ЯДУУ ЗАРЦЛАГДАЖ БАЙСАН ЭРШҮҮД ДУУЛИНГААД СЭТГЭЛ АЛДАРСАНЧЭХИЙНХЭЭ ҮГНЭЭС ГАРЧ ЧАДАЛГҮЙ…. Сүмбэрхад Дуулингаагийн гэзгийг хойш нь илээд, хацар дээр нь зөөлөн үнсэвТурьхан бүсгүй дээрээс нөмрөх залуу эрийн хүчинд автан, ариухан биеэ суллан тавиад, зөн мэдрэхүйн далдын эрхшээлд орлооЭзгүй хээр хөдөө нутгийн тэнгэр дор… Намрын бүүвэй сарны гэрэл дор… Хөөрхий бүсгүй хүч сул..ьдан, ханхар эрийн энгэрт…..

Нуурын эрэг дээрээс тольдон зогсохдоо сэтгэлийн уусал дундах элдэв бодлоо сарниулан, гагцхүү ганцхан хүсэлд өөрийгөө бэхлэн, цээжээ цэхлэн зогсох тэр эрийг Сүмбэрхад гэнэ ээУсны шувууд үр төлөө дагуулан нисэж буух энэхүү цэгээн нуурын мандал үнэхээр гайхалтайСүмбэрхадын хувьд бага наснаасаа

энэ нуурын торгон мандлыг ширтэж өссөн хийгээд, зах хажлагыг нь туучиж явсан унаган нутгийн үнэгэн нүд юмТэрээр ингэж хэлэх дуртайҮнэхээр үнэгний нүд шиг гүйлгэнэсэн, усан манан, уран бидэр гэж боддог ооӨлгийтэй жаахан байхдаа эсгий үнэг дор зүүрмэглэн унтахдаа нуурын давлагаа, усны түрхрэх чимээг сонсоод, тайвширч өссөн эзэн нь билээТүмэн шувууд ирж буцах хавар, намрын зэлгээн саарал өдрүүдэд, хүлгийн дэл дээр дуу аялан, хулсан ташуурааисгэрүүлэн өнгөрөхдөө өөрийгөө тольдож, ийнхүү саатан буусан билүү?

Үгүй ажээ… Галзуу хурдаар салхи сэтлэн өнгөрөхүйд усны шувууд хад нурах мэт хуйлран үргэхийг хараад, уламчхөөрөн огшдог байжХүлгийн зузаан ташаан дээр ташуураа далайн, шавхийтэл буулгаад, цомбон туурайгаар зүлэг эмтлэн, хайрга шаргиулан оддог сонЭнэ удаад Сүмбэрхад өөрийгөө сайтар аживБие товир хийгээд цээж өргөнНэлээн махалж зузаараад, хөл гарын булчин нь бахим чийрэг харагдавНас хэдийнээ дөч даваад, яс даасан жинтэй болжээАрайчбөгтгөр болчихоогүй цэх хэвээр байна ааЗахаасаа бууралтаж яваа өтгөн үс нь нуурын усанд ялгарч харагдсангүйТэрээр хоёр гараараа үсээ урагш илэнгээ, ургаа хадан дээр сандайлан суугаад, хорголон чулуу шүүрэн, ус руу шидлээПолхийн унах чимээтэй зэрэгцэн, нуурын мандал бидэртэн хүрээлж, сэтгэлийг нь хөглөвТэрээр хэгхийтэл шүүрс алдаад, амандаа “Дуулингаа…” гэж зөөлхөн хэллээХорь хүрээгүй байсан цагГантай тэр зуны халууныг мартдаггүй юм… Тэнгэрийн нар яг зулай дээрээс голлосон аагим давчуу нэгэн өдөр хотны айлууд хонио ахарлахаар,

нуурын эргээс жаахан зайдуу, зүлэг довонгоо бараадан хөл үймэвХурд, хүч эр биед нь тэгшрэвЭргэлдэн хуйлрах түмэн сүрэг рүү эрчээрээ шуугин орж, эр хонины шийрээс атган зүүгдсээр, жин үдийг дуусгавЗалуу хархүү Сүмбэрхад, айлын жаахан Дуулингаатай хамт өдөржин гүйсээр, ихэнх хонио барьжээЛавтайяа гурван зуугаад эр хонины шийрээс атган авч,

эгнэн суусан эзэгтэй нарт дөхүүлэн өгөвҮдэш орой болж, нар нуурандаа ойртон, уусмал шаргал өнгөөр тунарч байгааг харлаа.

