Хар СамданчдээТэдний удмынхан нинжин сэтгэл ховордуу, хатуу хүмүүс байгаа юмСамдангийн аав урд зүгээс гахай нүцгэн, нохой явган гэнэтлманай суманд хүрээд ирсэнХаанаас ирсэн, яасан ийснээ ер ярьж байгаагүйБолохгүй болоод тэр юм уу, эсвэл туршуул байсан байхСумын төв дээр золбин нохой устгадаг хүн байсан юм дагСамдан эцгээ дуурайсан хүн дээТээр жил зуд болох сургаар амины хэдэн хургаа хашааны шургааг саваад алжзогссон юм дагБазар дарь гэжХүн энэрч мэдэх..гүй хань ижлээ зовоохлхүмүүс гээд…

Эмгэнтэй золгоно гээд нутгийн хоёр хөвгүүн ач охинтой нь хамт иржээГэрийн зүүн орон дээр хөлөө унжуулан

суух эмгэн гэнэт ирсэн хөвгүүд рүү танимхайран харж, шүдгүй амаа ангайн инээвхийлэхэд охин түүний чихэнд:

-Тантай золгох гээд нутгийн хүүхдүүд ирсэн байна аа гэж ориллоо.

-Үгүй чишшЯмар чанга орилдог туучий вэХэнгэрэг хагаллаа гэж эмгэн уулгамчлаад үүдэнд зогсох дэрсгэр хоёр хөвгүүн рүү харлаа.

-Хэний хүүхдүүд вэ? гэж эмгэн танимхайрч, шүдгүй буйлаа гарган амаа ангалзуулан инээмэр аядлаа.

-Би Самдангийн бага хүү байна аа гэж нэг хөвгүүн нь хэлээд эмгэнтэй золгож, хацраа өгөн үнсүүллээНөгөө хүү:

-Би Доржийн хүү байна аа гээд мөн золгож үнсүүлэхэд эмгэн:

-Хүүхдүүд нутгаас хэзээ гараа вэ? Хот газар юу хийж байна? гэж асуухад нөгөөхөөсөө биеэр арай том нь:

-Бид хоёр жил гаруйн өмнө гарсанОюутан гэлээАч охин нь цай аягалаад тавгийн идээ ширээн дээр тавьлааЭмгэн хоймрын авдар руугаа майжигнан очоод өвдөглөн суувЖаазны араар гараа явуулж хэлхээтэй түлхүүр авснаа авдраа онгойлгоод тагийг нь хажуудаа тавьлааЦайгаа шор шор оочих хөвгүүдийн нүд аягаадаван авдар руу тусах ажээЭмгэн ухаж ухаж хоёр оймс гарган дэргэдээ тавиад, эргэж авдраа таглаад цоожловТүлхүүрээ буцааж жаазны араар хийгээд өврөө ухан нугалсан мөнгө гаргаж ирснээ ач охиноо дуудаж:

-Тав, таван мянган төгрөгтэй энэ оймсыг өг гэлээ.

-Шинэ хуучраад бэлэггүй болчихжээ гэж эмгэн инээгээд ор өөдөө очин суулааБэлгээ халаасалсан хөвгүүд хоосон аягаа ширээн дээр тавиад:

-Ямар халуун юм бэ? Бид хоёр гадаа байж байя гээд өндийлөө.

-Дахиад цай, унд уухгүй юм уу гэж эмгэнийг хэлэхэд хөвгүүд:

-Болсон эмээБаярлалааХойтон цагаан сараар ирж золгоно оо гээд гэрээс гарлааАч охин нь тавагтай идээг хураагаад, хоёр аягыг угааж эргэнэгийн шургуулгад хийлээЭмгэн орон дээрээ хэвтээд тооно руу харж байснаа:

-Саяын хоёр чинь хэн хэний хүүхэд гэчих вэ? Том болоод танигдахаачбайж гэхэд охин:

-Нэг нь Самдан ахын хүү, нөгөө нь Дорж гуайн хүү гэлээ.

-Ямар Самдан нь вэ? Хар Самдан уу, тэмээ Самдан уу? Дорж гэдэг нь Баавангийн Дорж мөн үү? гэж асуулаа.

