Миний ээж иймлөгөөмөр, нүнжигтэй, сэтгэлээр баян хүн явсан юм даа… Яаралгүй тухтай идээрэй, ажил дээрээсээлявж байгаа биз дээ, ээж нь хүүгий угаахад хэрэгтэй гээд богтос шаантны шөл хэрэгтэй гэж санаад хонь муулсан юмМиний хүү ирснийх нэг бүтэн гуяа аваад хариарай, хар махыг нь жигдхэн жижигхэн татаад банш хийгээд хөлдөөгөөд авЧамайг ажилтай үед бэр маань таван банш хаяад шанага цай чанаад уучихад амар гээд…
– Ээж танайх хонь гаргаа юу?
– Тэгсээн, ашгүй миний хүү яг халуун гэдэс гаргаж байхад хүрээд ирдэг, болж дээГадаа гараад гараа угаачих ,
тэгээд халуун шөл уу гэх зуурт би хөл мах авах гэж ирсэнээ хэлэх үү, болих уу гэж бодож гараад угаагаад алчуурт шудран
чанаж буй гэдэсний үнэр гэрээр нэг түгж хэдэн хүүхдээ цуглуулаад элбэг дэлбэг Хамурапихаан лугаа суугаа ижийндээ орлооЭгч маань ам өрсөн -Танай авгай төрсөн гэлүү? Хэзээ хүүхдээ угаах гэж байна гэж ам уралдуулан дуржигнуулавЭэж маань аавын шар хуланд мах хөшиглөөд дээр нь халуун шөл хийж өгөөд
-Яаралгүй тухтай идээрэй, ажил дээрээсээлявж байгаа биз дээ, ээж нь хүүгий угаахад хэрэгтэй гээд богтос шаантны шөл хэрэгтэй гэж санаад
хонь муулсан юмМиний хүү ирснийх нэг бүтэн гуяа аваад хариарай, хар махыг нь жигдхэн жижигхэн татаад банш хийгээд хөлдөөгөөд авЧамайг ажилтай үед бэр маань таван банш хаяад шанага цай чанаад уучихад амар, харин гуяны гурван яс, богтосыг нь
элдэв сэвгүй сайхан эвдээд хөргөгчдөө хийчих, ээж нь ламаас хүйгий нь цөглөхөөр хэзээ угаавал зүгээрийг асуугаад очно гэвИнгээд миний хэрэг аандаа бүтдэг байнашдээ гэж санахад сэтгэл амарч, ээжийнхээ хийж өгсөн шөлийг ууж хөлсөө баахан арчаад явах гэхэд,
– Дахиад жаахан сууж бай, шинэ хүндээ аав нь байсан бол бүтэн хониорлшөл уулгах байсан байх даа, улаан мах хаанаас үрдээ өгч явуулах бэЭэж нь байшинд орж цагаан идээ аваад ирье гэхийг сонссон бага эгч Манайд бас ааруул өгөөрэй гэж хойноос нь хашгирах шахам дуугарлааЭэжчудаж төдөлгүй орж ирээд манай хувийг боож өгсөн тул би гарлааЭхнэртээ дүүрэн тортой юмтай ажил тараад ороход юутай нүүр бардам гэхэв.
– Ээж ?
– Яасан бэ?
– Манай нөхөр эмнэлэгт хэвтчихсэнлдээ.
– Тийм үү? миний үр хаагий нь авч яваад сайхан шөл уулгаарай.
– За гэж бага эгч хэлээ хазаад надааслхожчих вий гэсэн шиг эрхлэнгүй байгаа даа гэж бодоход эгч, ээж нарын маань байдал төрх яглнүднээ ургав.
– Ээж?
– Яасан бэ?
– Манай хадам маргааш манайд ирнэ гэсэн.
– Тийм үү? танайд нэг дал, дөрвөн өндөр, үе сүүл нэмж өгье ээ?
– За, за болно гэж дунд эгч хувиа голсонгүй ээ.
– Ээж?
– Яасан бэ?
– Манай хүү өнөө жил 10 төгсөх гэж байгаа шүү дээ?
– Тийм ээ, ээж нь мэднэ.
– Та тэгээд?
– Би тэгээд яах гэж?
– Дээд сургуулийн хуваарь авахуулахаалбод.
– Тэгвэл та яах гэж?
– Амьдулс байна даа, арга олдохлбайлгүй дээ?
– Та мөнгө өгөх юм уу?
– Ямар сургуулийн хуваарь авсанааслболно доо.
– Танд хэд байгаа юм бэ?
