Нүдээ нээхийн аргагүй утаан дунд эмэг эхийн нь “эхийнхээ толгойг залгисан муу ёрын өтний хөндий” гэсэн дотор арзагануулсан муухай хараалаар эхлэх өвчин эмгэг, зовлон зүдгүүрээ тоочсон залхуутай үглээг хоолойгоо хорсгон байж бараглүд хүртэл чагнаж хэвтэнэЭмээгийн тийнхүү үглэж загнах нь амьхандаа сэтгэл санаагаа онгойлгож буй юмсан уу дааЭмгэн бяцхан хүүг оровч гаравч харааж загнах хэрнээ олдсон жаахан юмаа ихэнхийг нь түүнд өгнөИймлхоёр амьтан сумын төвийн баруун хойд захад бүрээс нь урагдаж салбараад гэрийн танаг болсон умгар хар овоохойд амьдардаг байлааЖаалхүү аргал түүх нэрээр өдрийн ихэнхийг хээр гадаа өнгөрүүлнэСумын төвөөр сэлгүүцвэл хөгшин залуугүйлтүүнийг хулгай хийнэ гэж сэжиглээд….
Нам гүмхэн шөнийн цагаар нуурын услнойрсдоггүй юмсанжУсны шувууд үе үе гүр гур дуугарч ус аядуухан давалгаалах нь тов тодхонГарьд энэ бүхнийг чагнахаар нуурын хөвөөнд сэрүүн хоножээҮүр хаяарахын үед салхи сэр сэр үлээж өмссөн хувцас нэвт жиндүүлэх янзтайГарьд бодолд дарагдаж царай барайлган бодлогоширч шөнийг баравБагадаа ганцхан удаа эцгийнхээ барааг харж билээТэр цагаас хойш “би аавтай хүн шүү” гэсэн бодлоор хичнээнчжил сэтгэлээ тэжээж явлааГэтэл төрсөн эцэг минь намайг үхсэн гэж бодоод ямарчнүгэлгүй царайлж
“тийм хүүхэд, хөгшин хоёр байсанлюм байлгүй, би санахгүй байна” гэж хэнэгчүгүй ярьж суухТүүнд бүхнийг тайлбарлах хэрэг алгаНадад төрсөн эцэг гэж байгаачүгүй, байхчүгүйХарин энэ нуурын хөвөө бол надад заяасан эх эцэг энэрэл хайр дулаахан өвөрӨгүүлэх нь: Жаалхүүд өглөө болно гэдэг нэгэн бодлын аймшигтайУчир нь түүний эмээ хар үүрээр босч тогоо шанагаа хангинуулахын сацуу гэрээр дүүрэн утаа май
дүүргэж өөрөө зуухны өмнө бөөвийтөл суух нь харагдахтай үгүйтэйНүдээ нээхийн аргагүй утаан дунд эмэг эхийн нь
“эхийнхээ толгойг залгисан муу ёрын өтний хөндий” гэсэн дотор арзагануулсан муухай хараалаар эхлэх өвчин эмгэг, зовлон зүдгүүрээ тоочсон
залхуутай үглээг хоолойгоо хорсгон байж бараглүд хүртэл чагнаж хэвтэнэЭмээгийн тийнхүү үглэж загнах нь амьхандаа сэтгэл санаагаа онгойлгож буй юмсан уу дааЭмгэн бяцхан хүүг оровч гаравч харааж загнах хэрнээ олдсон жаахан юмаа ихэнхийг нь түүнд өгнөИймлхоёр амьтан сумын төвийн баруун хойд захад бүрээс нь урагдаж салбараад
гэрийн танаг болсон умгар хар овоохойд амьдардаг байлааЖаалхүү аргал түүх нэрээр өдрийн ихэнхийг хээр гадаа өнгөрүүлнэСумын төвөөр сэлгүүцвэл хөгшин залуугүйлтүүнийг хулгай хийнэ гэж сэжиглээд байх тул зэлүүд газар ингэж явах нь жаргал болдог билээЖаалхүү үнэндээ хулгай хийдэггүй, худлаа ярьдаггүй атал хүүхдүүд шоглоод, хүмүүс адлаад байх нь даанч хачин санагданаТэр нуурын хөвөөнд хужир марзтай дэрс бударганын бут сүлжиж өдөржин тоглоод оройхон хэрд шуудайны тал аргал үүрэн
