээр орж,
сандал доогуурх хог новшийг шүүрдэн, будаг муутай халцгай шалыг угааж мөлхдөг ажилтай боловОлон хүн цуглаж, кино үзвэр үзэж, заримдаа бүжиг үдэшлэг болоход
Сээмээгийн ажил ихэснэЭгнээ сандлуудыг хичнээнчолон удаа зөөж, хичнээнчолон удаа буцааж байршуулж тавьсан гэх вэЁолкны дараа саа цаасныхог клубыг дарчихнаЮутайчсар идэх хоолныхоо үнийг хангалттай олчихдог цалинтай болсон учраас эцэж ядрахыгаа гурав дөрөвдүгээрт эрэмбэлнэОлонтой газрын эл ажил заримдаа хэцүүХүн амьтантай хэрэлдэж муудалцан, хүүхэд шуухад хөөх туух дээрээ тулах ньчбийДавигнаж яншсан давичаа авгай болчихгүйн тулд ая арга барин явсаар дахин гурван намрыг үджээИнгэхээр, нөхөр нь гэрээсээ яваад найман жил болсон байна дагСээмээ дөч гараад нас явжээГурван хүүхэд өсөж торнихын хэрээр айлын зарлага ихсэвч тус дэмжээ нь эрс нэмэгдээд ирнэТэр жил шинэ жилийн баярын хурал болоод дараа нь арван дөрвөн цагаас ёолк эхлэвАрван дөрвөн цагийн өмнө бүх сандлаа зөөж, том заал тойруулан байршуулж, голдоо бүжгийн талбай чөлөөллөөГацуур модны оройгоос хэдэн тийш утас татаж цаасан чимэглэл зүүгээдлклубын хэдэн ажилчид хөлсөө гартал гүйлдэж ажиллавХажуугаар нь хөгжим дангинаж, гэрэл анивчиж, хүмүүс орж гарч ханын сонин өлгөж, зарим нь шог зураг нааж, нэг ёсондоо заалны хана тэр чигээрээ алаг эрээн юм боллооСээмээ баяр ёслолд баярлах сөхөөчалгаДараа нь энэ бүхнийг яаж цэвэрлэнэ дээ гэж халаглан бодож зогслооХөнгөн хөгжмийн ая эгшиглэж хүмүүс бүжиглэж, ойн амьтдын багтай хүүхдүүд орж ирж баярын үзүүлбэр үзүүллээӨвлийн өвгөн аав бэлгээ гардуулж, дараа нь концерт тогловГэрэлд нүд нь гялбалзаж чимээ шуугианд чих нь дөжрөн зогстол найман жилийн өмнө хаяад явсан эр нөхөр нь бригадын тэргүүний малчин
гэж өвлийн өвгөнөөс шагнал авч байхыг харавАнзаарал сэхээгүй зогссон Сээмээ гэнэт цочин, олны дундуур түлхэн ороод нөхрийгөө ажлааСээмээгийн хийж өгсөн хар торгон дээлийг өмсөөд, шар дурдан бүс бүсэлжээУгалзтай монгол гутал нь энэ цагт хэрэг болсон бололтойКлубын шалыг үнсэх мэт зөөлөн зөөлөн гишгэлж яваад өвгөнөөс бэлэг аваад буцавСээмээ өөр дээрээ ирэх гэж байгаа юм шиг гэгэлзээд нүүрэндээ мишээл тодруулан алгаа ташивОлон хүн алга нижигнүүлж, хөөрхий Сээмээг арайтайланзаарсангүйНөхөр ньНөхөр ньчгэж дээАйлын хүн авгай дээрээ очоод эхнэртээ цаасан ууттай бэлгээ гардуултал ганц алим унаж, хөл