Би сургуульд хараахан ороогүй бог малынхаа зах зухад хүрч аргал түүж тугал татаж эмээ өвөөдөө багахан тусд орж байсан үе бод малынхаа хариулгыг өвөө маань даана эмээ өвөөтэйгөө мөн хоточ хэмээх нас дарсан шар халтар нохой мөн зулзаган монгол банхар нохойтой тавуул аж төрнөМанайх (Алтанширээ) \”САЙН УС\” хэмээх газар нутагладаг байсан бөгөөд бут харгана гэж гэрийн дайтай сагсайсан бөөн бөөн юмлхарагдана танихгүй мэдэхгүй хүн мал төөрвөл мөн хэцүү газар урд говиороо чоно ихтэй мөн өехий(сордог элсэн төрлийн зүйл) ч мэр сэр элбэг өвөлдөө нөмөр нөөлгийг нь бодож бутан шугуйд өвөлжинө нутгийнханлгэхээс гадны хүмүүс бол энэ их бутан дунд айл байна гэж анзаарахгүй….
Бага балчир настай минь дурсамж болон үлдэж сэтгэлд хоногшсон мөчүүдийг эргэн дурсаж андыгаа дурсан санахуйдБи сургуульд хараахан ороогүй бог малынхаа зах зухад хүрч аргал түүж тугал татаж эмээ өвөөдөө багахан тусд орж байсан үе бод малынхаа хариулгыг өвөө маань даана
эмээ өвөөтэйгөө мөн хоточ хэмээх нас дарсан шар халтар нохой мөн зулзаган монгол банхар нохойтой тавуул аж төрнөМанайх (Алтанширээ) \”САЙН УС\” хэмээх газар нутагладаг байсан бөгөөд бут харгана гэж гэрийн дайтай сагсайсан бөөн бөөн юмлхарагдана
танихгүй мэдэхгүй хүн мал төөрвөл мөн хэцүү газар урд говиороо чоно ихтэй мөн өехий(сордог элсэн төрлийн зүйл) ч мэр сэр элбэг өвөлдөө нөмөр нөөлгийг нь бодож
бутан шугуйд өвөлжинө нутгийнханлгэхээс гадны хүмүүс бол энэ их бутан дунд айл байна гэж анзаарахгүйБичжаахан хүүхэд эрхэлж тоглохыглэрхэмд үзэж хонь унаж ямаа уургалж
туулай хярс элдэж хөөн өдрийг өнгөрөөнө ойр хавьд үе тэнгийн наргиж тоглох хүүхэд байхгүй тул мөнөөх зулзаган банхартайгаалноцож тоглоно тэр маань өдрөөр өсөөд байна уу даа л
гэмээр хурдан торниж томорсоорлхоточ маань бага багаар айлын гэрийн манаач байх араатан амьтдаас хотоо хамгаалах ухаанд банхарыг сургасаар лНамар цагаас хаврын эхэн цагтай золгох улирлын сэлгэх үесд муухан бярууны дайтай томорсон байж билээ үс гэзэг гэж саглайсан юм сүүл нь сагсалзаж гэрт авдран дээр дүрс нь байдаг арслан лугаа л
юм харагдана тоглож наргихлаар дарж унагачихаад хөөцөлдөж гүйхээр дайрч ойчуулчихаад шөнө орой хотоо тойрч хуцаж хуцаж байгаад гэрийн баруун урд хаяанд тулан хэвтэх нь
гэр найгаж хөдөлгөх нь сүртэй хааяадаа эмээ өвөө эрлхэн гомдож уйлан гэрээс холдол очиж суухад банхар ирж хэсэг чимээгүй ажиж сууснаа ирж долоон өдөх нь одоо больдоо өөдрөг бай гэх шиг санагддагсанХөгшин хоточ (хөгшин шар халтар нохой) маань хүйтрэх үесд гэрийн хаяанд зээрийн арьсан дээр хэвтэж цавиндаа толгойгоо шаан хэвтэх нь хөмөрсөнтогоо лугаалүзэгдэнэ
харин банхар бол даарна гэдгийг барагтайд тоохгүй энд тэнд элдэв юм шиншилж ойролцоох толгод довийн орой дээр гаран алсыг ширтэн зогсоо нь харагдана цээжин биеэс нь авхуулаад
