Сайн араб эр сайхан монгол хүүхэнд бас санаархаж бололгүй яахавЧи одоо бие эрүүл саруул болчихлооМонгол хүүхний үнэрийг одоо нэг мэдэрмээр байна уу, оюутан байхад чи Амилаг миний өвөрт хийх гэж мөнчих оролдов доо тэр бүтээгүй, би бишүүрхээд байсанОдоо миний найз нэг монгол шөл амсах уу? Манайд чинь янхан байдаг юм шүү” гэвэл Абдул…
Миний мэргэжил агнуур зүйч юмааХойд хөршийн нөгөө алдарт алтан Москвад тэр ховор агаад сайхан эрдмийг эзэмшсэн нэгэн болойТаван хаврыг тэнд үдсэн болохоор орос хэлэнд шаггүй болсон эрТэр хэдэн оныг лал шашинтан Кувейт улсын Абдултай нэг ангид суралцаж сүрхий дотноссон бүлгээАбдул гэмээ нь нэглих нүд, хөмсөг болсон өнгөт арьстанОюутны тарчигхан жилүүдэд бидний дотор хамгийн баян нь Абдул байсан юмдагГэрээс нь байн байн мөнгө ирнэМань эр тиймчсүрхий нарийлаад байхгүйБид хоёр Москвагийн их сургуулийн дотуур байранд суудаг байлааКувейтын томоохон баячуудын нэгний үр сад юм болохоор мөнгөөр гачигдахын зовлон амсахгүйгээр барахгүй бидний ширээ элдэв амттанаар байнга дүүрэн байхМөнгөтэйд нь болдогчбиз африк чигийн бөгсөө хаялсан, бэлхүүс нүцгэн, урт хар сормуустай, тогтвор алдан тормолзсон гоё нүдтэй охид түүнийг даган хуйлрах нь элбэгЗаримдаачСкандиновын гаралтай задгай шаргал үсээ намируулсан, гоолиг цагаан охидчмэр сэр үзэгдэнэҮерхдэгчюм уу, дурлаж энээ тэрээчболдог юмуу, ямарчболтугай “охидоор цангахыг” тэр цөөн жил мань эр үзээгүй юм дааСэтгэлийг мөнгөөр татаж болдгийг тэгэхэд би гадарладаг болж билээЭр улсууд юм болохоор бид хоёрт нууж хаах юм ховор, бүсэлхийнээс доошихийг бол чөлөтэй ярилцанаНадад араб охин танилцуулна, зуучилна гэж сандаргах, надаас мөнгө аваад нэг сайхан наргиж цэнгэчихгэнэБи нь гэвэл бараг сэрхдэлэндэх шиг болж, нөгөөх халуун яриа хөөрөөг нь зайлуулан булзааруулаад
“Зав алга аа найз минь, дараа болъё” гэдэг байлаа. “Ээ Гонгор, чи мөн урагшгүй, азгүй нөхөр юм ааИйм завшаан чамд насанд чинь дахиад олдохгүй шүүЗэргэлдээ ангийн Амила бүсгүй чамд унаж үхээдбайдаг гэдгийг чи анзаардагүй юм ууНаад онигор бор нүд чинь сохорчихоо юу, жинхэнэ араб цустай бүсгүй чинь Амила байхгүй юуТэр алхаа гишгээ, аяг төрх, алаг нүд нь цэвэр араб гэж хэлээд байдаг юм” гээдлнамайг ятганаОюутны жилүүдчусны урсгал шиг шуугиадлөнгөрч Абдул бид хоёр нутаг нутгийнхаа зүг салан одох болвооМань эр олон улсын вокзал дээр намайг гаргаж өгөхдөө энгэрийн халаасанд минь нэг дугтуйтай юм хийчихэв. “Замдаа үзээрэй, би монгол бүсгүйд чамаар захиа дайж байгаа юмХаяг нь тодорхой бий” гэж хэлээд нөгөөхлдүрлэгэр нүдээрээ инээмсэглээд “Ганц хоёр жилийн дараа би танай оронд очиж, чамд хэлдэг байсан даа,
чи бидэнд гэр орны маань хаягууд цөм байгаа юм чиньЧи харжлбайгаарай, чиний гайхуулаад байдаг Монгол орныг чинь,
Чингис хааны чинь нутгийг үзэхдээлүзнэНамайг яаж угтахаа чи мэдэх биз” гэж хэлээд халуун дотноор тэврэн үнсээд, нүд дүүрэн нулимстай хоцровОлон улсны вагон гэдэг хөвөрсөн ногоон юм шуугьж довтолсоор хэдхэн хоноод Байгаль далайн хөвөөгөөр уургын морь шиг довтлон ороод ирэвТамхи татах санаатай халаасаа уудалбал Абдулын захиа тааралдавНааж барьсанчюмгүй задгай байхаар нь задалж үзвэл Арабын алдарт