доогуур нь бөмбөрлөөХоёул инээлдээд, өнөөх алимаа сандал доогуур өшиглөж байгаа харагданаСээмээ өөрийн хамаатай үйлдэл мэт сандран тэрүүхэндээ адгаж зогссоноо олны араар тойрч өнөөх ганц алимыг гишгэгдэж үүрэхээс өмнө аваад халаадныхаа халаасанд хийж орхилооЯагаад ингэснийгчөөрөө мэдсэнгүйХүн харвал “Газар унасан алимыг Сээмээ авч байна” гэж шоглохоор юм болжээХуучин өмд цамцан дээрээ цэнхэр халаадаа өмсөж ажилдаа үйлчлэн зогсож байгаа Сээмээ гоё дэгжин бүсгүйчүүд, ганган эрчүүдээс ичээд,
хаалганы хажуугийн цамхаг руу авирч гарлааКиноны аппаратны дурангийн хошуу цухуйсан жижиг шагайвчаар заалыг тойруулан харж нөхрөө хайвШинэ оны дуу хөгжим эгшиглэн, хүмүүс баясалдан бүжиглэнэНэг харвал нөхөр нь залуу эхнэртэйгээ бүжиглэж талбайн голд эргэж явнаСээмээгээс даруй тав зургаан насаар дүүмэд үзэсгэлэнтэй тэр бүсгүй жаргалтай нь аргагүй инээмсэглэн,
өгзөг бөгсөө тонтолзуулан, огли огли үсрэн дэвхэрч байгаа нь атаархмаар байлааСээмээ цамхагаас толгойгоо гаргах шахан урагшаа зүтгэн тэр хоёрыг харсаарлбайвБүсгүй нөхрийнхөө хар торгон дээлээс байдгаараа базлаад, захыг нь хажуу тал дээрээ гартал татжээБодвоос бүжиглэх их дуртай бүсгүй ажСүүлдээ хоёул дээлээ тайлаад, өмдцамцтайгаа бүжиглэж эхлэвБайн байн хөлсөө шудран, эгээтэйлорон гэртээ байгаа мэт аяглан, бие биесээ ширтэн инээмсэглэнэЧихэр задлан, нөхрийнхөө ам руу хийснээ цаасыг нь базаад сандлын араар шидэж орхитол гэнэт шал дургүй хүрэвСээмээ нэг мэдэхэд уйлжээГээгдсэн ганц алимыг халаасны гаднаас атгалан цурхиртал уйлж гаравТүмэн хүн баярлаж байхад ганц Сээмээ уйлж байх ньчюу билээ дээХань ,м,у,у,т,а,йбол хүнээ гээхийн тэмдэг гэдэг дээСээмээ сэмэрсэн сэтгэлээ хумьж явсаар арван жил ганцаараа ганихравГэхдээ хүнээ гээгээгүй шүүТэр намар нэгэн жигтэй хэрэг үүджээДайж явуулсан эсгий гудасны өнгийг хуулж угаахаар залуу бүсгүй татаж байтал нэг буланд нь торгоны өөдөс хадсан байлааЭзэгтэй нөхрөө дуудан “Чамд ирсэн гудасны өнгийг хуултал дотор нь бундан хэлбэртэй торгоны өөдөс оёчихжээ гэлээНөхөр нь очоод сайн харвал олон жилийн нэгэн дуртатгал толгойд зурхсийгээдлявчихавСээмээтэйгээ ханилан суугаад, анхны охин үрээ бойжуулж, бойтог, баривч хийж байсан тэр нандин өдрийг бодлоо.
“Чамайгаа үүрд хайрланаҮүнийг чамдаа бэлэглье” гээд өгөхөд Сээмээ учиргүй баярлаад, алгаа тосон авч байсан билээ.