хонхорцог сэрвээ цөм цантаж бөмбийсөн цагаан халтар амьтанлявна заримдаа хэвтэж байгаа газарт нь ядарч эцсэнхонь ямаа тойрч бүчлэн хэвтэнэ дээр нь
гарчихсан хэвтэж байх үечэлбэг уурлаж төвөгшөөх биш харинчээлтэйЭмээ маань адууны гэдэсний шөлөнд тэжээл зууран хоёр нохойндоо өгнө хоточийн идүүр гэж одоо үеийн цахилгаан тогооны
дайтай эд харин банхарынх бол аль бага зулзаган цагт нь байсан жижигхэн төмөр аяга тэгээдлтэрүүнд нь хийсэн тэжээлийг идчихээдлхэвтэж өгнө харин хөгшин хоточ бол ханаж цадахыг мэдэхгүй гэдэс нь дүүрчлээ
гэмээр түнтийсэн юм алхаж ядаж байгаа нь илт байхадлдахиад горьдсон нүдээр ширтэх нь ханажцадна гэдгийг үл мэдэх мэт хааяа мөнөөх хоёрын дунд яс хаяж мах чулуудсанаас болж багахан маргаан
үүснэ биеийн харьцаа нь тэмээ ямаа шиг насны ялгаа нь өдөр шөнө шиг хэрнээ банхар хоточийг урж хазлана гэж байхгүй хоточлуурлаж боргон сэрвээ зоо нь сагсайж банхарын өтгөн үснээс хазлан түүндээ дараа нь хахаж цацан
байгаа нь инээд хүрмээр банхар бол хазаж байна дайрч байна чинээ тоохчгүй энэ нэг юм хөөрхий ингэжлбайдаг юм гэсэн шиг хээв нэгхэн зогсоноТэгсээр нар наашилж цас ханзарч урин цагтай золгоход мал төллөн хурга ишгийг үнэг хярс хэрээ шувуундалдалгүйбүрэн бүтэн авах гэж хониныхоо хойноос өдөржин дагаж хурууд боорцог өвөртлөн хурга ишигний уутаа үүрээд
л андаа дагуулаадлөдөржин алхална хээр мэндэлсэн төлөө авч гэртээ хороондоо авчирч тавина мал гэдэг ухаантай амьтан төлийг нь аваад явахад тойрч майлаадлсүйд болж урд хойно орж явсаар гэртээ ирнэ анх төлөлж байгаа хязаалан
болон төлөг зусагнууд заримдаа орхиод давхин одох нь хаа нэгтээ байдаглюм банхар маань надад хаана хонь хургалж ямаа ишиглэсэн байна тэнд дэргэд нь очиж
хуцаж чимээ өгнө хэрэв би сонсоогүй байвал очин очтол тэндээ малыг төлтэй нь сахиж хэвтдэгсэн аргагүйлмонгол нохойноослгарах ухаан бизээХаврын ажил зай завдалгүй үймсээр нэглмэдэхнээ өтгөн ногоон дэнжтэй золгон халуун наран төөнөж өнгийн цэцэгс алаглан хүн малгүй нуруу тэнийсэн цагтай золгодогсон
манай тэнд зунжаанаас минь 6-7 кмын зайтай нэгэн усан басейн байсан юм тэнд аймгаас хүмүүс их ирнэ холоос харахнээ бужигнасан юмлхарагдана
яглшоргоолж үүрэндээ орж гарч байгаа мэтлүзэгдэнэ хонь мал тээрч хэвтэх даруйдлби басейнлуу даагаа унаад давхичихна очиж хүүхдүүд орж болохоор жижиг басейнд нь
сэлж нэг шаваагаа хангана банхар маань том хүмүүс ордог гүн басейных нь цаад мухраар сэлж өгнөдөө халуун болоод өнөөх өтгөн саваг үс ноос нь гуужиж үс нь гялалзаж
намиран харагдах нь нүд булаам бид хоёрыг хүмүүс их өхөөрдөнө даага унасан жаахан хүү бярууныдайтай том монгол банхар хоёр их эгдүүтэй харагддаг байсан юм шиг байгаа юм
