/БОЛСОН ЯВДАЛ/ АНГИРЫН ӨНДӨГ ХАГАЛААД 10 ХҮҮХЭДТЭЙ АЙЛЫН 9 НЬ БУРХНЫ ОРОНД ОДСОН СЭТГЭЛ ШИМШРЭМ ТҮҮХ….Тэд эхлээд гол дээр очин тоглож наадан, усанд жаал умбаж шумбачихаад ер бишийн аймшигтай, ёсон бус, ёрынангуучлалдаа гардаг байлааЭхлээд Зүүн толгой руу одох бөгөөд, энд ангир бараг хөл гишгэх зайгүй, эргэж холхих боломжгүй шахам өндөглөсөн байжээАнгир ихэвчлэн хоёр өндөг гаргадаг бөгөөд ангаахай болохооор нь аль туниа муутайг нь өөрөө нядлаад ганцтай үлддэг басчгэж хачин араншинтай өдтөн ажАх дүү есүүлээ ангуучлах бөгөөд….
1960 оны төмөр хулгана жилийн хавар Алтай нутагт эрт айлчилж, мал амьтны зоо дөнгөж тэнийж байсан цагСумын төвд өвөлжсөн айлууд хэдэн малынхаа дотрыг “ногооруулах”-аар хаваржаандаа нэлээд эрт гарцгаасан юмМанайх Хүрлээ ахынхтай хамт өвөлжөөд харин хаваржихдаа яагаадчюм салаад нүүчихэж билээМанайх Зуслан гэдэг газрыг бараадсанХарин Хүрлээ ахынх Хоёр толгой руу нүүсэнХүрлээ ах болсон явдлын дараа манайд ирж хонож, өнжөөд явахдаа энэхүү элэг эмтрэм явдлыг ээж, аавд ярихыг сонсоод би хүүхэд байсан болохоор амтархан чагнасан хэрэглдээЦаст Цамбагаравын өврөөс тасарч тогтсон мэт цаглашгүй сонин тогтоцтой өөд, өөдөөсөө харсан хоёр ихэр, ижилхэн бор уулыг Хоёр толгой гэдэгТэр хоёрын хоорондуур Хөх сайрын гол урсах бөгөөд хавартаа жинхэнэ шувууны диваажин болдог газар дааБидний мэдэх ангир, галуу, нугас, дэглий, тогоруу бүгд ирнэ шүү дээЯг энэ нутагт Хүрлээ ахынх буусан байдагТэднийх 10 хүүхэдтэй, зургаа нь их тэрсхэн, дөрөв нь ихэрХоёр толгойн хавар зүйрлэх аргагүй сайханЗэрэглээн дундаа цамнаад, завсар хоорондоо нийлж салаад, өнгө алаглаад ирэхийг нь өгүүлж хэлэхийн аргагүй гоёсонУсны шувууд нь ирчихсэн болохоор ёстойлбайгалийн “дуу хөгжим” дунд умбаж байжЯлангуяа “лам шувуу” гэдэг улаан шаргал ангир улирлынхаа чимэг болон Хоёр толгойг бүрхэн ганганах тул бүхэлдээ улайрч,
шаргалтан харагддагсанМал сүрэгчтэнэгэр, ногооны хоргүй, тарга тэвээрэгчсайхан авмаараас Хүрлээгийнхэн сэтгэл өег, санаа уужуу сайхан хаваржиж эхэлжээГэрийн эр, эм хоёр дөнгөж ой хүрч буй отгон хүүгээ нар, салхинд гаргангаа мал хуйгаа харуулдан гэр зуураа эргэлддэг байжХарин хүүхдүүд нь хурга, ишиг гэхээсээ илүү гол бараадан, усанд орох нэрийдлээр өглөө гарч орой ирцгээдэг болжАжилтай юм шиг ааруул ээзгий, боовшоовхонбоож аваад
аминий нэг, нэг бургасан саваа барин оддогийг эхэндээ эцэг, эх нь нэг их анзаарсангүйТэгээдчхөдөөгийн хүүхдүүд бургасан саваа байтугай буушийдэм барьж, уурга, шилбүүр чирч тоглодог болохоор