“Мянга нэгэн шөнийн үлгэр” –ийн орос дээрх орчуулга ажээЦөөвтөр үлгэрийг товчлон орчуулсан байх юмМиний мэдэх
“Синдбад далайчин”, “Гуталчин Маруф”-ийн үлгэрүүд харагдлааТэгтэл завсар нь зуун доллар байх юмНутгаа зорьсон муу ядуу оюутан цулайгаад явчихалгүй яахавНөгөө монгол бүсгүйд өгөх захиа гэгч нь алгаМань хүн надад юм өгөх аргаа ийнхүү зохиосон нь тодорхой боловХолын тэр Арабтай би хоёргүй сэтгэлээр үерхсэн билээХар шарынялгааг харинчнэг тоогоогүй хоёр дооБи гэдэг хүн орос, англи хэлэнд мөчөөгөө өгөхгүй шинэхэн боловсон хүчин байгаль орчны яаманд мэргэжилтэй судлаачийн алба хашсан шиг таван жилийг өнгөрөөгөөд байж
байтал нэг өдөр нөгөөх хар Абдул ороод ирдэг байна шүүЛухайсан бүдүүнАраб эр миний хэдэн муу ясыг үйртэл тэврээд авах нь тэр.
“Ээ лал минь лалар минь аяар гэм” гэж хэлээд харвал цахиур шиг цагаан шүдээ яралзуулан инээж байнаНүд гялбам үнэт шигтгээтэй бөгж хэдэн хуруунд ньчхарагдав дааОросоор Абдул урсгаж байнааЕр нь мань эр сэргэлэн сүйхээтэй хүн тул сургуулиа улаан дипломтой төгссөн байдаг юм.
“За Гонгор минь би наймаачин болсонЮу гэж сананаа чи, шонхорын наймаанд явж байнаМанай кувейтэд шонхор маш үнэтэйҮүний урд би Хятадын хойд нутагт хоёр удаа ирж шонхорын аянд олзтой явсанЕр нь энэ талаар мундаг мэргэшсэн шүүХоёул танай нутгаас мөнгө саана дааТанай яамтай ярьж тохироод бид хэдүүлээ ирсэнЧамайглгазарчнаар авч явна даа” гэж байх юмБи гэгч нь шонхорыг нэлээд судалсан, тэр тухайд хөөрхөн мэдлэгтэй болчихсон байлааХоёр хоногийн дараа хэдэн арван саяар үнэлэгдэх ганган машин хөлөглөөд түүний найзуудтай Дорнод, Сүхбаатарын чиглэлд гарч өглөөХойноо баахан тагтаа торонд хийчихсэн, хоёр машин хөлөглөсөн шонхорын ангуучид хээрийн замаар жирийлгэж өгвөөНөгөөдөр нь хойно хойноосоо биесээ дэрлэн цуврах намхан бор толгодуудын дунд ороод ирлээЗээр зэрэглээ хоёр уралдсан тэр сайхан хээр хөдөөгийн замд бид хоёр элдвийг ярлцаж явлаа. “Танай Монгол мөнчуудам юм ааМанай Африк шиг халуун нар, элс хоёроор байж сууж явтал төөндөггүй юм байна, бусдын нутаг үзэж хармаар зүйл арвинтай байдаг бол өөрийн нутаг эргэж хоргодож дурсан санамаар юм ихтэй байдаг
ажээ” гэсэн утгатай үгийг Абдул ярьж байлааТэгтэл нөгөө эрэл сурал болсон шонхор ганц нэг үзэгдээд эхэллээНөгөө машин биднээс даялаад өөр зүг рүү алга болж өгөвЖолооч залуу буугаад хоёр тагтаа гаргаад ирэвАбдул ажилдаа орлоо, тусгай торонд тагтаагаа бэхлээд тавьж орхивШонхорыг барьдаг нарийн аргатай ажээТагтаа шүүрээд авмагц мөнөөх тор шонхорыг хумиад авчихдаг юм байнаТагтаа бол торыг зүүгээдламь наана там цаана шонхроос зугтан ниснэШонхор тун эрэмгий шалмаг салхи исгэрүүлээдлхөөрхий муу золгүй тагтаа руу шидсэн чулуу шиг буучихдаг юм байнаБарьсан тагтаагаа өд сөдий нь зулгаан хаяж эд бадхийн байхад нь түүнийг баривчланадааТор тагтаа хоёрт баригдсан шонхор нисээд явж чаддаггүй ажТэрхүү шонхрыг Абдул үзэж харж “Редакторлана”.
