ЦАГААН ЦУВТАЙ БҮСГҮЙ… Гайхаж сандарсан би эргэж харвал насаар надаас нэлээд дүү бололтой өндөр нуруу, хүрэн буржгар үс, эргэлдсэн алаг нүдтэй, нүдэнд дулаахан залуу инээмсэглэн зогсож байх нь тэр. – Уучлаарай, та надад таалагдаж байна, танилцаж болох уу? гэж асуухад нь би айж гайхсандаа дуугарч чадсангүйТэгээдчганц үг дуугарвал гадаад хүн гэдгээ мэдэгдчих гээд байсан болохоор чимээгүйхэн толгой сэгсэрч дургүйцлээ илэрхийлээд метрондоо суулааБуржгар үст араас даган орж ирж….

Модод ногоорч, цэцэгс цоморлигоо дэндүү эрт дэлгэсэн тэр жилийн хаварМосквад амьдраад яг арван зургаан жил болж байсан юмдагТом охин маань их сургуулиа төгсөж, бага хүү зургаадугаар ангид сурч байлааУдахгүй ажил амьдралынхаа гарааг эхлэх гэж буй охиноо дагуулаад түүнд хувцас худалдаж авахаар

Москва хотдоолхамгийн дээгүүрт тооцогддог үйлчилгээний төв оровХүмүүс хаа сайгүй зөгий шиг дүнгэнэлдэж, шоргоолж шиг нааш цааш зөрнөЭлдвийн эрээн чамин хувцсанд нүд нь эргэлдэж, сэтгэл нь хоёрдож явсан охин маань цав цагаан өнгийн, дэгжин загвартай цувны өмнө очоод зогтуслаа.

– Ээж ээ, та үүнийг өмсөөд үзээч, танд сайхан зохино дооНээрээлнүд унагахгүй байхын аргагүй загвар сайтай цув байвОхиндоо хувцас авах гэж гарсан би хэчнээн таалагдсан ч “ Ээж нь яах вэ, миний охинлавахыг хүссэнээ өмсөж үзээд ав” гэж цааргалахэд охин

цувыг хэдийн өлгүүртэй нь барьчихсан өмнө хойно гараад л “ээжээ, та өмсөөд үзчихлдээ танд үнэхээр гоё зохино оо\” гэж чин сэтгэлээсээ шавдуулахад, охиныхоо үгэнд орж,

эмэгтэй хүний нандин тансаг зүйлд татагддаг сониуч зандаа хөтлөгдөн авахгүйчгэсэн өмсөж үзэхээр шийдлээТолины өмнө хэсэгтээ эргэлдэвҮнэхээр цэвэрхэн хийцтэй дэгжин эд байлааТавин нас гэдэг эмэгтэй хүний хувьд тиймчзалуу нас бишГэтэл жаахан хачирлаад хэлэхэдляг гучтай юм шиг харагдаж байлааБүсэлхийгээрээ бага зэрэг мариа сууж, хоёр хөх маань өргөгчтэй даруулга зүүхгүйлбол сулавтар санагдах болсон энэ үед ид шидийн гэмээр нарийнхан бэлхүүстэй,

цээж маань илбэдүүлэх мэт цэмбийгээд ирсэнд итгэж яднаГэсэнчби тэр цувыг авах боломж байхгүйЦув авна гэж төлөвлөж гараагүйБушуухан тайлж, өлгүүрт нь хийгээд “миний охин байранд нь буцаагаад өлгөчих\” гэж хэлээд цааш эргэвХарин охин өлгүүртэй цуваа тэвэрсээр худалдагч руу очин үнийг нь асууж байгаа дуулдавХудалдагчийн хэлсэн үгийг сонсоод

би цааш алхсан чигээрээ “Тэгнээ тэр, тиймлүнэтэй байж таараа” гэж амандаа бувтнан охиноо хүлээзнэхэд,

– Ээжээ, та маш сайхан харагдаж байсанАвахгүй юм уу? Авчихлдаа, гоё цув байна шүү дээ гэж намайг шалсаар араас ирэв.

– Яаж ийм үнэтэй цув авах вэ дээ охин миньЭэжид нь зөндөө цув байгааМиний охин цааш нь өлгөчих! Охин хошуугаа цорвойлгож,

– Ээжээ, танд мөнгө байгаа шүү дээБи эндээс хувцас авахгүй ээ, ер нь тэгээд надад таалагдах юм алга.

– Ээжид нь мөнгө байгаачхэдүүлээ энэ сарынхаа байрны хөлсийг төлөх ёстойНаад цув чинь надад таалагдаж байгаачби ганцаараа ийм үнэтэй цув аваад яах вэ дээ охин минь.

