Багш минь талавралдаа багтааж хайрлаУг нь дүү минь хар усанд ингэтэл толгойгоо мэдүүлчих хүн бишлюмсанӨнчин өрөөсөнчсэтгэлийг нь бүтэн байлгахсан гэж мэтийж өсгөсөн дөө гэж уйлагнах эмэгтэйг ёозгүй харцаар ширтэж суусан ламтан үг дуугүйхэн шоо хаяж, өмнөө дэлгэсэн судраа харж сууснаа -Тоогүйлюм дааСархад хүртээд, хурдан унаатай давхиж явж осол эндэл гаргаж дээ гэж хэлээд….
-Багш минь талавралдаа багтааж хайрлаУг нь дүү минь хар усанд ингэтэл толгойгоо мэдүүлчих хүн бишлюмсанӨнчин өрөөсөнчсэтгэлийг нь бүтэн байлгахсан гэж мэтийж өсгөсөн дөө гэж уйлагнах эмэгтэйг ёозгүй харцаар ширтэж суусан ламтан үг дуугүйхэн шоо хаяж, өмнөө дэлгэсэн судраа харж сууснаа
-Тоогүйлюм дааСархад хүртээд, хурдан унаатай давхиж явж осол эндэл гаргаж дээ гэж хэлээд дурамжхан царайгаар шилээ шөргөөв.
-Үнэн үнэнХол замд явах гэж байж урд өдөр нь хар ус гудраад, гэртээчирэлгүй, хар үүрээр яарч давхисанТэгээд яахавХар зам дээр гарав уу үгүй юу нойр нь хүрээд үүрэглэсэн гэнэ.
-Яасанчхэл ам хэрүүл тэмцэлтэй хүн юм гэсэн ламын өөдөөс толгой дохиод
-Хар нүд хуулав уу үгүй юулхар хэл ам таталж, хэрэлдэж хэмлэлдсээр эхнэрээсээ салсан юм.
-За чи яв явБи чиний таван харын хорыг аргалж дийлэхгүйЕр нь дүүгийн чинь бүтэлгүйтэл нь чиний ам хэлтэй,
үг үйлдэлтэй холбогдож урдах зам бүрийг нь хааж явдаг юм байна гээд унтчихав уу гэмээр нүдээ анин, урдаа тавьсан сангийн бойпортой арцны утааг уугиж дуустал суучихав.
-Үгүй ээ багшаа гээд суудал зассанаа жишимчүгүй суух ламаас эмээн хий дэмий залбирах унтууцахын дундуур хавчиганаж байлаа.
-Арцны утаа, зулын шар тос, айрагчюмуу тарагчюм уу исгэлэн үнэр сэнхийсэн гэрийн хоймрын авдар дээрхи гуулин бурхан, гүнгэрваатай зурмал бурхад,
хоёр төө илүү баринтагтай судар тэргүүтэн нь сүртэй агаад өмнө нь суух ламтаны хуйцагануур ааштай яв цав таарсан мэт чимээ аниргүйИйнхүү ажин түжин нам жимийг эвдэн, \”Хиамм\” гэж хоолой зассан ламтан өмнө нь хөлөө нугалан суусандаа тэсэхийн аргагүй
бадайран өвдөх хөлөө сэлгэж чадахгүй ярвайн суугаа дөчөөд насны өнөө бүсгүйг саялхарах мэт гайхсан харцаар цоргин хараад
-Таван хараа цайлгачихаад эргээд ирТэр үед дүүгийн чинь амь насыг торгоох тухай бодъё гэж хэлээд гуулин данхтай цайгаа авч модон тагшинд хийгээд ганц нэг оочлов.
-Үгүй ээ багшээ миний таван хар гэж юу юм болооБи харанхуйгаас айдагЗа тэгээд хар өнгийн торго дурдан, даавуу даалимба, идээ ундаанаас цээрлэн сэжиглэдэг гэж ихлаядуухан асуув.
-Идээний дээж архи гэдэгсэнХар ус гэв үүИрэх цагийн эхлэл үүрийн цагаан гэгээг хар үүр гэчихэв үүАяны алтан шар замыг хар зам гэж яахин хэлж болохТүүнийг чинь засмал зам гэж ярьж хэлж болдоггүй хэрэг үүХар нүд хуулав уу үгүй юу, хар хэл ам таталдаг гэсэн үүЯасан их хар хороор дүүрсэн үгтэй авгай вэ чиХэлсэн үг ярьсан яриаг чинь сонсоод суух тэвчээр алгаЯв явҮгээ цайруулж, гэмээ цайлгаж ирээд дүүгийнхээ амь биеийн төлөө санаагаа чилээ гээд хөөж гаргав..
Еэ бурхан миньБагш минь та хэрхэн яаж харыг цагаан болгох арга ухааныглхэлж хайрла гэж өвдөг чичрэн зогсох бүсгүйн зүг доогтой инээснээ
-Уулын чинээ харыг туулайн чинээ цагаан дийлдэг нигуртайТогоо усыг балга сүү цийлгэнэХэлсэн үгэндээ хариулга болгож, үдшийн бүрийгээс үүрийн гэгээ хүртэл мөнх тэнгэрт айлтгал өгч сүү өргөӨргөх тоолон өөрийнхөө цээжинд бугшсан хар бодлоо цайлгаж хэлээд өршөөл энэрэл гуйӨчүүхэн төдий алгуурлаваас гээд арагшаа эргэн, бурхан өөдөө хараад
-Тольдон харж буй тул хилэгнэх аюултайСархад савнаасаа бусдыг дийлдэг гэдэгӨвөг дээдэс архинд дуртайдаа идээний дээж гэж магтаж цоллоогүйСархадыг харлуулах тусам хараал нь ирдэг учиртай гээд гараа савчинхөөсөн билээГанц дүүгийнхээ төлөө аргаа барсан бүсгүй өвдөг чичрэн алхсаар гарахад үдшийн цагаа гэгээ тасарч, орчлонг харанхуй нөмөрч байлаа.
-Шөнөжингөө залбирч сүү өргөсөөр уурлаж бухимдсан сэтгэл нь алгуурхан цайрсан бүсгүй од бүрийн тоогоор
сүү өргөсөөр сүүлдээ амар амгаланг олсон мэт жигтэйхэн тайвшралыг олж буйг зөнгөөрөө мэдэрсэн ламтан
– Нэг үгийг мянга хэлэхэд аманд хэвших
Нэг мэхийг мянга давтвал гарт орох учиртайЯахав шөнийн харанхуйг сүлэн сэтгэлээ цайлгагХарин тэр муу бандийг архинаас холтгоё дооЭцгийнхээ талыг дагавал, хэтдээ сайн лам болох хүү байгаа юмМаргааш нэг очиж тэр цагдаа сэргийлэхтэй нь уулзъя дааШоо нь цайчаагүй төлөг буусанГэмгүй гэмгүй гэж бодож, эрихээрээ хуруу ороон төлөгдөөд тааламжтайхан инээж байлааТүнэр харанхуйг гийгүүлсэн сүүн зам ододын зүг ярсхийн ниссээр…
Зохиолч Соёрхийн Пүрэвсүрэн