Нөгөө алдарт идлэг шонхор биш байх аваас суллаад тавьчихнаГурав дөрвөн төрлийн шонхор манайд бий бөгөөд арабуудын хорхойтоод байдаг нь идлэг шонхор гэгч ажгууМиний мэдэх тэр хоёр өдөр Абдул таван шонхорыг суллаад тавьчихсанЭцэстээ тэрбээр гурван шонхор авч үлдсэн юмдагЭд бол хамгийн зоригтой, хурц хурдан, бас гоё хэв галбиртай тэргүүн зэргийн шонхор ажээНэг шонхорлгэхэд арабын ертөнцөд бүхэл бүтэн эдлэн газрын үнэд хүрдэг гэхАбдулын баярлаж байна гэдэг тоймгүй. “Гонгороо чи бид ганзага сайхан нийлж байнаЭнэ гурваа аваад очсон байхад танайхны хэлдгээр нөгөөх тэнгэрийн юуг атгана гэдэг билээ,
тэрлболох юм биш үү” гэж байна. “Манайд баячууд олон шүү, тэд чинь биесээсээ дээр гарах гэж их өрсөлдөнө өөШонхор бол тэдэнд гайхуулах, зугаа гаргах, зүгээрлнэг тоглоомын дайтай зүйл манай тэнд ан гөрөө гэж байхгүй бүгдийг нь хядаад дуусгасанТэнд шонхроор ан хийнэ гэсэн юм байхгүйБаячууд эдлэндээ туулай мэтийг тэжээдэг юм, олныг цуглуулж найр наадам шиг юм хийхдээ шонхроороо туулай бариулж хөгжицгөөдөг юмТэр бол тэдний нэр хүнд зиндааг өргөсөн сонин тоглоом юм шүү дээҮүний төлөөлбаячууд шонхорт үнэ хайрлахгүйНээрээ шүү Гонгор минь би энэ гурвыгаа их үнэд хүргэнэТанайхан араб цусны адууг сонирхдог шиг бид танай идлэг шонхорт үнэ хаях шиг болноНадад хоёр лут баян шонхор захисан нэг нэг эдлэн зүгээрлгулгаад ороод ирнэ шүү дээ гайхмаар байгаа бизНайз нь их том сайхан эдлэнтэйлдээТэгэхдээ илүүдэхгүй, арабууд олон эхнэртэйг чи дуулаалбизБи гурван эхнэртэйТэдний шуналыг нэг нэг эдлэнгээр дарах санаатайНадаас яаж ахиухан юм салгах билээ гэж бодно шүү дээНүдэн дээр нь бичээтэй харагдаад байдаг юмааЭцгийн буянаар би дураараа туйлж байгаа хүнЧамаас юугий нь нуух билээГурван эхнэрийн таван хүүхэд бийТэд мөд том болоход манай зардал дийлдэхгүй болно шүү дээМиний эхнэрүүд арабын аргагүйлсайхан эмсийн тоонд орнооОдоогоор би гэдэг хүн тэдний дунджаргаж байгаа нь үнэнХүүхнүүд чинь өөрийнхөөрөөянаглана, янз бүрээр янаглана,
нэг нэгнээсээ илүү гарах гэж ихээхэн маяглана шүү дээАлхах гишгэх, дуулах, бүжиглэх, инээх хөхрөх гээдлаль нэгнээр онцгойрох санаатай нь бүр мэдэгдээд байдаг юмаа”хэмээвШонхорын ангуучлалаас буцахын өглөөгүүр Абдул нэг тагтаа гаргаад ирдэг юм байнаАз таарвал дахиад нэгийг барьж юуны магад гэж байнаТортой тагтаагаа шидэж орхилоо тэгтэл нэг муу хэрээ нөгөөхийг чинь хөөгөөд алга боловДурандаж байтал хэрээчтагтаанд хүрлээ яваад очтол хоёул торондоо байж байх нь тэрАбдул хараал тавиад машинаас буунгуут сайхь хоёрыг бариад авлааХэрээг салгангуут хүзүүн дээр нь дэвсэж харагданаБи уурлалаа.
