Mиний охин замын хүн ирнэ гэж хүлээж байдгаа больсон нь дээр байх аа, ирэхчүгүй бизЭнд тэнд хүний охин үрсэд – ирнэ гэж худлаа ярьж итгэл төрүүлж явдагчхүн юм билүү гэх боловч Болороо Баярт ирнэ ээ та харжлбайгаарай гэх тул ээж нь удалгүй дуугай болно…Бүсгүйг Болормаа гэдэг бөгөөд ээжтэйгээ амьдардагБүл чадал муутай тул зусланд гарахгүй жалгатаа усаа бараадан зуснаХоёр жилийн өмнө тэр хонио хариулж явахдаа Баярттай танилцсан билээБаяртын машин эвдэрч зогссон байхтай нь таарч ундны ус дөхүүлж өгсөн ажОрой нь Баярт тэднийд ирж хоол идэн хоноглоод…
Тооноор тусах сарны туяа залуухан бүсгүйн орон дээр туснаБүсгүй зүүдлэх ажГадаа хотлох хонь ямааны яраглах чимээ гарахад хоточ банхар үе үе хуцнаБүсгүй нохойн дууг машины моторын дуу болгон зүүдэндээ сонсоход машин дуу ойртсоор гэрийнх нь гадаа ирэвУдалгүй хаалга онгойн Баярт инээд алдсаар орж ирэх нь үзэгдэнэТүүнийг дөхөж ирэхэд нь машины тосны үнэр үнэртэх ажБүсгүй шуналтай нь аргагүй тэр үнэрийг хамраараа сороход санасан сэтгэл нь жигтэйхэн их тайвширч
түүний шөрмөслөг биед наалдан сахалтай уруулаар нь үнсүүлэхийг тэсэн ядан хүлээх биеэ чангалан хоёр гараа зөрүүлж элгээ тэврэхдээ сэрсэн билээЗүүд байснаа мэдэнгүүт дэрээ нүүрэндээ наан уйлж эхэллээТэр ээжийгээ сэрчих вий гэж эмээн уйлахаа больж нулимсандаа норсон үсээ шилэн хүзүүн дороосоо дээш гаргавБүсгүйг Болормаа гэдэг бөгөөд ээжтэйгээ амьдардагБүл чадал муутай тул зусланд гарахгүй жалгатаа усаа бараадан зуснаХоёр жилийн өмнө тэр хонио хариулж явахдаа Баярттай танилцсан билээБаяртын машин эвдэрч зогссон байхтай нь таарч ундны ус дөхүүлж өгсөн ажОрой нь Баярт тэднийд ирж хоол идэн хоноглоод маргааш нь буцаж очихдоо машинаа баслзасаж чадаагүй ажИйнхүү нөгөө ээлжийн жолоочоо сэлбэг олж ирэх 4, 5 хоногийн хугацаанд Болормаатай дотносон, эргэж ирнэ ээ гээд явсан билээТэр цөөхөн хоногийн хугацаанд сэтгэлээ өгсөн Болороо бүсгүй түүнийг ирнэ гэж хүлээсэн итгэлээ алдахгүй нутгийнхаа залуусын өдсөн харцыг тас шилбүүрдэн хаяж
– их зантай хүүхэн гэх нэр авсан ажТэднээс ганц Идэр л – би чамайг хүлээн ээ гэсэн үгэндээ хүрч гэрлэсэнгүйИдэр бол дунд зэргийн нуруутай цагаан шар царайтай залууМалын эрэлд явах далимаараа тэднийхээр ороод гарах боловч Болормаад дахин хайр дурлалынхаа тухай ярихаа больсон байвБолормааг байхгүй хойгуур түлээ модыг нь нэмж хагалж өгөөд явсан байхСүүлийн үед бүр их гиюүрэх болсон охиндоо ээж нь
– миний охин замын хүн ирнэ гэж хүлээж байдгаа больсон нь дээр байх аа, ирэхчүгүй бизЭнд тэнд хүний охин үрсэд
