ААВЫГАА ГОМДООСНООС БОЛЖ ЭХНЭРЭЭ ХАР ЗАЛУУДАА АЛДААД, ОХИН ҮРЭЭ МӨН ТӨРӨХИЙН ХҮНДРЭЛЭЭР АЛДСАН ӨВГӨНИЙ ГАШУУН ТАВИЛАН… Дэмид охиноо эндэж, зээгээ өнчин хоцорсон тэр өвөл хойд нутгийн нэгэн мэргэн лам дээр очиж, учир байдлыг лавшруулан асууж байснаа гэнэт санавХувилгаан лам, Дэмидийг хялвалзан харснаа, эрих эргүүлэн, нүдээ сүүмийлгэн, амандаа ямар нэгэн юм бувтнан баахан суувӨрөөсөн нүдээ нээн харснаа “Чамайг хорин хэдтэй байхад эхнэр чинь? Чамайг дөчин хэдтэй байхад охин хоёр чинь? Ив ижилхэн хувь тохиолоор, гурван настай охин үрээ үлдээгээд явчихсан гэв үү? Тэдэнд биш чамд их учир байна даа!” гэх нь тэр. “Арайчдээ… Би хүн алсан бишЮу донгосоод байна вэ? Энэ лам чинь!!! “ гэж дотроо дургүйлхэн бодоод: – Ямар учраас ийм болов? гэж арайхийж асуухад цаад лам эрихээ бугуйндаа ороогоод: – Чи аавыгаа их гомдоосон хүн юм!!! Эцэг хүний жинхэнэ зовлонг чи биеэрээ туулж дуусаад, үргэлжлэн ирэх үйл лай чинь….

Бадамаа машинд ороод хамгийн тохилог суудал дээр урагшаа харан суужээБуурал аав нь хот руу хөдлөх жолоочийн гэрийн гадаа үүрээр шахуу ирж,

уг суудлыг сахиж манасаар охиноо ийн тухлуулсан билээУрагшаа харсан зөөлөн суудалд шигдэн суусан охин нь замын уртад алжааж ядрах нь арай бага байх биз? гэж бодоод, Дэмид тайвширчээ.

-Буурал ааваа, та харь аа! Гадаа их хүйтэн байнаТа даарчихна шүү дээ! Машин удахгүй хөдлөх биз, би ингээдлявчихья! гэхэд Дэмид тэс өөр хариулт өгөв.

-Миний охин очоод, гурван хайрцагтай юм, нэг цүнхтэйгээ авч буухаа мартуузай! Дөрвөн ширхэг бөндгөр шүү!!! гэж эрхий хуруугаа лав нугалан, дөрвөн моониг хуруугаа гозойлговЗалуу халуун наснаасаа эхлэн, хар бор ажилд нухлагдан, эгэл амьдралын шуурган дунд бэдэрч ирсэн тэр өвгөний гарынх нь арьс үрчийж хорчийгоод, хөх судаснууд нь гүрэлзэн харагдаж байлааДэмид газар дээр заяасан ганц зээ охиноо гэдэс цатгалан, мөр бүтэн өсгөх гэж хаа тааралдсан газартаа, юу олдсоноо хийж зүтгүүлсээр арван найм хүргээд, хот хүрээ рүү эрдэм соёлын мөр хөөлгөхөөр, үдэж буй нь энэ юм ааНамрын усан борооны дараа тэнгэр цэлмээд, хүйтэн салхи жиндүүлэн үлээсэн энэ уйтай шаргал өдөр сумын төвийн хоршооны үүдэнд суудлын тэргийг тойрон, арав гаруй хүн бөртөлзөн харагданаХөх, ягаан, улаан торгон дээлтэй авгайчуулын дунд, гандуу саарал тэрлэгтэй Дэмид өвгөн ганцаараа холхин,

цэцэгс дунд хатгасан бургасан гадас шиг шомбойн харагдах ажаамТэрээр машин хөдлөхийг хүлээзнэн, хойгуур урдуур холхингоо, доогуур тонгойн харснаа дугуй руу хүчтэй өшиглөж хийг нь шалгав.