гэрийн зүг гэлдэрнэХүүгийн ингэж явах нь бас тогтсон цагтайХичээл тарсан хойно харихгүй бол хүүхдүүд түүнийг барьж аваад,
-Чи бөөс мөн үү? гэнэ
-Биш гэвэл “мөн” гэж хэлтэл үйл тамыг нь үзэх тул хурдхан шиг мөн гэж хэлээд салахын түүс болдог байлааИнгэж доромжлуулах бүрдээ тэр нулимсаа бөмбөрүүлэн гүйсээр сумын төвөөс холдож сая нэг тайтгарнаУг нь жаалхүү сургуульд ихлбаяртай орсон юмсанжСайнчсурдаг байлааГэтэл гай болж ариун цэврийн үзлэгээр хэдэн удаа бөөстэй гарч анги хамт олны нэр унагасан заваан амьтан
гэгдэж түүнийг загнах дээрэлхэх хүн мундахгүй болжээСургуульд сурах дуртай тул жаалхүү тэр болгоныг тэвчээдлөнгөрөөдөг байвИйм нэгэн явдал боллооХүүхдүүдэд суудал хуваарилан өгөвЖаалхүүтэй хамт суух болсон охин аав ээждээ гомдол мэдүүлжээОхины ээж нь ирж
-Миний охиныг заавал ийм амьтантай нэг дор суулгаад байхдаа яадаг юм гэж бөөн хэрүүл шуугиан гаргаснаас болж тэр сургуулиас гарахаар шийдлээТүүний сургуулиас гарах болсон өөр нэг шалтгаан бол эмээ нь хавар зуны урин цагт хашааныхаа өмнө хэдэн цагаар сууж бөөсөө түүдэг байвГэртээ суугаад энэ ажлаа хийе гэтэл хөөрхий эмгэний нүд үздэггүйг жаалхүү яаж мэдэх билээЭхэндээ хөгшин залуугүй жиг жуг гэцгээж сүүлдээ тоохоо больжээЖаалхүү эмээгийнхээ нөгөөлажлаа хийж байдгаараа тонгойж суухад нь айлгаж гэртээ оруулах санаатай эсрэг талын хашааны булангаас
эмээгээ тойруулан чулуу шидэж зогстол түүнийг харсан хэн нэгэн Сэд эмээгийн нөгөө хүү хөгшин эхийгээ алах санаатай чулуугаар нүүлгэж байна
гэсэн цуурхал яриа хэдэн хормын дотор сумын төвийн чихтэй болгоны сонорт хүрэвЭнэ явдал жаалхүүг улам зожиг болгожээТүүнд ер эмээгээс нь өөр энэ орчлонгийн бүх юмс огтхончхамаагүйХарин нэг айхтар зовлон бол өлсөхЗаримдаа бүр хоёр гурван өдөрчхоолгүй явах нь бийХүн малын зоо тэнийсэн хаврын цагтлэнэ хоёр үйлээ барнаЯдуу хүний зовлон шиг барагдахгүй өдрүүд үргэлжилж
намар идэшний үеэр цуглуулж авсан толгой шийр, гэдэс цувдай дуусахын зовлонг төсөөлөхөд бэрхХавар мах бэлтгэлийн ажил эхэлж хүн мал бужигнасан тэр газар жаалхүү очиж өдөржин энэ тэрхнийг харж сатаарсаар нэглмэдэхэд өдөр өнгөрсөн байх тул маш зугаатайСумын төвөөс зайдуу болохоор сургуулийн жаалууд бараг ирэхгүйХонь малын наагуур цаагуур гүйж данхайсан данхайсан шар үхэрийг гайхан харж, ийм том амьтад байдаг аа гэж басхүү сүрддэгсэнНэг өдөр баслтэгж өдөржин суусаар нар шингэхийн алдад гэрийн зүг гэлдэрч явтал омголон хээр морьтой залуухан хүн давхиж ирж,
