Маргаашааслхэтэрч болохгүйҮмх хоолгүй үлдсэн болохоор юучхамаагүй олжлочноХоолтойлзалгуулахгүй бол энэ гурав минь өлбөрнө гэж бодоод нүд хага ташим хүйтэн жавар туучин бөөвийтөл алхаж одлооХөндлөн үүрсэн бууныхаа хүхээгэнд ганц сум хийж, замгаа түгжээд….
Хөх жавар хангинасан өвлийн дунд сарын аравдаар нэлмиймэл цас дарж, хараа тогтомгүй эзэнгүй тал бичин жилийн зуданд өеөдөвХунгарт боогдсон Донров гөрөөчийнх жаал жуул мах, гурилаа дууссан тул өглөө сэрээл өдөржин уйлагнах хоёр хүүхдийнхээ шүдний хорыг гаргах ганц чандагачболов
агнахаар урд хөндийгөөр өдөржин тэнэхэд ангийн мөр байтугай шаазгайн мөрчхарсангүйБаян хангай минь ангийн хишиг хайрла гэж хэдэнтээ мөргөж, хэдэнтээ сөгдсөнчажин түжин хорвоо чимээ аниргүй нь гачлантайАрга ядарсандаа давхар биетэй эхнэр, улаан цурав хоёр хүүхдээ орхиод холхон явж азаа үзэх бүдүүн зүрх гаргаснаа гэргийдээ хэлэхэд ядарч цөхөрсөн тарлан сэвхтэй царайгаар нөхрөө харж
-Хурдханляваад ир дээ хөШамарга тавиад эзгүй хээр осгочих вийМуу гутал чинь норчихгүй бол гайгүй шүү байгаа гээд яндан савчсан тооно өөдөө царайчлангуй харавХойд нурууглдаваадахвал учиртай дааДоошоо уруудаад нэмэргүйАн амьтан холдоод явчихсан гэж бодмоглон азарган нэхий дээл, үс нь халцарч яваа үнэгэн лоовузаа дарж өмсөөд гарлаа.
-Маргаашааслхэтэрч болохгүйҮмх хоолгүй үлдсэн болохоор юучхамаагүй олжлочноХоолтойлзалгуулахгүй бол энэ гурав минь өлбөрнө гэж бодоод нүд хага ташим хүйтэн жавар туучин бөөвийтөл алхаж одлооХөндлөн үүрсэн бууныхаа хүхээгэнд ганц сум хийж, замгаа түгжээд, илүү хэдэн сумаа бүснийхээ үзүүрт зангидсан ажТаван алдын сур давхар бүсэлсэн Донров хөрлөж хатуурсан цасан дээгүүр цөмцөгнөн алхах зуур сурсан зангаар ийш тийш ангийн мөр хараачлан алханаӨгсөх тусам цас нимгэрэвч салхины нөөлөг ширүүсэж цан цохисон сахал нь уруул хайрах ажХар бага наснаасаа ан гөрөөтэй хөөцөлдсөөр амьсгаа нь задарч, уул хаданд өгсөж уруудахдаа түүртдэггүй ажХайрханы арын хавцалд үүрлэдэг доголон шарга гичийниймөр өөр нэг азарган чонын баравгар мөртэй хойно урдаа орон нааш цааш гүйсэн байхыг олж үзээд хань татан баярлавГэвч тэрхүү мөр лавтай арваад хоногийн өмнөх мөр гэдгийг хашир анчин андахгүй мэднэ.
-Ойрд энэ хавиар чоно гүйсэнгүйХалуун намраар ганцхан бэлтрэг дагуулж явсансанБараа нь харагдвал хаяагаа хадарч тэр гурвааслалба барина дааХарсаар байтал үр хүүхэд хань ижлээ харангадаалтай биш гэсэн бодол толгойд нь эргэлдэж байвАх дүү муутай Донровынх жилийн жилд ганц гэрээр өвөлжих бөгөөд ногоо дэлгэрч цаг наашилтал хүний бараа харахгүй.
-Хангай дэлхийн хишиг буянаар алзахгүй дээ гэж бардамхан бодож явсан Донров бичин жилийн зуданд ингэж дарлуулна чинээ санасангүйХойд нуруунд арай ядан мацсаар гартал газрын уруу аваадшидчих шахан салхилахад нүүрээ даран
хэсэгхэн суугаад, өндийтөл салхины сиймхийгээр хажуухан талын асганд хар зоотой хөх саарал боохой өгсөж яваа харагдавТөлөг гэмээр цагаан амьтан зууж дал нуруундаа тохоод бөг бөг шогшиж яваа хар зоотын өөдөөс нь тойтон шар жингэр нь тосч ирээд хошуу амыг долоолсоор хоёул зэрэгцэн хэвтээд зулгаав.