санаанд орогүй хэрэглдээТэд эхлээд гол дээр очин тоглож наадан, усанд жаал умбаж шумбачихаад ер бишийн аймшигтай, ёсон бус, ёрынангуучлалдаа гардаг байлааЭхлээд Зүүн толгой руу одох бөгөөд, энд ангир бараг хөл гишгэх зайгүй, эргэж холхих боломжгүй шахам өндөглөсөн байжээАнгир ихэвчлэн хоёр өндөг гаргадаг бөгөөд ангаахай болохооор нь аль туниа муутайг нь өөрөө нядлаад ганцтай үлддэг басчгэж хачин араншинтай өдтөн ажАх дүү есүүлээ ангуучлах бөгөөд ангирын өндөгийг ёстой нэг нядлах, няцлах шиг болдог байжИлхэн заримыг нь “ид”-тэй саваагаараа ичиж, айхыг умартанхага, бяц шавхуурданаИнгэх боломжгүйг нь итэг үүрнээс нь аваад иртэй чулуугаар цохих, хагалах, хад, ангал руу шидэх юм уу “хар” гараараа бяц атганаГарын салаагаар гоожих шингэнийг нь долооцгоож байсан гэдэгЭнэ үед Хоёр толгойн ангир тэр чигээрээ үргэн тэнгэрт эргэж,
газар сүүдэртэнганганалдан, няцалж, нядалжбуй өндөгний эх шувуу эрвэгэр далавчаараа алгадах, цохих аядавчцусан яргалал, усанүйлдэлдээ улайрсан хүүхдүүд яахин тоох билээОюун санаагүй, өөрийгөө хамгаалах гар хөл, эвэр туруугүй жигүүртний зовлонг эдгээр яргачид эргэцүүлэх нь байтугай харинчид бах болгон инээж ханиан,
ихэд догшрон, улангасан улайран үйлддэг байжээАнгиртай дайн зарласан аймшигтөдрүүд арван өдөр үргэлжилсэн байнаТэр орой хүүхдүүд туйлдахын дээдээр туйлдан ирсэн бөгөөд хоолоо идэх зуураа хоорондоо “Зүүн толгойн өндөг дууслааМаргааш баруун толгой руу явна” гэж ярилцахыг эх нь сонсоод орхижЭцэгт нь энэ тухай хэлснээр бөөн хэрэг мандах нь тэрӨндөг няцалдагсаваагаар өөрсдийг нь савааданзалхааж байхад өрхөн дээгүүр нь өш санасанангирын сүрэг гашуудан, ганганалдан эргэлдэж эхэлжээХичнээн залхаан цээрлүүлэвч хэрэг явдал нэгэнт хожимдсон байлааТэр орой том хүү нь халуурч солиорон, “Ангир ангир, өндөг өндөг” хэмээн орилж ямар нэг юм үргээн аядаж,
хамаг биеэр нь улаан толбо туурч, ам нь анган тэлчилсээр атан шаргал үүрээр гэнэт татвасхийн амьсгал тасран бурхны орноо оджээТүүний уй гашуу дөнгөж эхэлж байтал удаах хүү нь орон гаран болчихсон, саваагаараа хий савчин “Май чи, май чи” хэмээн хашгичин гаднаа гүйж явсан ажЭнэ хүүхдэд өвчин этгээд эхэлжээХарц нь солиорлын байдалтай, хамар дээгүүрээ солбичихсон, нүд нь гөлийгөөд улаанаар эргэчихсэн,
эцэж цуцахыг мэдэлгүй үсчин харайж, дэвхцэн цовхоцжээИлүү гэрчүгүй, урин дулааны цаг тул нас нөгчигчийг гэрээс холхон хадны сүүдэрт тавьжээДээгүүр нь мөнлангир эргэлдэнэЕр нь тэднийх ангирын даллага авсан адил жигүүртний сүүдэрт дарагдан., дуунд нь жихүүцэн хэрхэхээ олж ядан байцгаатал үд дундын хярд өнөө солиот нь тугдайгаад өгчТүүнийг мөнлахынх нь дэргэд тавиад байтал бүрчхачин юм болох нь тэрХоёр ихэр нь таг дуугүй, гэрийнхээ сүүдэрт хяран сууцгаах юм гэнэХалуун хавар атал хамаг бие нь чичрээд, ер бусын их айдастай нь илт ямар нэг юмнаас цочин, сортолзон сууцгаах ажЮм асуугаадчнэмэр алгаМуухай харж, чичрэхээс өөр үйлдэлгүй болжээХоёр ихэр үе, үе Хоёр толгой руу заах агаад, хоолой нь таг сөөнгө., хэлэх, ярих боломжгүй болчихожХоолой боодог ханиадтуссан мэт байжТөдөлгүй гэнэт өндөр халууран, солиорч балайрч байгаад ах нарынхаа