Охин шуухитнаснаа: -Би эмэгтэй хүн болмооргүй байна гэвТүүний энэ үг Баярын толгой дундуур цохиод авах шиг санагджээ. -Юу? -Би том болоод баслтаныг ээж шиг орхиод явбал яах юмБи таныг өрөвдөөд байнаОхиныхоо сэтгэлийн уг дахь айдас, ахадсан бодлыг Баяр мэдмэгцээ мэлмэртэл уйлчихав. -Ээж чинь сайн хүнУдахгүй ирнэАав нь ярьсанЧамайг зөндөө их санаж байна гэсэн хэмээн эхэр татуулан хэлэв. -Битгий уйл аа, аавБи том болоод Солонгос явж ээжийг авчирна гээд…
Том өрөөнд Баярын “Зулаа” хэмээн бахирах дуу хадахад анх удаа эцгийнхээ тийм муухай хоолойг сонссон охин давхийн цочиж, зүрх нь түг түг цохилжээӨмнө огт сонсож байгаагүй дууны өнгө байсанд гайхаж, мэгдсэн охин том өрөөний хаалгаар толгойгоо цухуйлгаж, нүдээ бүлтэлзүүлэн:
-Яасан бэ, аав аа? гэж хоолой чичрүүлэн дуугарав.
-Нааш аа, ороод ирБагш чинь сая ярилааЧи яахаараа муу сурдаг юм бэ? хэмээн Баяр орилоод:
-Чи хүний нүр улалзуулаад ичихгүй байна уу? гэлээУг нь орой бүр буйдандаа шигдээд зурагт руу гөлөрч, байгаа үгүй нь мэдэгдэхгүй гүн бодолд автан суудаг
түүний амгалан царай одоо минчийн улайж, шанаа нь татвалзаж байхыг хараад охин айсандаа толгой бөхийлгөн
нусаа шорхийн татсаар шуухитнан зогсчээБагшаас тав тухаа алдан байж, доромж үг сонссондоо
Баярын цочмог уур дүрэлзэн асч минчүүрсэн тархиндаа өмнө нь эхнэрээ зогсож байгаа юм шиг санажээТэгмэгц тэр хирдхийн цочоод нүдээ арчив.
-Эрэгтэй бол яая гэхсэнЧи чинь охин хүүхэдХичээл номдоо шамдаад чихнээс хонх уялгүй сурчихаж чадахгүй байна уу?
Ээжийгээ дуурайсан хонгио толгойтой юм уу гэж уурсахад охин тэсэлгүй эхэр татан уйлчихавБаяр саялуурын халуундаа болчимгүй үг унагачихсанаа дор нь ойлгожээ.
-Ээж чинь хонгио толгойтой биш ээАавыгаа уучлаарай гэж хэлээд охиноо энгэртээ тэврэхдээ гурван жилийн тэртээ Солонгос руу ажиллахаар яваад
эргэж ирэлгүй тэндээ гэр бүл зохиосон эхнэрээ бодож гомдохдоо хоолой дээр нь зангирсан нулимсаа залгилаа.
-Миний охин, хоёулаа хүний дор оролгүй сайханламьдарч байнаАав нь чамайг юугаарчдутаахгүй гэхдээ өглөөнөөс үдшийн бүрий хүртэл завгүй ажиллаж байгааг ойлгож байгаа биз дээ?
-Аанхан.
-Тэгээд яагаад муу сураад байгаа юм бэ? Хичээлээ ойлгохгүй байна уу? Дургүй юм уу? Аавдаа хэллэлдээ.