“За, одоо сааль сүүгээ базаацгааҮнээ малаа ойртуул! Үлдсэн хэдэн хонио маргааш ахарлаж дуусгая!” гэх аавын баргил дуу нуурын усыг бидэртүүлэн хүнгэнэхэд,

эзэгтэй нар ухасхийн босоод, хөл гарын чилээгээ тайлан, хормой хотоо сэгсрэн, хайчныхаа амыг боож, уяа дээсээ эвхэн, араг шээзгийгээ үүрэн, гэр гэр өөдөө одоцгоолооХонь тойруулан хурааж өгсөн бяцхан жаалууд тараг өрмөндөө яаран, ар араасаа гүйлдлээЗүлэг довонгоор хөглөрсөн зунгагтай

үс, эсгийрсэн хогийг цэвэрлээд, дараа нь ноосоо бөөгнүүлэн хураахаар, Сүмбэрхад, Дуулингаа хоёр тэнд хоцорлооХот айлын бэлэвсэн авгайн ганц охиныг Дуулингаа гэдэг байсан юмСэгсийсэн үсээ хойш нь шудраад, хатаж омголтсон уруулаа шилэмдэн,

хонь руу нэвт ширтэн зогсох тэр охины эрэмгий хурдтайг яана?! Хорь хүрч яваа шидрүүн залуу эрд мөчөөгөө өгөхгүй, хувиа тавилгүй өрссөөр,

зуун жараад эр хонь барьж өгөөд ахарлуулжээХоёр хөлийн өсгий нь хагарч, дайр болтлоо үдээрлээд, бараг гутал нь болжээХормой нь салбарч урагдсан хөх саарал тэрлэгнийхээ урд хэсгийг үл ялиг шуугаад, ажигчүгүй ажилдаа улайрнаГэмгүй хүн шиг тойрон алхаж явснаа, гэнэт ухасхийн дайрдаг охин байлааНамрын тарган эр хонины нуруун дээр болжмор шүүрсэн харцага шиг нэлмийн унахдаа,

гараа тавина аалгэж байхгүйЗаримдаа шийрнээс нь зүүгдээд, зүлгэн дээр эр хонь, бүсгүй хүн хоёр тэлүүрдэн унаж байхыг харахад, бахтай бас хөгжилтэйДуулингаа хөнөгтэй бор цайг гүд гүд залгилснаа Сүмбэрхад руу дөхүүлэвСүмбэрхад түүнийг огт анзаараагүй юм шиг зүггүйтэн, алсын бараа ширтэхэд, тэрээр ойртож ирээд,

залуу эрийн мөрнөөс нь угзравСүмбэрхад гайхсан дүр эсгэн, түүн рүү харахад тэрээр нүдээ гялалзуулан, толгой дохиод, модон хувинтай бор цайг өвөр дээр нь тавилааСүмбэрхад хувингийн оосрыг тавихын зуур бор гарыг нь атгаж аваад, өөр рүүгээ татчихавГэнэт Дуулингааг шогломоор санагдсан ажДуулингаа гараа угз татан авснаа, тэрлэгнийхээ энгэрийг янзлан, бүсээ чангалан ухасхийн босоод, нуур руу алхавҮс толгойгоо норгож шавшин,

удтал сууснаа ноосоо бөөгнүүлэн хураачхаад, гэрийнхээ зүг хэнэгчүгүй явж одлооЗамдаа нэг удаа эргэн харж, үл ялиг мушилзан инээчхээд, гэр рүүгээ тэр чигээрээ гүйв.

“Нээрээ… Дуулингааг анхааралдаа авъяНадаас нэг хоёрхон насаар дүү шүү дээОдоо насандхүрсэн эмэгтэй хүн гэсэн үг!

