Цэрэгт явсан хойгуур нь багын дарга эхнэрт нь сэтгэл алдран, нөхрийг нь үхсэн гэж хэлэн өвөртөө оруулж дөнгөжТэд 3 хүүхэдтэй болж багын дарга ослоор өөд болжээТөд удалгүй сэтгэлт залуу нь ирж энэ бүхнийг хараад архинд орж, согтуудаа багын даргын булшийг ухан…..

…Тэмээний бөхний өөх гэхээр нэгэн гунигт явдал сэтгэл зүрхэнд зурсхийгээд өнгөрөх ажээТэр жил хүүхэд ахуй насандаа хангай нутгийн нэгэн сууринд төрөл садныдаа зусаад нутаг буцах боллооНагац ах минь намайг авахаар давхиад ирэвБудаг нь ханхалсан цоо шинэхэн Зил-130 машин тэвш дүүрэн гуалин мод ачсан мөн адил тэвхийтэл ачаатай чиргүүл чиржээТомчууд дүнзэн байшинд орцгоон ойрд уулзаагүй улсууд дуу шуу хоол унд болж байнаГэрээ санасан би ахын машины кабинд сонирхон орлооЧамин гоё юм ааМашины хөдөлгүүрийн арааны бариулууд шилэн бөгөөд дотроо өнгийн цэцэгтэй, харагдаж үзэгдээгүй тансаг эд гээчШилэн дотор цэцэг дэлгэрч байдагХуруугаараа тогшлооХазаад үзмээрчсанагдаж байлааКабены аравчинд зургаан насны хурдан морь янцгааж шилгээх нь холгүй тодорч байнаТойроод наран шар цацагШил толь нь ганган чамин гэж хол тасарчээКабин байтугай машины дугуй шаврын хаалт гэхэд цацруулагч эгнүүлэн одоо бодохнээ ганган гэдэг нь сайхан хүлэг мориндоо мөнгөн хазаар товруу,

ханагар сайхан мөнгөн эмээл тохож явдагтай агаар нэг юм уу дааТомчууд хооллож дуусав бололтой тамхи баагиулан гадаалж байнаНагац ах улаан хүрэн дээл сугалдраглан өмсөж явдаг эрТүүнийгээ тайлах дургүй машиныхаа сүүдэрт дэвсээд унтаад өгнөНагацтай хамт бага ангийн найз гээд насаараа тоо сампин эргүүлсэн нягтлан мэргэжилтэй нэгэн ах амралтаараа цуг яваа ажээСалхинд гарч тээвэрт яваа юм байхТомчууд цоо шинэхэн машиныг тойрон магтаж гарлааЗа даа зүтгэж байдаг буян юм байнаЭнэ чиргүүлээс гадна дахин чиргүүл зүүхэд торохгүйлгэнэТөлөвлөгөөгөө давуулахаар зүтгээд байж дээ гэхНагац тэвшинд ачсан гуалинг хараад:

– Мөнгөнморьтын хорих ангийн сайн эрчүүдэд хэдэн ”Молоко”, дугуй булант цай өгч байж шилж ачуулсан юм аа гээд чухал царайлнаНөгөөдүүл нь аргатай эр шүү гээд инээлдэнэХангайн шавар усанд машин огт тороогүй юм байнаЯвах цаг боллооМашины мотор жигд хүнгэнэн, салхивч шилний цаана хөдөөгийн үзэсгэлэнт байгаль хөвөрнөАнгижав хоёр ам хуурайгүй буухалнаҮд өнгөрөхөд Баянцагааны тал нутаг минь залган авлааТаана хөмүүлийн хурц үнэр хамар цоргин, зам хөндлөн хараацай хайчлан өнгөрнөХолгүй Цагаан нуур бялхам устай үргэлжлэн долгиотон, усны шувууд зэллэнэАдуун сүрэг нууранд зогсоноАй юутай урамтай сайхан тал нутаг миньЗээрийн сүрэг яралцтал давхисаар энэ чиргүүлтэй гайхлын өмнүүр шандас заан гарна даа гэх шиг хэрж өнгөрнөЭргүүлдэг худаг дээр үдлэн машиндаа ус нэмж, хэдэн тэмээ услаад цааш хөдлөвТаана хөмүүл давалгаалан дэрстэй буттай жалга судаг залганаТарвага зурам гүйлдэж, хулгар шарын оройн гараа эхэлжээЗа хө нэг боодог иднэ байгаа нөгөөх хоёр мар мар инээнэМашин зогсож тарвага сахих нь ээ гэж бодож суулааХар сортойтарган тарвага бандганатал харайнаЗарим нь хар сүүлээ гозос гээд нүхэндээ орноЗарим нь дошин дээрээ ууртай хошгирноНагац машинаа алгуур зогсоогоод буулаа.