– Зүгээр дээ ээжээ! Охин нь сургуулиа төгсөж байнаОдоо ажил хийж ээждээ тус болноТа минь яглтэнгэрийн эрх цагаан гүнж шиг үзэсгэлэнтэй харагдаж байсанАвчихлдаа ээж ээ! Дахиадлшалсаар…

– Үгүй дээ охин минь, баярлалаа, явъя гэж хэлээд яаран эргэхдээ үүдний шилэн хаалтыг хаалга гэж андууран золтойлдухаа цоолчихсонгүйХудалдагч бүсгүй санаа нь зовонгуй хажууд ирж,

– Та зүгээр үүёстой “супер” харагдаж байсанМанайд ердөө ганцхан үлдчихээд байгаа цув шүү дээОхин чинь мэдрэмжтэй, охин байнаТа охиныхоо урмыг бодоод авах хэрэгтэй шүүХэзээчхарамсахгүй гээд охинтой нь зэрэгцэн ятгаж эхлэвБи эргэлзэн зогслооНээрээ сайхан зохиж байгаа юмыг яагаад авч болохгүй гэжТэгээдчохин маань ээжийгээ гоёхыг хүсэж байхад шүүҮнийг нь дахиж лавлаад хэсэг зуур бодолхийлснээ, боломжгүй санагдан дахиадлэргэвШилэн хаалга нүүрэн дундуур тас хийхэд ичсэндээ улаа бутарсан царайтай хүн буцаж ирээд шууд авлааШилэн хаалга хоёр мөргөж, охиндоо ятгуулсаар цав цагаан цувтай болсон минь тэрОлон жил амьдралын төлөө зүтгэлээ, яагаад өөртөө таалагдсан, охинд минь сайхан санагдсан зүйлийг авч болохгүй гэжЭцсийн эцэст өөрийнхөө үнэ цэнийг мэдэрч байгаа цагт мөнгө олдожлтаарааХудалдагч дэгжин цагаан цувыг маань нямбай гэгч нь цаасан уутанд хийж,

хоёр гардан өгөхөд охин бид хоёр өөд өөдөөсөө харж, сэтгэл дүүрэн инээмсэглээд тэндээс гарч явсан юмТэр өдрөөс хойш цагаан цуваа уулзалт,

арга хэмжээнд эсвэл театрт үзвэр үзэх үедээ өмсөж гангардаг байлааНэг удаа байнгын үйлчлүүлэгч эгч маань намайг охиныхоо хуриманд урьсан юмДэгжин цагаан цуваа өмсөж, час улаан өндөр өсгийтөөр гангарч, үсээ задгай тавьж өөрөө гэрлэх гэж буй мэт хөөрч догдолсон хүн хуриманд оролцчихоод гэрлүүгээ буцаж явавМанайх Динамогаас Лубянкая хүртэл таван буудлын газарМетронд суух санаатай буудал дээр зогсож байтал хэн нэгэн хүн араас мөрөн дээр минь зөөлөн товших шиг боловГайхаж сандарсан би эргэж харвал насаар надаас нэлээд дүү бололтой өндөр нуруу, хүрэн буржгар үс, эргэлдсэн алаг нүдтэй, нүдэнд дулаахан залуу инээмсэглэн зогсож байх нь тэр.

– Уучлаарай, та надад таалагдаж байна, танилцаж болох уу? гэж асуухад нь би айж гайхсандаа дуугарч чадсангүйТэгээдчганц үг дуугарвал гадаад хүн гэдгээ мэдэгдчих гээд байсан болохоор чимээгүйхэн толгой сэгсэрч дургүйцлээ илэрхийлээд метрондоо суулааБуржгар үст араас даган орж ирж, хажууд зэрэгцэн зогсовЯагаадчюм хүний нутагт яваа бүсгүй хүн болоод тэр үү, нэглайж түгшсэн төрхтэй би түүнээс холдохыг хүсэж,

эргэн тойрноо ажиглан харвал тэртээ урд суух нэгэн эмэгтэй ашгүй бослооТүүний суудал дээр залуугаас холдон тухлаж амживХэдэн буудал яваад дараагийн метро руу дамжиж суухын тулд хонгилоор алхах зуураа юмыг яаж мэдэх вэ гээд эргэж хартал нөгөө буржгар үст яг араас явж байгаа харагдлааТэрхэн зуур элдвийн бодол толгойд эргэлдэж, алхаагаа түргэсгэн дараагийн метронд суутал хажууд ирээд суучихлаа. “Бурхан минь ямар гээч, салдаггүй буржгар вэ”

– Би таныг айлгачихав уу даа, уучлаарайТа надад маш их таалагдаж байгаа учраас зүгээрлтанилцахыг хүссэн юмБи сонсоогүй дүр эсгэн суусаарлбайв.

