АДУУ АМАРХАН ХИРТДЭГ АМЬТАН… Ашгүй аав ирээд шон дээр бууж байнаСандарч ээрсэн миний үгийг дуулангуут уурга аваад давхивТатаад арай чүү гаргаад ирэхэд ам хамраас нь ус годгодоод хачинАав цээжин дээр нь дараадлбайлааБаахан ус гарсанчунага амьсгалсангүйНүд нь цийлээд ам нь зуурсан хэвээрАав хэлж байнаӨнгөрчихжээ, хүү минь одоо нэмэргүйЯахлаараа унага минь худагт ойчдог байна гэвӨчигдөр би адуугаа услаад яг ёсоор нь сайн таглаж, дээр нь нөгөө чулуугаа тавьсан юм даа гэж хэлээд хөтөлгөө морьтой долир, ханчир хүн ирсэн гээд хэлтэл….
Тэр жил манайх Бумбан тээгт зусаж байлааБумбан тээг гэдэг маань хөхний товч шиг бумбайсан хөөрхөн ухаа толгойлдооМанайх түүний бэл хавьцаа жил бүр зуснаМанайхаас баруун тийш их сайрын захад хоёр худагтайМанай ус тэр юмааТүүнийг Бумбан шанд гэхШанд нэртэй боловч хээл том, ус ихтэй, надад бол том ус ааГавьтай бороо орохгүй, үе үе халуун хуурай салхи нөөлөглөөд таана хялгана шарвийтал хатчихлааНүүе гэтэл ногоотой газар ойр дуулдахгүйХаврын чийгээр гарсан хялгана хатаад муурын сахал шиг сэрвийх төдий, хонь малын хошуунд өртөхтэй үгүйтэйАав ярьж байна ааОйрын хэд хоног сүрхий урьж байнаУдахгүй бороо орно оо, тэнгэр хангай нэг ивлэвэл юухан байхавҮүлний толгой ихлөөр харагдаад байдаг боллоо гэж байх юмАавыг ингэж ярьснаас хойш гурав дахь өдрийн үдээс хойш үүл миегнэж үе үе салхилж баруун хойно
тэнгэр тасхийгээд явчихавШилбүүрийн хуйв шиг гялбаа тэнгэр цуу татан гялалзаж дуутай бороо ойртлооМиний баярлаж байгаа гэж тоймгүйАхиухан ороосой, гүүгээ барина, айргаа залгилна гэж бодохлоор арааны шүлс асгарах янзтайХонины хорголон чинээ мөндөр ёстойлнэг бөмбөрч байна ааБайн байн тэнгэр тачигнаж, яндангий нь буулгаж, өрхийг нь бүтээсэн гэрийн хаалгаар гэрэл цэлсхийж,
үүдээр харахад дуутай мөндөр будаа тариа шиг шоволзоод чийг ханхлан сэрүү татаж тунчсайханБосгоноос цааш хавтгай ухаа ус цэлийнэДуутай бороо татрав бололтой тэнгэрийн дуу алсран холдлооБороо зөөлөн шивэрсээр байлааАав гарч ирснээ ээж бид хоёртчюм уу, өөртөөчюм уу, “Энэ ер нь зүсрэхдэг ээ” гэж хэлж байнаАшгүй зүсрээсэй, ногоочёстой төө сөөмөөр ургана даа гэж би хорхойсож байлааМиний аав алдсангүй ээБороо зүсэрч, маргааш бага үдийн багцаанд тогтлооХонь мал бороонд угаагдаад нөгөө дуунд гардаг шиг мөнгөн бөмбөг шиг бөмбөрөн идшилж эхлэвТийнхүү ган тайлагдаж арваад хоногийн дараа айлууд гүү малаа барьж хүнтэй,
малтайгаа хөх ногоон газар дэлхийдээ жаргаж эхлэв ээХаашаалхарна ногооны униар тунараад явган зэрэглээнд бут сондуул, харгана товцог цогиод л…
Хэд хоногоос гүүгээ барина хэмээн аав минь өдөр судар үзүүлэхээр Унзад ажаагийн руу давхилааУнзад гэж нэр ньчюм уу, цол хэргэм ньчюм уу тэр цагт би асуудаггүй байжЭлбэг шар дээл өмссөн, хүрэн даалимба бүсэлчихсэн бөгтөрдүү өвгөн байхОройхон аав ирлээГурав хоноод нохой өдөр гарах ажТэр өдөр гүүгээ барих юм байна. “Хөгшин минь наад ногт чагтаа шалавхан томчихМиний хүү чөдөр ногт богцоо цавилуур юмсаа бүртгээд бэлдчих” гэлээЭэжчяахав, хоёр өдрийн дотор эрч нь ирийж жирийсэн ногт, чагт томчихлооАав бид хоёр