Цэрэгт явахаас өмнө Дуулингаагаар хагсаагаа тайлж аваад, мордоно оо!“ гэж бодоод, Сүмбэрхад гэрийн зүг дуу аялан алхжээЗуны нар аагим илчээ хурайлан, намар тоссон усан бороо шаагьж эхэллээОройтсончгэлээ дэлхийн хормой дэлэгнэвЗуны сүүн цаг намрын эхэн сардаа зэрвэс үзэгдээд, хэдхэн хоногийн дараа сэрүү орлооОройтсон хэнз ногооны үнэр сэтгэл аргадан, хүн малын нүдэнд жааханчболов өнгө засчээСүмбэрхад, Дуулингааг тааралдах бүрийд өхөөрдөж, тачаангуй зөөлөн харцаар шагнан, ичингүйрч улайтал ширтэхдээ, ганц нэг ааруул хурууд, домбон сахар, тэр бүү хэл үсний хавчаар бэлэглэж баярлуулавДуулингаа, Сүмбэрхадын ээдрээтэй үг, шуналтай харцанд уягдан, дотроосоо уяран дэвтэхдээ, бүсгүй хүний намба сууж, хөл гараа угааж,

тэрлэг дээлээ сольж өмсөх боловХаа сайгүй хөл нүцгэн туучиж, морин дэл дээр нисэж явдаг Дуулингаа томоо сууж, хөлдөө цагаан ултай ширэн гутал углажээЯдажлүнээ мал саахдаа хормой хотоохумьж суудаг боловСүмбэрхад нэглөдөр үүлэн хур буулгахаар дотроо товлон анаж, Дуулингааг нүдээрээ урхидан, сэтгэлийг нь хөглөн, өөртөө татсаарлбайлааМал хужирлах ажилд Сүмбэрхад, Дуулингаатай явахаар болж, дотроо уухай хадаан баярлавБаярласнаа мэдэгдэхгүйн тулд гадуур дотуур сатааран, зузаан дээл, гутал хувцсаа базаан, үүц хоолоо ахиухан бэлдэж авлаа.

“Айлын тэнэг хүүхэд бэртээчхэв! Эмээлийн олмыг нь сайн бөхөлж бай! Хааяа зандарч зэмлэж яваарайЦаадах чинь дураараа хүн шүү! Хаашаалбол хаашаа дүүлэн нисчихдэг, моринд халгаатай хүүхэд байгаа юм!” гэж ээж нь сануулж суулаа.

“Малаа хужирт оруулахын өмнө сайн амрааж, идүүлээрэй! Хужирлахын өмнө сайн усал! Эхний өдрөө хужирт өнжиж болохгүйЦөөн цагаар дасгаж оруул! Дараа өдөр нь өнжөөгөөд, хоёр гурав хоногтоо наашлахгүй юу даа? Хоол хүнсээ сайн базаагаад яваарай!” гэж аав нь үгийн нэмэр хэлээд, гарч одлоо.

“Дөж… Ча…” гэсээр хонины цагаан тоос тэнгэрт босон, нуурын захын хот айлуудаас туувар холдон одлооСүмбэрхад дээл хувцас, тогоо шанага, хоол хүнсээ базаан, хүрэн атандаа ачаад,

халиун үрээндээ морджээДуулингаа аар саархан юмсаа ганзагалан, номхон хүрэн морио унажээТэрээр амандаа ямар нэгэн үг өгүүлэн,

хонины зүүнээс баруун зах руу ергүүлэн хатирч харагданаДуу аялж байгаа юм болов уу даа? Ямарчгэсэн баяр хөөрөөр дүүрэн явлааСүмбэрхад хөвөнтэй дээлээ сугалдаргалан, бүсэндээ хавчуулаад, хонины араас аажуухан гэлдрүүлнэНар жаргахын өмнө тэд Хунт голын эрэг дээр элсний хормойд ирж буулааДуулингаа аргал хомоол хормойлон бөөгнүүлж, гал түлэвСүмбэрхад тулга тулж, тогоо тавивГолын уснаас дүүргэн, бор цай үйлээНамрын салхи сэр сэр үлээсэн хол буйдхан нутагт ая тааваараа сайхан байлааЭлсний бүүрэгт галындөл улалзан, цай даргилан буцаллааДуулингаа халуун цай аягалан, Сүмбэрхадад баривСүмбэрхад аягатайг тосон авч, бүсгүйн нүд рүү зөөлөн харцаар ширтэн харснаа:

-Чи уламлүзэсгэлэнтэй болоод байх юм аа? гэхэд Дуулингаа хариу өгсөнгүй, суусаарлбайвТэрээр улалзан асах галын дөл рүү ширтэн,

өвдгөө тэврэн суужээСүмбэрхад халуун цай оочлон сууснаа, аягатайгаа газар тавиад:

-Чи надад хайртай юу? гэвДуулингаа дуугарсангүйХариуд нь мушилзан мишээснээ, тогооны тагийг сөхөн, хоолоо хутгавСонгино хөмүүлийн үнэр хамар цоргисон сайхан борцтой хоол хийжээ.

-Би чамд хайртай болчихжээЧамд хайртай шүү! гэхэд Дуулингаа модон тагшинд хоол аягалан, Сүмбэрхадын өмнө нь бохирон суугаад, мөнөөх янзаараа инээмсэглэвХол замын тууварт алжаасан тарган мал хонд бүүрэг тойрон, зах зайдуу тарж хэвтлээШөнийн хонгор салхи үлээж, түнэр харанхуй амар амгалангаа ноёлон дүнсийвШинийн арван нэгний саран авхай манхайхаас өмнө Сүмбэрхад, хажуудаа хэвтэж байгаа Дуулингааг тэврэн, өөр рүүгээ татлааДуулингаа хөвөнтэй дээлийнхээ дотуур, нимгэн тэрлэг биедээ ороон хэвтжээНэлээн даарч байгаа бололтой бүх биеэ хураан, өвдгөө чанга хавчин эвхэрчээСүмбэрхад Дуулингаагийн гэзгийг хойш нь илээд, хацар дээр нь зөөлөн үнсэвТурьхан бүсгүй дээрээс нөмрөх залуу эрийн хүчинд автан, ариухан биеэ суллан тавиад, зөн мэдрэхүйн далдын эрхшээлд орлооЭзгүй хээр хөдөө нутгийн тэнгэр дор… Намрын бүүвэй сарны гэрэл дор… Хөөрхий бүсгүй хүч сульдан, ханхар эрийн энгэрт уусан нялхарчээГартаа атгаж базсан элсэн ширхгийн тоогоор ёолон гиншиж, хялганы үзүүрээс зулгаан хэвтсээрлбайлааСахалтай уруул нь хүзүүг тэмтчин төөрөхөд, бүсгүй хажуу тийшээ харлааНүдээ нээвэл манхны оройгоор саран авхай мэлтийн хөөрчээДээш доош үелзэн харагдавДуулингаа нүдээ тас аниад, ухаан балартжээБүсгүй үүр хаяарахаас өмнө босоод, элсэнд булагдсан тэрлэгээ суга татан нөмрөөд, цомбойн суувСүмбэрхад түрүүлгээ хараад, нам унтаж байлааХөл доор хөглөрсөн дээлийг нь татаж аваад, элсийг нь сэгсрэн гөвлөөСүмбэрхадын дээрээс дээлээ нөмөргөн, өөрөө хажуугаар нь зэрэгцэн хэвтэвХуурай, нойтон хоёр бие биедээ уусаж, цус элс хоёр өнгө тунасан догшин содон үдэш Дуулингаагийн сэтгэлд өнө холын домог шингээн анирлажээТэрээр Сүмбэрхадыг үүр цайтал ширтэн хоновНэг талаасаа даарч, нөгөө талаасаа халууцсан залуу хос өглөөгүүр өндийн бослооМал хужирлах ажил эцгийн заавраар хөтлөгдөн, аятай сайхан боллооДуулингаагийн цогтой цолгиун инээд орчныг мялаан, нүүдлийн шувуудын зэл намрын тогоруутай цуг агаарт замхарнаӨдөржин мориноосоо бууж мордон, шөнөжиндээр доороосоо өндийж боссоор, гурван өдрийг марташгүй сайхан өнгөрөөжээАй хөөрхий Дуулингаа… Салбан тэрлэгний цаана нуугдсан дагина байсан юмХатуудаа зөөлөн нь шингэсэн хүний хайлан байжээХүн бүрт адилхан заяах тэр нандин агшин тэднийг бас тойроогүй юмДуулингаа хүнд амьдралын дундаас дэлгэрсэн сарнай цэцэг байжээЯмар сайхан бүсгүй байв аа…

Сүмбэрхад ээждээ загнуулах хүртлээ, Дуулингаад дурлавНамрын сүүлч сарын хүйтэн сэрүү орох хүртэл Дуулингаагаа эргэж очжээГоочилж байсан доог тохуу нь хэдийнээ үгүй болоод, арчаагүй болтлоо дурлалдаа шатсаар цэрэгт мордов.