– За наана чинь нэг бурхи мухар нүхэнд орчлоо доогээд нэгэн дошинд гүйн хүрээд тонгойж хэсэг харж байснаа ханцуйгаа шамлан гараа шургуулдаг байнаТарвага хазаж сэнжилвэл огт тавьдаггүй гэсэн яасан зоригтой юм гэж айнгуй бодож байтал нэгэн луглагар бурхи сарвагануулан гаргаад ирдэг байнаКабинд байсан бид хоёрчүсрэн буулааНагац олзоо нэг савж муужруулаад, толгой дээр нь гишгэн хоёр хөлнөөс огцом татаад нугаславМашинаа замаас гаргаад хонох юм болцгоовСайхан боодогчтансаг зоог шүүАрааны шүлс аяндаа асгарнаГэвч би гэрлүүгээ яарч байлааБагын ангижав хоёр сэтгэл өндөр байнааТарвагаа туламлан, чулуу улайсган сонгино давсаар амтлаад шарж гарлааСайхан үнэр хамар цоргин, нарчшингэвЦэвэрхэн шарсан гуулин боодогоо хагалж, шөлийг аяганд аваад, ясыг гарган, сурлан огтолж гарлааТос нь урсаад шарсан боодогныүнэр янзтайханТарган бурхи ажээДөрвөнхуруу барван огтолж суухнаа нөгөө хоёр нүд нь гялалзан хангай ивээж дуртай зоогоо хүртэж байгаа болохоор дуу шуутай байлаа.

– Үгүй мөн тарган бурхиаДөрвөн хуруу өөхтэй байдаг.

– Мундаг бурхи юм ааЛуглагар эд байдаг шүү…

– Өөх гэснээс нөгөө тэмээний бөхний өөх идээд бурхан болдог хэн билээ.

– Харин тиймээ зайлуулГунигтайчзовлонтой нэгэн явдал болсон юм ааТэмээний бөхний өөхөнд гулгиад нас барсан юмЗаяа төөрөг нь тийм байжээ.

– Чи энэ тухай дахин нэг яриач би гайхааад байдаг юмнагац ахаас ангижав нь шалаад байвТэд тарваганы боодог үмхэн, хүйтэн усаар даруулангаа сонин болгож хуучиллаа.

…Говьд дэрстэй шавагтай, элстэй шандтай нутагт нэгэн залуу хосууд тоонот гэрээ босгоод дэр нэгтгэн удаагүй байтал цэрэг татлага болж, гэрийн эзэн цэрэгт морджээЦэргийн алба чилийсэн таван жил байжээХээрийн шувуугаарчүг дайгаад очхооргүй хол нутагт хархүү одож сураг алдарчээБаруун хил дээр дайн байлдаанч болсон юм байхСэмжин үүлсэнд нулимстай үгээ шивнэн байсан гэрийн залуу бүсгүйд багийн дарга залуу сэтгэл алдран байн байн эргэн тойрноМал ахуйд туслан сүүлдээ дотно харьцаатайболж, цэрэгт явсан хархүүг баруун хилийн тулалдаанд амь эрсдсэн гэж худал итгүүлэн өвөртөө оруулаад авчээЦаг хугацаачөнгөрч зальтай нөхөр багийн даргын хүүхдүүд жил дарааллан гарч гурван хүүхэдтэй болжээГэтэл нэгэн өдөр багийн дарга хөөрхий ослоор бурхан болж бүсгүй гурван жаахан хүүхэдтэй торойтол үлдсэн юм байнаУдсангүй наран шингэх үед говийн тоосорсон замаар нэгэн морьтон ирсэн нь гэрийн эзэн эр байжээЭхнэр нь эхлээд айн цочирдовГэрийн эзэн сайхан инээмсэглээд зогсож байдагСалж ядан байсан эхнэр нь гурван хүүхэдтэй болоод тэд нь ээжийнхээ хормойноос зүүгдэн тормойтол ширтэн байвГэрийн эзэн байдлыг ойлгоод олончюм ярьсангүй дээлээ нөмрөөд унтаад өгчээҮйлтэй бүсгүй урсан уйлаадлбайж, түүнд ямар буруу байхав дээНас дөч хэвийсэн сайхан залуу эр гомдохдоо нэгчүг сольсонгүй нулимсаа дотогшоо залгиад өглөө эрт мордоод давхисан байнаҮйлийн үр гэж энэ байх дааТаван жил цэргийн хүнд хүчиралбанд хүчин зүтгэж, хил дээр дайны утаач үнэрлээд авсанГавьяа байгуулж одон тэмдэгээр шагнуулсанГэтэл ард үлдсэн залуу эхнэрийнх нь толгойг эргүүлж, өвөртөө оруулан, орон гэрт нь эзэн сууж, гурван хүүхэд хүртэл төрүүлсэн гайтай багийн дарга эрийг бодохоос гэрийн эзэн залуугийн ухаан муудаж солиорчээЭхнэртээ тиймлхайртай, хартайчбайсан байгаа юмУхаан санаанд нь огт буугаагүй гүн цочиролд орж дээ хөөрхийАрхи дарсанд орж, энд тэнд нутаг хошуугаар олон сар тэнэж сүнс сүлд нь хальсан байхАрхи хар мөртэй гайт идээ болохоор нэгэн өдөр согтуугаараа

