Энхлэн 00 орон нэлээн удаанаар бие засан гэр лүгээ орох гэтэл хашааны хаалга онгорхой харагдавҮргэлж түгжээтэй байдаг хаалганы цоож гаднаас онгойлгох боломжгүй баймаар юмАхынхаа эхнэрийг дэлгүүр гарсан юм болов уу гээд гэрийн хаалгаар шагайвал тэрбээр өвчтэй ээжийг нь тэрэгнээс буулган ор луу хэвтүүлж байгаа харагдлаа. -Энэ чинь одоо юу вэ? Арай нөгөө гээд бодохын завдалгүй хашаан дотор байх эвдэрхий машины цаана Зоригт зогсож байх нь тэрХамаг биений шар үс нь босож….

Энхлэнгийн ээж Балжидын бие овоо дээрдэж ойр зуурын хэдэн үг хэлдэг боловЭмнэлэгээс гараад хүүгийндээ амьдрах болсон түүний хувьд одоолнэг амьдралын аз жаргал,

баяр баясал, гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг бие сэтгэлээр амтлан магнай тэнийн жаргалтай байх боловч Энхлэн тэр 2-ыг айдас мөнхөд зовооноНэглөдөр согтуу, солиотой Зоригт хүрч ирээд хэрэг төвөг мандаана гэхээс үхтэлээ айж шөнө дунд хашааны гадаа машин тэрэгний чимээ гарах бүрт 2-лаа цочин

сэрцгээж чимээ чагнан хэвтсээрМашин засварын жижигхэн газар ажиллуулдаг Тайваны хувьд гэртээ байхаас байхгүй нь их ажээТайвангын эхнэр хар багаасаа өнчин өссөн болоодчтэр үү хадам эх, дүү 2-тоо найрсаг хандан төрөх дөхсөн өөрийгөө үл тоон тэдэнд халамж анхаарал тавих нь таатайЭнхлэн гадуур ажил хиймээр байвч ахынхаа төрөх дөхсөн эхнэрт өвчтэй ээжийгээ үлдээн ажил удахаас төвөгшөөн бүсгүйчүүд хэн хэндээ түшиг болцгооноЦаг минут бүрлЗоригтыг ороод ирэх вий гэж үнхэлцэгээ хагартал айж зарим шөнө хар даран зүүдэлнэЭнхлэн 00 орон нэлээн удаанаар бие засан гэр лүгээ орох гэтэл хашааны хаалга онгорхой харагдавҮргэлж түгжээтэй байдаг хаалганы цоож гаднаас онгойлгох боломжгүй баймаар юмАхынхаа эхнэрийг дэлгүүр гарсан юм болов уу гээд гэрийн хаалгаар шагайвал тэрбээр өвчтэй ээжийг нь тэрэгнээс буулган ор луу хэвтүүлж байгаа харагдлаа.

-Энэ чинь одоо юу вэ? Арай нөгөө гээд бодохын завдалгүй хашаан дотор байх эвдэрхий машины цаана Зоригт зогсож байх нь тэрХамаг биений шар үс нь босож хүйтэн хөлс цуваад ирсэн хэдийчайдасаа түүнд мэдэгдэхгүйг хичээн зогсоход Зоригт ядарч доройтсон саарал өнгөөр:

-Миний охин аавдаа хүрээд ирээч гэлээЭнхлэн түүн рүү зүглэн алхахад 2 хөл нь салгалан чичирч юу юугүй өвдөг нь өөрийн эрхгүй нугаран унах гээдчбайгаа юм шигТэдний хооронд 10 метр хүрэхгүй зай боловч бүхэл бүтэн амьдралынхаа туршид алхаж буй мэт бүхламьдрал нь Энхлэнгийн нүдний урдуур үзэгдээд өнгөрч дэргэд нь арайхийн очлооУурлаж хашгичаад дайрахдаа өлсгөлөн араатан мэт дүрэлздэг харц нь үгүй болж цаашаа шигдэн

орсон онийсон нүд төдий харагдах бөгөөд уруул нь хатаж горчийсон хөх юмӨөр лүү нь гараа явуулан ямар нэг зүйл хэлэх гээд хэлж чадахгүй мэгшин уйлсаарХүний эцэг шиг амьдарсан бол ямарчнөхцөлд охин үр нь аавынхаа ийм байдлыг үзээд уяран хайлж өрөвдөж гар тосон угтах байсанАавынхаа арчаагүй доройболсон байдлыг үзээд саяханыг хүртэл нэрийг нь сонсоход айн чичирч байдаг айдас нь зүрхний угаас нь сарнин арилж дээрээс нь харан:

-Аав минь дээ одоо бидний амьдрал танд хамаагүйӨмнөчхамаагүй байсан юм билээБидлжоохон хүүхэд байсан болохоор учрыг мэдэхгүй явжээТа миний эцэг бишТийм болохоор та одоо явж үз гэж хэлчихээд ааваасаа хариу үл сонсон эргэж хараад гэрийн зүг алхаж байхад түүний сэтгэлд хоргодон байсан нэгэн том чулуу

цээжнээс нь газар унах шиг бие махбодийн амар амгаланг мэдэрч уртаар санаа алдан өнчин ганцхан унасан нулимсаа шувтарч хаян алхлаа.

