Хүү тэр шөнөдөө халууравЭцгийнх нь дээлээр тулмайдан элгэндээ нааж тэвэрсэн хөөрхий ижий нь биеийнх нь халууныг өөртөө шингээж авахыг хичээн нулимсаа урсгасаар суулааХүчтэний өмнө, хүчгүй нь буруутай хорвоод хүүгээ өрөвдөхдөө дэмийлхуйвны ормоор гувдаруу гүйсэн шилбэ, нурууг нь илбэсээр байвЭлбэрэлт ижийнх нь гарын аясаар хүүгийн шархиран өвдөх зо..виур арилж….

Ихлтанил нүд, дотно дулаахан үнэр байлааХүү үл таних эрийн ширүүн сахалнаас нүүрээ бултуулах

гэж хичнээн оролдсон боловч яажччадсангүйТэр эр тийм гэж оноохын аргагүй их хайраар хүүгийн дээрээс нөмрөн авах шиг

болж сахлаараа хацар нүүрийг нь ирвэгнүүлэн духан дээр нь халуун оргитол удаан гэгч нь үнэрлэвЯг энэ үед эцгийнх нь

он удаан жил өмссөн хүрэн тэрмэн дээлний дасал болсон дотно үнэр хамар цоргиж, эд эсээр нь дамжин тархинд нь хүрэхүйд тэнгэр харанхуйлан нижигнэж,

цахилгаан цахилж, тэмээний хорголын чинээ том мөндөр гэрийн дээвэр бөмбөрдөн нүдлээИжий нь “Миний хүү босоорой, аргалаа бүтээгээрэй” гэж дуудах шиг болоход хүү арайхийн сэрэвУнтаж байсан хонхорынх нь дээрээс өнгийсөн хялганын саадаг салхины аясаар хацар нүүрийг ирвэгнүүлэн байсан бололтойБяцхан тархинд нь “Хонь” гэсэн бодол цахилгаан адил гялсхийн орж ирэхэд ухасхийн босох гэсэн боловч чадсангүйХээр хөдөө, жин үдийн халуун наранд цохиулан удтал унтсанаасчтэр үү? хоёр нүд нь харанхуйлан, газар тэнгэр дайвалзах мэт болоход арга буюу нүдээ аньлааТэр дариу зүүдний ертөнцөд мөнлтэнгэрийн дуу тасхийж, гэрийн дээвэр бөмбөрдөн нүдэх мөндөрийн чимээ наашилсаар ойртож ирлээТэр чимээ бол дээвэр нүдэх мөндөрийн чимээ биш хурц түргэн морины эрчит туурайн төвөргөөн байлааДэл нь намирсан бүдүүн хээр морь унаж, шилбүүр барьсан, янхигар түрэмгийдүү, түүхий улаан царайтай их уурт

Цэрэндорж гуайн хараал зүхэл урсган наашилж байсан нь тэр ажХүүг босон харайхын завдал өгөлгүй ар шил дээр нь гэнэт буусан

Цэрэндорж гуай их дэлтэй улаан хээр мориныхоо амыг ангалзуулан дайрчих шахан тулж ирлээУнасан мориноосоо илүүтэй амьсгаадаж амнаасаа

цагаан хөөс цахруулсан их уурт Цэрэндорж гуай “Үхээрийн газар ингэж хэвтдэг хүн үү чи, хамаг хонь

чонын хоол болгох чинь дутаа юу, эх чинь чамд зааж өгсөн үү, ингээд чи унтаж бай, ингээд чи үхээрийн газраар хэсч бай”

гэж учир авцалдаагүй үгээр хараасаар арав орчим насны нүцгэн шилбээ гялалзуулсан балчир хүүгийн

араас нь элдэж бургасан шилбүүрийн нарийн суран хуйваар тасхийлгэн хайр найргүй ороолгох нь харагдавЗүүдэн дундах энэхүү дүр зураг Диваажингийн энгэрийн амар амгаланг сандаан түйвээж орхих шиг болохуйд хүү хэвтсэн хонхороосоо огло харайн босож,

нүцгэн шилбээ гялалзуулан хар зөнгөөрөө хандсан зүг рүүгээ чавхадлааЗуны улайдам халуун наранд хөөгтөж

усан зэрэглээ гүйсэн хажуугийн гүвээн дээгүүр тоос татуулан давж яваа адууны сүүлчийг харсан дариудаа хүү саялучирыг ойлгон зогтуслааУг нь бол хэсэг хэсгээрээ тасран усанд гүйсэн сүрэг адууны хөлийн чимээлнойрон дунд нь сонсогдсон юм байжлдээХүү өөрийгөө шоолон инээмсэглэлээХонин сүрэг нь хэвтэж байсан зүг харвал юучхарагдсангүйДиваажингийн энгэртчтэртээх харагдах алсадчхонин сүргийн бараа алгаХүүгийн дотор палхийн “Арай чоно хөөгөөд явчихаагүй байгаа даа” гэж бодоход хоёр нүдэнд нь өөрийн эрхгүй нулимс дүүрээд ирлээ…

Эдний хот айл цомхон, олноос зайдуу бөөрцөгхөн буунаИх уурт гэж хүүгийн нэрлэсэн Цэрэндорж гуайнх, Ядам өвгөнийх, тэгээд хүүгийнхУртаашаа иймлгурван гэрээр айлсацгаанаЭнэ өглөө хүүгийн хонины хишиг таарсанд, Ядмаа гуай \”Гозгорын өндөр өөд хонио бэлчээгээрэй” гэсэн юмГэсэнчхүү хэзээнээс нааш өөрийг нь нууцлагаар даллан дуудаад байдаг өөр нэгэн хөв хөх уулын зүг хонио бэлчээжээТэртээ холд, тэнгэрийн хаяанд цэнхэртэх тэрхүү өнчин ганц уулын зүг ижий нь ширтэж, нулимсаа залгин, намрын салхинд хормойгоо сэмрүүлэн удаан зогссоныг хүү мэднэМагадгүй ижий нь нэглудаа тэгж, нулимсаа мэлмэрүүлэн санаа алдан зогссон байх, гэвч хүүгийн сэтгэлд тэр зураг үргэлжлтэгж зогсдог юм шиг гүн хадагдан үлджээ.