-Хар Самдан нь ааБаавангийн Дорж мөнЭмээ, хэл ам сугалчих гээд байх юм гэж охин унтууцавЭмгэн амандаа юучюм хүлхэх ажээТэгээд амнаасаахумсны толион чинээ ааруул гаргаад орны дор тавиастай тагш руу хийж уруулаа тамшаалснаа:

-Хар СамданчдээТэдний удмынхан нинжин сэтгэл ховордуу, хатуу хүмүүс байгаа юмСамдангийн аав урд зүгээс гахай нүцгэн, нохой явган

гэнэтлманай суманд хүрээд ирсэнХаанаас ирсэн, яасан ийснээ ер ярьж байгаагүйБолохгүй болоод тэр юм уу, эсвэл туршуул байсан байхСумын төв дээр золбин нохой устгадаг хүн байсан юм дагСамдан эцгээ дуурайсан хүн дээТээр жил зуд болох сургаар амины хэдэн хургаа хашааны шургааг саваад алжзогссон юм дагБазар дарь гэжХүн энэрч мэдэхгүй хань ижлээ зовоохлхүмүүсСэгсийсэн үстэй эхнэр нь уйлчихсан сумын төвөөр орилж хашхичаадлгүйж яваа харагддаг байж билээБаавангийн Доржийнхныг урт гартайхүмүүс гэдэг юмДэл сул юм тэсгээдэггүй улсТээр жил хүүхдээ дагуулчихсан манайхаар ороод гарахдаа авдар дээрээс хөгшний

гаансыг хулуу хийгээд, орой гэрт нь яваад очтол “Энэ түнтгэр авчихаж” гээд хүүгийнхээ толгойг тоншиж, жишимчүгүй сууж байсан юм дааЕр нь эдний удамтай суугаад өөдтэй яваа хүмүүс лав байхгүй шүү гэж эмгэн сургамжлах, захихын завсраар охинд үг чулуудав.

-Дандаа хачин юм ярьж байх юм гэж охин эмээгээ аашлаад:

-Би явлаа шүүХэд хоногоос ирьеБулган ахад мэнд хүргээрэй гээд гэрээс гарлааТэднийг хашааны хаалгаар дөнгөж гартал гудманд явсан цагаан гөлөг сүүлээ годгонуулсаар гүйж ирэвОхин “Хөөх” гэж дуу алдаад:

-Ямар хөөрхөн гөлөг вэ гээд тонгойтол биеэр арай том хөвгүүн яах ийхийн зуургүй гөлгийн сэрвээн дээрээс шүүрэн авч дээш өргөлөөГөлөг гаслан тийчигнэхэд хөвгүүн:

-Охин юм байнаХэрэггүй гээд чулуудлааГийнасаар нуруугаараа унасан гөлөг хөлөө сарвалзуулж хэсэг тийчилснээ

босоод догонцсоор тэднээс зугтавБариад авчих вий гэсэн шиг эргэн эргэн хараад гомдолтойгоор гангинах ажээХоромхон зуурын явдалд цочирдсон охины зүрх амаар гарчих дөхөж, хөөрхий гөлгийг өрөвдсөндөө

сэтгэл нь тэр гөлөг шиглгаслаж байлааХариугүй унах шахсан нулимсаа охин залгиад:

-Чи ямар аймаар юм бэ? Хөөрхий амьтныг яаж байгаа нь энэ вэ? гэж хоолой чичрүүлэн загналаа.

-Юун сүртэй юм бэ? Гөлөг яавлгэжЯахчүгүйЭнэ байтугай шоглуулжлбайдаг шүү дээХоёр хөвгүүний дунд явсан охин дахиж түүнтэй үг солихыг хүссэнгүй нөгөө хөвгүүний цаана гаран алхавХоолой нь аргаад байх шиг санагдахад охин гудамжны үзүүрт байх дэлгүүр рүү ороход хөвгүүдчбас дагалааОхин жижиг савтай уснаас гурвыг аваад хөвгүүдэд өгснөө өөрийнхөө усыг задлан бушуухан балгавДэлгүүрээс гарсны хойно

биеэр жижиг хөвгүүн жигнэмэг задлан нөгөө хоёр руугаа сарвайхад охин “Баярлалаа” гээд авлааЖигнэмэг авах хөвгүүн:

-Чи чинь хаанаасаа жигнэмэг олчихов оо? Овоо муу гар шүү гээд инээхэд охин хазан алдсан жигнэмэгээ хэлээрээ түлхлээ.

-Лангуун дээр эзэнгүй хэвтэж байсан даг гэж хөвгүүн тоосон шинжгүй бувтнаад жигнэмэгээ амандаа хийвТэр мөчид охин эмээгийнхээ “Хүн энэрч мэдэхгүй хань ижлээ зовоохлхүмүүсЕр нь эдний удамтай суугаад өөдтэй яваа хүмүүс лав байхгүй шүү”

гэж түрүүхэн ярьсныг санаад хээв нэг алхах хоёр хөвгүүн рүү харж:

-Би ер нь кино үзэхээ болилооЭмээд боорцог хийхэд нь туслахгүй бол болохгүйГанцаараа гар хуруугаа түлчихнэ гэлээХоёр хөвгүүнд үг хэлэх сөхөө өгөлгүй охин буцаад гүйчихэв.

Similar Posts