Тогоо чавганц галзуурчихаж, хүүг нь алсан Зоригтын хүүг хажуудаа аваад ирж” гэж уул голоороо нэг ярих байх даа гэхээс бага зэрэг хулчийх ажГэсэн ч “Яадаг юм, ярих нэг нь ярьжлбайгЭцгийн алдааг үрд тохох хэрэггүйҮрээ алдсан эх, эхээсээ хагацсан үрийн зовлонг тэд мэднэ гэж үү гээд…
Тогоо эмгэний бие ихэд чилээрхэн хэд хоновХэн нэгэн аврал эрэн хана хэрэм дэлдэх мэт хавирга руу дэлсэж,
зүрх нь цээжиндээ багтаж ядан оволзоход амьсгал нь давхцан, шөнөдөөчунтаж эс чадан хямрах ажСүүлийн хоёр жил овоо тайвшрах аядаж байсан зүрхийг нь сэрээж, зүйрмэглэж ядаж байсан уйтгар гунигийг саахалт айлын бүсгүйн тээж ирсэн үг хөндөж орхисон нь энэ.
-Өнөөх Зоригтын эхнэр нас баржээХүү нь Тал булагт нүүр тал өгсөн айл айлаар хоног төөрүүлж яваа сурагтайБагийн дарга асрамжийн газарт өгөхөөр бичиг явуулсанчхариу нь ирээгүй юм байх аа гэдэг ховын гэмээр үгийг Тогоо анх сонсоод
-Үйлийн үр гэдэг айхтар юм дааБусдад муу үйл хийсэн хүн үр хүүхэд, хань ижлээ хүртэл зовоож орхих юм даа гэж хүйтэн хөндийгөөр бодож билээГэвч өнчин хүүгийн тухай бодол өөрийг нь ингэтэл олон өдөр тарчилгаж хүлж орхих юм гэж тэр мэдсэнгүйЗургаан жилийн тэртээ Цагаан бургасны даваанд багтахгүй айхтар хэрэг мандавТогоогийн ганц хүү өөрөөсөө олон насаар ах Зоригт гэгч залуутай
хадлангийн газар булаалцалдан маргалдаж, хатуу хэрцгий нударганд өртөн хорвоог орхижээХань бараа, нөмөр нөөлөг, амь амьдрал минь хэмээн өсгөсөн ганц үрээ алдсан эмгэн тэр үед “Ингэж амьд яваад яахавХүүгийнхээ хойноос үхье” хэмээн сэтгэлээ үйн гашуудсанчүхэх гэдэг санаан зоргоор зүйл биш ажТалийгаач хүүгийнх нь 49 хоногтой зэрэгцэн Зоригтын эхнэр хэмээх дуу муутай бүсгүй гэрт нь ирснийг санавХагас өдөр шахам чимээгүй суусан тэр бүсгүй
-Эгч минь, би юу хэлэх билээ дээТанаас өршөөл уучлалт гуйх зүрх алгаГанц хүүгээ алдсан танд хэцүү байгааг ойлгож байнаБи саяхан амаржсанНярай хүүхэдтэйШүүхээс манай хүнд их хүнд ял өгөх юм шиг байна гэж халгаж ядан хэлээд явсанГэмтний өмнөөс бусдын урд бөхөлзөж яваа тэр бүсгүйтэй үг солихыгчхүссэнгүйХүүгээ гэх гуниг харуусал сэтгэлийг нь бүрхчээд түүнийг анзаарахчсөхөөгүй байжТогоо аймгийн төв рүү дуудагдаж, Зоригтыг шүүх хуралд оролцсончдуусгаж чадалгүй гарсанҮнэндээ, гомдол нулимс хоёртоо багтраад уначих гээд байвХожим хүмүүсээс “Зоригт 25 жилийн ял авсан” гэж сонсоодлөнгөрсөнГанц хүүгээс нь хагацуулсан тэр ялтан 25 жил хоригдоно уу,
250 жил тарчлана уу түүнд огтхончхамаагүй санагдаж байсан хэрэгТогоо дахин Зоригт болоод золгүйхувь тавиланд ээрэгдэж үлдсэн