“Бие биеийнхээ уруул дээр үнсэж., гараас гарт торгоны өөдөс дамжиж байхад Сээмээд их хайртайлбайсан юм дааЯагаад би нэг насны амьдралаа ийм болгочихов оо” гэж өөрөөсөө асуухад хүргэвТэр өдрөөс хойш нөхрийнх нь сэтгэлд хоолойд торсон яс шиг нэг юм тээглэж явдаг болжОйрд гурван хүүхдээ их санадагчболжээСум орохдоо хааяа уулзаж тав арван цаас өгөх боловч Сээмээтэй таарахаас хачин их айнаХүүхдүүдчтомрохын эрхээр хөндийрч байгаа нь мэдэгдэнэЭсвэл жийрхдэгчбайхТоргоны өөдөс сэтгэлд нь торсоор явтал залуу эхнэртээ ааш зангаа буруулж баахан ам муруйдаг болжээСэтгэл цөлжсөн эр нөхөр нь тэндчүгүй эндчүгүй гацаж, там диваажинг өөрөөсөө хайх боловЗэхий муу доожоогүй зангаасаа болж анхны ханиа гомдоож,
увайгүй амьдарч яваагаа саялсэхээрэн ойлгоод, баргар царайлан явж байлааДотроо уйлаг алдан явж байхдаа Сээмээтэйгээ уулзаж буурин суурингаа эргэж очъё гэж чин сэтгэлээсээ боджээСээмээ нөхрийгөө гэнэт ирэхэд нь уурлаж уцаарласангүйХаринчхайрлаж хүндэтгэн, хоол цай бэлдэж, энгүйн сайхан хүүрнэж суулаа.
“Тэр жилийн ёолкны бэлэгнээс чинь ганц алим гээгдсэнийг авч хүүхдүүдтэйгээ хувааж идсэн” гээд инээлээНөхөр нь гайхаж “Юун алим бэ? Шалан дээрээс үү?“ гэж асуувСээмээ “Тийм ээСандал доогуур өнхөрсөн алимГэртээ авчраад угааж байгаад дөрөв хувааж идсэнХүүхдүүд чинь аавын ёолкны алим гээд баяр хөөртэй идсэн шүү” гээд баслинээлээНөхөр нь бодолд дарагдан сууснаа “Чи торгоны өөдсийг гудсанд оёсон байна лээ” гэлээСээмээ “Надад хэрэггүй болсон юмаа чи авалгүй яахав дээБи чиний амьдралыг муу яваасай гэж зүхээгүйДандаалаз жаргал хүсдэг “ гэвНөхөр нь бас дуугарч чадсангүйСээмээ уртаар шүүрс алдаад
“Чи бид хоёр салаад арван жил болжээГурван үрийг чинь өсгөх гэж хүйтэнд даарч, халуунд халж, хоолтой хоолгүй явж, нойртой нойргүй хонож байлааГурван хүүхэд ганцаараа өсгөх хэцүүХамгийн хэцүү нь аавыгаа нэхсэн харцТийм харцнааслби их айдагАргагүйн эрхэнд сумын клубт үйлчлэгчээр ажиллаж байнаАжил олдсон нь сайн хэрэгТүүний хүчинд сав гурилаа нөөцөлж, намар хэдэн бог худалдан авдагӨвөлдөө махгүй байж болохгүйҮхрийнгуя мах борцлоод зунажингаа иддэгЯдуу даржин амьдрал минь хатуужуулж, амьдралын талбар дээр чанга хүн болгодог юм байна лээТөгрөг мөнгөө хүргэх гэж санхүүч болсонХэдэн хүүхдээ эмчлэх гэж домч болсонБурхан шүтээнээ аргадаж залбиран ламч болсонГэрээс гарч эр боллооГэртээ ороод эм байлааШүлэг найрагт гардаг шиг сувилагч, цагдаа, багш, барилгачин, үйлчлэгч, зөөгч, дарга, цэрэг бүгдийг нь хийлээ шүүГанцаараа боловч үрсийнхээ дэргэд унах эрхгүй явлааНамрын хүйтэн бороо заваг даган урсахад хана налан уйлж хэвтсэн өдрүүд тоо томшгүйХаврын шувууд нууранд буухад голын захад уймран суусан өдрүүдчзөндөөӨглөө болоход дэр нойтон, шөнө унтахад хөнжил