Муу дүү чинь нутагтаа өөрөөсөө нилээд хэдэн насаар дүү бүсгүйтэй учиртай байсанТалийгаач болсных нь дараахан бүсгүй амаржиж хүү төрүүлсэн гэдгийг олон жилийн дараа бусдаас сонсож билээҮнэн худлын учгийг тайлах гэж эрэл сурал болсоор…
Шар цэцэг битүү дэвссэн зөөлхөн ногоон ширэгнээс усны үнэр, нарны амт нэвт ханхалж, алсад сүүмэлзэх цэнхэр зэрэглээн дундаас Бүрэнхааны ноён оргил холдож ойртож харагданаТэрээр уудам цэлгэр хөндийд зээглэж буусан айлуудыг ажин удаан суув. “Шууд давхиад очиход нэглэвгүй юм дааУрьд өмнө нь ямар нүүр тулж уулзаж явсан биш” хэмээх бодол түүнийг хойш татавч “Үгүй, нэг нутгийн улс байнаЯваад ороход хөөхгүй ньллавтай” гэсэн бодол урагш түлхсээр… Батааг ийнхүү эргэлзэж байгааг мэдсэн бололтой жолооч нь аяны хайрцаг гаргаж, идэж уух зүйл ирийтэл өрөвБатаа:
-Алив, тэр цүнхэнд нэг шил юм байгаа байх аа гэхэд архи дарс уудаггүй, авир ааш гаргадаггүй захирал руугаа гайхан харсаар жолооч нь архи авчирч өглөөБатаа шилтэй архийг задлах гэж ёсорохсончүгүйЖижиг мөнгөн аяганд цэлэлзтэл дүүргэн Баянзүрх хайрхан өөд өргөөд, өөртөөчмөн дүүргэж хийгээд нэг амьсгаагаар хөнтөрч орхив.
“Сайн явах санааных” гэдэг үгэнд тэр итгэдэгЭцэг өвгөдийн буян, энэ насны хөдөлмөрийн үр шимээр тэр бусдаас дор орохооргүй амьдарч иржээӨндөр албан тушаал, бусдын хүндлэл магтаал, шагнал урамшуулал, бас хайр халамжаар тэр хэзээчдутаж явсангүйХарин бүтэлгүй нь дэндсэн ганц дүүгээ бурхны орон руу чимээгүйхэн мордсноос сэтгэл нь эзгүйрэх болжээНэг эхийн хэвлийгээс зулайгаа гишгэн төрж, нэг эцгийн гэрт тоглож, хамтдаа уйлж дуулж өссөн ганц дүү нь үнэндээ ахынхаа сэтгэлийг багагүй шаналгадаг нэгэн болж өсчээСургууль соёлдчолигтой сурсангүй, ажил төрөлчгавьтай хийсэнгүйГэр бүлчзохиосонгүйГэсэн хэдийчБатаа түүнээс сэтгэл буруулсан нь үгүйАмьхандаалтус дэм болох гэж хэдэн төгрөг илүүчилж, хэрэндээлсэтгэл тавьдаг байж… Муу дүүгээ хар залуугаараа энэ хорвоогоос буцаад явчихна гэж төсөөлөөчүгүй
явснаа санахаар самсаа нь шархираад ирлээГашуун бодол, ганц хундага архи түүний эргэлзээг тайлж, бас зоригийг нь чангалав бололтой.
-Алив, хөдөлцгөөе… гээд огцомхон босовҮдийн цай уухаар зэхэж суусан жолооч эрчтүүнийг дагаж ухасхийн, хайрцаг савтай юмаа хам хум хамж аваад машин хөдөллөө.
