Би багынхаа амьдралыг хачин тод санадаг юмӨвөөгөө өнгөрөхөд би дөнгөж гурван настай байсанНамайг мэдээ ороходлээж, Цагаанаа хоёр хамтдаа байсанЦагаанаа гэдэг нь энд тэндээ жижигхэн бор толботой цагаан үнээЖил бүр тугалланаЯглөөртэйгөө адилхан тугал гарганаМанай бүх үхэр Цагаанаа нэртэйТом Цагаанаа, жижиг Цагаанаа, нялх Цагаанаа гээд л… Тэгсэнчбүх Цагаанаа өөр өөрийнхөө нэрийг мэднэЯдуу хүний хүүхэд эрх, баян хүний мал эрх гэж үг байдаг юм гэнэлээМанайх бол хүүхэд ньчэрх, мал ньчэрх, тэгэхдээ….
Би багынхаа амьдралыг хачин тод санадаг юмӨвөөгөө өнгөрөхөд би дөнгөж гурван настай байсанӨндөр буурал өвгөнийг эцсийн замд нь үдэхээр тод улаан материалаар жижигхэн жинтүү оёж, дээр нь өвөөгийн минь одон тэмдгүүдийг хатгаж байсныг,
том нүхнийдэргэд хүмүүс овоорч, хүргэн ах маань цаасан дээр бичсэн зүйлээ уншихдаа уйлж байсныг тодоос тод санадагХалуун нар төөнөсөн тэр нэг өдөр эмээгээ эмнэлэгт хэвтэхээр явсныг, хажуу айлын эмгэн “Харвалт өгчих шиглболлоо доо” гэж ярьж байсныгчбас сайн санадагТэгэхэд би дөнгөжлдөрвөн настай байсан байхХарин би ээж, Цагаанаа хоёрыг хэзээ анх олж харснаа санадаггүй, тэгсэн хэр нь хэзээчмартдаггүйНамайг мэдээ ороходлээж, Цагаанаа хоёр хамтдаа байсанЦагаанаа гэдэг нь энд тэндээ жижигхэн бор толботой цагаан үнээЖил бүр тугалланаЯглөөртэйгөө адилхан тугал гарганаМанай бүх үхэр Цагаанаа нэртэйТом Цагаанаа, жижиг Цагаанаа, нялх Цагаанаа гээд л… Тэгсэнчбүх Цагаанаа өөр өөрийнхөө нэрийг мэднэЯдуу хүний хүүхэд эрх, баян хүний мал эрх гэж үг байдаг юм гэнэлээМанайх бол хүүхэд ньчэрх, мал ньчэрх, тэгэхдээ олон хүүхэдтэй, цөөхөн малтайТав хүрэхгүй цагаан үхэртэйчтавин үхэртэй айлаас илүү сүү сааль дэлгэрсэн айл байлааБи ээжийгээ үнээгээ саахыг харах хачин их дуртай байж билээҮнээний хөхнөөс сүү биш цаь цагаан утас хөвөрч, ээж минь тэр шидэт мөнгөн утсыг гартаа хөвж,
хэнийчбүтээж үл чадах цав цагаахан шидэт нөмрөгийг урлаж байх шиг харагданаСар сар хийн тасралтгүй дуугарах чимээ, ээжийн эцэж цуцдаггүй хурдан гар,
Цагаанаагийн ягаахан хөх, хувингийн амсар даган хөөсрөх халуун сүү… Ээж минь Цагаанаагаа сааж, инээмсэглэн, дуу аялна…
-Та яагаад үхэр саахаараа дуулдаг юм гэхэд:
-Буянтай малынхаа буяныг хүртэж байж муухай аашилж болохгүй шүү дээ гээдлинээмсэглэнэАлсын уулын орой ширтэн дуу аялах ээжийн дуунд уярах мэт Цагаанаа тайван амгалан, сүүлээ зөөлхөн ширвэж, ялаа үргээнэӨглөөдөө арав гаруй, оройдоо найман литр сүү саанаЦагаанаагийн сүү хүртээмжтэйчгэж жигтэйхэнХэчнээнчайл Цагаанаагийн сүүгээр хүүхдээ угжиж, хэчнээн хүн цай сүлж уусныг тоолж баршгүйАймгийн даргын ганган хар машинаас эхлээд унадаг дугуйтай хүүхдүүд,
гоё ганган шил савнаас эхлээд тагтай аяга хүртэл манай гэрийн тавиур дээр өрөөстэйЭэж үнээгээ саагаад сүүгээ заавал хөргөнөХөргөсөн сүүгээ бүх саванд хувааж хийнэХүүхэд угжих айлд арай ахиуг хийж өгнө. “Цай сүлнэ”, “Эмнэлэгт хүн эргэнэ”,
“Зочин ирнэ” гэсэн шалтгаан тоочсон олон сав бүгдлсүүтэй үлдэнэИймлбуянтай малГэхдээ ээж минь хэзээчсүүгээ зарж мөнгө авч байсангүйМөнгө өгөх гэхэд:
-За хэрэггүй дээ, малын буяныг хувааж хүртье гээд нэг сайхан инээмсэглэдэг сэнТийм болохоор сүү авахаар ирсэн хүн бүр савандаа заавал нэг юм хийж ирнэТалх, чихэр жимс, барааны саван, бүр оймс бандааш хүртэл хийж, хүн бүрлөөрт байгаагаа хуваалцанаЭэжийн минь бахархал, басхүү тайтгарал, ээж аавыгаа санан дурсах нэгэн том дурсамжийн утас Цагаанаатай салшгүй холбоотойг би зүрхээрээ мэдэрдэг байсан юм.
