Хүүгийнхээ ээрч муурсан ярианаас хайрхан уулыг тахиж байсан улс руу дайсан дайрчээХэд нь үхсэн хэд нь амьдыг мэдэхгүйг ойлговТүй гэж нулимаад мориндоо модон хайрханы зүг хүүгийн хамт давхивТэнд болсон үйл явдлыг харсан хүн насандаа мартамгүй аймшгийн байлааЛам нарын толгойг тас тас цавчиж…
Шагдар орны шургуулганаас шороонд дарагдчихсан хуучин сэлэм гаргаж ирэвНүүж суух болохоорлэхнэрийнх нь ад үздэг юм энэ илд.
“Хог дээр хаячихвал таарнаҮхсэнээ хийж хадгалдаг юмЧиний дайчин эр явсныг энэ хошууныхан байтугай мартсанБайлдаж явахдаа хүний аминд хүрсэнлбайлгүй, чилхэлдэггүй болохоос гэж ирээд яншиж гарнаУг нь сэлмээ хананыхаа толгойд углаад олны нүдэн дээр байлгадаг байсан юмОрсон үзсэн хүн бүхэн заавал нэг үг хэлнэШагдар гуай та энэ сэлмээрээ хэдэн хүний толгой цавчсан бэ гэж асуух энүүхэндТэр бүрд Шагдар “залуу минь дайнд чинь сэлэм үзүүлэх гэж биш эргүүлэх гэж ордог юмЮун дэмий юм асуудгийн” гээд таг болгоноҮнэн нь тэр юм чиньХэн, хүн алснаа ярихав дааНүгэл хилэнц гээд хорхой шавьж гишгэлгүй харж яв гэх цаг ирчихсэн байхадХошууны ноён нь нэгэн цагт харийн хаанд сэлмээ өргөж, их бэлэг сэлт, цол гуншин авч, хошуундаа тэдний шашныг мандуулан жаргаж суух ам өгсөн гэдэг юмОлон сүм хийд баригдаж, идэр залуу насныхны ихэнхи нь хүрээнд шавилан сууж, мал маллах, оторт явах хүнгүй болсон атал мах идэж, өргөл барьц авах лам хувраг олширчээТэр цагаас харийн доншууч наймаачид нутаг орноор нь тэнэн явж, арьс шир, үс ноос, бас төмөр авч оронд нь гурил будаа,
юухан хээхэн өгөөд ард олон алба гувчуур, сүм хийдэд байдгаа барж ядуурах болсон юмДоншуур наймаачид сэлэм авахдаа их дуртай илүү мөнгө эд бараа өгөх тул
хамт дайтаж явсан нөхөд нь аль хэдийн илдээ тушааж, оронд нь юу авснаачмартсан байвХарин Шагдар өгөөгүй төдийгүй нутаг хошуугаа юугаар хамгаалах юм,
дайсны өөдөөс энэ хэдэн хувраг нь орхимжоо хийсгэх юмуу гэж хилэгнэсэн нь ноёнд нь дуулдаж, 25 ташуурдуулаад ялгүй өнгөрчээИлдээ ил харуулж болохгүй, бусдад муу үлгэр үзүүлнэ гэсэн цагаас хойш илд нь орны хөндийд хэвтэх боловХааяа нэг гаргаж ирээд ирийг нь шалгаж, тоосыг нь арчинаЭхнэр нь ихээхэн шүтлэгтэй нэгэн тул сэжиглэнэ гэж жигтэйхэнДоншуур наймаачинд өг гэж олонтоо ятгаад барахгүй болохоороо сэлэмтэйгээ нөхцсөн муу донтон хэмээн үгийн муугаар дайрнаШагдар хөгширчээТэр өчигдөр хийдэд шавилан суусан нэг хүүхдээ эргэж очсон юмНомтой сайн лам гэгдэж, дээгүүр залрах болсныг мэдэж хүүгээрээ бахархаж байлааЭхнэр нь тэр хүүдээ амь, амьБурханы хүн, хийдийн чийг баманд ядарсан амьтан, хонь гарга, ахдаа харуулж болохгүй шүү,