-Ээ бурхан тэнгэр миньБогд гэгээн минь өршөөлөөХоолтой залгалаа би хэмээн баярлаад орь дуу тавин гүйвАжиг сэжигч хар голт чоно Донровыг хараад тоосон шинжгүй оцойн сууснаа шар жингэрээ дагуулсаар эргэж харан харан шогшоод, хад ороон алга боловЦас бударсан асган дунд амьсгаадсаар дөхөж очиход нөгөө хоёр боохойн мөр шинэ цасанд дурайж байлааХарин дөнгөж сая зулгааж асан зоогоо аваад явсан байхыг нэг насаараа ангийнмөр уншдаг зангаар хам хум ажиглаад араас нь дагавТөлөг зусаглзууж явсан даа Хаанаас авчираа юм бол гэж бодох зуур өлсгөлөн харцаар ийш тийш харахад өнөө хоёр чоно газрын гаваар орсон мэт сураггүй алга болжээ.
-Хангай дэлхийн ноход минь ядаж толгой шийрийг нь үлдээчихлдээҮр хүүхдүүд минь өлбөрч байна гэж хэлэхэд өлссөн нүдээр тормолзон хараад
-Ааваа та зөндөө мах авчирна тиймээ гээд хоцорсон хоёр охин нь харагдах шиг боловҮнэхээр түүний арга нь бүрэн тасарсан ажЭнэ хоёрын нэгийг л… агначихвал өлбөрөх аюулаас хэлтэрнэ дээ гэсэн харгис бодол цээжинд нь давхар уугих ажУржнангийн цаад жилийн хахир хавраар ганц нэг бор шувуу, хойлог агначих санаатай тэнэж яваад шарга гичийтэй улаанхалз таарсан билээХавханд тас зуулгасан хөлнийхөө шилбийг тас хазаад түүндээ шаналан, шархаадолоон хэвтэх гичийчоно ухасхийн дайрч мэдэхээр харагдах ажБагалзуурт асчих вий гэж болгоомжлон мөрөн дээрээ тохсон хоёр хойлог шувуугаабуулгаад, буугаа бэлэн зэхээтэй барьсаар ухрах үед нүхнээс хоёр бэлтрэг гарч ирээд эхээсээ хоол нэхэн гангиналдав.
-Гөлөгнүүдээ харамлан сайран хоншоороо атируулан ярзайвч архирах тэнхэлгүй гуйвж цасан дээр шархтай хөлөөрөө гишгээд гийнан гасланхамраараа газар шааж унахад өрөвдсөндөө нулимс унагах шахаж билээХар бага наснаас туулж ирсэн гашуун дурсамж санаанд орсон хэрэг билээ.
-Өө хөөрхийЯдархад яр гэгчээр хөлөө тас хазчихжээ гэж бодон, дөнгөж агнасан хоёр шувуугаа өөдөөс нь шидэж орхиод яаран буцсан билээТэр өдрөөс хойш хэд хоноод, дахин ууланд гарч овоо хэдэн шувуу агнаад буцахдаа нөгөө үүр өөд дөхөж очиход тойтоншарга гичийний шарх аньж нааш цааш явахтайгаа болсон байлааМянган тангийн эрдэмтэй гэгдэх хойлогны махныид шид үү, эсвэл хээрийн нохойн эр чадал уу хэмээн гайхан бодож үүрч явсан шувуунаасаа үүрнийх нь ойр хоёрыг шидэж орхиод явсан билээДахиж нөгөө шарга гичийголж харалгүй явсаар энэ намар барааг нь харахад зантгар толгойтой саарал чоно дагуулаад эрэмдэг хөлөө эрүүл хөл дээрээ тохон шунхдаж явахыг харж
– Тэрээ хөөеДахиад нөхөрт гарчихсан байна гэж ганцаараа ярин инээж байсан билээТэр удаа аварч асан шарга гичий чоноо энэ удаа дахин бэлбэсрүүлэх санаа агуулан
-Чи минь гуалаг сайхан амьтанХангайн эрчүүлээсшилж байгаад дахиад нэг боохой урхидаад аваарай гээд буугаа хараачлан хэвтэж байтал
дээлийнх хормой дээр хэн нэгэн гишгэх шиг болоход цочин ухасхийж өндийвөл түрүүхэн харамлаад авч зугтсан ангийнхаа цээжийг архан талд нь хаяад гялсхийн харайж, харах завдалгүй алга болов.
-Ээ лус савдаг минь өршөөЭэ үзэсгэлэнт дагина Бөртэ чоно минь өршөө…
Тэнгэрийн нохой их дагинас минь өршөө…
Өнөө маргаашгүй төрөх үр, өвөр дээр дэрвэх хоёр охиныг минь хоолтой залгуулсан тэнгэрийн сахиус минь өршөө гээд эр хар нулимсаа асгаруулж байлаа.