хүйтэн, чамгүй өнгөрүүлсэн арван жил надад даанчхарамч ханджээҮрсээ чимх чимхээр өсөх бүрий баярлаж, тооноор ахих нарны гэрэл шиг өдөр сарыг тоолсоорлбайлааТүрүүч нь дээд сургуульд явсанАавгүй хүүхдүүд ээжийгээ хайрлахын эрхэнд өлсөж сурсанНамайг зовоохгүйн эрхэнд хүний газар биеэ даасанГутал хувцас муутайчбодол санаа ариун байхыг би сургасанӨнөөдөр маргааш хоёр өөр гэдгийг би ухааруулсанХүсэл мөрөөдөл зөв бодлоор цагийн сайхныг эргүүлнэ гэж би итгүүлсэнГурван хүүхдийнхээ төлөө өөрийгөө зольсонОдоо отгон хүү чинь удахгүй дээд сургуульд орох байхЗолиос болсон энэ амьдралд гэгээ татаж, нар гарна гэж би итгэнэмБие цэнгэл барагдсанчүргэлжлэл болсон үрс минь жаргалтай амьдралд хүрээсэй гэж эх хүнийхээ хувьд залбирнам…” гэлээЗүгээрлэнгүйн сайхан хүүрнэж суулааЗовлон зүдгүүр даасныхаа хэрээр татлага тэнхээ буй тул уйлж унжиж, ганихарч ганхсангүйХоолой чичирч, нүд ньччийгтсэнгүйЗүгээрлсайхан энгүйн хүүрнэвТэрээр яриагаа үргэлжлүүлэн “Чи минь бид дөрвийг аяжшуухан өдөр хоног өнгөрөөж байгааг мэдэж байсанлбайлгүйХанилсан хань чинь эрхбиш эмэгтэй хүн болохоороо чамд хэлдэглбайсан байж таарнаГэхдээ чи арван жилийн дараачгэсэн өргөө гэртээ ирж, наддаа үзэгдлээЧамд их баярлалаа” гэвНөхөр нь бүрчхүрлийгээд суучихав. “Хайр халуун бол торгоны өөдсөөрчорлоноХайр хүйтэн бол хунз хунзаар хоргой торго бэлэглээдчсэтгэлд хүрэхгүйӨчүүхнээс дэлгэрч, агууд хүрдэг сайхан хайрыг амсах заяагүй яваа өөртөөлгомддог доо” гэлээНөхөр нь цай ууж, хоол идэж дуусаад явахаар босовСээмээ авдраа уудлан чихэр боов, хоршооноос авсан нэг уут алим, зориуд авч хадгалсан бугуйн цаг, тэмдэглэлийн дэвтэр сэлтээ бэлдэж, гарын бэлэг болгон өглөөНөхрийнхөө гарнаас атган, хацар дээр нь зөөлөн үнсэвДухнаасаа бууралтаж яваа гялаан магнайг нь илээд “Чи минь гундаж гонсойхгүй сайхан амьдраарайЧи ямартайчэцэг хүн шүүГурван хүүхэд чинь чамайг хайрласаарлбайх болноНасны бөгсөнд чамд хань болноБи үүнийг хариуцъяЧамдаа би хайртай хэвээрээ шүү.” гэлээНөхөр нь хөвх сахисан урвагар жаал шиг бүлтэлзэн зогссоноо бушуу түргэн гарч одовХайр сэтгэлийн халуун илч түүнийг үнс нурам болтол төөнөсөн байхОрчлонд ийм юм байдгийг хожуу ухаарч, илт санаагүй явснаа ойлгож, гайхал харамсал дунд будилж гүйцжээДунд голын усаар хар эрчээрээ туучин давхиж, сумаас бушуухан холдохын түүс боловОюуны хохь хоосон зайд өөрийн гэмшил алдаагаазайдалсаар нүцгэн талыг хөндлөн туучиж хониндоо хүрчээХонь мал нь нь нэлий далайБаян хүн баслөөрӨвөртөө түнтийлгэсэн ууттай юмсыг гаргаж хуурай газар тавиад, борог өвсөн дээр хэвтээд өгөвТолгойд өч төчнөөн бодол ээрэгдэн буруу зөв,
бурхан чөтгөр, гаргалгаа, зангилаа, гэхчлэн эсрэг тэсрэгээр тээрсээр адаг сүүлдээ гэмшил болон зүрхэнд нь буужээГэмшил… Гэмшиллболж төвлөрөв.
