Ээж хонио олоогүйчгэсэн Мухар хүнхэд орсон байгаа… гэсэн бодол чимээгүй урсах нулимастай нь гадагшлавАр нуруунаас нь хүйт дааж эхлэхэд хүү түлээний дөрвөлж рүү гараараа тэмтрэхэд юучбаригдсангүйХоосон дөрвөлжний улыг хумсаараа маажихад дотор аягүйцэж улам айдас дагуулахад араас нь сэрүү тауулан ямар нэгэн амьтан гэтэх шиг болов….

Хаа нэгтээ ямар нэгэн зүйл хугарахыг сонсож зүүрмэглэхүйн орчилоос “унасан” Буманхүүгйин бяцхан зүрх зүгээрлсулхийгээд явчихавҮл мэдэг далидчих дэнгийн гэрэлчаанайлбүүдийчих шиг санагдлааБуманхүү дэмийлтооноод хяламхийхэд хошуулдсан өрхний сиймхийгээр бужигнах

үй түмэн цагаан илтэс хүйтнээр гялбалзаж байлааБуманхүү “Юучхугараагүй юм байнаӨрхний оосорлсалхинд дэрвэж…” гэж таамаглалааЭэж нь явахдаа зуухаар дүүргэсэн хөрзөн асаж цогшоод араатны нүд шиг улалзаж харагданаИшш үүү… гэж улин исгэрэх чимээ гарахад чихээ даравДэнгийн гэрэл хэдэнтээ савчих адил бөхөлзөөд унтарчихавБуманхүү араатны нүд адил улалзах цогны гэгээнд ханьсан зуухны ам руу дөхөж хамаг биеэ хураан

атгынхан чинээ болоод бөгтийн суулаа. “Өмхий хатиарууд чинь юугаа эргүүлээд тасраад явчихдаг байнааТэгж зөнгөртөж явж хангайн амьтаны ам руу орох гэж байгаа юмЭэж арай буруу явчихаагүй байгаа дааӨдийд Мухар хүнхэдлхэвтэж байгаа даа, тэр хэдэн хатиарууд…” хэмээн эгээлтом хүн шиг “топ хийтэл” бодож суулааСалхины эрч ширүүсэн хуйлраад нөөлөг ирж гэрийнх нь унь тооныг шажигнатал балбахад Буманхүү “Ээжээ…”

гэж хоолойгоо цахиртуулан хашгирсанчисгэчин хуурних цасан шуурга дэнгийн гэрлийн унтраасан шигээ өөдөөс нь цохиод авах шиг санагдав.

“Ээж хонио олоогүйчгэсэн Мухар хүнхэд орсон байгаа… гэсэн бодол чимээгүй урсах нулимастай нь гадагшлавАр нуруунаас нь хүйт дааж эхлэхэд хүү түлээний дөрвөлж рүү гараараа тэмтрэхэд юучбаригдсангүйХоосон дөрвөлжний улыг хумсаараа маажихад дотор аягүйцэж

улам айдас дагуулахад араас нь сэрүү тауулан ямар нэгэн амьтан гэтэх шиг боловБумдарь зүүхны ам руу нуруугаа ээж хоёр гараа зөрүүлэн ханцуй руугаа шургуулан шомбойгоод

“Уг нь шуурахгүй орволчцас гоёлдооӨглөө тэнгэр онгойхоор хойд энгэрийн бэл рүү цас бөөрөнхийлэн өнхрүүлж тоглох юм шүүНоднингийн цаснаар өнхрүүлсэн цас урд дэрсэнд тогтоогүй болчих хол явах байсан дааЭнэ жил нэг насаар том болсон юм чинь арай том цас бөөрөнхийлж байгаад өнхрүүлнэ дээУрд бэл рүү торохгүй өнхөрвөлчгэрийн дайтай том болох байх даа…” гэсэн шүү бодоод инээвхийлэхэд энгэр заам нь үл ялиг бүлээцэх шиг боллооБуманхүүгийн хөл даарч ар нуруунаас нь ээх илччаанайлүгүй болж буйг мэдээд гарч хөрзөн оруулахаар босов.

“Ямар гэртээ даарч хөрч суултай биш дээТэгээдчээж даарч ирнэ…” гэсэн додьдгор бодлоороо харанхуйг сүлэн “газарчлуулсаар” хаалгаа нээсэнчсалхины хүчийг сөрөх тэнхэл дутаж хаалгандаа савууллааДахин мөрлөж ирээд түлхсэнчонгойлгож эс дийлэн өчүүхэн нээлхийгээр чихэлдэх, хүйтэн, нойтон элсээр цацах адил нүүр нүдгүй

шавхуурдах шамраганд хацраа хорсгоод шарандаа учиргүй чангаар бэр тавин бархирахад оройжингоо аг чиг байсан шар жингэр

гэрийн гаднаас жав жавхийн чимээлэвБуманхүү “Үхсэндээ худлаа хуцаад байгаа юм бэ? Хүн хаалгаа онгойлгож чадахгүй байхад…”