-Миний охин аавыгаа уучлаарайМиний бурууБи та нарынхаа амьдралд хар толбо суулгаж хүүхэд насны баяр баясал, гэр бүлийн халуун дулаан уур амьсгал, ээжийн хайр халамж гээд

бүгдийг нь 2 хүүхдээсээ булаан авсан өөдгүй хүнАавыгаа уучлаарайАав нь зөндөө нүгэлтэйМиний охин аав руугаа ганцхан харчихаач дээАав нь гуйя гээд зогсоо зайгүй чихэн дээр нь ярихад өнөөх үг бүр нь цуурай адил давтан сонсогдсоорЭнхлэн 2 чихээ даран орчлон хорвоо дүүрэн:

-ААВАА БОЛИОЧ ДЭЭ… гээд хэд дахин чадал мэдэн бахирахад Тайвангын эхнэр 2 мөрнөөс нь угзран сэгсэрсээр:

-Энхлэн сэрээрэйСэрээрэй сэрээрэй гэсээр Энхлэнг хар дарсан зүүднээс нь сэрээвӨглөө босоод өчигдрийн зүүднийхээ талаар ярин байхад ажил дээрээ хоносон Тайван гаднаас орж ирэн бүсгүйчүүдийн яриаг сонсоод:

-Ямар сонин юм бэ? Өчигдөр шөнө би хэдэн минут нүдний хор гаргачих санаатай унтсан юмТэгэхдээ бас аавыг зүүдэлсэншдээСонинлтохиолдол байна гэвэл орон дээр хэвтэн байсан Балжид уртаар санаа алдан:

-Муу аав нь гайгүй байгаа даа гэвЯг энэ өдрөөс хойш 2 хоногын дараа энгийн хувцастай албаны хүн ирээд өөрийн албан тушаалаа танилцуулаад:

-Иргэн Зоригт таны аав мөн үү? гэж Энхлэнгээс асуухад тэрбээр дотроо:

-Бас ямар хэрэг төвөгт орооцолдчихов дооБиднийг зовоож ханахгүй юм даа гэх юм бодон

-Тиймээ гээд хариулахад

-Иргэн Зоригт 2 хоногын өмнө согтуугаар машин жолоодон хурд хэтрүүлсэнээс болж Дарханы замд таалал төгссөн байна гэх энэ үгийг сонсоод

Энхлэнгийн хацрыг даган урссан нулимсыг эс тооцвол тэрбээр нэг их цочирдон хүлээж авахгүйгээр зүгээр л:

-Үнэн юм уу гээд дахин лавлан асуулааЭнхлэнгээс унасаннулимс гашуудлынх биш магадгүй айдас хүйдэсгүй сайн сайхан амьдрах итгэл үнэмшлийн гэрэл цацруулсан нулимс байсан биз ээ.

-Үнэн үнэнХарин та бүхнээс хэн нэгэн бидэнтэй хамт явж цогцосыг талийгаач Зоригтынх мөн гэдгийг тодорхойлох хэрэгтэй байна гэхэд Энхлэн яаран гадуур хувцасаа аван:

-Би явъя гээд гэрт ирсэн зочидтой хамт гарвал гэрт үлдсэн хүмүүсээс Балжид ганцаарханаалхань ижлийнхээ хойноос нулимс унаган гашуудаж билээ10-н жилийн дараа…

Энхлэн хань ижилтэй болж 2 сайхан охины ээж боловХарин Тайван ах нь 4-н хүүхэдтэй болсон бөгөөд эхнэр нь энэ жил алдарт эхийн одон авчээТайваны ажиллуулж байсан машин засварын жижиг цех нь өргөжин тэлж хэд хэдэн салбартай болсон бөгөөд үр хүүхдүүддээ үргэлж цаг заваа зориулан байдаг мундаг аавЭнхлэн нэгэн том худалдааны төвд лангуу ажиллуулан эгэл жирийн амьдралаар та бидний дунд алхаж явнаЭэж Балжид ач зээ нараа үзээд 3-н жилийн өмнө бурхан болсонУг бичвэрт гарсан хүмүүсийн нэр болоод байршилуудыг өөрчлөн бичсэн гэдгийг хэльеФб хуудсаар холбогдон өөрийн амьдралаа Би Монгол зүрх надад ярьж өгөхөд:

-За даа чи өөр хүнд хандсан нь дээр болов уу даа гэхэд

-Үгүй ээ гээд зүтгэсээр байгаад мөхөс надаар утга зүй, найруулгын алдаа мадагтай бичүүлж дуусгалааБүсгүй минь чамд маш их баярлалааБичвэрийг сайн муу гэж дүгнэхээсээ илүү ийм амьдрал байдаг шүү гэдгийг хүмүүст хүргэе хэмээн гол дүрийн бүсгүй Энхлэн бид 2 зорьсон юмУг бичвэрийг бичихэд хамгийн хүнд хэсэг бол яалтчүгүй ээж, охин 2-ыг зодсоншөнө байлааБурхан минь хүмүүн бидэнд дахин ийм зүйл битгий тохиолдоосойБичвэрийн гол дүр Энхлэнд хэлэх сэтгэлийг үгээ коммент хэсэгт харамгүй бичиж үлдээгээрэйЭнхлэн заавал унших болноБаярлалаа та нартаа.

Similar Posts