“Ганцхан насанд ийм тэвчээргүй байхдаа яадаг байна аа? Жаахан тэвчээд төдхөн уучилсан бол анхны ханьтайгаа тогтохлбайлааЭрх тааваар эршүүн зоримог амьдарсаар дуусна гэх хөнгөн бодлоор өөрийгөө цатгаж явсан минь худал болжээГурван хүүхдийн гуниг зовлон, авааль ханийн хатуужил тэмцлийг ард орхиж, өөрийгөө бодож, өвөр халуун явлаа даа би!?” гэж өнөө их гэмшиж байлааСээмээ гурван хүүхдээ их сургуульд оруулж, охин нь их эмч болон сумандаа иржээСавх шиг сайхан цагаан охин нь нутгийн тохитой айлын бэр болж, амьтан ах дүүсийн сэтгэл тэнийвТалын бороо цэцэгс хөтлөн ирэх шиг даамай амьдрал өнгө тэтгэн ирэвТом хүү цэргийн сургуулиа төгсөж хотод суулааБаслсайхан амьдралОтгон хүү санхүүгийн сургуулиа төгсөх дөхөж байнаХоёр хүү нь эхийгээ дэргэдээ авна гэж хотоос дуудуулжээБодвол хүүхэд өсгөх <<цэцэрлэгийн багш>> тэдэнд хэрэг болсон догЭх хүн үрсийнхээ төлөө цэрэг мэт дуудлагатай тул Сээмээ хот руу сүнгэнүүлэн очих нь зүй юмХоёр сайхан хүү нь ажил албаа хийж, Сээмээ ач нараа тойруулан ачилж, гурван үеэрээ санаа амран жаргалааХүүхэд бэрээчүүд нь шинэ оны бүжгэнд эхийгээ оруулж, орд харш мэт тансаг том өргөөний гол талбай дээр бүжиглүүлжчүзүүлэвСээмээ хөл хөнгөн, нуруу тэгш учраас залуучуудаас дутахгүй хөөрөн бүжиж дэвхрэн эргэлээЦагийн уялга гэж ийм юм хойноҮртэй хүний амьдрал эхнээсээ нар шиг гэрэлтэж байлааҮртэй хүний сэтгэл жаргах наранд үгүйҮргэлжлмандах наранд оршиноЖаран нас дөхөөд байтал ач нар нь арав хүрч айлуудын амьдрал цэгцэрчээ. “Ээж нь хөдөө нутагтаа очиж хүргэн ахын чинь гадаа гэрээ барьж амьдармаар байнаГанц эгчид чинь тус болж, хүүхэд шуухдыг нь өсгөсөн бишОрой ажлаас нь ирэхэд ядаж халуун цайтай сууж байялдаа” гэлээХарчуул нь эхдээ мөнгө төгрөг хангалттай өгч, онгоцоор нисгэжээХүүхэн нь эмнэлэгийн тэргээр эхийгээ тосож гэрийнхээ гадаа давхиж ирэвСээмээ сэтгэл уужиртал дотроо тэнийлгээд, хүргэнийдээ ортол нөхөр нь зүүн талд бөөвийтлөө сууж байвНөхөр нь дөнгөж жаран тав хүрч яваа мөртлөө дал хүрсэн хүн шиг өтлөөд, үс толгой нь бууралтжээНүдэнд гүн хуниас сууж, гэмшилдээбагтаж торохгүйцийлэгнэж,
умгар хүрэн уруул нь уйлах хүүхдийнх шиг өмөлзөвХацар түүшинд нь харлаж байдаг өтгөн хар сахал нь сийрээд, бүргэдийн даль шиг хөмсөг нь харганытолгой шиг сарайжээБор торгон дээл, хөх торгон өмд шинээр өмсөж, өнөөх дайж явуулсан хороомоо тослоод хөлдөө жийсэн харагданаСээмээ мэнд мэндлэн, ёсчилон золгоод, зүүн талаар өгсөн хойморт гаравХүргэний хүүхдүүд эмээ ирлээ гээд бөөн хөл хөөрХүргэн хүү хадам эхдээ угаасаа тахимдууХайран дунд бялуурч суухдаа нөхрийгөө зэрвэс зэрвэс харлааХөөрхий нэглгунигтай.