-Урд талын гэр шүүНамуухан яваад, зөөлхөн шиг буучих юм шүү гээд Батаа санаа алдавГэрийн хаяанд үүрэглэж хэвтсэн хөгшин хар банхар хэд хуцсанаа залхуу нь хүрч төвөгшөөсөн бололтой буцаад хэвтлээХаалга нь дэлгээтэй, хаяа нь шуулттай гэрээс гарч ирсэн бүсгүй нохой хорин тэдний зүг хараа бэлчээнэАйл, зам асуух гэж байгаа юм болов уу гэсэн байдалтай зогсох бүсгүйг харснаа Батаа машинаасаа сандран бууж
-За, сайхан зусч байна уу… гэсээр гэр рүү алхлааБүсгүй нохойхорьж өгөн гэрт орж ирээд цай аягалж, шинэ өрөм эвхэж таваг дүүргэн барьлааБатаа цаг агаар, зун зуншлага асуунгаа гэрийн доторхыг тойруулан аживЦомхон хэрнээ нэглцэмцгэрЦэмбийтэл арчиж өнгөлсөн
данх сав, аяга таваг нь эзэгтэйн ажилсаг, чамбайг илтгэх ажУдсанчүгүй нар голлон хонины хүүхэд ирж, уяан дээр буухыг хараад бүсгүй цай зэлгээн хөргөж,
-Манай хүү хонио ус руу оруулаад ирж байнаБи жаахан хоол хийгээд орхиеТа яараагүй биз дээ гээд инээмсэглэн борц гарган, нүдэж эхлэвГаднаас орж ирсэн дэлчгэр чихтэй, чөргөр хүүг хараад Батаа босон харайх шахавТэрээр чичирхийлсэн хоолойгоор
-Алив, золгоё хүү минь гэхэд нөгөөх дэлчгэр чихт түүн рүү гайхшрангуй харж, гилжийсээр аажуухан дөхлөөТурьхан гооногор хүзүү, данхар зууван толгой,
давхраа нимгэн том нүд, таруу өтгөн хөмсгийг хараад “Яах аргагүйлманай удам байна даа” хэмээн бодох зуур нулимс цийлгэнээд ирлээБатаа нулимсаа сэмхэн шудраад, хүүгийн духыг шунаг гэгч нь сорон үнэрлэхэд нэглтанил дотно үнэр сэнхийх шиг санагдавХүүчтүүн рүү гайхан харсаар…
Батаа хэсэг чимээгүй сууж тайвширсны дараа, ах нь танай нутгийн хүн байгаа юмДалий Дорлиг гэж даалуучин эрийн тухай сонссонлбайлгүйТэр хүн миний өвөөБи нутгаасаа их багадаа гарсан хүнНутаг орондоо хэд хоног амарнаЯвахаасаа өмнө танайхаар ирнээ гэв.
“Далий Дорлиг”, “Танайхаар дахиад ирнэ” гэсэн үгийг сонсоод бүсгүйг хэрхэх бол гэдгийг тэр ажиглаж байлааҮнэхээрчтүүний төсөөлж байсанчлан бүсгүй сандарч байгаа нь илт.
-Хоол удахгүй болноТа хоол идээд яв гэснээ яах ийхын зуургүй гал дээр тогоо тавин хоол үйвХоол хийх зуураа тэр бүсгүй
Батааг үе үе нүд буландах ажБатаа жолоочоо дуудан ээж, хүү хоёрт зориулж авчирсан бэлэг сэлтээ гаргаж өгөөд
-Ах нь дахиад ирнээАлив нэг үнсье хэмээн хүүгийн духан дээр үнэрлэхэд бүсгүйн нүдэнд нулимс мэлмэрч ирснээ аньсага давалгүй шингэхийг хараад
Батаачмөн санаа алдавМуу дүү чинь нутагтаа өөрөөсөө нилээд хэдэн насаар дүү бүсгүйтэй учиртай байсанТалийгаач болсных нь дараахан бүсгүй амаржиж хүү төрүүлсэн гэдгийг олон жилийн дараа бусдаас сонсож билээҮнэн худлын учгийг тайлах гэж эрэл сурал болж баймааж нь ээж хүү хоёрыг олсон ажЭнэ талаар сонссон найз нөхөд нь түүнийг хориглож
“Одооны хүүхнүүд айхтар болсонЧамаас баахан мөнгө төгрөг нэхээд зовлон болно” гэж хориглож байхад “Одоо чинь юм хөгжсөн цагЭсийншинжилгээ хийлгэТэрний дараалуулзаж учир” гэж ятгасан ньчбийГэвч тэр зориг гарган нутагтаа ирж, ээж, хүү хоёрыг өөрийн нүдээр харахаар шийдсэн нь энэТэд талийгаачийг эс дурсаж ганц үг сольсонгүйГэхдээлнүд, сэтгэлээрээ бүгдийг ойлголцож чаджээБатаа машиндаа суусан хойноо
-Хүний уг удам гэдэг аргагүй өөр байдаг юм байнаХарцанд нь, төрхөнд нь, бүүр хөдөлж сууж байгаа нь хүртэл андашгүй юм гээчАав нь үгүйчахтай хүн шүү дээ, миний дүү хэмээн бодох зуур үд дундын их нарыг халхлаад байсан том цагаан үүл сүүдрээ чирсээр Баянзүрх хайрхныг давж байлаа.
**Зохиолч: Баянмөнхийн ЦООЖЧУЛУУНЦЭЦЭГ**