“За хүү минь, эр цэргийн албаа нэр төртэй сайн хаагаад ирээрэйИрээд гэрлэнэ биз! Аав нь шинэ гэр төхөөрөөд, бэлэн болгож тавина аа!” гэж эцэг нь тоотой хэдэн үгээ хэлээд,

гаансаа нэрэн суув. “Дуулингаатай биш шүү дээ!!! Нутгийн сайхан бүсгүйчүүл зөндөөлбийЭнэ өвчтэй хүүхнээс холдож үз, хүү минь!” гэж эх нь хомхой үгээрээ ташуурдан сануулавСүмбэрхад эхний жил Дуулингаагаа санаж бодсоорлбайлааХонь малын захаар хөл нүцгэн чавхдан гүйж явдаг сэгсгэр бор охин биш,

Хунт голын эрэг дээр учирсан намрын гүнж шиг санагдаад ер болохгүй байвХөндий хол байвал зохистой гэх бодол цээжинд үгүйсгэл зуравчГоолиг булбарай бие, хөөрхөн хонгор аашийг нь дурсаад, нэглөрөвдөөд байв ааСанаадлбайлаа…

Сүмбэрхад аавынхаа захиасыг биелүүлжээЦэргийн албаа сайн хаагаад ирлээЗалуу хал цэргийг үзэж харахаар, саахалтын хүмүүс цуглавИдээ цайгаа барин ирж, тэднийд зочловУнь тооно руугаа гэрэл түгээсэн ханхар сайхан эрийг бишрэн хараад, уулга алдан баярлацгаавАлд цэнхэр хадаг зөрүүлэн, амар мэндийг айлтган золгоцгоов. “Ай даа… Цэргийн алба аа гэж… Эр хүний ид хавыг бүрэн тэгшрүүлж өгөөд, эх нутагт нь буцаадаг алба юм бий вий?

Яасан сайхан хувирчхаа вэ? Энэ Сүмбэрхад чинь…” гэцгээлээСүмбэрхад олны дундаас Дуулингааг сэм хайвДуулингаа алга аа…

Ээж нь мэлтэлзтэл дүүргэсэн хултай айраг хүүдээ бариад:

“Миний хүү цэргийн албаа сайхан хаагаад ирлээГурван жил гэдэг чинь чамгүй их хугацаа шүүИх юм сураад, ухаан суугаад иржээОдоо хүүгээ гэрлүүлчихвэл, бидний сэтгэл амарлаа даа!” гэж хэлээд, зүүн талаар эгнэн суусан залуухан бүсгүйчүүд рүү хальт ширтэн шилбэлзэвХурсан олны бичил найр өндөрлөж, халамцуу хүмүүс мориндоо мордон одоцгоовАйлын хүүхдүүд атга чихэр, ааруул хуруудхан аваад, тугал хурга руугаа гүйлдлээОройхон ээж нь хүүгийнхээ дэргэд ойртон суугаад “Аав ээж хоёр нь зартай найр хийнэ ээСайн хүүхэн олж ав… Бас…” гээд яриагаа үргэлжлүүлэн хэлэх гэтэл Сүмбэрхад :

“ Дуулингаа байгаа юу?” гээд гэнэт асуучхавАм алдан асуусандаа гэмшээд, арагшаа налан, мэнчийн суутал ээж нь:

“Тэр арчаагүй амьтан явсанХот хүрээ рүү суурин бараадаад арилсанХэнээс олсон юм, хэн мэдлээ?! Нэг хүүхэд төрүүлсээн бас….” Сүмбэрхад нугдайн тонгойж, хэрэг тарьсан хүн шиг гэлбэлзэн сууснаа, гэрээс ухасхийн гарлааЭцэг, эх нь сайхан хархүүгээ гэрлэхийг хүлээсээр, даруй гурван жил өнгөрөвҮеийн найзуудынхаа найранд уригдах бүрийдээ сэтгэл нь сэмэрсээр, бүр залхаж гүйцсэн Сүмбэрхад нэгдлийн даргын ганц охиныг ханиа болгожээТогоо барихаасаа илүү тоглож наадах дуртай, цэвэрлэж арчихаасаа илүү цэцэрхэж ярих дуртай тэр бүсгүйгээс хүүхэд төрөлгүй өдий хүрчээХатан тавилантай хэмээн өөрийгөө өргөмжилсөн тэрхүү эхнэрийнхээ зарц нь болж, гэрт гадаагүй хөдөлмөрлөн зүтгэсээр, арван найман жилийн амьдрал нь дууслааҮр заяасангүй…

Сэтгэлд гунигтай өдрүүд удаан үргэлжилж, мэргэнд буусан тайллыг эргэцүүлж цэгнэхэд хүргэв. “Гомдоож болохгүй хүний үрийг гомдоожээТэр хүнийг олж уулзаад, нүглээ наминчилбал үр заяана” гэж нутгийн лам айлджээӨвгөн ламын хэлдэг нь мэргэ биш зөвлөмж байсан мэт санагдавГэхдээ чухал зөвлөмж байжээИнгээд Сүмбэрхад сэтгэл шулуудан нутгаасаа явлааТэрээр Дуулингаатай уулзахаар болжээХатуу сэтгэлтэй эхийнх нь золиосонд хавчигдан, аргагүйд явсан хөөрхий бүсгүйг олохоор, зуны сүүл сарыг барин хот орлооХайж сураглаж явсаар Дуулингаагаа тэрээр олжээДөч хүрсэн Дуулингаа намрын согоо шиг танхилхан хэвээрХот газрын гоо жавхааг бүрдүүлэн, хэнчтанихааргүй сайхан бүсгүй болжээТэрээр шүхрээ эвхэж бариад, модны сүүдэрт очин, сандал дээр суув.

– Аав ээж хоёр чинь сайн уу?

– СайнТанай ээж чинь сайн уу?

– Ээж маань бурхан болсонБи хүүтэйгээламьдарч явна даа.

– УучлаарайБи дуулаагүйлдээ гэж Сүмбэрхад гэмшингүйгээр хэлээд, урагшаа нугдайн суулааДуулингаа түүн рүү ойртон суугаад:

– Би чамайг тааруу амьдарч явааг дуулсанНутгийн хүмүүс надад ярьдаг.

– Тийм ээБараг хорь шахам жил боллооҮр хүүхэд заяасангүйЕр нь таарч тохирохгүй юм ааБи эхнэрээсээсалж байгаа гэхэд Дуулингаа Сүмбэрхадын хэлэх үгэнд цочирдсонгүй.

-Хүү чинь хорь хүрлээГадаадад их сургуулийн гуравдугаар дамжааЯг чамайг дуурайсан сайхан хүү бий гэлээСүмбэрхад юучхэлж чадсангүйНэлээн удаан сууснаа:

-Бидний залуу сайхан үе надад мартагддаггүй юм ааХунт голын эрэг дээрх тэр үдэшЦэрэгт мордох хүртлээ уулзаж байсан торгон мөчүүд.

-Танай ээж нутгаас хөөж хавчаад, биднийг их зовоосонБи одоогийнх шигээ байгаагүйХөглөрсөн ядруу хүн явлааАргагүйн эрхэнд нялх хүүгээ дагуулан хотод ирсэнБүх насаараа хөдөө амьдарсан эжий маань насны бөгсөнд хотын бүгчим агаар дунд өнгөрүүлсэнХүүг минь өсгөж өгсөнБи ажилд орж, өдөр бүр өөрийгөө хөгжүүлж,

хүчин зүтгэсээр энэхүү амьдралаа босголоо дооОдоо надад дутуу юм байхгүйГэхдээ сэтгэл маань нэглдутуу явна даа.

– Тэр нь юу билээ? гэхэд Дуулингаа Сүмбэрхад руу эе зөөлөн харцаар ширтэв.