-Гачилын цагаан үнээний сүүлхүүхдэд ээлтэй, шимтэй гэсэн яриа Мөрөнгийн төвөөр нэг тарж, өдрөө хүлээж байгаа хүнд өвчтэй хүнд Цагаанаагийн сүүнээс амсуулах гэж манайхыг зорьж ирдэг хүмүүсчцөөнгүй байж билээТэр үед аймгийн төв дээр малтай айл цөөхөн байсан болохоор сүү ховор байсан байхГэхдээлЦагаанаагийн сүү ид шидтэй гэж олон хүн итгэдэг байсныг би мэднэМагадгүй ээжийн минь их хайр, Цагаанаагийн уярам зөөлөн эрх ааш сүүг ид шидтэй болгодог байсанчбайж болох юмЭэж минь Цагаанаатай яглхүн шиг ярина.
-Өнөөдөр чи яасан их оройтов дооНамрын навч хөөж явсаар байтал чинь нялх тугалын чинь цээж эгшлээ шүү дээ гэж ээжийг хэлэхэд Цагаанаагийн том хар нүднээс гэмшил,
гирэвшил харагдах шиг санагдаж “Ээж, Цагаанаа хоёр бие биеэ ойлгодог юм байна, Цагаанаа хүний хэл мэддэг юм байна” гэсэн бодол анх удаа төрж билээЦагаанаа гэж эрх нь дэндсэн амьтан намар болохоор алга болж өгнөМодны навч хөөж, сургуулийн хашаанаас гарахгүй хоргодноУлиасны шар навчинд яглчихэрт донтсон хүүхэд шиг дурланаНэг өдөр хичээл тараад харьж явтал сургуулийн хашаанд бөөн хүүхдүүд хашхиралдахыг сонсоод
сониуч зангаар дөхвөл баахан сахилгагүй хүүхдүүд Цагаанаагийн хөлийг төмөр утсаар хүлээд тал талаас нь ноолж, зарим нь мордож үзэх гэж оролдон,
номхон зөөлхөн ааштай Цагаанааг минь тойрон шуугилдаж байхыг хараад зүрх зогсох мэт болов.
-Та нар болиоч хэмээн хэчнээн хашхирсанчсонсох хүн байдаггүйТоглоом, шоглоомдоо улайрсан баахан дэггүй хөвгүүдийн шуугианыг
миний гомдож, айсан дуу давж чадахгүйг мэдэрч, эргэн тойрноо харвал урт том бургасны мөчир хамгийн түрүүнд нүдэнд харагдахад шүүрч аваад тэдэн рүү ухаан мэдрэлгүй юм шиг дайрч, аль таарсныг нь шавхуурдан.:
-Больцгоо гэж хашхирахадлтэд Цагаанаагаас холдож, намайг гайхан хачирхан харцгаав.
-Цагаанаа чи тэнэг юм уу? Энд яах гэж ирсэн юмГэртээ хариач хэмээн хашхиран, хөлийг нь тушсан төмөр утсыг салгах гэж оролдож байх зуур өнөөх банди нар:
-Эзэн нь юм байх даа…
-Үхэртэй яриад галзуу юм байнахэмээн хоорондоо ярилцах нь сонсогдоноЦагаанаа гомдсон, аль эсвэл баярласан нь үл мэдэгдэх хачин харцаар намайг харж, араас дагасаар гэртээ харьсан.