-“Надтай сундалдаад яв” гэж сүрдмээр бүдүүн дуугаар хэлсэн боловч түүний дууны өнгөнд гуйсан аргадсан өнгө аль аль нь сонсогдох шиг боллооТэрээр урдуур нь хөндөлдөж зөв талынхаа дөрөөнөөс хөлөө мулталж байх нь түүнийг сундлаач гэж байгаагийн тэмдэг бололтойХүү түүний араар сундалдаж асуусан бүхэнд нь “тийм”, ”үгүй” гэсэн хоёрхон үгээр хариулж явлааХарин үргэлж л
уранхай гутлаа чирч явдаг энэ газраар анх удаа морьтой яваадаа баясаж нүдээ огтхонч хөдөлгөлгүй газар ширтэхэд тэнд байгаа өвс, чулуу цөм жирэлзэн өнгөрөх нь тун соньхонТэр яах ийхийн зуургүй хашааныхаа ард иржээТэнгэрийн хаяа тэр аяараа улаарч түүний наагуурх малын хөлийн цагаан тоосчбас улааран харагданаЭнд тэнд хүүхэд багачууд шуугиж машин тэрэг дүнгэнэлдэн байх нь сумын төв их хөдөлгөөнтэй байгааг гэрчилнэНөгөө хүн мориноосоо буугаад өврөө уудалж савхин гутал, бор хилэн өмд цамц, чихэр боов хүүд өгөвХүү түүний хар салхинд
онгож гандсан царай тасралтгүй цавчрах нүдийг таг гөлөрч хэсэг зогсоод сайртаж хагарсан бяцхан гараа тосч түүний бэлгийг зориг муутайхан авчээНөгөө хүн олон таван юм ярьсангүй яваад өгчээСэвэлзтэл хатируулж яваа түүний араас удтал харж зогссон боловч тэр хүн эргэжчхарсангүйӨмсөх хувцас, боорцогтой болоод тэр ер үзээгүйгээрээ баярлажээОдоолсургуульд явах юмсан гэж хүртэл бодогдоноОгт үзэж хараагүй тэр сайн хүн хэн болохыг бодоод бодоод олсонгүйЖаалхүү шинэ гутал хувцасаа өмсөж сумын төвөөр их бардам алхаж явтал түүнийг хүүхдүүд барьж аваад
Сэд эмгэний бөөс чи хэний юмыг хулгай хийсэн бэ? гэж хорсол буцалсан нүдээр заналтайяа ширтэж үнэн голоос үзэн ядаж байгаа нь илтТэр өдрөөс хойш жаалхүү сумын төвөөр дахиж хэзээчявахгүй гэж бодох боллооНар сар гэрэлтсэн умгар хар гэрт нь
жавар хургаж хоносон намрын жихүүн өглөө эмэг эх хар үүрээр босож тогоо шанагаа хангир жингэр дуугаргаж элдэв хараал тавьсангүй,
харин жаалхүүгээ дуудаж дэргэдээ суулгаад ус гүйсэн галгүй цэхэр нүдээр удаан ширтсэний эцэст хатсан мөчир шиг гараа гаргаж хүүгийнхээ толгойг татаж үнэрлээд авдар руугаа зааж
-Түүнийг онгойлго гэж цээжнийхээ мухраас ихэд аймшигтай хэлэвХүү хэлсэн ёсоор нь авдрыг онгойлговол эмгэн арай ядан босч шар эсгийд нандигнаж боосон боодолтой юмыг гаргаж өгөөд
-Хэндчбитгий үзүүлӨөрийгөө тэжээсэн хүндлөгөөрэйЧамайг тэжээх хүн олдоноо гайгүйОдоо үүнийг гэрт байлгаж болохгүй хол аваачиж нуу гэж хэлээд ярих юм дууссан гэх шиг буруу харан хэвтээд өгчээЖаалхүү аргал түүж явангаа боодолтой юмаа нуучихаад орой ирвэл эмээ нь хөдөлсөнчүгүй хэвтэж байлааХүү эмээгээ зовоохгүй гэсэндээ хоол унд нэхсэнчүгүй,