-Өчигдөр орой дугуйгаа сайн хийлсэнОдоо санаа зоволтгүй дээ, Дэмид гуай! гэх жолоочийн дуунаар дэргэд нь очоод, цонхны шилийг доошлуулангаа:

-Бадамаагийн хүргэж өгөх айл Дамбын гүүрнээс холгүй шүү дээ! гэхэд жолооч залуу:

-Ойлгосоон … ОйлгосонТа санаа зоволтгүй… Би Бадамааг хүргэж өгөөд , холбоогоор дамжуулан тань руу утасдана гэвДэмид машины урдуур тойрч, зорчигчдын хаалган дээр ирэнгүүт, охиныхоо өмссөн ботинк руу харснаа тэвдэн сандарч:

-Охин минь! Наад гутлаа тайл! Хот руу дөхөж очоод өмс! Одоо түрийтэй гутлаа углачих! гэхэд Бадамаа хайрцагтай ачааны араар хөлөө нууснаа, аргагүйд нүүр нь мэнчийн, суудлаасаа тонгойн гутлаа сольж эхлэвУдалгүй машин хөдөллөөБадамаа буурал аавдаа духаа өгч үнсуулээд, суудал дээрээ суухад, Дэмид хаалганд түрэгдэн, салбагнаж гүйсээр хоцровӨвгөн ханцуйгаа хойш нь эргүүлээд, тахир тохойгоо өвөр рүүгээ шургуулан, гялгар ууттай сүү гаргаж ирлээЦайны том халбаган дээр гоожуулан дүүргээд, машины араас өргөвДараа нь халбагаа өвөртлөн, гялгар ууттай сүүгээ тэр чигээр нь цацчихавБуурал аавыгаа цонхоор харж суусан Бадамаа тачигнатал хөхрөн:

-Буурай аав сандрахдаа ууттай сүүгээ тэр чигээр нь цацчихлаа гэхэд хэн нэг нь:

– За тэгвэл, бид аян замдаа алжаалгүй сайн явж хүрэх нь дээ гэх нь сонсогдовХар нялхаараа Дэмид өвгөний өвөр дээр эрхэлж өссөн Бадамаа том хүн болж, хот хүрээ рүү жигүүр дэлгэн явж байгаадаа сэтгэл нь догдловч,

хөөрхий хөгшин аавыгаа өрөвдөн, сэтгэл хоргодон, нулимс унаган явлаа. “Буурал аав маань өвлийн түлшээ сайн базааж чадаагүй байгаа шүү дээ…

Гэрээ дулаалж давхарлахдаа унь тооноо угаахаа мэдэхгүйлбайх дааОрой ирэхэд нь халуун хоол цай нь үгүй, гэр хүйтэн яана даа… ” гэхчилэн түмэн зүйлийг бодсоор байвЗам жирэлзэн, машин хурдалсаар … Дэмид хоршооны үүдэнд ганцаараа торойж хоцроод, алсад одох машины араас ширтэн зогссоор байлаа.

“Өөдсийн чинээ охин минь олон хөлийн газар эндэж зоволгүй яваасай дааНадаас өөр түүнийг гэх хүнгүй болохоор хэцүүчюм даа…” гэхчилэн нүд гархилан харж байгаад, гэрийн зүг аажуухан алхжээНэлээн алхаж яваад эргэж хартал, уулсын бараа дүнхийн, салхи сэр сэр үлээж, тоосчүгүй, зэрэглээчүгүй нүцгэн тал шаргалтан харагдаж байлааӨвгөн уртаар шүүрс алдан енгэнүүлээд, гудамж уруудан алхсаар гэртээ орвол, Бадамаа гал түлээд, сайхан цай чанаад орхижээАрваад хуушуур хайрч, гуулин саванд хийгээд, нүүр гарын алчуураар ороож, эрэгнэг дээр тавьсан байлааӨвгөн