– Чи түүгээр яах нь бэ?
– Яахав зүгээр сониучирхаад л …
– Надад уу? Дээвэртээ багтахгүй олон хүүхэд байнаДэмий тэнэдэг ганц нэг байна гэхэд нь бага эгч дундуур нь орж “ Дипломтой худалдагч нэг байна” гэж том эгчийн хорыг маажлаа.
– Тэгээд дипломтой худалдагчдаа юу өгөх юм бэ?
– Чи юу авмаар байгаа юм бэ?
– Сээрийг нь?
– Үгүй дээ?
– Зургаа настай сургуулийн зулзага маань шүд нь унаад байгаа юм, зулгааг түүндээ тавина аа.
– Нөхөртөө шавиа үмхүүлнэ ээ, Ходоодонд нь мах хийгээд хиам шиг болгоод өг.
– Үгүй сая та нар хуваагаад цохио биз дээ?
– За тэгвэл үү гэхэд нь дунд эгч Толгой шийрийг нь, гургалдайтай нь аваад хариач битүү шөл хийгээд
сонгино, саримс, төмс, ногоо, гурилтай жигнээд тэр ядаргаатай нөхөртөө битүү шөл хийгээд өгчихөөч гэж хошуу нэмлээ.
– Ээж тэглдээДээр нь үе сүүл, сүвээний хавиргыг нэмчих гэвэл, эгч уйлав ааНадад болохоорлтолгой, сүүл, хамар чих өгч байх гээд мэгшүүлвэйХэргийг даамжруулсан дунд эгч бууж өгч За за надад өгсөн махыг та аваад харь, харин би таны хувийг авьяа гэснээр нулимс инээдээр өндөрлөв.
– Ээж, гадаа хаалга дуугараад байна уу да?
– Хажуу айлын хөгшин орж ирж байна аа.
– За болж дээ, халуун шөл уу гээд гэдэснээс аяганд хувь болгон үлдээснээ гаргаж өгч байнаТэгээд энэ жаахныг маргааш нөгөө олноо ирэхээр
цуйванчболсон хийгээд өгөөрэй гээд ууцны намилхайн өөхтэй гэснийг, сүвээ нэг талын хоёр хавиргатай хамт боож өгөөд гаргав.
– Ээжид минь асуух нуруулүлдэх шив дээ гэвэл, овоо тарган юм авга ахыг нь маргааш ирж цай уу гээд хэлчихсээн, хэдэн зүсэм өөх огтлог хөөрхий гэнэ.
– Өвчүүгээ та яах гэж байгаа юм бэ?
– Өөрийнхөө хэдэд хуваагаад дуусгана гэж санаа юу? Бэргэн эгч чинь ирэхгүйчби аваачиж өгнөЕр нь тэгээд та нарт захихад шинэ мах гаргах бүрийдээ бэргэндээ өвчүүг нь хүргэж өгч байгаарайАавын тань удмыг өсгөж, бойжуулж, торниулах гэж бүсгүй биеэ хэд хувааж, бас дээр нь та нарт сайн байх гэж алив залуу халуун насаа дуусгаж яваа хүнБи ер нь та нараасчилүү бэрдээ хайртай гэдгийг мэдэж ав гэж чангардаг байгаа.
– Хүзүү үү?
– Хүзүүгээ ач хүүгээ ирэхээр чанаж өгнөХүзүү салгаж сургах гэж байгаа юмХожим айлд очиод амттан горилоод суухааргүй эр болгох гэж аль хатууг идүүлж, аль хүндийг хийлгэж,
амны зугаа болохооргүй эр болгохын тул өнөө зун би жижиг гэрээ бариад хүүтэйгээ хөдөө гарч зуснаМал яаж хариулдгийг, тэнгэр газрыг яаж шинждэгийг,
ногт чөдөр яаж элдэж, тосолж, хадгалдагийг амьддаа мэдрүүлнэТанайхан хүүхдүүд явуулбал би дургүйцэхгүй, араас нь харин нэхэл дагал болоод явав аа гэж өөртөө итгэлтэйгээр хүүрнэв.
– Ээж мундаг юм аа гэж би бодов.
– Бүтэхийн үүд бүдэрхий, хавирганы хамгийн бага, жижиг хэсэг, уушиг, элэгхэн ээжийн минь том цагаан царан дунд үлдснийг эгч хамж аваад хөргөгчид нь хийжээ..
– Миний ээж иймлөгөөмөр, нүнжигтэй, сэтгэлээр баян хүн явсан юм даа….
Бичсэн Suren Oyunchimeg