ЭЦЭГ ЭХ НЬ ТАЙГАД ТААРАЛДСАН ЭР ЭМ ХҮДЭРИЙГ АГНАЖ, ҮР ТӨЛИЙГ НЬ НУЛИМСТАЙ ҮЛДЭЭСНЭЭС БОЛЖ ГЭР БҮЛИЙН 3 ГИШҮҮНИЙ АМЬ ҮРЭГДЖЭЭ… Санчир миний хүү галлаагүй юм уу гээд гэрийн голд байх зуух руу дөхөн очоод амыг нээж үзвэл нүүр лүү нь халуу шатам дөл төөнөж байлаа. -Гал ёстой сайхан асаж байна шүү дээ гээд нүцгэн гараараа зуухны амыг буцаан хаагаад босох гэтэл хамаг биеэрнь арзас хийгээд явчихавСая хийсэн үйлдэлээ дахин хийлээБагшийн бодол зөрсөнгүйУлаасан ассанширэм зуухны таг хүв хүйтэн байх нь тэрАйдасаа давж дийлэлгүй дуу алдан босохдоо…

Жавар тачигнасан өвлийн сар… Шөнө дунд хуйсагнан орох шамарга 5-н ханат гэрийн зай завсараар хүйтэн урь цасны хамт орж ирэн хойморт байх

2 зурагны өмнөх зулын дөлийг унтраачихнь холгүй сийгсээрХөнжилөө нөмөрөн галын зуухныхаа дэргэд суун хэд хэдэн мод түлээ хийгээд ч

гэр дулаацах шинж ер алгаЗуухныхаа амыг нээлттэй орхиж түүнээс гарах дулаан илчинд урдаасаа төөнүүлж хойноосоо үлээх зэвэрхэн салхинаас хөнжилөөр

биеэ далдалсан Санчир хэсэгхэн хугацаанд суусан чигтээ унтаж орхивЗүүрмэглэн унтах зуур гэрт харанхуй ноёлсоныг анзааран хойморт байх

аав, ээжийнхээ өмнөх зулыг тасалдуулж болохгүйг санаж гарын ойр байсан шүдэнзээр гэрэлтүүлэн зул руу очвол

зул дуусаж бус гэрт хургах салхинд унтарсан ажээДахин шинэ зул бадамлуулан зуухныхаа дэргэд хамаг биеэ хураан суусаар өглөөтэй золголооСар гаруйн өмнө аав ээжтэйгээ элэг бүтэн сайхан амьдарч байсан Санчирт хувь тавилан дэндүү хатуу хандаж хайртай бүхнийг нь аваад оджээОн солигдох гээд хүн бүрийн царайнд баяр баясал тодрон хаа нэг тийш яаран алханаСанчир юу хийхээ эс мэдэн гүюүрэн өдрийн уртыг арай хийн өнгөрөөж байхад

жижигхэн сумын тойром шиг багахан орон зайд түүнтэй зөрөн өнгөрөх хүн бүрлСанчирт тохиолдсон эмгэнэлт явдалыг мэдэхийн дээдээр мэдэх тул

өөрийг нь өрөвдөх хийгээд халаглан харуусах бодол тээн зөрч өнгөрнөГэхдээлхүмүүсийн харц цаанаалямар нэг зүйлийг өөрт нь хэлж басчгэж түүнийг яаж амьдрах бол доо

гэсэн өрөвдөнгүй байдал Санчирыг басамжилан байх шиг өөрт нь санагдаж мэдрэгдэхэд бурхан болоочдынхоо 49 хоног хурдхан дуусахыг хүсэмжилнэУчир юу вэ гэвэл хоног хурааж дуусахаар Санчир хот орж аавынхаа дүүгийнд амьдарч үргэлжлүүлэн 9-р ангид суралцах юмАав ээжийгээ алдсанаас хойш ангидаачочсонгүйМагадгүй түүнд энэ бүхэн маш их хүндээр туссан тул ангийн хүүхдүүдийнхээ царайг харах сэтгэлийн тэнхээ дутсаныг биз ээСанчирын аав нь ээжийг нь зодсоор байгаад алаад дараа нь өөрийнхөө амийг хороосон гэх шивнээ үг

болоод хүүхдүүдийн бодол санааг нүднээс нь харан суухыг 15-хан настай хүү яаж даван гарах билээТэгээдчСанчирын энэ шийдвэр ньчзөв байсан биз дээ хөөрхий…