-Зүгээр л …
Маргааш нь охиныхоо эцэг эхийн хуралд суухаар Баяр баахан санаа зовнингуй, хүмүүсийн өмнө нүүр түлэх вий дээ гэж гэрэвшсээр очжээАнгийн багш эцэг эхчүүдийг цуглармагц нүдээрээ бүртгээд:
-Та нарыг цуглуулсан учир нь эцэг эхийн зөвлөлийг шинээр байгуулж гишүүдийг томилох талаар ярилцах гэсэн юм гэж хэлэхэд сая нэг түүний зовнил сарниж дотор цэлмэх шиг болжээИйш тийш сөөхөлзөж, үг хэлэх эцэг эхчүүдийг санаа амар харж суулааХурал дууссаны дараа түүнийг хаалгаар хурдхан шурдхийгээд гарахаар зүтгэхэд хойноос нь:
-Зулцэцэгийн аав, та хүлээж байгаарайТантай ярилцах зүйл байна гэж багшийн өгүүлэх дуулдавАнгид ганцаар үлдээд багшаас халгахдаа Баяр хананд өлгөсөн үзүүлэнгийн самбарууд руу тоомжиргүй гөлөрч, амандаа уншиж буй дүр эсгэн суужээАнгийн багш үзгээрээ ширээ тогшсоноо:
-Та охиноо хэддүгээр ангид сурдагийг мэдэх үү? гэж хачин асуулт тавив.
-Наймдугаар анги гэж Баяр гайхжээ.
-Энэ үе дээрээ охидуудын шилжилтийн нас эхэлдэгТа охиныхоо сарын тэмдэг ирж буй эсэхийг мэдсэн үү?
гэж багшийг палхийтэл хэлэхэд Баяр ийм асуулт сонсоно чинээ зүүдлээчүгүй тул юу гэж хариулахаа мэдэхгүй таг болж, дэмий толгой сэгсрэв.
-Сургуульд сурч байгаа юм чинь гээд бүгдийг багшид даатгаж болохгүйЗулцэцэг уламлдуугүй болж ангийнхнаасаа зожгирох боллооБи ярилцах гэсэн боловч сэтгэлээ нээхийг төдийлөн хүсэхгүй байнаТа охинтойгоо хамгийн сүүлд хэзээ илэн далангүй, нээлттэй ярьсан бэ?
Баяр баслхариулж чадсангүйӨглөө гараад орой ирдэг ажилтайгаа хэлэх гэснээ больж:
-Ойрд ярилцаагүй юм байна хэмээн бувтнав.
-Мэдээж гэр бүлийн орчинд эмэгтэй хүний нөөлөг дутаж байгааг би ойлгож байнаГэхдээ та эцэг хүний хувьд охинтойгоо сайн ярилцаж шалтгааныг нь мэдэх хэрэгтэйТэгэхгүй бол Зулцэцэг уламлдордоно шүү гэж багшийг хэлэхэд Баярт тэрээр хувийнх нь амьдралд оролцох гээд байгаа юм шиг сэтгэгдэл төрөөд явчихад уур нь хүрчээТэр иймэрхүү яриаг өөрийг нь өрөвдөж байна гэж боддогоос доромжлол гэж ойлгон тунчтаагүй хүлээн авдаг болоод нэгэнт заншсан билээАрай гэж омгоо дарж:
-Ойлголоо, багш аа гэж тун хүйтэн өнгөөр дуугаравБагшчтүүний бодлыг тааварлаж:
-Ээж нь хэзээ Солонгосоос ирэх вэ? гэж амьхандаа яриаг зөөллөх гэж асуугаад бүрчбуруу тийш нь эргүүлчихжээБаяр ухасхийн босоход багш цочсондоо дуу алдан хойш гэдийв.
-Удахгүй гэж уцаартай нь аргагүй ганц үг чулуудчихаад Баяр түргэхэн шиг ангиас гарлааАнгийн багш мэл гайхсаар хоцорчээХарьж явахдаа Баяр эхнэрээ эргээд ирнэ гэсэн хоосон горьдлогоосоо даруйхан салж,
охиндоо ээж болж чадах эмэгтэйг хайж олох ёстойчюм шиг бодогдож, элдвийг эргэцүүлсээр гэртээ ирэвОхиныхоо өрөөнд орвол:
-Багш намайг муулж байна уу? гэж урвагар царайлан асуулаа.
-Үгүй ээНамайглзагнаж байна.
-Та надад уурлаж байна уу?