“Иш шш… муу үр минь! Өглөө намайг суудал сахиж суух хооронд хуушуур хийгээд тавьчихсан байна шүү дээ” гэж амандаа бувтнаад, хоймор гарч суулааДэмид охиныхоо чанасан цайнаас ганц аяга уучихаад, хоёр хуушуур идэвГанцаараа гиюүрэн, гэр доторхийг тойруулан харавБадамаа өдөр бүр зүлгэж арчсаар, өнгийг нь гартал гялалзуулсан модон тавилганууд байр байрандаа цэмбийн, хэц дээр угаагаад дэлгэсэн алчуурууд тооноор орох салхинд намилзан харагданаДэмид залуудаа ганц охин үртэй байжээЭхнэр нь эрт залуугаараа нартаас хальж, охин үрээ тэвэрсээр хоцорсон тэр цаг бол Дэмидийн хорин хэдтэй байсан үеийнх нь хамгийн эхний уй гашуу билээНас залуугийн харгайгаар яах учраа ололгүй тэвдэж, уйлан хайлж, дуулан гунихарч явжээГэхдээ сэтгэл хөдлөл нь цагийн эрхэнд илааршиж, омголон догшин эр зориг нь эвийн бөхлөөс шиг зөөлөрчээЗовлон гуниг жилийн жилд мартагдан ужгирч, хүний амьдралын хувь тохиол өнгө төөргөө сийрүүлсээр, нэг мэдэхэд ганц охин нь хорин гурав хүрч, хүнтэй суужээГанц охиноо айлд өгсөн тэр өдрийг Дэмид сайн санаж байнаСум нутаг даяар шуугиулсан хөлтэй хүрим хавтгайрч, урьсан уригдсанаа мэдэхээ больжээДэмид дуу аялан ханхалзаж, сэтгэлээ уужиртал дуулан, халамцуу суугаад үдэш болгожээХатуу чанга тавилангаа энүүхэндээ шоодон,

өөртөө туньж, дотогшоогоо дуулсаар гэртээ харивХүндэтгэж бөхийсөн сөнч залуучууд Дэмидийг түшиж тулсаар гэрт нь авчирчээГанцаараа үлдээд гурван жилийг үдэж байсан тэр хахир хатуу өвөл бол Дэмидийн дөчөөд насанд тохиосон хоёрдахь уй гашуу байсан юмЦэцэг шиг ганц хүүхэн нь хоёр настай үрээ орхиод төрөхийг хүндрэлээр ээжийнхээ араас явчихавДуу нь бөглөрч, уйлан цамнасаар эмнэлгийн хаалгаар шагалзахад, эмч нар Дэмидийг тэврэн авч тайвшруулжээИнгээд Дэмид хоёр настай зээ охин Бадамаагаа өөр дээрээ авахаар тохирч, олон жил шаналсан зовлонгоо бага боловч дэвтээжээХатууг тэвчиж, ухааныг зангидаж, утгагүйг учиртай болгож, урвайх эрхгүй өөдлөн тэмүүлсээр жаран насыг зоогложээХорь, хорин жилээр тохуурхсан хатуу тавилан нь Дэмидийг ийнхүү айдастай өвгөн болгосон билээНас ахиж, бяд суларсан болоод тэр үү? Бадамаагаа явснаас хойш Дэмид урьд урьдынхаасаа илүү шаналан бэтгэрч байлааТүүний хувьд, жаран насанд тохиосон гуравдахь уй гашуу дайрсан юм шиг санагдавТэрээр ёрын муухай бодлоо дотроосоо авч хаяад, өөрийгөө зэмлэн буруушааж, амандаа бувтналаа.