Жижигхэн сумын дунд гудамжны нүүрэн тал нь үгүй задгай 3-н тал хашаатай ганц гэрийн урдуур хүн амьтан орой үдэш алхахаас цээрлэн холуур явж өнгөрөх

тэрлгэрт Санчир ганцаарханаа шинэ оноо угтах гээд өөрөө өөртөө боломжын хөөрхөн ширээ засчээАжил явдалын будаа цайллаганаас гэрт нь 2, 3-н сараар амьдарчих хүнсний зүйлс хангалттай үлдсэн

тул баярын тансагхан ширээ засаж оройжин хөглөн, хөглөн арай ядан хийсэн буузаа жигнээд дээжлэн бурхан болоочдынхоо урд өргөөд шөл ихтэйхэн

буузнаас амтархан хазах мөчид гэрийн хаалгийг хэн нэгэн тогших сонсогдлооТэднийд ирэх хүн байхгүй тул гайхахын зэрэгцээ тэрүүхэн хоромд гадуур хүмүүсийн яриад байдаг

гүйдэл гүйсэн газар аав, ээжийнх нь сүнс ганц хүүдээ хоргодоод орой үдэш тэнд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн муудалцах хэрүүл.,

чанга орилоон хашгираан сонсогддог гэх яриа бодолд нь зурвас хийн орж ирээд хамаг биеэр нь хүйт даан хаалга руу чиглэх алхаа нь удааширч дуу хоолой нь олигтой гарч өгөлгүй айдастайхан:

-Хэн бэ гэвэл хаалганы цаана хэн нэгэн хүн хоолойгоо засан хий ханиалгаж:

-Багш нь байна аа гэх бүдэгхэн дууг сонсоод санаа алдаж айдсаа дарсан хэдийчхаалга руу очин нээж зүрхэлсэнгүй.

-Багшаа онгорхой байгаа ор ор гэж хэлчихээд ямар нэг зүйл тохиолдвол багана тойроод гүйчих бэлтгэлтэй зогсоноБагш нь гартаа тортой зүйл барьж ангийн дарга хөөрхөн охин Туяаг хөтлөн орж ирлээ.

-Миний хүү дажгүй юу? Ганцаарханаа гэртээ байх хэцүү биш үү? гэвэл хүү хоолой засан хэд хүчтэй ханиалгаад:

-Би ганцаараа биш шүү дээ гээд багшийнхаа өгсөн ууттай бэлэгнээс задлан бурхан болоочдынхоо өмнө хэсэгчлэн тавиад:

-Аав ээжтэйгээ хамт өдөр хоногийг өнгөрөөж байна даа гээд дуу нь дотогшоо дуугарч хүүгийн хүүхэн хараа нь ер бус харагдахад

багш айдсаа ил гаргахгүйг хичээн хамт ирсэн охины гараас чанга гэгч атган авлааЮу ярихаа мэдэхгүй сандчин байх багш гэрийг нэг бүрчлэн тойрон харсан боловч

олигтойхон ярианы сэдэв олж чадсангүйХамаг биеэр нь хүйт даан Санчирын хөхөрч цэлдэн хөх болсон уруул руу харц салгахгүй ширтэн

яриа дэлгэхийг горьдон хүлээнэГэвч тэрбээр ам нээсэнгүйШирээн дээр байх халуухан буузнаас зочиддоо дөхүүлж өгөөд доош харан суучихав.

-Санчир маань ихлгомдсон байна даа хөөрхийМаргааш өдрийн цагаар ирж гэрийг нь цэвэрлээд хань бараа болж байхгүй бол энэ хүүхэд хэцүүдэх нь гээд

бодон сууж байтал хамт ирсэн Туяа охин атгуулсан гараа татан аваад 2 гараа хооронд нь хавсарган амны дулаан илчээр үлээн суухыг хараад багш:

-Хүүе миний охин даараад байгаа юм уу гэвэл охин ямар нэг зүйлээс айсан байдалтай царай нь байдгаараа цонхийж нүд нь туулайн бүжин адил тогтож өгөхгүй эргэлдэн байвШүдээ тачигнуулан арай ядан:

-Тиймээ гэх авиа гаргав.

-Санчир миний хүү галлаагүй юм уу гээд гэрийн голд байх зуух руу дөхөн очоод амыг нээж үзвэл нүүр лүү нь халуу шатам дөл төөнөж байлаа.