– Чамайг гундуу явааг дуулаад, дотроо нэглгонсгор байдаг юм ааУг нь би чамайг сайхан амьдарч явна аа гэж дуулбал баярлах байлааСүмбэрхад, Дуулингааг ингэж хэлнэ гэж санасангүйТэрээр түүний мөрөөр тэврэн, өөртөө нааж, духан дээр нь үнслээУрьд цагийн гэнэн хонгор Дуулингаа чамгүй их хэрсүү суужээГэхдээ чин хайрын сэтгэл нь үнэнч хэвээр байлааТэд гурав хоног хамтдаа байвГурван хоногийн дараа Дуулингаа, Сүмбэрхадыг үдэж өгөхдөө цэцэрлэгт хүрээлэнд иржээ. “Хайрт минь намайг хүлээж байгаарайБи нутаг усандаа оччихоод, даруйхан эргээд ирнэ ээ! ” гэж Сүмбэрхад яаран хэлэвДуулингаа гараас нь чанга атган:

-Эхнэрээ гомдоож болохгүй ээ! Би нялх балчир насандаа чамтай гурван сар хамт байсанЭнэ удаад гурван өдрийн хань боллооГэхдээ хүүг чинь төрүүлсэн хүнХарин эхнэр чинь чамтай олон жил хамт байсан шүү дээТэгэхээр тэр хүнийг гомдоож болохгүй! гэвСүмбэрхад яг юу хэлэхээ мэдэхгүй бас дуугүй нэлээн суув.

-Үгүй ээ, Би түүнд оноогдсон амьдралаа зориулсанОдоо хүлээстэй амьдрал цаашид үргэлжлэхгүй ээ… Би чамд хайртайЧи минь уламлүзэсгэлэнтэй болжээ гэвДуулингаа чимээгүй бодож сууснаа:

-Чи цэргээс халагдаад, миний араас яагаад ирээгүй юм бэ? Үнэхээр хайртай байсан бол ирэх байсан бус уу?

-Тийм ээ, миний бурууБи шамдаагүй юмЭргэлзээ намайг төөрүүлсэн.

-Тийм ээЧи эргэлзсэнХар багаасаа ядуу амьдралд зарцлагдаж явахдаа хээрийн чулуу шиг халтар өссөн нь миний бурууНамайг ядруу дорой явахад хэнчтоогоогүй юм шүү дээХэн миний араас ирэх билээ дээ? гэснээ енгэнүүлэн уйллааСүмбэрхад, Дуулингааг тэврэн, чимээгүй суусаарлбайвБороо шаагьж эхэллээДуулингаа шүхрээ дэлгээд, зам даган явчихав.

“Өөрийнхөө босгосон амьдралыг үрж болохгүй шүү! Дараа ирэхдээ хүүтэйгээ уулзаарай! Хүү чинь амралтаараа ирнэЗа баяртайТанай гэр бүлд сайн сайхныг хүсье! ” гэж хэлээд оджээСүмбэрхад бороон дунд толгойгоо тэврэн хоцров.

“Би чам дээрээ бүр мөсөн ирнэ ээЗаавал шүү?!“ гэж хашхираад үлдлээНуурын эрэг дээрээс өөрийгөө тольдон зогсохдоо, сэтгэлийн уусал дундах элдэв бодлоо сарниулан, гагцхүү ганцхан хүсэлд бэхлэгдэн, цээжээ цэхлэн зогсох тэр эрийг Сүмбэрхад гэнэ ээСүмбэрхад гэртээ ирэхдээ эхнэртээ дотоод сэтгэлийнхээ бүх учраа хэлээд, эргэж хорогдолгүйгээр гарчээХот руу явах замдаа

нуурандаа ирсэн нь энэ юмҮнэгэн нүд гэж өхөөрддөг байсан сайхан нуур нь сэтгэл уужруулан, мэлмэрсээрлбайв. << Чиний зөв өө!>> гэх шиг боловНуурынхаа чулуунаас гурвыг сонгож аваад, Дуулингаадаа үүрд очно ооХүслийг хэн аргамжих билээ? Бэлтэй нь биш, үзэсгэлэнтэй нь бишГагцхүү сэтгэлтэй нь аргамждаг нь жам бөлгөө.

Similar Posts