“Эмчийн сургуульд сурахаар явж байгаа болохоос, үхэж байгаа биш шүү дээ… Муу сөөсгөр үр минь! Удахгүй том эмч болоод, эргээд ирнэ дээ!” гэж хэлээд өөрийгөө тайвшруулавГэхдээлДэмид, зээ охиндоо санаа зовж байлааЭхнэр, охиныхоо давтаж тохиосон дээрх зовлонгоос хойш яс маханд нь шингэсэн нэгэн айдас яагаадчюм бэ, бүү мэд, ойр ойрхон эргэж хургах боловЭцэг хүний сэтгэл гэж анзаарагдамгүй агаад бас л

Хөөрхийлөлтэй байдаг бололтой… Тээр жилийн юм бодогдовДэмид охиноо эндэж, зээгээ өнчин хоцорсон тэр өвөл хойд нутгийн нэгэн мэргэн лам дээр очиж, учир байдлыг лавшруулан асууж байснаа гэнэт санавХалзан толгойтой, монхор хамартай, туранхай хөх өвгөнийг ойр хавийн зургаан сумын зартай мэргэн гэж үзээд, хэн хүнгүй шүтэж, өвөл зунгүй зорин очдог байлааСургуулийн манаач хийж байсан Дэмид тэр өвөл хичээлийн амралт тохиолдуулан, өнөөх мэргэн лам руу хэрэг болгон зорилооСар шинийн өмнөхөн байж билээ.

<<Мэргэн лам>> гэсэн дээрээ <<хувилгаан>> гэгчээр нэмж тодроод, ид мандаж байсан тэр хөлтэй айлын гадаа морьтой явган хүн, машин унаа тэрэг багширч байхад нь хүрч очлооХувилгаан лам, Дэмидийг хялвалзан харснаа, эрих эргүүлэн, нүдээ сүүмийлгэн, амандаа ямар нэгэн юм бувтнан баахан суувӨрөөсөн нүдээ нээн харснаа “Чамайг хорин хэдтэй байхад эхнэр чинь? Чамайг дөчин хэдтэй байхад охин хоёр чинь?

Ив ижилхэн хувь тохиолоор, гурван настай охин үрээ үлдээгээд явчихсан гэв үү? Тэдэнд биш чамд их учир байна даа!”

гэх нь тэр. “Арайчдээ… Би хүн алсан бишЮу донгосоод байна вэ? Энэ лам чинь!!! “ гэж дотроо дургүйлхэн бодоод:

– Ямар учраас ийм болов? гэж арайхийж асуухад цаад лам эрихээ бугуйндаа ороогоод:

– Чи аавыгаа их гомдоосон хүн юм!!! Эцэг хүний жинхэнэ зовлонг чи биеэрээ туулж дуусаад, үргэлжлэн ирэх үйл лай чинь арилна ааГанц зээгээ хайраар дутаалгүй өсгөвөл, эцгийн чинь гомдол тайлагдана гэжээДэмид дэргэдээ чих тавин сонсож байсан хүмүүсээс санаа зовон, арайлуурлаж бухимдалгүй, биеэ барин гэрээс гарчээТэр цагаас хойш Дэмид ламын хэлсэн үгэнд дургүйлхэж явдаг байвТэгсгээд мартсанчбайлааЗээ охиноо нас биед хүрч,

биеэ дааж явах болсон цагаас эхлэн, давтан учирдаг зовлонгоос Дэмид битүүхэндээ эмээсээрлбайлааГэтэл эрт цагт уулзаж байсан лам өвгөний үгийг гэнэт санажээ. \”Тэдэнд биш чамд учир байна дааЧи аавыгаа их гомдоосон хүн юм!!!” гэж хэлж байсныг нэхэн санав.

\”Жар хүрсэн хойноо, хөөрхий аавыгаа яаж гомдоосноо бодож суудаг ямар гээчийн үйлийн үр вэ? Ер нь ингэхэд би эцгийгээ зөндөөлуурлуулж,

бухимдуулж явсан биз ээБага залуу байсан болохоор, зүггүй буруу юу эсийг хийх билээ дээ?\” гэх зэргээр эргэцүүлэн бодовГаднаас түлш оруулан галлаад, зүүн талын орон дээрээ хэвтлээӨглөө эрт боссондоо ядран, тэр дороо зүйрмэглэвХурхирч байсан Дэмид гэнэт зүүнд хатгуулсан юм шиг ухасхийн өндийлөөЗүүдэндээ аавтайгаа учраад, хэлэх үгийг нь олж сонсжээГэнэт ухасхийн өндийхдөө, толгой нь дайвалзан, зүрх нь савлан, барьц алдах шахавОрны урдуур хоёр хөлөө унжуулан суугаад, өөрийгөө тайвшрууллаа.