-Гал ёстой сайхан асаж байна шүү дээ гээд нүцгэн гараараа зуухны амыг буцаан хаагаад босох гэтэл хамаг биеэрнь арзас хийгээд явчихавСая хийсэн үйлдэлээ дахин хийлээБагшийн бодол зөрсөнгүйУлаасан ассанширэм зуухны таг хүв хүйтэн байх нь тэрАйдасаа давж дийлэлгүй дуу алдан босохдоо гэрийн нэг унийг мөргөж унагаавОрон дээр бөндчин сууж байсан охин аль хэдийн дэргэд нь ирээд багшийнхаа ард зогссон ажээУнасан унийг буцаан хийх гэж салгалан байх гар нь нэглэвийг олж өгсөнгүйСанчир босож ирээд багш руугаа ойртон ирэхэд түүний бие тэр чигээрээ хөшчихөвХөлөө хойш зөөх гээд хичнээн их хичээвч шалтай наачихсан мэт ямарчхөдөлгөөнгүйУнасан униа тоонод байх нүхэнд эвлэгхэн гэгч хийчихээд багш руугаа инээмсэглэхэд Санчирын нүд тас аниастай байсан төдийгүй түүний амьсгал

багшийн нүүр нүд рүү цэл хүйтэнээр төөнөж байлааДээш өргөсөн гар нь тархиндаа үл захирагдан доош сулбайн ойчивСанчир буцан ширээнийхээ дэргэд суугаад:

-Та 2 одоо гэр лүгээ харь даа харьАав ээж үр хүүхэд нь хүлээж байгааТа 2-той уулзах сайхан байлааТэр авдарын булан дээр байгаа захиаг та авч яваад ангийн хүүхдүүдэд

заавал уншиж өгөөрэй гээд захидал руу харцаараа заахад багш нь уг захидал руу түгшүүртэйхэн алхахад Туяа багшаасаа тас зуурсан чигтээ хамт алхавЗахидал руу алхаж байх зуураа гэрт орж ирээд ямар их даарсанаа саяланзаарч задгайхан тавьсан энгэрээ хоолой руугаа тултал цахилгаан татлааАвдар дээр байх захидлыг аваад гэрийн үүд рүү алхаж явах хэдхэн метр газар дэндүү хол санагданаЭргэж хараад тэд Санчирт баяртайчгэж хэлсэнгүй5-н ханат гэрийн хаалгийг эвдэх нь холгүй чихэлдэн гараад гүйчихэв.

-Багшаа багшаа гэх дуунаар багш нь зогсож Туяа рүү харвал Туяа:

-Багшаа та харсан уу?

-Юуг…

-Санчирын аав ээж нь амьд байсан гэх үгийг сонсоод багш гайхаж балмагдан:

-Миний охин юу яриад байгаа юм бэ? Чи хийюм харсан байлгүй дээ

-Яалтчүгүй зүүн талын орон дээр аав ээж нь хөзөр тоглоод сууж байсан дааБиднийгчтоохгүй байсанТэгээд гэр нь хүв хүйтэн байхад

Санчир дан цамцтайгаа суугаад байх юм гэж ярьж дуусаад бие нь хөшсөн чигтээ газарт пал хийн арагшаа саван уналаа.

-Миний охин зүгээр үү? Туяа туяа гээд хавь ойрын айл амьтанд сонсогдтол дуу хадаан бархиравБагшийн дуунаар ойр байх айлын хүмүүс гарч ирэн тэдэнд туслаж

ухаан алдан унасан охиныг хэдэн талаас нь дамнан эмнэлэг бараадлааБолсон үйл явдалыг багшаас сонссон хүн бүхэнлтэднийг буруутгаж байвГүйдэл гүйсэн газар луу хүн байтугай нохой шувуучочихгүй байхад ямар их зориг гаргаж очсон юмЯаралтайхан ном уншуулж арц юугаар ариутгахгүй бол болохгүй гэж учир мэдэх нутгийн өвгөн айлдлааТэр шөнө гэр бүлтэйгээ шинэ жилийг баяр хөөр аз жаргалтайхан тэмдэглээд орондоо зүв зүгээр ороод унтсан багшийн 2 хөл мэдээгүй суугаа болж эмнэлэгт хүргэгдэн очсон Туяа охин ухаан орохгүй хэвээр байвГүйдэл гүйсэн гэрт бүтэн сартай шөнөөр орсон багш охин 2-ыг сүнс чөтгөрийн хорлол хүртчихлээ хэмээн жижигхэн сум даяар бүгд өөр хоорондоо ярьж эхэллээНутгийн чадалтай үзмэрч, бөө, лам гэх ганц 2 хүмүүс мэргэ төлгөө буулгаж өөр өөрийн таамаг болоод өөрсдийн хийж чадах бүхнээр хар домын хүчийг зайлуулна хэмээн Санчирын гэрийг тойрон цугларцгаавҮлгэр домгийн гэмээр хачин жигтэйхэн үйл явдалд нэг их ач холбогдол өгөхийг хүсдэггүйчгэлээ хүн юм хойно дотроо битүүхэн айдастайгаар цагдаа эмч 2 зориг гарган