нөгөөх багийн дарга гээчийн шарилыг ухаж гаргаад, ясыг нь чулуугаар хэмхжээд хаясан гэдэгАль муу зүгийн албин шивнэсэн юм болГэнэт шарилын газар шөнө сэрж бузартсан хөөрхий хархүү ухаан муудан галзуурчээТийм ёс бус зүйл хийсэн хүн гэнэт цочирдоод нүдэнд нь хий юм үзэгдэн галзуу өвчин тусжээХамгийн аймшигтай нь ухаансолиорсны хажуугаар хэнхэг залгах гэдэг өвчин тусжээИдээдлбайдаг огт цадахгүйИдсэнээчсанадаггүйАйл амьтан ирж яваа бараанаар нь гэртээ оруулахгүй гээд нохойн хоол шахуу юм түмпэн саванд хийгээд тавьчихна мань эрчайлаар орьё гэхгүй хувиа идчээд яваад өгнөХархүүгийн ах дүү гэж байлгүй яахавЛамд үзүүлнэ үхээрийн бузар болсон байна гэнэСайн өөх тостой юм өгөөд хараад байж бай гулгиж магад, доош гүйлгэж магад нэг хар хорхой гэдэснээс нь гараад гүйнэАлдахгүй бяц цохиод алчихаарай амжихгүй бол энэ хүн үхнэАмжвал эрүүл болж магад гэжээАх дүүгээрээ нийлээд хэлэлцэн хэдэн хүн гаргаад баахан өөх тос идүүлээд

сүх лантуу, мод чулуу бариад сууцгаагаад байжлдээГэтэл муухай үнэртэй шингэнээр доош гүйлгээд нэг олон хөлтэй гялалзсан хар амьтангараад жирийжээОтож байсан улсууд цохиж балбаадчгүйцэгдсэнгүй газрын гаваар аятай алга болжээХөөрхий хархүү ухаан алдаад унажээХэсэг азнаад сэхээд сэрээд ирэвУхаан санаа нь уужирсан аятай зөндөө их унтлаа за харьж эхнэр хүүхэд дээрээ очих минь гээд морджээЭхнэрийнхээ гэрийн зүглсажиллуулж байсан гэдэгХуучин эхнэр нь хархүүгээр ирж яваа бараанаар хүүхдүүдтэйгээ айн сандарч орох байхаа олж яджээУхаан муудаж галзуу өвчин туссаныг мэдэлгүй яахавБүсгүй сандрахдаа түмпэн дүүрэн чанасан тэмээний бөх хийгээд зам угтуулан тавиад хүүхдүүдээ аваад зугтжээХархүү ирээд нөгөөх өөхийг бүгдийг нь залгиж идээд гулгиж хахаад нас баржээ. ..

…Иймлхарамсалтай юм болсон гэдэгНагац ахын яриа дуусавАймаарчюм шиг санагдаад ахынхаа дэргэд наалдах холгүй сууж байвТэр хоёр боодогоо идэж дуусаад нэг шил цэнхэр мулталж байвУнтах боловАхаа би таны өвөрт унтана шүүгэлээБөөн инээдэмЯнз бүрийн юм ярьж хүүхэд айлгалаа гэсэн хэрнээ инээлдээд байж билээСар асгарсан тэр шөнийн салхи сэвэлзэнхэн байв даа…

Зохиолч: Гомбосүрэнгийн ДАВААСҮРЭН / МЗЭ-ийн шагналт /

Similar Posts