– Ээ бурхан минь ! Эцэг хүний гомдол хатуу гэдэг үнэн үг юм дааБи бага залуу байхдаа аавынхаа үгийг тоодоггүй тэнэг явж дээ! Хн… гэж өөрийгөө зүхэн хараагаад, дээлээ өмсөн, бүсээ бүслэвХир даганд баригдаж, хэв маягаа алдсан далбигар цагаан малгайгаа толины хажуугаас шүүрэн авч, толгой дээрээ шидээд, гэрээсээ гарлаа.

***** ****** ******

Дэмидийн аав багадаа ядуу бэлбэсэн эмэгтэйн ганц хүү байжээЭхтэйгээ хамжин, сан жасын мал хариулан, тарианы гурил нүдэж, гутал уллан, дээс томж, хатуу хөтүү бүхнийг хийж, хатаж хорчийтлоо зүтгэсээр, эр өсөж эсгий сунажээЗарцалж тэжээдэг баян айлын хүүхдэд цэргийн зарлан дуудах ирж, Дэмидийн аавыг оронд нь << золиослон>> явуулжээБаян айлын хүүхдийн оронд, ядуу айлын хүүхэд цэрэгт явуулахыг <<золиослох>> гэдэг байжлдээХориодхон насандаа эхээсээ үүрд холдсон залуу эрийн амьдрал цэргийн хуарангаар хөврөн урссаар

мөн дэвжин өөдөлсөөр хань ижилтэй болж, үр хүүхэдтэйчболовАнхны үр Дэмид гарч, дараа нь хоёр бүсгүй дүү дагуулжээУлс орны хөгжил дэвшил ид сэргэн мандаж байсан сайхан цаг үеДэмидийн аав золиослогдон явсан цагаасаа хойш, нутагтаа нэгчудаа очоогүйгээр үл барам ээжтэйгээчуулзаж чадаагүй билээТүүнийг цэрэгт мордоод удаагүй байхад эжий нь бурхан болжээСүүлдээ хөдөө гарч малчин болжээХүний нутагт олон жил бослончнутгаа байнгалсананаДэмидийг хорь хүрсэн жил, аав нь ганц хархүүгээсээ аминчлан гуйвӨдөр бүр эжийгээ дурсаж, төрсөн нутгаа үгүйлдэг зуршлаараа өндийж суугаад, өнөөхөө ярьж эхлэвДэмид яриаг нь залхуутайгаар сонсож сууснаа:

-Аав минь дээ! Юу гуйх гэж байгаа юм бэ?

-Аав нь цэрэгт мордсоноосоо хойш эргэж очоогүй нутаг усаа санаад байна ааЭжийгээчсанаад байнаЧи Хүй толгойн энгэрийн бууцнаас атга шороо авчраад өгөөч?!

Аав нь үнэрлэж үзмээр байна гэвСэтгэл тайтгараад үхэхэд гомдолгүй болно гэжээДэмид гэнэт уур нь хүрч “Аав минь дээТа чинь яаж зөнөөд байгаа хүн бэ? Галбын говь ээрэм талыг туулаад, хаа байсан тэр холоос атга шороо авчирахаар хэн явдаг билээ?

Наанадаж тав зургаан хоногийн ажил болно биз дээ? гэхэд аавынх нь цийлгэр хөх нүднээс нь гал унтран, доошоо тонгойж, үг хэлэлгүй буруу харан хэвтжээЭх нь Дэмидийг зэмлэсэн харцаар муухай харахад, тэрээр ухасхийн гэрээс гарчээГэхдээ Дэмидэд аавынх нь хэлсэн үг сэтгэлийн мухарт нь санагдаадлбайлаа… Хэд хоногийн дараа Дэмид гэнэт ээждээ ингэж хэлэв.