Санчирын гэр лүү орлооБагшийн ярьсан хачин сайхан баярын ширээ бус айлын бяцхан хүүхдүүд уулын энгэрээр айл гэр болон тоглодог шиг өнгө өнгийн чулууг өрөн тавьсан байвГэрийн баруун хаяанд байх орыг хураахгүй тэр чигт нь орхисоныг бодоход Санчир тэнд унтдаг байсан бололтойХажуу зэргэлдээ байх айл гэрийн хүмүүс Санчирыг 2 хоног огт харагдаагүйг хэлэх боловч багшийн ярианаас болохоор өчигдөрхөн түүнийг гэртээ ер бус байсныг баталнаГэрээс зайдуу байх бүлэг хүмүүст цагдаа хандан:

-Гэрт хэнчалгаӨчигдөр хүү гэртээ байсанТийм болохоор ойр орчимдоо хүүхдийг эрж хайхад та нарын туслалцаа маш их хэрэгтэй байна гэвэл хүмүүс эргэлзэх зүйлгүй бүгдлсумын төвийн хойно байх сүрлэг уулын тайга руу зүглэцгээвХүүг олж аваад бөө, лам нарын ариун мутар юугаар аргалуулаад гүйдэл гүйсэн гэр орноос нь холдуулж авах хэрэгтэйг бүгд сэтгэл нэгтэй шийджээШинэ оны эхний өдөр тэр жижиг сумын бүхийлхүмүүс сэтгэлийн дуудлагаараа нэгдэж эрэл хайгуулд бүгд гарцгаалааОй тайгийг самнан хайх ажиллагаа ид дундаа явж байхад зэргэлдээ ойрхон орших сумын цагдаагийн төлөөлөгч 16 цагийн орчим эрлийн баг дээр ирээд ахлан байгаа цагдаагийн төлөөлөгчийг дуудан түүнд нэгэн зураг үзүүлээд:

-Энэ хүүхэд танай сумынх мөн үү?

-Мөн байнаБид нар хайж байгаа юмааАшгүй танай сумын нутаг дэвсгэрт явна уу?

-Энэ зураг 2 хоногийн өмнө авхуулсан зурагХарамсалтай нь энэ хүү одоо нас барсан гэхэд цагдаа итгэж ядан толгой сэгсэрэн өнөөх цагдаагаас зургийг булаах шахуу аван нүдээ нухлан нухлан сайтар хараад:

-Өчигдөрхөн гэртээ амьдбайсан юм шүү дээТа андуураад байна.

-Андуураагүй ээ2 хоногийн өмнө ямар нэгэн зүйлээс айсан бололтой дээгүүрээ дан цамцтай манай өрөөнд ирээд огт юм ярьж чадахгүй гүн шоконд орсон байсанТэр үед энэ зургийг дарсан юмБид боломж бололзоогоороо тайтгаруулан юм яриулах гэж үзсэн боловч чадаагүйСумын эмнэлэгт тайвшируулах тариа хийн тасагт амраасан боловч шөнө дунд эмнэлгийн гадна ямар нэгэн амьтаны хачин сонин дуу сонсогдож хэн нэгэн хүний

исгэрэх, шүгэлдэх чимээнээр сувилагч өрөөнд нь очтол хүү өөрийгөө боомилон өнгөрсөн байсан гэх яриаг сонсоод эрэлд гарсан хүмүүсийг буцаан татаж хүүгийн зургийг харуулбал бүгдлмөн болохыг батлан хэлэвБолсон үйл явдлыг дуулсан нутгийн иргэд бүгд айдаст автцгааж нар жаргахаас өмнө бүгд гэр гэрийн зүг яаран явцгаалааӨчигдөр гэртээ байсан Санчир бодит биш сүнс байсаныг бүгдлхүлээн зөвшөөрөвЯг юунаас болоод яагаад ийм эмгэнэлт явдал энэ гэр бүлийг дайрав гэдэг асуултанд хэнчхариулж чадсангүйБүгдлдор бүрнээ элдэв янзын таамаг дэвшүүлнэТуяа охин ухаан орохгүй хэвээрБайдал нэглбиш болсоныг мэдэрсэн багш куртикны халаасанд хийсэн өнөөх захидлыг гарган ирж уншвал