араас оджээТэднийг мөн адил хад бараадуулах үед удаах хос ихэр нь Хоёр толгой руу саваагаараа даллан гүйгээд явчихажЗогсоо чөлөөгүй үсээ үгтээн орилж, чарлах ухаан санаа нь элийрсэн эхнэрээ зөнд нь орхиод, мориндоо зайдан мордон тэднийхээ араас давхижээАрайхийн гүйцвэл өнөө хоёр нь “өндөг, өндөг” хэмээлдэн аль тааралдсан бөөрөнхийдүү чулууг “хагартал” саваадаж явна гэнэХоёр солиотоо хонь мал адил тас шилбүүрдэн тууж харьжээТавдахь хүү нь хураалттай аргал дээрээ тас гэдэргээ харан, тэрийн хэвтэх бөгөөд амандаа аанаа л
“Ангир, ангир” хэмээн үглэх нь чихэнд чийртэйТэр нь тэгсхийгээд нөгөөдүүлээ бодвол арай зовлон багатайхан тэнгэрийн орноо морилсон ажгууБасламьсгал боогдсонбайдалтай хамар, амнаас нь хөөс сахарсан харагдажСолиорсон хоёр ихэр мөнлхалуурч хамаг биеэрнь өндөгнийх шиг бор цоохор тууралт гарч ай гэхийн завгүй амьсгал огтолцгоожээЭнэ гурвыгаа эмхэлж ядан байтал эхнэр нь ухаан алдахын зэрэгцээ дараагийн хөвгүүд дагжиж чичрээд эхэлжТамхиачтатах завгүй тарчилж, таваргаж байтал хүүхдүүд нь нэг хоногийн дотор ниргүүлсэн адил насны дарааллаараа нартыг орхисон байнаГанцхан ой шүргэж яваа гэм хоргүй балчирхан үр нь үлдэжАрайхийн ухаан орж “Ай, уу” гэхтэйгээ болсон эхнэртээ заавар, зөвлөгөө өгөн сумын төв рүү давхин бага эмч дуудаж иржээЭтгээд хачин явдалтай учирсан эмччэнгийн бус болоод явчихажНүд нь гурвалжлан., нуруу нь бөгтийн хэн нэгнийг хайх адил хярж, мяраан хий дэмийлчагнуураа даллан,
хүүрнүүдийн хажуугаар холхих агаад үзлэгчхийлгүй, Хоёр толгойг ширтээд зогсчихожТэгж, тэгж амнаас нь “Хурц халдварт өвчинТахалтахал…” гэсэн тасалдсан үг гарчээТэгээд гэнэт ухаан нь орсон уу, яасан “Сонин юм аа, та гурав зүгээр байдаг” гээд үлдсэн гурвыг үзээд мэл гайхжээТэд эв эрүүл, сав саруул байсан байнаХалдвар, тахал байсан бол хаанаас ингэхэвИнгээд аймгаас эмч утсаар дуудсан бөгөөд тэдчонцгой онош тавьж эс чаджээ. /Эмч хүний зүгээс харахад хурц, хоруу, хордлогот., халдварт улаан бурхны шинж санагддаг юмГэхдээ нэг хүүхэд эрүүл үлдсэн нь үүнийг үгүйсгэдэгТэр эмнэлэгт төрөөд вакцин хийлгэсэн байх магадлалтайчтэр цагт тун ховор тохиолдол болох ёстой/
Оршуулга, ёслолыг эмч нартай хамтран хийгээд нутгийн номтой хөгшнийг залж авчирчээХөгшин амандаа “Ай халаг, ай халагАнгирын хараалДөрөөн сэнжийг тасартал хараана гэж үүнийглхэлдэг юм шүү дээЧи ашгүй эрт мэдэжТэгээгүй бол гэр орнороо хүйс тэмтрэгдэх байжБаруун толгойн өндөг бүрэн бүтэн үлдсэн тул Хоёр толгойн савдаг уучилж, өндөг нядалж, няцлахад гар хүрээгүй та гурвыг өршөөжээНутгаа соль доо” гэсэн юм гэдэгИйнхүү ангирын өндөг няцалсан хүүхдүүдийн балгаар арван хүүхэдтэй айлаас ганц нь үлдсэн түүхтэйНэрийг нь дурсаад яах вэҮлдсэн ганц хүү өдгөө өвгөн болчихсон, нутагтаа ач, зээгээ тойруулсан шиг амар жимэр аж төрж суугаа гэнэ лээBy Lkhagva Ochir Tsol