– Аав зөнөөд бүүр хачин болчихож! Юу нь болохоо байсан гэж шороо бууц хүсээд байдаг байна дааГэхдээ, би маргааш мордоё дооХүй толгой гэгчийг нь олохчюмуу, үгүйчюм уу бүү мэд! гэвЭэж нь хүү рүүгээ баярлан харснаа:

– Нутгийн захаар ороод очихоор хүмүүс андахгүй ээУрд талд нь хүрээний туурь байдаг гэсэнАавынхаа ярьдаг байсан үгсийг сайн бод!

Нүдэнд харагдтал ярьдаг хүн шүү дээ! гэхэд Дэмид тухайн үедээ юучхэлсэнгүйХоёр хоногийн дараа Дэмид аав руугаа ойртон суугаад:

– Та сайн сууж байгаарай! Би Хүй толгойд оччихоод ирье ээ! гэхэд аавынх нүдэнд итгэл найдварын оч гэрэлтэн, өндийн суугаад:

– Толгойн өвөр дээр зэрэгцээ цуварсан гурван үхэр чулуу бийИх том оо… Тэр том чулууны нөмөрт би мэндэлсэн юм гэлээ.

***** ***** *****

Жар гарсан ганц хөх өвгөн ийнхүү зүүнд хатгуулсан мэт ухасхийн босоод, гэрээс гарчээДэмид хаалгаар ухасхийн гартал, далбин цагаан малгай нь салхинд хийсэн унавТэрээр малгайгаа шүүрэн авч, хаалгаа хаагаад, хашаанаас гарлааАраас дагасан хөгшин банхраа буцааж хөөгөөд, хаалганы доороос жижиг чулуугаар даран тэвхдэвӨвгөн гудамж өгсөн маажигналааДэмид амьсгаа даран тайвшран зогссоноо өврөө уудлан, таван зуун төгрөг гаргаж тракторын жолооч Пэлжээд сарвайвПэлжээ удаан гуйлгасангүй “Нөгөөдөр өглөө эрт хөдлөе! “ гэвХоёр өдөр зогсолтгүй давхиулсаар, Хүй толгойн энгэрт ирлээХөл гар нь чинэрч бадайрсан Дэмид кабинаас зүүгдэн буугаад, хөх бууцны хормой руу ганавалзан алхавТэрээр цуварсан гурван улаан хадны нөмөрт ирээд, хоолой зангируулан “Аав минь дээ…“ гэж хэлээд лагхийн суулааАясын салхи сэвэлзэн, нүднээс урсах нулимсыг хагалан, үрчгэр хацрыг нь хээлэн наадлааДэмид дээлийнхээ ханцуйгаар нүүрээ шувтраад,

Пэлжээгээс ховор нулимсаа нуувПэлжээчтүүнийг анзаарах сөхөөгүй тракторынхаа хамрыг нээн, өндөлзөж тонголзож байгаа харагдлааДэмид алсын бараа ширтэн суугаад, эцэг өвгөдийнхөө ариун дагшин газрыг шүтэн биширч, тэнгэр бурхандаа мөргөн сүжиглэвТээр урд руу өнө эртний хүрээний туурь байнаАлсад бараан зүсмийн адуу давхилдаж, хөндийн захад хоёр гэрийн утаа тэнгэрт цойлон харагдаж байлааДэмид даавуун уут гарган, түнх дэрсний хажуугийн товгороос хэдэн атга шороо хийгээд, амыг нь чивхэртэл уяж, өвөртөө хийлээПэлжээ, Дэмид хоёр ирэх буцах замдаа бараг тав хоновГэртээ ирсэн Дэмид өдрийн бүгээн шөнийн дүнсгэрт амарч авлааТракторын дуу чихэнд нь хоногшин, толгой нь дүнгэнэж, хөшиж махийсан нуруу нь салж унах шахан, ядарч сульдаад өдөржин хэвтэвУдалгүй намрын сэрүү чангарч, анхны цас уналааЦас дарахаас урьтан, Дэмид арц хүж, сүү хадаг, өнөөх ууттай шороогоо өвөртлөн, эцгийнхээ газар руу явжээТоргон хилийн баатар эрсийн хөшөөг өнгөрөөгөөд, нэлээн явж байснаа, нэгэн дэр чулууны өмнө очоод, сүү өргөн, арц уугиулж, борог өвсөн дээр хадгаа дэлгэн тавилааАмьд сэрүүн байхад чинь атгахан шороо авчраад, сэтгэлийг тань онгойтол үнэрлүүлчихэж чадаагүй хойрго хүүгээ өршөө!