гэж нус нулимастайгаа холилдон гоморхоод улам чангаар бархирсаар харанхуйд тэмтчиж, хөлөө гулсуулан зөөсөөр зуухныхаа өмнө багцаалдан

суугаад нусаа шор шор татан нулимсааарчихад гар нь мөлүүхэн гилгэр гадаргуу дээгүүр гулсах шиглболж агзасхийлээБуманхүү нар, бороо, салхинд гажаад хүчлэн огшоож татахгүйлбол эвээрээ уулзалдахгүй болсон хаалгаа зөнгөөр нь орхин завсар заальхай гаргаснаа анзаарсангүйТэвний сүвэгчин чинээ сиймхийгээр тэмээн чинээ жавар шургалдаг юм хойно дооҮүд хойморгүй жавар сэнгэнэж босго давуулан шуурах цас мөрлөн хунгарлаж байлааЦусан шуурга эрчлэн хуйларч шужганы оройд исгэчин хошуулдсан өрхний засраар сэгэлзтэл жаварлан чихэлдэх цас зуухан дээр хайлж байсан бол өдгөө цавцайж эхлэвБумдарь доороо бохирон нугалсан хөлийнх нь хуруунууд хүйт даасаар эзэнгүй юм шиг болохын хэрд шуухитнан гутлаа тайлж хөлөө гараараа барилж үрчвэл бага зэрэг бүлээцэх аядавТэрбээр “Ээж эрхбиш нөмөр бараадсан байгааХонио олсон болчдунд нь ороод хэвтчихэд алзахгүй дээ…” гэсэн шүү хэрсүү бодол ургуулж

бас зүгээрчүгүй ингэхэд, ээж муу шар жаамаандаа хоол өгөө болов уу? Хүйтэнд хоосон цагираглаж хэвтэхвий дээ…” хэмээн зовинож өөрийн эрхгүй анилдах нүдээ цавчлан байлаа…

Буманхүү ээжийгээ хонинд явсан хойгуур хад дамжин тоглож яваад үхэр чулууны дэргэд нэг бүрзгэр шар “эд” байхыг хараад “өдийд арай үлээсэн гүзээ ингээд хийсээд ирмээргүй дээ”

гэсэн шүү юм бодон сониучирхан гүйж очвол нэг муухальстайгаа хатсан адууны хавирга шиг мээтийсэн шар жингэр төвөгшөөх аятай дуртай дургүй өндийж иржээШар жингэрийн нүд хаврын тэжээлийн төлөг шиг сүүмийж хөл дээрээ тогтож ядан гуйвланаБуманхүү

“Ишш чааваасдаа ёстой үлээхэд хийсчихэж мэдэх амьтан байна даа.” гэж бодон зориг орж додийгоод хэсэг тойрч ажигласнаа өөрийг нь дагуулан харах шар жингэрийн нүднээс “шимшрэм нэхэл” буйг

хараад нэгийг санан гэр рүүгээ дүүгүүрийн чулуу шиг чавхдсаар өөрийнхөө тагштай хоолыг тэр чигээр барьсаар гүйн хүрч шар жингэрийн ирүүн доор асгажээХаяанаас нь холдохоо байсан шар жингэрт Буманхүү өвдөл цөвдөл хаяж өгөн ойр зуур хонь малын наагуур цаагуур гүйхдээ дагуулан хөөцөлдөх нь халаг болоход ээж нь нилээн таа муутай

“ Намрын сүүлээр үүгээр өнгөрсөн отор дагаж явсан жингэрлбайна дагЭзэн нь хаяад явахыг бодоход ямарлолигтой амьтан байгаа аж…” хэмээн цэхэлзэнгүй байдаг байлааХамхуул уруудан цогисон хүйтэн хавсарганаар хонинд явсан ээж нь “Хадны нөмөрт хургалсан хонины дэргэд гувчийгаад зогсож байна, нөгөө өлөн гичий чинь…” хэмээн

хашгичсаар хурганыхаа уутыг мөрнөөсөө мултлах зуур “дахиж тэр гудрагтай сүжрээд үзээрэй чи…!!!” хэмээн дүрэмдээд

Дандар гуайн том хүүгээр буудуулах дээрээ тулан азнаснаас хойш хэд хоногийн дараа ээлж халаагүй хонины хишигтэй ээж нь “Эвий хөөрхий” дэвссээр орж ирвэй.

…Үерт идэгдсэн жалганд бүлээрээ хөлдүүс болсон гөлөгнүүд цасан доороос гарч иржээ… Амь тавьтлаа биеийнх нь илч бүрхсэн цасыг хайлуулсан бололтой

хуялаж мөстөөд хоорондоо наалдан хөлдүүс болчихож… эвий минь эх амьтанлболсон хойно үрсийнхээ цогцсыгчболов өмгөөлж хамгаалсан уу

эсвэл нялх хургыг үрстэйгээ зүйрлүүлж бодоод эхийг нь орхиод явчихна гэж бодсончюм уу, эвий дээ… Тэгэхэд би гэж эргүү толгой хар сэрийн нүдээр харж, үгээр утаж байдаг…

хэмээн ээж нь “эвий.., халаг” зэрэгцүүлж өмрөнөХарин Буманхүү “Дандар гуайн хүү ирж амжаагүй нь яамай дааТэгсэн бол ч…” гэсэн шүү бодол өвөрлөж суулааЭнэ өдрөөс хойш шар жингэр гэх доромж нэр нь үл ялиг зөөлөрч Шар Жаамаа гэх болсон билээБуманхүүчямар нэгэн хүчирхэг эсвэл эрхэмсэг нохойны нэр бодож түвдсэнгүйЗүгээрлШар жаамаа хэмээн дуудахад нөгөөх ньчсоотолзон гүйж ирдэг болсон билээ.