-Үгүй ээЯалаа гэж охиндоо уурлах билээ дээМиний охин аавдаа юу хэлмээр байнаЧөлөөтэй ярьлдааАав нь сонсъёОхин шуухитнаснаа:
-Би эмэгтэй хүн болмооргүй байна гэвТүүний энэ үг Баярын толгой дундуур цохиод авах шиг санагджээ.
-Юу?
-Би том болоод баслтаныг ээж шиг орхиод явбал яах юмБи таныг өрөвдөөд байнаОхиныхоо сэтгэлийн уг дахь айдас, ахадсан бодлыг Баяр мэдмэгцээ мэлмэртэл уйлчихав.
-Ээж чинь сайн хүнУдахгүй ирнэАав нь ярьсанЧамайг зөндөө их санаж байна гэсэн хэмээн эхэр татуулан хэлэв.
-Битгий уйл аа, аавБи том болоод Солонгос явж ээжийг авчирнаЭнэ яриа болж өнгөрсний дараа Баяр өөрийгөө сатааруулахын тулд, гомдлоо мартах гэж хэт ажилд махран зүтгэж, тэр хэрээр охиноо анхаарал халамжаар дутааж явснаа ойлгожээНэг удаа ажлаасаа зориуд эрт ирээд охиноо сүүдрэвчин дор нэгэн өвгөнтэй шатар нүүгээд сууж байхыг харжээТэрээр дуугүйхэн дөхөж охиныхоо хойно очин анзаарагдалгүй зогсоод сэм өнгийлөөБага зэрэг шатар гадарладгийн хувьд
толгойгоо маажин гүн бодолд дарагдсан өвгөн хожигдож буйг түвэггүй ойлговУдалгүй охины “Шаг, мад” гэх дуу цангинаж өвгөн хэнгэнэтэл сүүрс алдаад:
-Охин минь, чамайг бичхожихоо байжээ гэж санаашравГэртээ ороод Баяр охинтойгоо гурван удаа шатар нүүхдээ өчнөөн буцсан боловч яагаадчдийлсэнгүйТэгээд:
-Чи хаана ингэж тоглож сураа вэ? гэж асуулаа.
-СүүдрэвчиндТаныг ажлаасаа ирэхийг хүлээх зуураа тоглож сурсан гэж охин нь хариулавМаргааш нь Баяр охиноо дагуулж яваад шатрын клубэд бүртгүүлчихэвОрой харихдаа охиноо аваад явчихдаг болжээОхинчхичээлдээ сайжирч, сар бүр болдог шатрын тэмцээнд түрүүлэхийг нь харсаар Баярын санаа сэтгэлчсэргээд иржээУдалгүй охин нь Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор хилийн дээс алхжээҮдийн алдад дарга нь Баярыг дуудуулж “Зулцэцэг, охин чинь Азийн аварга болсон байнаБаяр хүргэе” гэхэд нүдэнд нь нулимс цийлэгнээд, хоолой дээр нь бөөн юм тээгэлчихээд
юучдуугарч чадсангүйБаярласнаас хөл нь газарт хүрэхгүй, нисээд байгаачюм шиг түүнд санагдаж байлааТааралдсан хүн болгонд “Миний охин Азийн аварга шүү дээ” гэж хэлж онгирмоор, сэтгэл нь дэрвээд тогтож өгөхгүй, оройжингоо охиноо ярихыг хүлээвУтас дуугарахад харвал хүлээж байсан охин нь байлаа.
-Аав аа, би Азийн аварга боллооБаяр өөрийн мэдэлгүй ий, ий гээд уйлчихавОхиндоо аль болох мэдэгдэхгүйг хичээж, нулимсаа залгин:
-Сайн байна, миний охин гэж арай ядан өгүүлэв.
-Би бас, бас … гээд охин нь нэлээд догдолж буй бололтой үгээ тасдаад:
-Би бас ээжтэй уулзсанБид хоёр хамт ирнэТа ээжтэй ярих уу? гэж хэлэвУдалгүй утасны цаана бүсгүй хүний “Байна уу?” гэх дуулдавБүхэл бүтэн таван жил тэвчээртэй хүлээсэн тэр хоолой мөн байлааЖогноогийн Бямбасайхан.