цахаа түгжиж хөхүүрээ дүүжлэвАйргийн бүлүүр ховоочбүрэн байнаТэр өглөө хавийн уургачид зөндөө хүн ирлээАав намайг ууган унагаа уургал гэж байнаБи арван дөрөв хүрч байгаа, унагандаа зөв нэгэн байлааМах боочихсон сайхан хээр унага мэдчихсэн юм шиг ороолж давхиадлбайнаМорьтонгуудчшахаад өглөөУургаа амдуулсхийгээд шидчихсэн чинь ашгүй толгой алдсангүйЭмээлийнхээ араар суугаад автал уургын хүрэн минь эрэг дагасан ус шиг унаганы араас налсхийн ойртоод ирэхлээр нь
уургаа ахиулангуут татаж өглөө дөө, их тэнхээтэй унага юмааЭмээл дээр гараад ирлээ шүүТэр чацуу морь минь хүзүүгээ ганайтал өргөөд намайг чинь бараг түшээд авах шиг боловАрайчугз татуулчихсангүй, хар тэнхээгээрээ уурганы болцуунаас хоёр гараараа атгаж байтал ашгүй Зэмбээ ах ногт барьчихсан гүйж ирээд хээр унагыг цавьдаад унагаж орхивХүмүүс намайг магтаж байна ааХүү сайн уургач болох ньТолгойд мундаг юм гээчГартаа хоосонгүй бололтой гэх мэт үг сонсоод саахалтын Мядагмаа руу харвал инээчихсэн зогсож байлааБид хоёр нэг ангийнх, бүр нэг ширээний хоёрлдооЗалуучууд дорхноо нэг, нэг унага өлгөөд ававНадад ганц унага үлджээТүүнийгээ амархан уургалчихавХадаг зүүсэн ууган унагаа харвал цовхчиж чарлаад сүйд ээБараглзэлний гадас суга татах нь уу гэмээрЧамайг ирэх жил сургана дааСайн морь болно гэж аав хэлж байл уу гэж бодовГүүний үрс сайхан боллооХоёр саам өнгөрөөгөөд хүмүүсчявцгаавТэр буудал дээрээ манайх арваад хонож байтал аав нэг өдөр “За та минь, ганц хоёр хоногоос буудал сэлгэнэ байгаа гадуур чийр болох ньЗэлний адууны хоол холдчихлооБи маргааш тэмээндээ явъяТа хоёр нүүхэд бэлтгэМиний хүү маргааш адуугаа эртхэн хураагаарай, саам алдаад яахавХэдэн тэмээний сураг Баянгийн хоолойд дуулдсанБи хонуут явжчмэднэ гэлээАавыг явснаас нэлээд хойно нар Залаа хайрхны оройд дөрөөлөх дөхөж байхад хоёр морь
хөтөлсөн бараан царайтай нэг хүн шон дээр ирж буулааӨрөөсөн гар нь ханчир, нэг нүд нь долир сонин хүн ажээАйраг залгилангаа аар саарыг ярьж байна.
“Хүнээс авлагаа аваад буцаж явнаХатаж үхэх шахлаа байнаАшгүй танайх тааралдлаа” гэнэНар шингэхийн багцаанд тэр хүн гүү тавилцавУуган хээрийг тэр татангаа учиргүй магтаж байх юм. “Мөнчсайхан морь болно дооЭнэ хөл, мундаагий нь ээЁстой дун бүрээ хамар гэдэг энэ байна даа” гээд
магнайг нь илтэл унага учиргүй цовхчоод арайлээжийг саамтай нь дайрчихсангүй. “Тэр ээ хөөе, юун бишүүрхүү цус вэ? Овоо муу алхан толгойтбайна шүү” гэж байнаМиний зэвүү хүрээд айлын зэлэн дээр хараал тавьсан ямар муухай хүн бэ? гэж бодоод “Тачарай адасга гэх нь ээ” гээд дуугарчихавСайхь эр унаганы чагт мулталж байсан над руу нөгөө долироороо муухай харснаа амандаа нэг юм гүврэвСайн дуулдсангүйБи адуугаа усалж бэлчээрт нь залчихаад ирэхэд нөгөө хүн мордоод усны чигт явж харагдавТэр орой аав ирсэнгүйӨглөө би нар битүүгээр адуундаа мордлооТүрүүчийн адуу ус руу ирж явлааЦааш нэлээд давхиад адууныхаа хагасыг туугаад иртэл ууган унаганы эх үүрсэж янцгаагаад жигтэйхэнМорио сул орхичихоод худаг руу гүйж очлооХудгийн таглаа тээр тэнд харагдаж байх юмӨнгийвөл хээр унага усанд