– Та надад утасны дугаараа өгч болох уу? Би хөгжимчин, хөгжмийн багш хүнМанайх Маяковскийн буудлын ойролцоо байдаг хэмээхэдБи ганцчүг амнаасаа унагсангүйДотроо “хурдан буух юмсанНүдэнд дулаахан хүн юм гэхдээ юмыг яаж мэдэх вэ, ямарчхүн юм билээСалахгүй бол яана аа” гэж түгшсээрГэтэл өөдөөс харж суусан хижээлдүү эмэгтэй залуугийн яриаг сонсоод “танилцаач, ийм сайхан залуу “хөл алдаж” байхад, залуухан охин шиг маяглаад” гэх шиг доогтойинээмсэглэл чулууднаХажууд суугаа эхнэр нөхөр хоёр ч “ утасныхаа дугаарыг өгөөчихөөч, царайлаг залуу байна шүү дээ” гэсэн харцаар цоргиноЗалуу \”гар утасныхаа дугаарыг өгөөч\” хэмээн сөгдөх шахам гуйсаар…

Би эргэн тойрны хүмүүсээс ичсэндээ саялнэг ам нээж “Надад гар утас байхгүй ээ” гэж худлаа хэллээГэтэл буржгар үст хажууд суугаа хүмүүсээс нэрэлхсэн шинжгүй харинчбүр бал цаас асуувУрдаас харан суугаа эмэгтэй миний өмнөөс баярлах шиг ухасхийн цүнхээ уудалж, бал гаргахад, эсрэг талд сууж байсан эрэгтэй халаасаа тэмтчин

ямар нэгэн зүйлийн тасалбар бололтой жижигхэн цаас гарган түүнрүү сарвайлааЗалуу цаасан дээр утасныхаа дугаарыг бичээд

“Манай гэр Маяковскийд гэж давтан хэлээд, би ингэсгээд бууя дааТа над руу заавал залгаарай, гуйж байна” гээд цаасаа өгөхөд нь би авч зүрхэлсэнгүйТэрбээр утасны дугаартай цаасаа өвөр дээр минь тавиад дулаахан инээмсэглэсээр метроноос бууж одовУдалгүй бичдараагийн буудал дээр буух болж суудлаасаа бослооЗалуугийн утасны дугаартай цаас хагдарсан навч лугаа өвөр дээрээс хийсэн унахад би тоомжоргүйхэн хараад хаалга руу зүгэлтэл, миний араас буржгарт бал өгч тусалсан эмэгтэй ухасхийн босож,

цаасыг газраас шүүрэн халаасанд минь хийж орхих нь тэр. “Ийм сайхан залууг алдаж болохгүй шүү дээ, ямарчучрал ерөөл юм билээ” гэх үг түүний харцанд илхэн байсан юмХарин би тэндээс цагаан цуваа намируулан өөртөө итгэлтэй алхалсаар гэртээ ирж, тэр явдлыг тэгсгээд ор тас мартаж орхисон байлааНэлээд хэд хоногийн дараа дунд охин маань “дуу хөгжмийн хичээл дээр багш нарийн шугамтай нотны дэвтэр авч ирээрэй гэсэнТом эгчтэй дэлгүүр явсан боловч олдохгүй байнаТалнадад олж өг!” хэмээн тушаалааДавхаралдсан нарийн шугамтай нотны дэвтэр олдсонгүйТэгээд учраа олохгүй бодол болжээ суутал, гэнэт метрон дотор өөрийгөө дуу хөгжмийн багш гэж танилцуулсан буржгар үстэй залуу санаанд орж ирэвТүүний утсыг тусч эмэгтэй халаасанд минь хийснийг санаж ойрд өмсөөгүй цуваа гарган халаасыг нь уудалтал буржгарын утасны дугаар намайг хүлээн мэт гараад ирэх нь тэрБи түүн рүү залгахаас санаа зовж, охиноороо яриуллаа. “Өнгөрсөн сард тантай метронд таардаг цагаан цувтай эмэгтэйн охин байна ааЭэж минь таныг дуу хөгжмийн багш гэж хэлсэнТанд нарийн шугамтай нотны дэвтэр байхгүй биз, хаанаас хайж болохыг хэлээд өгөөч” хэмээн охин санасныг бодвол хжвлүүхэн ярилаа.