дуудаж сэрээсэнгүй өөрөө унтахаар хэвтлээӨглөө сэрээд харвал эмээ нь нөгөөлянзаараа хэвтэж байвЭнэ үед хүүд нэгэн аймшигтай бодол зурсхийн,
-Эмээ, эмээ! гэж хэд хэд дуудсан боловч ямарчхариу амьсгал сонсогдсонгүйУхасхийн гүйж очоод татвал аль хэдийн эмээ нь хөрч хөшсөн үхдэл болжээЖаалхүү эмээгүй болсноо ойлгож яахаачмэдэхгүй гэрийнхээ хаяанд уйлсаарлсуулааХолын хамаатан болох хоёр гурван хүн эмгэнийг нутаглуулаад хурдхан салахын түүс болжээХарин жаал хүүг яах тухай дор дороо бодон бодон байвч тусыг эс оловЭнэ тухай түрүүлж ам нээвэл хэрэг бишдэнэ хэмээн имээж хэнчюучдуугаралгүй байсаар эцэст нь хүний эцэг байна
ирж авах биз гэж ярилцаадлөнгөрчээБяцхан хүүд хачин уйтгартай байлааТүүнд нар салхи, ус, өвс, гахай нохой,
нуурын хөвөө хүнээс илүү дотно санагдах тул тэр гэртээ ирэлгүй хээр гадаа нөмөр дулаан газар унтах нь цөөнгүйӨлсөхийн эрхэнд хааяа хүний бараа харах нь бийЭмээг нь нас барсныдараахан хүмүүсчхүүд боов боорцог илүүчлэх боловч тэр нь хэр зэрэг урт настай өглөг болохыг хүү зөнгөөрөө мэдэрнэЭнд тэндээс сумын төвийг зорин ирэх морьтой хүнийг амдаж нууцхан ажигланаНөгөө гутал хувцас бэлэглээд явдаг сайн хүнийгламьхандаа хайж байгаа нь тэрСумын төвийн эргэн тойрон юу байгааг жаал хүү андахгүй мэдэх тул мал хайж яваа эрлийн хүн эхлээд жаалхүүг хайж олох ньчбийТэртээ баруун талаар явж өнгөрдөг төв зам дээр нэг машин хоёр хонохыг жаал хүү ажиглажээӨнөөдөр тийшээ явдаг хэрэг гэж тэр шийдлээАрай гэж явж очтол машины дэргэд хүн алгаМашиныг хэд хэд тойрч үзлээЯахаа мэдэхгүй гайхаж зогстол хаа нэгтэйгээс “Хүүе” гэх чимээ гарч хүүг бондгос хийтэл цочоолооЧимээ гарсан зүгт эргэж харвал түүний өөдөөс тос болсон ногоон өмд цамц өмсөж гутлынхаа түрийг шагайндаа тултал эргүүлсэн намхан хүн яаралгүйхэн дөхөж ирлээ.
-За энэ эзгүй талд юун хүүхэд гүйч явдаг билээ? гэж нөгөө хүнийг асуухад хүү жаахан эмээж гэдрэгээ ухарч
-Таныг энд хоёр хоног зогсохыг хараад ирлээ гэж үгээ давхцуулан хэлтэл
-Машин эвдрээд би энд хоёр хонож байнаЧи тэгээд надад туслахаар ирээ юм биз дээЗа тэгээд юу авчрав даа гэж инээвхийлээд машиныхаа бүхээгийг онгойлгож
-За туслах нөгөө талаар орж ирээд сууХоёулаа эхлээд танилцья гэх нь хүний мөрөөсөл болж уйдаж гүйцсэн хүний наадам наргиа байлааЖаалхүү танихгүй хүний машинд суусандаа гэрэвшиж түүний сониуч алаг нүд машины бүхээгийг тойруулан шохоорхоноЖолооччмөн хүүгийн өмссөн зүүсэн, байр байдлыг нь ажиглаж байлаа.