-Ээжээ, энэ Цагаанаа чинь дэмий тэнээд, сахилгагүй хүүхдүүдэд зодуулаад байна гээд болсон явдлыг ярихад ээж минь нулимсаа арчиж:
-Ховдог золиг яана даа хэмээн өрөвдсөн, айсан дуугаар өгүүлж билээТэр үдэш ээж минь үхрээ саахдаа Цагаанаатай яриадлбайсанХарин өглөө нь ээж цэнхэр хадаг сүлжиж үнээнийхээ хүзүүнд зүүж, сэтэрлэсэн байж билээОдоог бодоход хадаг ховор, үнэтэй, хүмүүсийн итгэл бишрэлчих байсан юм байлгүй дээ, ээжийн уясан тэр хадаг Цагаанааг олон хүнээс хамгаалсан гэж бодогддог юмЦагаанаа намар болохоор Гурилын үйлдвэрийн буудай руу орж хэрэг мандуулан “шоронд хоригдоно”.
Гурилын үйлдвэрийн харуулууд малд ширүүн гэж жигтэйхэнАргачүгүй биз дээГурил хийх буудайг нь үхэр идээд байхаар хэнчдуртай байх вэГэхдээлбуудайны хашаа руу орсон үхэр малыг хайр найргүй зодож, үүдэндээ байх төмөр хашаа руу хийгээд том цоожоор цоожилж орхиноЗарим мулгуу харуулууд үхэрт баахан түүхий буудай идүүлж байгаад шууд хашнаТүүхий буудай идсэн малын гэдэс дүүрч, тээрч үхэх нь энүүхэндОлончайлын үхэр улаан буудайнаас болж үхсэнийг мэдэх болохоор манайхан Цагаанааг буудайны “шорон”-д орохоос үхтлээ айцгаанаЦагаанааг тосож авах, “буудайны шорон”-оос хулгайлах том ажил болдог байж билээНамайг зургаан нас хүрдэг жил ээж маань ажилд орж, би дүү нараа асрах, үхрээ саах ажилд томилогдовЭэж надад зориулан яглЦагаанаа шиг өнгөтэй жижигхэн хуванцар хувин, өндөрдүү сандал бэлдэж, үхэр саахыг зааж өглөөБи үхрийнхээ буруу зөвийг мэддэггүй жаахан амьтан аль тааралдсан талд нь очоод суунаУгийн номхон, зөөлхөн ааштай Цагаанаа буруу талд нь суусан бол уурлаж цовхчоод байхгүй, зүгээрляваад өгнөБи сандал дээрээ хувингаа бариад үлдэнэЦагаанаа дургүй байна, нөгөө талд нь сууж саах ёстой юм байна гэдгийг тэгжлмэднэНэг өдөр Цагаанааг уурлуулахгүйн тулд баруун бөөрөнд нь хар хөө түрхээд явууллааАмьхандаалзөв талыг нь амархан таньж үхрээ саах арга сийлж байгаа ухаантайОрой нь үхрээ саах гэтэл ямарчтэмдэглэгээ байсангүйДэлгэр мөрний ус юучүгүй угааж орхисон хэрэгБуруу зөвгүй номхон Цагаанаатай бид дөрөв уйдахгүй тоглоноСүүлнээс нь чирэгдэн мөсөн дээр гулгаж, сэрүүн үдэш бөөрөнд нь наалдаж суугаад үлгэр ярьцгаанаӨдөржин бэлчээрт явж ирсэн Цагаанаа бөөрөнд нь наалдан суух дөрвөн охиныг хажиглана гэж үгүйХаринчбидний яриаг сонсох мэт таатайхан хивж хэвтдэг сэнНэг хавар Дэлгэр мөрөн гэнэт савнаасаа халин үерлэж, айлуудын үхэр голын цаана их усанд боогдовАйлууд тугалаа голын эрэг дээр авчирч, эхийнхээ дууг сонссон тугалууд учир зүггүй мөөрч, их мөрний усанд боогдсон эх үрсийн мөөрөлдөх дуу сэтгэл зүсэн эмзэглүүлэвНялх тугалуудын цээж хатаж, тугаллаад удаагүй үнээнүүдийн дэлэн хагарах шахаж байсан байхТэр олон үхэр тугалын мөөрөх чимээ, эргээ халин урсах их усны чимээг хага зүсэн ээж минь гэнэтхэн
-Цагаанаа, Цагаанаа өөв, өөв, өөв хэмээн үхрээ дуудаж эхэллээГолын усанд боогдсон Цагаанаа тэгэхэд ээжийн дууг сонсоод шуудлус зүсэн гол руу орсонГолын дунд очоод Цагаанаа хөл алдав бололтой урсгал даган хөвж, толгой нь нэг далд орон, нэг ил гарч эхлэхэд би айсандаа ээжийнхээ хормойноос шүүрч ававЦагаанаа зогсолгүй урагшилж, түүний хойноос манай хэдэн үхэр, мөн бусад айлуудын үхэр нэг нэгээрээ ус руу орцгоовЯмартайчбүх үхэр гол гатлан гарч ирж, эзэд нь үхэр тугалаа нийлүүлэн бөөн баяр хөөр болсон юм дагЕр нь Цагаанаа ээжийн дууг хаанаасчтаньдаг байж билээНэг намар аав, ээж хоёрын хооронд учир битүүлэг нууцхан яриа өрнөлөө.