– ирнэ гэж худлаа ярьж итгэл төрүүлж явдагчхүн юм билүү гэх боловч Болороо Баярт ирнэ ээ та харжлбайгаарай гэх тул ээж нь удалгүй дуугай болноГэвч Баярт ирэхгүйлбайвБолороо түүнийг ирнэ гэсэн итгэлээ алдахгүй хүлээсээрлбайлааТэр сүүлийн хэд хоногт шөнө алгасахгүй Баяртыг зүүдлэх болсныгоо
– удахгүй тэр минь ирэх гэж байгаа нь баараггүй бололтой гэж бодох ажБүсгүй – орондоо уйлах нүгэл гэдэг дээ гэж бодоод хэсэг зуурын хугацаанд дуслуулсан нулимсаа хаттал нь арчаад дахин унтахаар хэвтлээГэвч энэ удаа үнэхээр машины дуу дуулдаж эхлэх нь тэрБолормаа тэсэлгүй ухасхийн босч дээлээ углаад гэрээс гарвал нээрээн машины гэрэл гаран тэднийхийг чиглэн ирж харагдавУдалгүй гэрийн гадаа машин ирж зогсон нэг хүн бууж ирсэн нь Баяртын нөгөө ээлжийн жолооч байсан тул Болормаагийн урам хугаравТэр – сайн уу гэснээ май энийг Баярт өгсөн гээд нугалсан цаас өгжээБүсгүй – та орохгүй юм уу гэвэл – ах нь яаруу явна гээд буцаж машиндаа суугаад тоос татуулан давхиж одлооБолормаа гэртээ яаран орж лааны гэрэлд нөгөөх бичгийг задлан уншвал – Сайн байна уу, сайн сууж байна уу, би тээвэртээ явж байгаа, танай тэрүүгээр явах гэсэн боловч боломж гардаггүйТэгээд энэ захиаг дайлааЯг үнэнийг хэлэхэд би сүйт бүсгүйтэй байсан юм аа, гэхдээ чамд сэтгэл алдарсан гэж үнэн шүүГэвч би энэ хүнтэй ханилах дургүй байсан боловч хоёр талын эцэг эх биднийг хүчээр шахуу гэрлүүлсэнНамайг тээврээс ирэхэд надаас жирэмсэлсэн гэдгээ хэлсэн, би үнэхээр яах аачмэдэхээ больж дахин танай аймагруу явж чадаагүй юм аа, уучлаарай гэсэн байлааБолормаагийн борхон хацар дээгүүр нь болор тунгалаг нулимс нь дахин бөмбөрч эхлэвТүрүүнээс хойш сэрүүн хэвтсэн ээж нь охиноо өрөвдөн өөрийн эрхгүй гарч ирэх нулимсаа бас шудраад
– одоо унт, ямар юм аа хийгээд харанхуй шөнө усан нүдэлж суудаг хүн бэ чи, эхийгээ үхүүлчихсэн биш,
цор ганцаараа орчлон дээр үлдчихсэн биш дуугүй бол гэж зандрахад бүсгүй нулимсаа арчин орлуугаа зүглэвҮүрийн гэгээ тооноор доогтой юм шиг шагалзахад Болороо бүсгүй босч гадаа гаравТэднийхээс холгүй усны захад Идэр хоносон байх нь харагдавБүсгүй яагаадчюм түүнийг жигтэйхэн их өрөвдөж – намайг гэх хүн надад ийм ойрхон 4,5 жил хүлээж байхад би гэдэг хүн дөрөв тавхан хоногийн дотор дурлал ярьсан хүнд итгэжлбайдаг
мөнчтэнэг хүн юм даа гэж бодовТэгээд хувингаа барин усруу очихдоо мориндоо мордоод явах гэж байсан Идэрийг
– сайн уу, сайхан амрав уу ээжийнх нь бие сайн уу гэхэд нь бүсгүй – сайн сайн гэж хариулаад чи унд уугаад яваач гэвэл Идэр цав цагаан шүдээ яралзуулан инээмсэглэж
– за тэгье гээд морио хөтлөнгөө бүсгүйн уснаас дамжилдавУдалгүй Болормаа бүсгүй Идэрийн ирэхийг битүүхэндээ хүлээдэг болсон билээЖилийн дараа Идэрийнх гэдэг айл шинэхэн гэрээ барьж найр хуримаа хийн нэгэн айлаар өрх нэмж үрийн дуугаа хадаасан аж ээЛДайриймаа 20220408