“Зээмээ өнгөрсөнГурван жил болж байнаГарсан ганц хүү маань багадаа хүн болоогүйг чи мэднэЗээмээгийн хүүхэд намайг хөөсөнХэдэн жил хэцүү байсаар эцэс сүүлдээ охин дээрээ ирлээ” гэж арай ядан хэлээд цаазын ял уншиж байгаа хүн шиг хүндхэн дуугаар хоолой чичрүүлэн, гараа салгануулавСээмээ аягатай цайгаа ширээн дээр тавиад “Би хүргэн, хүүхэнтэйгээ байн байн утсаар ярьдагчэнэ талаар дуулсангүйЗээмээ чинь чамаас найм, надаас дөрөв дүү хүн шүү дээХөөрхий… Яасан богино наслаа вэ дээ” гэж халаглан шогширлооНөхөр нь толгой гудайлган сууснаа хүүхнийхээ өгсөн аягатай хоолыг гар дээрээ тосон авчээСээмээ гэртээ орж үзээд “Миний хүүхдүүдийн өссөн гэр оронАав чинь залуу зандан насандаа ийм сайхан яс сайтай гэр барьж гэрлэж байлааҮүний ачаарлта нар айх аюулгүй амар амгалан нөмөр дулаан өсөж торнисонБи аавыг чинь гурван удаа биеэрээ дамжуулан төрүүлсэн юм шиг санагддагТэгэхээр аав чинь миний хүүхэд шүүАав ээж хоёр нь одоолжаргая даа” гээд зүүн талаараа өгсөж, орон дээрээ суулааНөхөр нь үүдэнд зогсож гэр доторхийг тойруулан харавХүүхэн нь аавыгаа хоймор өөд урин залж суулгалааГалыг нь түлж, бэлэгдэл ёсоор сүү хөөрүүлж, дараа нь цай чаналааСээмээ шиг жаргалтай хүн алгаГоломтынхоо илчинд өвгөн голоо гэстэл дулаацаад, царай нь гэрэлтэж эхлэвШөнө дөл болтол хоёулаа хөөрөлдөн бие биеэсээ уучлалт гуйвНөхөр нь “Үгүй дээ, Сээмээ минь! Чиний минь буруу гэж юу байх билээБи гэж дүйрсан хар толгойтой хөлдүү хүн шүү” гэхэд Сээмээ “Би чамайг явуулчихаад танайд цуг ороод хэвтчих байжээТэгсэн бол талийгаач Зээмээ олноос зовоод эрхбиш чамайг тавих байсан даа“ гэлээНөхөр нь “Намайгаа уучилЧи минь буруутай бишБилбуруутай” гэлээТэгснээ “Энэ хавар хүндээр өвдөж хэвтэрт орлооСумын эмч ирсэн чинь охин минь байнаАйж ичих зэрэгцээд нүүр хийх газар олдсонгүйЗээмээгийн том хархүү бүх малаа өөртөө өмчилж аваад, намайг жижиг гэрт ганцааранг минь байлгасанБи залуу айлд хамт сууна гэж бас юу байх билээЗээмээ яваадлби өнчирсөнАйл дагаж нүүж, алсын бараа ширтэж зогсохдоо цээжнээсээ төрүүлсэн гурван үрээ чамтайгаалбодож байсан шүүНуух юунОхин маань төрсөн эцгийгээ би өргөж асарна гэхэд хэнчүгүй гэсэнгүйИнгээдлби ирлээ дээ” гэлээБундан хэлбэртэй улаан торгоны өөдсөө гартаа атгасан байсныг
Сээмээ хараад инээд алдан алгаа тосов “Одоо жинхэнээсээ өгч байгаа биз дээ?” гэхэд нөхөр нь ичгүүрээ далдлан муухан мушийгаад
“Би чамдаа маш их хайртай Чамайгаа үүрд хайрланаҮүнийг чамдаа бэлэглье” гээд урууландээр нь үнсэвУруулбас халуун байсан билээ.