нэлээн урт зүйлийг ихлайж сандаран бичсэн бололтой зарим нэг үсгийг эрээчээд хаясан байвУг захидалд Санчир өөрт тохиолдон буй

шөнө дундын хачин жигтэйхэн нууцлаг зүйлсийн талаар бичсэн байлааШөнө болгон гэрийн гадаа нь хүн амьтаны хөлийн чимээ исгэрэх шүгэлийн хамт сонсогддог

бөгөөд яг энэ үед бурхан болсон аав ээж нь бодит мэт нүдэнд нь үзэгдэж хүүгээ гэрийнхээ хоймор луу даллан дуудаж гадаа байх амьтан хүний юу нь мэдэгдэхгүй биетэд хандаж:

-Миний хүүг үлдээчихлдээХүү минь ямарчбуруугүй гээд тэр үл мэдэгдэх биеттэй шөнөжин ярилцдагГэвч өглөөний наран мандахад бүх зүйл үгүй болж зүүд юм шиг санагддаг хэмээн бичсэн ажээЭнэ тухайгаа худгийн согтуу Балжаа ахад нэг удаа ярьсан чинь тэр өдөржин намайг шоолж инээсэнТэгээд оройхон архи нь гарсан хойноо миний ярьсаныг санаж байгаачюмгүй байсанБүхлхүмүүс надаас айж бэргэн зугтаадаг болохоор би хүмүүстэй ойр дотно байхаас зайлс хийдэг гэсэн чин сэтгэлийн үгтэй захидлыг багш нь уншаад нулимс унаган суувЗахидлыг нямбайлан хуучин ормоор нь нугалан дугтуйд хийж байхад нөхөр нь гаднаас амьсгаа өндөртэй орж ирээд:

-Дээд дэнж дээр гүйдэл гүйсэн гэр шатаж байнаБодвол манай сумын хэд шатааж дээ гэхэд багш сандран өндийвөл өдөржин огт хөдлөхгүй байсан 2 хөл нь зүгээр болсон байв.

-Юу гэсэн үг юм бэ? Яахаараа гэрийг нь шатаадаг юмБолохгүйшдээ гээд өлгүүрт байх хүрмээ шүүрэн аваад явдал дундаа өмсөн гүйлээДүрэлзэн асах тэр их галыг унтраах нь байтугай ойр хавьд нь нэгчхүн алгаСумын бүхлхүмүүс цээрлээд очоогүй биз дээШатаж буй гэр лүү ойртох тусам тэнд хүүгийн исгэрэн шүгэлдэх мэт дуу чимээ тодрон сонсогдсоор…

Яагаадчюм Санчир амьд юм шиг санагдаж дүрэлзэн асах галд хэдхэн алхамын наана ойртон ирэхэд нар буруу талаас хар сүүдэр сүүдэгнэн үзэгдэх шиг болов.

-Санчираа санчираа миний хүү гэсээр дөхөн очвол хүн биш зээр гөрөөс хэмээн эндүүрч хармаар сонин амьтан исгэрэн ульсаар гарч ирэх нь тэр…

Багшийг гэр лүү ойртуулахгүй гэсэн шиг шатаж буй гэрийг нар буруу тойрон эргэлдсээрБагш чадал мэдэн орилж хавь ойрын хүмүүсээс тусламж гуйн хашгиравч

түүний нөхрөөс өөр хэнчирсэнгүйГэр юучүгүй үнс болтол шатсаны дараа өнөөх амьтан багш руу цоо ширтэн хэсэг зог тусан зогсоод одоолнэг сэтгэл нь амарсан бололтой хүн шиг санаа алдан хойд уулын тайга чиглэн давхилааНутгийн иргэд хожим учрыг олоход Санчирын аав ээж хот руу явах замдаа хойд уулын тайгад тааралдсан эр эм хүдэр буюу гирээ,

гирэгчин 2-ыг хөнөөж машин дээрээ ачаад явахад тэдний төл дөнгөж мэндлээд эхийнхээ ургаас амтлаад удаагүй Шовшоорой нь исгэрэн шүгэлдэж хоцорсон ажээШовшоорой дахин тэр нутагт үзэгдээгүй бөгөөд нэгэн айлын гал голомт тэр чигтээ үгүй болсон үдэш Туяа охин ухаан орсон хэдийчбагштайгаа очсон оройн явдалыг огт санадаггүй аж…

20211119-нд 17:45 цаг Төв аймаг Заамар

Similar Posts