…Суганы шилбэ шиг сураг хол уулын мухрын өвөлжөөнд ээж хүү хоёрын ам чацуулж хэлцсэн яриа хөлгүй өтгөнд

гээгдсэнд товч адил сэтгэл сэтгэлийнхээ цөлд шингэсэнээс хойш хөөрхий муу шар жаамаа өнгө засан зоолж нам гүмхэн ахуйд чимээ чийрлэж, бүл нэмсэн билээ…

Тэргэл, аясыг нь дагаж аргыг нь авч сурсан тэнгэр хангайнхаа ааль зөөлрөхыг хүлээзнэн Мухар хүнхийн нөмөрт тасарсан хоньдоо хурааж үүр ай чүү үүр цайлгавТэрбээр гэрт үлдсэн хүүдээ зовнивч хэдэн хонио эзэгүйдүүлж түвсэнгүйчбас цасан шуурга сөрөн гэрээ олоод очино гэх итгэл хазгай билээ… “

Чүү чаа болон хоолойгоо сөөтөл хашхирч, татаж чангаах нь холгүй хэдэн хонио Мухар хүнхээс гаргаж туусаар хотны бараа харагдахуйц орхиод гэр рүүгээ хурдлавДуусашгүй юм шиг урт, тэвчишгүй хүйтэн, цээрлэл мэт цасан шуургатай тэрсэлдэн цурам хийгээгүй холхионд чийгтсэн гутал нь өглөөний жаварт долоолгон хөлдүүс болоод алхаж

гишгэхэд тунчтээртэй байлааТэргэл “чих хацар хайрагдахчяамай л” явсаар гэрийн хаалгаа татахад хамаг бие ньсулхийгээд босго давуутлунаад өгмөөр санагдсан ч ”Хүү минь…” гэх бодол тамир сэлбэвҮүд сэпхийх чимээнээр ухасхийсэн шар Жаамаа ганц харайгаад Тэргэлийн хормой доогуур санаандгүй шургалахад бүсгүй дээгүүр нь даван түлээний дөрвөлж тэврэн уналаа.

“Хувхай жингэр чинь гэрт ордог болоо юу? Хойноос ирээд хот минийх хойморт гараад гэр минийх гэдэглболоо шивЭнэ гэрийн эзэд амьд шүүлбайна…”

гэх үгс өглөөний жавартай амь нийлэн тас нясхийх цуурайн дундуур хөөрхий муу шар Жаамаа Тэргэлийн гилээд орхисон хонины зүг ажиггүйхэн хайвганан шогшууллаа.

…Жавар хургаж, цас зурваслан хунгарласан гэрт ажралгүй хоносон Буманхүү ээжийнхээ хашхичих дуунаар цочин өндийхдөө хуруун завсар нь сэвэгнэх хэдэн шаргал үсийг үл анзааран хөлөө татахад

өсгийг нь хайрах эрхийдарам мөндөртсөн мөсийг харан гайхахдаа өмднийхээ салтаа руу гараа явуулан “Арайчаваад хаячихаагүй байнаа… “ гэж бодоод уужрангуй босон харайв.

…Шар жаамаа дутуу хаагдсан хаалганы завсраар, эх амьтаны зөндөө хөтлөгдөн шургалж, хичнээн атийвч хормойгоороо хараахан хулдаж чадалгүй

“ноёноосчайдаггүй зөөлөн бөхөд дийлдсэн” хүүгийн хөлийг цавиараа шахан нааж бүлээцүүлэн хэвтжээХүү бүлээцэхийн хэрээр хөлөө жийж арвагануулахад шар Жаамааны эх амьтаны зөн сэрж нялхран хатаж

хогжруутсан хөх дэлэн нь саамшиншар ус дуслуулсаар товруутсан хөлдүүс үлдээсэн нь тэр ажгуу…

Суганы товч шиг уулын мухрын ганц гэрийн утаа амар амгалангийн айлтгалтай мандах наран зүгт ойлгойдож алсын анир авсан шар жаамаа хөв хөв хуцах дуунаар

чавхдан гарсан Буманхүү “Шар жаамаа хонио эргүүлжлявна..” хэмээн хашхирах дуун цуурайлсан өвлийн нэгэн цийлэлзсэн тунгалаг өглөө ажина үгүй эхэлвэйМөрөн2020-11-29Зохиолч: Цэвэгжавын ГАНБОЛД

Similar Posts