хөөрхий тэр бүсгүйн тухай бодохыгчхүсдэггүй байлааБагтдаг бол амандаа хүлхээд, алгандаа атгаад өсгөнө дөө гэж бодож байсан ганц хүүгээсээ хагацсан
эх хүний хувьд ертөнцийн нар жаргаж, тас харанхуйд ор ганцаараа үлдсэн мэт санагдаж байсанТэр үеэслэхлэн хүүгээ гэх хайраар бялахдаг байсан
атгын чинээ зүрх нь хүн ойртуулахын аргагүй асар том араатан болон хувираад цээжинд нь үлдчихсэн мэт санагддаг байлааТүүний сэтгэлд хүүгээсээ өөр хүнийг багтаах орон зай, бас хүүгийнх нь талаарх дурсамжаас сайхан зүйл үлдээгүйОдоочтүүнд хүүгээ гэв гэнэтхэн хаашаачюм бэ нисэн одлоо гэж хар дарж зүүдлээд тэр зүүднээсээ салж чадахгүй тарчилж байх шиг санагддаг…
Энэ бүхнийг нэхэн санахаар дахиадлзүрхээр нь хатгуулах шиг болоход Тогоо нэг их гүнзгий санаа алдавНөхрийнхөө төлөө түүнээс өршөөл гуйх гээд чадаагүй буцсан тэр бүсгүй өдгөө бурхны оронд оджээХөөрхий дөө,
тэр муу бүсгүй ганц хүүдээ ямар их санаа зовсон бол доо гэсэн бодол түүнийг байж ядуулнаЭх хүн үр хүүхдээ алдахын зовлонг тэр дэндүү их мэднэХарин эхийгээ алдсан жаахан амьтан яаж байгаа бол гэхээс төсөөлж чадахгүй байвЯдуу дорой зүрх нь сандран савчин цохилохыг тэр мэдрэвГэвч яахаа мэдэхгүй бачимдсаар… Урьд нь тэр Зоригтыг үзэн яддаг, хүүдээ харамсан уйлдаг, хүүгээ санахаар Зоригтыг бодон бодон гомддог байсанГэтэл одоо Зоригт бус түүнийг царайчилж суусан намуухан дуутай даруу бүсгүй санаанаас гарахгүй байвТэр бүсгүйг бодохоор таних танихгүй хүний гар царайчилж суугаа тав зургаахан настай бөртийсөн амьтан нүдэнд нь харагдаад болох бишТогоо удаан бодсоны эцэст хатуу шийдэвТэрээр унаа хөлслөн Тал булаг руу давхиж явахдаа:
– Хүүгийнхээ төлөө шаналсаар буцсан хөөрхий бүсгүйн сүнсийг амирлуулж, ганц хүүг нь эцэг нь шоронгоос иртэл өсгөөд өгчихье дөөҮхсэн амьдын хагацал эдлэж яваа нялх амьтныг бөндийтөл асраад, бүлтийтэл хөтлөж явааад өсгөчих чадал надад байх ёстой гэж эрэмшин бодовГэвч “Тогоо чавганц галзуурчихаж, хүүг нь алсан Зоригтын хүүг хажуудаа аваад ирж” гэж уул голоороо нэг ярих байх даа гэхээс бага зэрэг хулчийх ажГэсэн ч “Яадаг юм, ярих нэг нь ярьжлбайгЭцгийн алдааг үрд тохох хэрэггүйҮрээ алдсан эх, эхээсээ хагацсан үрийн зовлонг тэд мэднэ гэж үү”
хэмээн бодлоо аргадах мэт нулимсаа яараншудрахадсүүмэг саарал салхи хөлөглөсөн гүймэг цэнхэр зэрэглээнд хүүгийнх нь дүр тодрох шиг санагдавТүүний сэтгэлд өршөөл, уучлалын нар мандан цээжийг нь халуунаар төөнөж зүрх нь хүртэл жаргалтайгаар цохилж байгааг мэдэрч байлааБЦоожчулуунцэцэг