-“Зүгээрлтавиад явуулчихгүй, яах гэж энэ амтныг гэмтээж байгаа юмЧи хүний нутагт яваагаа мэдэж байна уу” гэлээ.
-“Яадгийм энэ муу гайтай шувуу ингээд тонилог” гээд газар савж орхивХэрээ муухай орилоод хэсэг навагнаж байснаа үхэв бололтой.
-“Абдул аа чи тун тусгүй юм хийлээ дээБусдын газар яваа хүн амьтан алах нь бүү хэл хад бутыг ньчхөдөлгөж болдоггүй юмМанай заншил ийм юм, их учиртай шүү” гэхэд мань эр
-“За уучлаарай, ээ аллах минь өршөөх болтугай” гээд залбирч байнааБид хотод ирлээАбдул хоёр хоногоос буцах ажШонхор малладаг тусгай хүнтэй юм чинь санаа зоволтгүй гэнэТийн байтал маргааш өглөө утас дуугаравНөгөө кувейт чинь ярьж байна. “Чи буудалд одоохон хүрээд ир, найз нь болохоо байлаа үхэх нь” гэж их дорой дуугаравЯваад очтол чичирч дагжаад халуурчихжээХэдэн эм уусаннь хэрэг болсонгүй гэнэ. “Шөнөжин халуурч хонолоо одоо яах вэ?
Нутаг руу нисэж лав чадахгүй ядахдаа Москвагаар дайрнаЭнэ ёроорообол миний бие дийлэхгүй” гэж байнаБи нэлээд бодлоо, оюутан цагийн анд минь, тэгээд хүний газар ийм байдалтай байдагЯадагчюм билээ, энэ хад чулуу шиг гүжир араб эр баргийн өвчинд ингэж дарлуулахгүй дээ гэж бодтол нэг зүйл санаанд ороод ирлээ шүүОлончюм хэлсэнгүй, “чи миний үгнээс зөрж болохгүй шүү” гээдлаваад давхилааТолгойтын зүүн салаанд нэг лут хувилгааныг би таних юмааОлончхүнд буян болсон,
Дарамсалад арваад жил суучихсан, Хөвсгөлд бас хэдэн жил даяан хийсэнЧухамлдалдыг хардагдалай ламлгэсэн үгНөгөө гэгээрэлд хүрсэн ид шид, рид хувилгаан бүрдсэн дөч эргэм насны нөхөр дээрээ тавьж хүрлээБичдолоон булчирхайгаа тоочлооХарин хэрээ алсныг нь хэлсэнгүй, хэдэн шонхор барьсныг өчивХувилгаан Абдулыг баахан харж байснаа бидний авчирсан архинаас дунд гарын мөнгөн аяганд мэлтэлзтэл хийчихлээ,
тэгснээ арц хүж уугиулаад ном уншиж эхлэвБид хоёр залбираадлсуулааХонх дамар дуугаргаж байна, бараг цаг шахам болоод “Үүнийг уучих” гээд мөнөөх архийг Абдулд барив.
-Ай Аллах минь бид архийг цээрлэдэг улс, яаж болох юм бэ? гэж байна.