-Хөөрхийг өрөвдөөд байх юмИнгээдлбайж байг дээ гэж ээжийг хэлэхэд аав:
-Одоо чясгүй болж байгаа даа хөМөсөн дээр халтирч унахадлбосохгүй шүү дээБуянт малаа Мөрөнгийн мөсөн дээр орхилтой нь биш дээ гэхэд эжий минь:
-Тийм дээ гэхдээ тунчих гунигтай байхыг би сэм сонслооТэр намрын хачин тунгалаг нэгэн өдөр манайхан идшээ хийхээр болж билээХэзээчгэрийн ажлаас хойш сууж байгаагүй ээж минь тэр өглөө том цөгцөнд зул барьж өгөөд:
-Миний охин мал гаргах үеэр гэрээсээ битгий гараарайДүү нараачбитгий гаргаарай гэж аминчлан захиад хаашаачюм бэ яваад өгсөнХажуу айлын залуучууд, урд айлын эгч нар идэш хийх ажилтай манай хашаанд өдөржин бужигнасанТэр орой хөөрхий муу Цагаанаагийн минь толгой пинд хэвтэхийг хараад хэрдхийн цочиж билээӨнөөхлзөөлхөн тунгалаг, хачин хар нүд нь цаанаалнэг гомдолтой санагдан, нүдийг нь аниулах гэж зүрхлэн оролдсонччадаагүйЭжий минь тэр орой тогоо дүүрэн мах чанаж, айл бүрд хувааж өгч, ойр хавийнхаа хүн бүрийг дуудаж дайлсанӨөрөө бол амсаачүгүй бөгөөд “Улаан, цагаантай нь хольж идэж чадахгүй” гэж хэлээд үлдсэн бүх махыг нь дүүдээ өгч явуулсныг тодоос тод санадаг юмХөөрхий муу хөгшин Цагаанаагийн минь хувь тавилан ингэж дууссанТүүний тугалууд Том Цагаанаа, дунд Цагаанаа, жижиг Цагаанаачбүгдляг ийм хувь тавиланг туулсанСүүг нь ууж цадсан, сүүлнээс нь зүүгдэж эрхэлсэн жаахан хүүхдүүд үүрнээсээ нисэн одсончээж Цагаанаа хоёр хамтдаалбайсанНамайг том охиноо төрүүлдэг жил эжий минь цөөн хэдэн төгрөгтэй хамт шанага хөлдөөсөн сүү явуулахдаа
“Миний охин яг төрөх гээд өвдөх үед Цагаанаагийнхаа сүүгээр цай сүлж уугаарай” гэж бичсэн захидал дагуулсан байсан санНэглзөөлхөн сүлэг амт, цаанаалнэг шимтэй аагтай цай, хорвоод шинээр мэндлэх хүнийг тосох гэж айсан сандарсан надад рашаан мэт санагдаж байсныг тодхон санаж байнаЦагаанаагийн сүүг эмээ, ээж, би, миний том охид бүгд хүртсэн гээд бодохоор нэг буянтай мал хүнийг хэчнээнчүеэр нь тэжээж чаддаг юм байна гэсэн бодол өөрийн эрхгүй төрж билээӨвлийн цан хүүрэг нэвчсэн арванхоёрдугаар сарын 23-ны орог саарал өдөр эжий минь тэнгэрийн орныг зоривУй гашуудавтсан би Цагаанаагаа тэр өдөр огтхончүгүйлээгүйдээ өнөөдөрчхарамсдагХөөрхий дөө, эжий минь хайранд өлгийдүүлж, аавын минь халамжид бөөцийлүүлдэг байсан хэдэн цагаан үхэр минь нэг нэгээрээ цөөрсөөр, ганцхан жилийн дотор юучүлдээгүйГэхдээлээж, Цагаанаа хоёрын тухай сайхан бодол сэтгэлээс минь хэзээчсалж өгдөггүй юмЭнд тэнд явахдаа цагаан үхэр харахаарлсэтгэлд нэглсонин гуниг үерлэж
“Ээж, Цагаанаа хоёр эргэж хааначюм бэ уулзсан болов уу” гэж бодогдон, өөрийн эрхгүй зангирах, нулимсаа би чимээгүйхэн дотогш нь залгидаг юм.