“ Тийм ээ, их сайхан эмэгтэй байсан би ээжийг тань сайн санаж байнаНадтай ярих болов уу гэж өдөр бүр хүлээдэг байвНадад нарийн шугамтай нотны дэвтэр байгааХүсвэл авч болноТа надруу ээжийгээ явуулчихаарайБи ээжид чинь өгье” гэж тэр хэлээд Маяковскийн цэцэрлэгт хүрээлэнд хэдэн цагт уулзахаа тохирлооИнгэжлби метрон дотор ганц удаалхарсан танихгүй залуутай уулзахаар болсон юмБолзсон цагтаа очтол тас хар костюмтай,

хүрэн улаан зангиа зүүсэн үнэтэй сүрчиг сэнгэнүүлсэн буржгар үстийг хараад танихгүй өнгөрөх шахавТэр сүрхий гангалсан харагданаБид ярилцахаар цэцэрлэгийн сандал дээр хэсэг сууцгаавЗалууг Антон гэх агаад Еврей үндэстэн ажээТэр яагаад надад тэгтлээ татагдсан талаараа тайлбарлавТүүний ээж царайлаг сайхан бүсгүй байжээЗалуудаа яг минийх шиг цав цагаан цув өмсдөг байжГуч гартлаа зөвхөн ээжтэйгээлхамт байж, ээжийнхээ хайранд бөөцийлүүлж ирсэн тухайгаа яривХайртай ээж нь бурхны орон руу яваад ердөө хэдхэн сарлболж байсан бөгөөд ээжийгээ санаж бэтгэрсэн хүүд цагаан цувтай бүсгүй яглээж шиг нь харагджээТэгээдлөөрийн эрхгүй араас нь дагаж, хойно урд нь гаран, өвдөг сөхрөх шахам утасны дугаарыг нь гуйж, холдож чадахгүй хоргодож байсан нь тэр байжГэтэл би гэдэг хүн огт өөрөөр төсөөлчихөөд айж, цэрвэж гүйснээ бодохоор ичих шигБид хэсэг ярилцаж суугаад тэр намайг гэртээ урилааХотын төвийн тохиолог хоёр өрөө байранд тухтайхан амьдардаг ажХанаар нь дүүрэн хөгжмийн нот бичсэн зурагт хуудсууд өлгөөтэй, шүүгээн дээр нь шагнал урамшуулал өрөөтэй,

цонхны хажууд хуучны төгөлдөр хуур харагдах агаад үргэлж хөг аялгуу нь эгшиглэж байдаг бололтой бүртийхчтоосгүй гялалзанаАнтон зөвхөн хөгжмийн багш биш нэр алдар нь түгсэн хөгжмийн зохиолч ажээТэрбээр надад бараг хоёр цаг шахуу өөрийнхөө зохиосон уянгалаг аязыг сэтгэл хөвсөлзүүлэн тоглож өглөөЗүрхэн дотор ямар нэгэн шувуу үүрээ засаж, тэндээс нисэн дүүлэх гэсэн мэт тонгочин дэвж хөвсөлзүүлэн байвТэгснээ гэнэт гуниг уйтгар эзэмдэж, зүрх шархтсан мэт өвдөнхөндүүрлэж,

уяран догдолж, нүд чийгтээд юу юугүй үерлэх нь үү гэлтэй огшоод ирлээАажимдаа сэтгэл тогтон бодлогоширч, тэгээд дахиадлхөөрөн дүүлж эхлэвЯглнисэх мэтЗүрхний шувуу намайг дагуулан өндөрт хөөрөх мэт нисэн дүүлсээр…. Сэтгэл улам залуужин гэрэлтэх шигҮгүй дээ, сэтгэл мөнхийн залуу байдаг ажГагцхүү түүнийг хөглөн уясааж, хөөрөн дүүлэхэд нь туслах ёстой байсан байнаСэтгэл үргэлж гэрэлтдэг ажГагцхүү түүнийг өнгөлөн тордож, улам тод гэрэлтэхэд нь туслах хэрэгтэй байжЗалуугийн хуруу хөгжмийн товруун дээр эргэлдэн бүжих бүрт түүний аялгуу зүрхэн дээр амилан нисэлдсээр байвХайрын шувууд сэтгэл дотор дуулан эргэлдэнэХөгжим иймлшидтэй ажХөгжимчин аялгуундаа өөрөө уусан орж, үе үехэн найгах зуураа надруу харнаТүүний харц надтай ханьсан бүжиж, бидний цус нэгэн хэмээр цутган оволзож байлааБи арай гэж газардавХэсэг зуур хэрхэхээ мэдэхгүй чимээгүй суусан би охиныхоо захисан нотны дэвтрийг авсанчтэднийхээс яаж гарснаа санадаггүй юмГадаа модод нахиалж, цэцэгс дэлбэгээ дэлгэсэн зун цаг өлмий дэвсэн угтаж байвСэтгэл минь тогтож өгөхгүй төөрсөн салхи шиг эргэлдэн бүжинэГэвч би зуны цэцэгстэй ханьсаад гэртээ харих ёстойХДУЛАМСҮРЭН

Similar Posts