-Өөрөөлмэд, амьд үлдье гэвэл уухаас өөр замгүй гэлээХөөрхий муу Абдул нүдээ аниад ууж орхилооДахиадлном уншлаа, хувилгаан нөгөө архинаас балгаснаа Абдулын нүүр рүү тургиж орхивАллах, Аллах гэхээс өөр юучхэлсэнгүй, мань эр үдээ аниад залбираадлбайлааХэдэн мөчийн дараа хувилгаан хэлж байна аа
“Энэ хүн сүрхий нүгэл хийжээНомонд харин буугаад ирлээ шүүШонхорыгчяахав, барихыг нь бариад тавихыг нь тавиад байсан шиг байнаХарин өөр нэг амьтан шувуулбололтой, түүнийг хороожээШувууныхараал хүрсэн байнаҮүнийг аргалах хэцүү дээ, тунчхатуу ном унших болох нь яадагчюм билээ” гэлээЭнэ үгийг сонсмогц Абдул босож давхиад хэсэг залбирснаа “Таларгалж үз” гээд хуруунаасаа доржпалам шигтгээтэй алтан бөгжөө суга татаад зуун доллортой түүнд баривДахиад ном уншлааЮм юмлболлоо Абдулын чичрэх дагжих нь багасах янзтайТийн тэнд хоёр цаг шахам ном уншуулаад нэг утлага, рашаан хоёр өгснийг нь авааад хоёул гарлааБуудалд очоод хувилгааны зааснаар бүх үйлдлийг ёсоор нь гүйцэтгэвАбдул ихчсүсэглэж байгаа бололтой, төдхөн утчихавМаргаааш өглөө утас дуугарч байнаЯваад очсон чинь Абдул төрөл арилжсан мэт болжээХувцас хунараа сольчихсон цэмцийсэн амьтан инээд алдаад сууж байлаа.
“Сүсэглэж чадвал альчшашин ном хүчтэй байдаг юм байнаа” л гэнэ, “Танай тэр багш окей окей” гээд сүйд болж байнаБид хоёрыг ярилцаж суутал хаалга зөлөн тогшоод гунхалзсан цагаан охин хоол цай бариад орж ирэвИхлёсорхуу сайхан амьтан санж,
түүнийг буцаад гарахдаа Абдул сайхь охины бөгс хондлойг тун шимтэнгүй харж байхыг би ажиглаад “Чамд бүсгүй хүний үнэр сайхан байгаа бизЧи чинь монгол хүүхэнд надаар тээр жил захиа явуулаад байсанТэр худлаа байв даа. “Муу анчин захын оононд” гэдэг монгол үг байдаг юмСайн араб эр сайхан монгол хүүхэнд бас санаархаж бололгүй яахавЧи одоо бие эрүүл саруул болчихлооМонгол хүүхний үнэрийг одоо нэг мэдэрмээр байна уу, оюутан байхад чи Амилаг миний өвөрт хийх гэж мөнчих оролдов доо тэр бүтээгүй, би бишүүрхээд байсанОдоо миний найз нэг монгол шөл амсах уу? Манайд чинь янхан байдаг юм шүү” гэвэл Абдул “За төвөгБүтэн бүрэн дээрээ харьж үзьеНөгөө хэдэн муу араб хүүхнүүд маань хагсаж сүйд болж байгаа”
гээд инээмсэглэвЭрчүүдийн яриа заримдаа задгайраад ирвэл жолоо цулбуурааа алддаг юм чиньАзи африкийн ялгаа гэж байдаггүй бололтойИнгээдлтэр араб эр нутаг буцаж билээБодвол өдийд Абдул хэдэн эдлэнгийнхээ дунд нөгөөх гайхуулж шагшраад байдаг хэдэн сайхан бүсгүйнхээ өвөр дамжсан шиг жаргаж суугаа биз ээСүжиг, сэжиг хоёр ээлжилсэн сүрхийчхорвоод аж төрнө гэдэг амаргүй даваа юм уу даа, хөөрхийНадад хэлсэн нэг үг санаанд үлдсэнийг нөхөн дурсах нь зүйтэй болов ууТэрбээр, “Гонгор минь чиний үгэнд би ордоглбайжТэр муу хэрээг зүгээрлтавиад явуулчихдаг байжТэр шөнө халуурч байхад нөгөө хэрээний бахирч чарласан дуу байнга сонсогдоод, хар
дараад ёстой нэг тарчилж билээТанай тэр хувилгаан үгүй мөн мундаг мэдэж байдаг шүүЗаслыгч сайн хийсний буянд би амьд гарлаа” гэж хэлээд нүдээр нь
нулимс цийлээд ирж билээШувууны хараал гэж сүрхий юм байдаг гэдгийг мэдүүштэй золиг бололтой, ээ базарваань хум пад.
Зохиолч, яруу найрагч Эрэнжидийн ХАРХҮҮ