Одоо та төрсөн нутагтаа очсон гэж бодоорой! Таныгаа дагуулаад, нутгийн зүгт зориогүй тэнэг хүүгээ өршөө! Та минь нутагтаа очоод төрсөн биз ээ?

Нүдэнд нулимс торовч уйлсангүйБиеэ барин бөгтөлзсөөр… амандаа бувтнасаар байвӨөрийнхөө нүглийг наминчлан,

дахин дахин гуйж, өршөөл нигүүсэл хүссээр… Тэрээр оройн нар жаргахаас урьтан, гэрийн зүг гэдрэг буцлааЦээлийн уудам хөндийд ганц мортой хүн торойсоор, сумын төв рүү дөхөж байгаа нь намрын гандмал талд илхэн харагданаЭнгүй уужим хөндий дээгүүр эгнэгт манхан үүлс дээшээ цойлон нэлийжээУсан шаргал үүл сүр бараа, нөмөр түшиг, агуу ихийгээ илтгэх мэт орчныг нэлдээ бүрхэн, хүглийж харагдана.

***** ***** *****

Бадмаа оюутны амралтаараа ирж буцсаар, буурал аавтайгаа эрхэлж нялхарсан таван зуныг өнгөрөөвБие биенээ эмтэлж үдсэн таван намрыг өнгөрөөвДүн өвлийн жаварт санаж бэтгэрсэн таван өвлийг өнгөрөөвУулзахын тохиол хүлээн, хоног тоолсон таван хаврыг өнгөрөөвЦаг хугацааг цахилан өнгөрч, эцэст нь сумандаа их эмчээр томилогдон ирлээДэмид өвгөний нар нь гарч, хөл нь хөнгөрөн баяр хөөрөөр цалгивЭнэ бол цаг хугацааны урсгал дунд хүлээж угтдаг амьдрал юм ааӨнгөрүүлж элээсэн хүнд амьдралын жам, түүний өтөл насны босгон дээр сургамж хайрлан, сэтгэлийн далд зовлонг нь бүрэн эдгээжээОдоо Дэмид юунд санаа зовохгүйгээр үүрд жарган суух боловТэрээр нэг өдөр Бадамаадаа хандан:

-Залуу байхдаа эцгийгээ хуурч мэхэлснээс болж, миний амьдрал өөдөлждэвжсэнгүй дээАминчлан гуйсан атга шороог нь авчраад өгчихөлгүй,

аймаг яваад буцахдаа гэрийн гаднаас уутаа дүүргээд орж билээЯаж тэгж хөөрхий аавыгаа хуурч чадав аа!! гэж халаглан шогширсноо санаа алдаад

”Чамайг анх оюутан болоод явдаг тэр намар Пэлжээ жолоочтой яваад, аавынхаа төрсөн нутгийн шороог авчраад, газар дээр нь тойруулан асгасанОдоо та бүхний цаашдын амьдрал алзахгүй ээ гээд цэлийтэл уужран, цайгаа ууж суувБадамаа инээмсэглээд:

-Үр хүүхдээ харааж зүхдэг ямар эцэг байх билээ дээ? Буурал аав минь! гэхэд Дэмид:

-Гэхдээлэцгийгээ гомдоож болохгүй шүү дээ! Аливаа үйлс замнал бүхэн цаанаа учир сүлбээтэй, нарийн холбоотой байдаг байлгүй дээ? гэхэд Бадамаа:

-Тийм ээТаны зөв гэлээЭцэг хүний бодол амьдралын босго юмЭцэг хүн хүүхдээсээ бага бөгөөд агуу учиртай зүйлийг хүсдэг ажээ…

Аав минь! Хүү минь! ….

Similar Posts