-Хичээл номоо яачихсан хүүхэд вэ чи? Аав ээж чинь чамайг өдийд эрж сурж байгаа даа гэвэл
-Намайг эрж сурах хүн, хичээл ном аль ньчбайхгүйНадад угаасаа аав ээж байдаггүй гэж хүүг шийдэмгий хариулахад жолооч түүний ярьсанд итгэхгүй байгаа бололтой.
-Аав ээжгүй хүн гэж хэзээ байсан юмЧи ах хүүгээ тиймчамархан молигодохгүй шүү гэж дуугаа өндөрсгөж сүрдүүлэх маяг үзүүлбэл,
-Нээрэн надад аав ээж ерөөсөө байгаагүйХарин эмээ байсан юм гэж үгээ сунжруулан хэлээд уртаар шүүрс алданяаж үнэмшүүлье дээ гэсэн байдалтай жолоочийн царай өөд ширтлээ.
-За тийм байдаг байж гээд жолооч суудлынхаа араас ууттай боорцог, чанасан мах гаргах зуураа түүний хоёр нүд гарыг нь дагуулан харж өөрийн мэдэлгүй шүлсээ хүд хүд залгиж
байхыг ажиглаж амжлааЖаалхүү жолоочид хамаг амьдралаа ярьж тэр хоёр гангар гунгар гэсээр хоёр хоног хамт байлааМэдээж жолооч түүний ярьсанд итгэсэнгүйЖаалхүүд жолооч ихэд таалагдавСэлбэгтэй болж тэр машинаа засч байтал хүү жолоочид хандаж
-Эмээ надад нэг боодолтой юм үлдээсэнӨөрийгөө тэжээсэн сайн хүнд өгөөрэй гэсэн юмБи түүнийг танд өгьеТа намайг аваад яваач гэх нь тэрЯмар нэгэн бүтэлгүй юманд орооцолджээ гэж бодсон жолооч,
-За хүү минь тэр эмээгийнхээ өгсөн юмыг өөр хүнд аваачиж өгЧи одоо эндээс явБичявлааАхад нь чам шиг ийм хүүхдүүд гэрээр дүүрэн байнаХоёулаа бусдаараа бууз хуушуур шиг явьяОдоо чи явж үз гэж түүнийг хөөсөн боловч хүү тиймчамархан явсангүй зогссоорлбайвЖолооч машинаа янзалж дуусаад өндийж харвал хүү аль хэдийнээ тэртээ алсад цаашлан явах нь цагаан цаасан дээр хатгасан ганц хар цэг адил торойж үзэгдэвХөөрхий дөө, нөгөөлнуурынхаа зүг явж байнаЯмар хүний үр юм бол дооМиний хэдэн хүүхдээс ялгаа юу байхав гэж элэг эмтрэн бодож хэсэг зогссоноо машинаа асаахаар бүхээгтээ орлооТэр эмээ нь юу үлдээсэн юм болИйм жаахан хүүхэд худлаа ярилаа ярилаа гэхэд энэ болгоныг санаанаасаа зохиож ярина гэж арай баймгүй юм дааСумын төв ороходлүнэн худал нь мэдэгдэнэ гэхчилэн бодсоор машинаа асаан одовЖаалхүү гомдолтойёо толгойгоо гудайлган гэлдэрнэЮундаачяарах билээ дээЖолоочтой хамт байсан хоёр хоног түүнд цоо шинэ сонин амьдрал байжээХүн түүнийг тоож элдэв юм ярьсан, амттай сайхан боов боорцог ханатлаа идсэн гээд…
ер ньлбүх юм сонин сайхан байлааГэтэл одоо дахиадлзолбин нохой шиг амьдарна гэхэд даанч утга учиргүйХүү гэнэт бодлооЕр нь эмээгийн өгсөн юмыг энэ ахад өгчихьеТэгээдлөөрөө… гэж нуурын зүг харан санаа алдаад нөгөө боодолтой юмаа авахаар дэрс бутан дундуур хар хурдаараа нуурын зүг гүйлээОдоо нэгэнт бүх юм өнгөрчбайгаа тул түүнд хайрлах юм байсангүйТэр өмнө нь уранхай муу гутлаа хайрлаад ширүүн гүйдэггүй байжГүйж явснаа гэнэт эргэж харвал машинчүгүй нүдэнд торох юмгүй цагаан тал амгалан мэлтийнэТэр яваад өгчээЭмээгийнхээ өгсөн боодолтой юмыг тэр жолоочид аваачиж өгөх түүний сүүлчийн хүсэл ийнхүү талаар болж хүүгийн ядарч туйлдсан хоёр хөл өөрийн мэдэлгүй сөхрөн уналааХэвтээдлбайлааХэдий хэр хугацаа өнгөрснийг бүү мэдМашин дуугарах чимээнээр өндийн харавЖаалхүү түүнийг танимагцаа босон харайлгав.