хөвж байнаБумбан шанд маш том хээлтэйОдоо бодоход хээл нь бараг хоёр алд байсан болов ууХовооныхоо орхиулыг гогцоо гаргаад ногтоо залгаад худаг руу явууллааУнаганы толгойд ордоггүй шүүУнага тургилж самчаад заримдаа хээлийн мухар руу далд орчихноСүүлдээ унага маань хөвж эхэллээБи худгаа элдэв мод чулуу оролцуулан таглачихаад мордоод хар хурдаараа давхивАшгүй аав ирээд шон дээр бууж байнаСандарч ээрсэн миний үгийг дуулангуут уурга аваад давхивТатаад арай чүү гаргаад ирэхэд ам хамраас нь ус годгодоод хачинАав цээжин дээр нь дараадлбайлааБаахан ус гарсанчунага амьсгалсангүйНүд нь цийлээд ам нь зуурсан хэвээрАав хэлж байнаӨнгөрчихжээ, хүү минь одоо нэмэргүйЯахлаараа унага минь худагт ойчдог байна гэвӨчигдөр би адуугаа услаад яг ёсоор нь сайн таглаж, дээр нь нөгөө чулуугаа тавьсан юм даа гэж хэлээд хөтөлгөө морьтой долир, ханчир хүн ирсэнАдуугаа залаад ирэхэд минь зөрөөд явж байсан, морио усалсан байх, өчигдөр унагыг татангаа ярьсан хэлснийг нь бүгдийг тоочивАав түрийнээсээ гаансаа сугалангаа бүснээсээ хэтээ авч хэдэн цахиур торжигнуулснаа нэгийг чимхэн бяцхан уулнаа тавьж цохивХоёр гуравхан цохиодлуул нь унгатан улайж сонин гоё үнэр сэнгэнэвАав тамхиа ихлгүнзгий нэрэнгээ над руу харж “Миний хүү мэдэж авАдуу гэдэг эмзэг ариун малӨчигдрийн тэр хүн хараал хийсэн байна!
Чиний тэр адасга гэх нь ээ гэдэгт чинь зэвүү нь хүрээд худгийг санаатай хагас дутуу тагласан болоод орхисон бололтойДотор нь таглааны тал нь байгаа биз дээУнага зүггүйтээд дээр нь гарчихгүй юуХагас тавьсан таг холбирсон байж таарнаИймлявдал болсон шиг байнаХүн ер нь амнаасаа муу муухай үг дав дээр гаргах хэрэггүй юм шүүБид хоёрын аз дутлааМөнчсайхан морь болох байсан юм санЭх нь мундаг гүүний төлИрэх жил бид хоёрт сайхан унага гаргаж өгнө өө гэж хэлээд толгойг минь илэвАдуугаа усалж дууслааТүрүүч нь ханаад, сайран дээр хөрвөөж харагданаТүүнийг харахуй хээр унага минь ус уучихаад тоглож сүүл хатган давхидаг нь санагдахуйд хоолой зангираад ирэвХээр гүү унагандаа хоргодоод эргэж ирж янцгаагаад явдаггүйДавхиж ирснээ үхсэн унагаа үнэрлэх юмОрхичих оо, миний хүү, аяндаа хойноос ирэх бизХоёул унагаа уячихаад ирж зайлуулъя гэж байнаТэгтэл бор азарга минь янцгаан давхиж хээр гүүний дэргэд ирээд үнэрлэн үүрсэвХүнээр юм бол аргадаж учирлаж байх шигГүүчазаргаа дагаад ижлийнхээ араас гэлдрэвӨчигдрийн долир эрийн төрх байдал харагдаад болдоггүйМуухай, муу ёрын амьтан гэсэн бодол үе, үе орж ирээд байж билээХурдан морины уяа, гүүн зэл рүү тэр бүрий хүн очоод байдаггүй,
адуу эмзэг бас хиртэх нь амархан байх тал бий гэж хэдэн жилийн өмнө бурхан болооч өвөөгийн минь хэлж байсан нь санаанд буугаад ирэвМуу хүний нүдний хор гэж байдаг юм шүү гэсэн аавын үгийг би бас сайн тогтоож билээТэргэлтэн мандаж дээр хөөрсөн нарны доогуур гүвээ толгод хөхрөн ногоортоод агь таана,
шарилж шавгийнүнэрт салхин аргадах мэт сэвшиж, ногооны үнэртэй нарийн ухаа тоос манарсхийн, адуун сүргийн минь зоо хондлой алтан боронз түрхсэн мэт хонгортон бидэртэж байлаа.
Зохиолч, яруу найрагч Эрэнжидийн ХАРХҮҮ