“Тэнд юу байдаг юм бол? Ижий хэлэхдээ Диваажингийн энгэр гэж нэрэлдэг юмГэж хэлсэнТэгэхээр их гоё газар байдаг байх…” гэж хүү бодноТиймдээчЯдам өвгөний хэлснийг огоорон, Диваажингийн энгэр өөд хонио хөдөлгөжээХүүгийн хувьд тэнгэрийн хаяа хүрэх шиг ихлхол газар байвХүү хонио тааваар нь бэлчээсэнгүй, шавдуулан туусаар, их үдийн алдад зорьсон газраа иржээНар зүүнээсээ баруунаа гудайталаа бүтэн ороож туссан,

уулын хэцийн сэрхрээ үл мэдэгхэн сэвэлзэж, өтгөн сахлаг өвс сугсайн, өнгийн цэцэгс алаглан хуарласан сайхан энгэр газар байлаа.

“Йимлгазрыг Диваажингийн энгэр гэдэг юм байх даа” гэж хүү бодовЗуны халуунд хоньд хорж зогсоод, хүү ихлтэвчээр заан байж энэ хүртэл тууж иржээАм нь цангаж, халууцаж ядарсан хүүг холдмогц хол газар туугдсан хоньд тархан идээшлэх аядсанаа удалгүй хэвтээд өгөвХүү ядарсанаа мартан энэ тэрүүгээр тоглон эрхлэж, өөрийгөө зугаацуулах зуураа онцгой содон нэгэн жижигхэн хонхорхой оллооХүүг хоёр нийлүүлсэний дайтай тэр хонхорхой яагаадчюм багадаа унтдаг байсан өөжин шиг нь дотно санагдахад дотор нь орж хөлөө жийн дээш харж хэвтлээТэнгэрт хөвөх сэмжин үүлс хором тутамд хэлбэр дүрсээ өөрчлөн нүүдэллэхийг ажиглах зуураа “Азтай хүн өдрийн од олж хардаг юм гэнэ лээ”

гэсэн ижийнх нь үг санаанд ороход тэнгэрийн цээл рүү ширтэн хэвтсээр нэглмэдэхнээ нам унтчихсан байлааЗүүдэнд нь ирсэн ширвээ сахалтай үл таних хүн духан дээр нь удтал үнэрлэснийхээ дараа “Эр чинь хүн уйлдаггүй юм шүү дээ…”

гэж хэлсэн нь ихлтод сонсогдсон мөртлөө араас залгуулан хэлсэн үг нь тэнгэрийн дуунд дарагдаад сонсогдсонгүйТэрхэн зуурт дутуу сонссон тэр үгэнд ямар нэгэн нууц оршсон мэт хүүд санагдсан аж.

…Хүүгийн зол болоход хонинд чоно орсонгүйХарин дээд голын айлын хоньтой нийлсэн байвГэсэнчөнчин хүнд

ноён олон гэгчээр ууртай Цэрэндорж гуай Диваажингийн энгэрт хонио аваачсаныг нь мэдээд хүүг зүгээр өнгөрүүлсэнгүйЗуны шөнөХаяагаар салхи сэвэлзэж, тараг цагааны исгэлэн үнэр, нялх ногооны аагтай холилдон сэнхийнэХүү тэр шөнөдөө халууравЭцгийнх нь дээлээр тулмайдан элгэндээ нааж тэвэрсэн хөөрхий ижий нь биеийнх нь халууныг өөртөө шингээж авахыг хичээн нулимсаа урсгасаар суулааХүчтэний өмнө, хүчгүй нь буруутай хорвоод хүүгээ өрөвдөхдөө дэмийлхуйвны ормоор гувдаруу гүйсэн шилбэ, нурууг нь илбэсээр байвЭлбэрэлт ижийнх нь гарын аясаар хүүгийн шархиран өвдөх зовиур арилж, хүү тайвширан унтлааЗүүдэнд нь өнөөх үл таних хүний “Эр хүн чинь уйлдаггүй юм шүү …” гэж хэлэх нь дахин сонсогдох тэрхэн агшинд “Миний хүү босоорой” гэж ижий нь дуудавӨчигдрөөс хойш сонсогдохгүй байсан тэр үгс “Эр хүн чинь уйлдаггүй юм шүү дээМиний хүү” гэсэн үг байжээХүүгийн нөмөрсөн эцгийнх нь хүрэн тэрмэн дээлэнд нар салхи, хур бороо, дүнсэн тамхины үнэр басхүү ижийнх нь гашуун нулимсны амтшингэсэн мэт санагданаЭр хүн чинь уйлдаггүй юм шүү дээМиний хүү…

2020 онЗохиолч: СБаттулга

Similar Posts