нүгэл болно гэж дүүг нь загнан хонь муулуулж аль сайн махыг нь чанаж идүүлнэБайсхийгээд хүрээ орж, ном хуруулан хийд дацанд чамгүй юм өргөж,
буянаа зузаалахаас гадна сүү цагаан идээ, борц, идэш хүүдээ тасралтгүй зөөсөөрГэвч буян нь зузаараад байснаас бус хөрөнгө нь зузаарсангүй бүр эсрэгээрээ ядуурч байвДүү нь мал маллан аав ээжийн хажууд, өрх толгойлж амьдарнаШинэ цай чанасанчаав ээжээ дуудаж, шинэ гэдэс чанасанчмөнлхуваалцанаИйнхүү хоёр хүү нь хоёр өөр хүн болжээХийд дэх хүү нь хар амиа хичээсэн, бусдаас авч сурснаас бусдад өгч сурсангүйХарин бага хүү нь халуунд халан, хүйтэнд дааран хэдэн малаа хариулж, өсгөсөн малаа хийд рүү дүүдээ зөөнөХажуугаар нь аав ээжийгээ асарнаБага хүүгийн гурван ачлэмээ, өвөө хэмээн элгийг нь дэвтээж, гар хөлийн үзүүрт гүйнэӨвгөн том хүүгээ сайн лам болж буйд баяртайчголомт залгах үр хүүхэдгүй насан эцэслэх нь дээ гээд жаахан сэтгэл дундуурАм нээвэл эхнэр нь тас дайрч, бурханы хүнд үр хүүхэд юуны хамаа байна, номгүй хар юм өөрийнхөөрөө бодно гээд таг дуугүй болгоноЭднийд зарах юм илдлүлджээХошуугаараа хайрханаа тахих гээд хамаг улс бужигнаж байлааТавгийн юм авах мөнгө хэрэг болоод өвгөн илдээ наймаачинд өгөхөөр өөр зам үлдсэнгүйЭцэг өвгөдийн үеэслтахиж ирсэн энэ хайрханыг их эрдэнэстэй гэсэн домог байдагГурван жил болоод нэг тахинаТахих жил нь энэ онд тохиожээХийдийн лам нар хайрханы тахилга дээр очиж ном хурах тул түүнийг үзэж харах гэж хорхойссон улс ойрын өдрүүдэд ганцхан энэ тухайлярьцгааж байлааБас зуншлага жаахан тааруу тул бороо хур хайрлаж, өвс ногооны гарц нэмэгдэж, мал тарга тэвээрэг авна, далимд нь ном даган баясч нүгэл хилэнцээчбагасгая хэмээн олон юманд баярлажээИлдных нь ир хэвээрээҮс тавиад үлээсэн чинь тас тасдлааИлдээ хараад идэр залуу насаа санагалзлааТэр үед мөнчсайхан байжАрдаг тарган морины нуруун дээр сэлэм эргүүлэн явж, дайснаа дараад, олз омогтой буцаж ирэхэд нь хошуугаараа хүндэтгэн угтдагсанСайн байлдсаныхаа төлөө энэ сэлмээр шагнуулсан юм шүү дээЁстой дайны шороо үзээгүй сэлэм, гэвч энэ нууц түүний сэтгэлдлүлджээӨөрийгөө чингисийн цэрэг, дайчин эр хэмээн омогшиж, дайлуулж, хүндлүүлж явсан хүн ингээд элдвээр хэлүүлж, эцэс сүүлдээ илдээ наймаачинд өгөхөөс аргагүй байдалд хүрэхчгэж дээДэргэд нь наймаачнаас авсан баахан юм харагданаЭхнэр нь баярлаад жигтэйхэн. “Хог болсон юмыг аваачаад өгсөн нь болжЯмар их үнэ хүрээ вэБи бол зүгээрлөгчих байсан эд дээ” гэж ирээд инээд алдан юмаа бэлдэнэДоншуур наймаач юу гэсэн гээчЭхлээд илдийг хараад гайхахын дээдээд гайхаж, хай яаасан сонин эд үү баИх үү үнэтэй баИйм эд таньд бас байдгаа гэснээ илдийн ирийг үзэж, ир ээ хэвээр ба, одоочтолгой тасдаж болох нь ба, хай ямар үнэ хэлба гэхэд нь Шагдарт хэлэх үнэ орж ирсэнгүйГэрт нь бараг хог болсон эд, гэтэл наймаачин илтэд шохоорхож үнэтэй эд гээд байдагБодож бодож, та хэд гэнэ түүнийг сонсоё гэвэл наймаачин санаанд нь ормоогүй үнэ хэлмэгц, болно,