-Та яагаад яваагүй юм бэ? Эмээгийн өгсөн боодолтой юмыг би танд өгьеХарин би өөрөө таныг дагахгүй эндээ үлдэнэ гэсээр түүний дэргэд очиж зогсохдоо уранхай гутал дотроос цухуйх сайртай хөлөө нууж ядна.
-Хоёулаа явна хөХурдхан тэр машинд ороод суу хүн харчихаж мэднэ гэвэл
-Эмээгийн өгсөн боодолтой юмыг тэгээд яах юм бэ гэж жаалхүү бараглхашхирах шарам асууж, машин нуурын хөвөө хоёрын зүг ээлжлэн харна.
-Тэнд чинь тэгээд юу байгаа юм?
-Мэдэхгүй эмээлөгсөн.
-Чи юу байгааг нь үзээгүй юм уу?
-Үгүй би ер задалж үзээгүй.
-За тэгвэл хурдхан гүйгээд эмээгийнхээ өгсөн тэр юмыг аваад ирХоёулаа юу байгааг нь үзьеХарин чи удаж болохгүй шүүЧи бид хоёрыг хүн харж болохгүй.
-Мэдлээ гэж хэлээд хүү годхын алга боллооТүүнийг явсны дараа “хүнд хүн илүүдэх биш энэ муу ядарсан хүүг аваад явьяХарж хандах хүн энэ сумандллав байхгүй бололтойТүрүүний хүн юу гэлээ, аа тийм золбин нохойноос долоон дор гэл үү? Хүнд харагдалгүй аваад явчих юм санДараа нь нэг газар үхэжлгэж бодоцгооно биз” гэж санасаар түүнийг хүлээж суулааШар эсгий дотроос төө хэртэй хоёр шижир алтан бурхан гарч ирнэ чинээ санаагүй жолооч мэл гайхаж
жаалхүү руу харвал тэр нуурын зүг харан зогсчээЖолооч түүнийг хэд хэд дуудаад эргэж харсангүйд араас нь очин гараас нь зөөлхөн татаж,
-Одоо хоёулаа явьяУйлаад байгаа юм уу дааБитгий уйл гэж аргадсаар машинд суулгалааЖолооч түүнийг тайтгаруулж би чамд Гарьд гэдэг нэр өглөөХарин чи намайг “аав аа гэж дуудаж байгаарай” гээд машинаа асаавЖаалхүү ингэж Гарьд нэрийг олон эмээгийнхээ үлдээсэн шижир алтанбурханыг аваад хол явсныг хэнчмэдсэнгүйДөрөв тав хоногийн дараа мал сурах гэсэн хүмүүс хүүг үгүйлснээр сумынхан түүний алга болсныг мэдэж,
сумын төвийн эргэн тойрон эрж хайсан боловч эс олоод, хөөрхий түүнийг нуурын ёроолоос өөр газар байхгүй гэж яг таг итгэцгээлээЗохиолч Магваны Эрдэнэбат