болно, авбаа гэчихжээГэхдээлэнэнээсчүнэтэй байж дээНаймаачин тал үнийглнадад хэллээ гэсэн шунал, ийм үнэ хүрэх юмаа зарж үрэхдээчяахав гэсэн харуусал зэрэгцэн орж ирж байсныг эргэн саналааӨөрийнх нь үнэ цэнэ, дайчин эр гэсэн алдар энэ сэлэмтэй цуг алга болж байгааг тэр ухаарсангүйГэхдээлхарамсаад байжХадаг, илд, бэлэг сэлт болон найрамдсан харийнхаан нэг өдөр ноёныг дуудаж, эрдэнэтэй уулаа зарчих гэж тулгажээАрай гэж тэр шахаанаас гарч ирээд ноён нь санаагаар унажээБуцаж явахдаа хиагаасаа “Аав чинь цэрэгт явсан хүнТанайд илд бий юу” гэж асуужээ. “Манай хошууныхан илдээ зараад идчихсээнОдоо ямар илд хийх газар байх бишИлд хийдэг эрдмтэй улс нь бурхан болчихсон доо” гэснийг сонсоод дахиж юм хэлээгүй ажЭнэ яриа Шагдарт дуулдсан байлааЭхнэр уул овооны тахилгад хэрэгтэй гэх бүхнээ богцолж аваад яваад өгөвШагдар мал, гэрээ харан үлдлээТээр тэнд хүү нь хонио хариулж харагданаТэгтэл нэг морьтон шуугин очиж харагдлаа. “Хайлган цагт морио хайрладаггүй яасан их давхидаг золиг вэ?. Хонь үргээгээд” гэж бодож суувТэгтэл хүү нь хонио орхиод өөр лүү нь давхиж, нөгөө хүн өөр тийш мөнлшуугин одовӨвгөнд хачирхалтай харагданаТэгтэл юу юугүй хүү нь тоостойгоо хүрч ирлээЦарай нь айдсаар дүүрчээНэг юм биш болсныг өвгөн гадарлавХүүгийнхээ ээрч муурсан ярианаас хайрхан уулыг тахиж байсан улс руу дайсан дайрчээХэд нь үхсэн хэд нь амьдыг мэдэхгүйг ойлговШагдарын уур хилэн, гомдол цөхрөл цээж өөд нь огшоодирэхэд гар нь нэг юм эрж байвДайсан гэмэгц илдээ эрхгүй эрсэн нь тэрТүй гэж нулимаад мориндоо модон хайрханы зүг хүүгийн хамт давхивТэнд болсон үйл явдлыг харсан хүн насандаа мартамгүй аймшгийн байлааЛам нарын толгойг тас тас цавчиж,
эхнэрийг нь жадлан хөнөөсөн үзэгдэнэШагдар ухаан алдаад сэргэх үед уйлж дуулсан үй олон хүн, улай үзээд шаван ирсэн олон шувуу тэнгэрт эргэлдэх үзэгдэвШагдар хүүгийн хамт, хүү, эхнэрээ тэргэнд ачин хөдөөлүүлэвГар мухар хүмүүст дэндүү харгис ханджээЭлээ минь, илд минь байсансан бол нэгийг ньчгэсэн цааш харуулахгүй юу хэмээн Шагдар харамсан халаглаж байвНоёныг бариад явжээЭрдэнэтэй хайрханд харийнхан ирээд суучихавЦааш юу болохыг хэн мэдлээОрчлонгийн явдал нэгээр дуусах биш дээСанжаажавын Оюун