гадаад дотоодгүйлзургыг маань авна чихэр боов өгнө хорхог боодогны мах өгнө усанд сэлсэн мөн чихэр боов махаар мялаалгасан хоёр чинь гэрийн зүг бөөн баярлшогшино замдаа чихрээ хүлхэж банхартаабоов махнаас нь хүртээнэ бас унаж яваа халзан даагандаа завьжаар нь чихэж байгаад нэг чихэр хүлхүүлчихнэ ингээдлгурван додьгор амьтад харьна даа
гэртээ ирээд эмээ өвөөдөө эрхэлнэ их зүйлийг хамт сурч мэднэ аргал түүж яваад могой хараад хоёул зог тусан үсэрч биесээ тэврэх шахуу юм болно шавартай нууранд хамт ороод
гарахдаа хоёр улаан шаргал юм биесээ харан гайхнаГэрээр минь ирсэн гадны хүмүүс мөн адуу мал сонирхосон хүмүүсийн нүдийг банхар маань өөртөө соронзон мэтлтатдаг байсан юм шиг байгаа юм
хүн болгонляасан мангар нохой вэ? яасан арслан лугаа эд вэ? хаанаас авсан гөлөг.? нохойгоо зарчих хотод авиачиж өөртэй нь ижил эм банхартай эвцэлдүүлнэ нтр гээд л
би чинь уйлж хайлаад ёстой бөөн юм болно өвөө миньчбид хоёртоо амь болохоор өгнөөлгэж үгүй яаах юм бэ хүүхээ хүүгийн маань нохой нялх амьтан юм бгаан гээдлөнгөрнөБанхар маань барагтайд хүнрүү дайрахгүй зэвүүцэхгүй харин согтуухөлчүү болон уурлаж орилсон хүн элдэв плаж өмссөн хүүхэн хараахаалёстой нэг үзэхгүй
сүнсийг нь авна нэг удаа манайхтай нэг зун саахалт буусан хойд сумын маань айл 3 айхтар нохойтой гэхийг би дуулсан юм хүн амьтан барьчихангаа алддаг
чонотой уралцдагзээр барьдаг гээдлерөн их аюултай амьтад дуулдсан эмээ өвөө маань холуур яваарай нохой гахайнднь уруулчих вий гэж байнга
захина нэгэн удаа хургаа тээрч зогсоход нь даагаа тушиж орхиод хэсэгхэн зүүрмэглэж байгаад сэртэл хэдэн хурга тасарч явсаар айлын цаана гарч цаашаа гаран цааш явж байгаа нь харагдав
өвөө адуундаа явчихсан айлын хоньчин харагдахгүй тасарсан хэдэн хургын мэлээн цаахантаа айлын хонь байгааг хараад мөнөөх нохдыг умартан даагандаа ташуур өгөн давхих ахуйд гэнэтлхажуунаас хар хүр хийн
хоёр нохой давхин ирж дааганы минь сүүлнээс зуучихаад хөдөлгөхгүй зогсоож нэг нь тойрч боргон хуцаж зогсов би нус нулимстайгаа холилдон хий дэмийлорилсоор байв
айлын авгай тэндээс орилж хашгирсаар ирж яваа нь харагдав гэнэтлхажуугаар нэвсийсэн хар юм орж ирээд шороо бужигнуулан ноцож гарав өө мань банхар маань мөнөөх хоёртой ёстой
нэг хэн нь эр гэдгээ үзье гэлтэй хазсан газар болгоноосоо сэгсчиж хоёр тийш займчуулан хол хол чулуудлана нөгөөх алж хяддаг араатан шиг хоёр амьтан чинь сүүлээ хавчин
туулайн бүжин шиг болж хий гасалсааргэрийн зүг дэргэж өгөв банхар хойноос нь хэдхэн харайчихаадлзогсох нь сүртэй мөн аатай дахиад нэгийгээ дуудаад ир тэгсэнчта нар барж идэхгүй гэх шиг
цээжээ түхийлгэн зогсох нь сүрдэм сайхан халзан даага мань хоёр багахан хэмжээний тулаантай кино үзээд харш ордонд хоригдож байгаад агуу баатраар авруулсан гүнж лугаалбаярлаж
билээ тэр өдрөөс хойш саахалт айлдаа орох бүрэн эрхтэй болсон би чинь хүссэн үедээ очно гэхдээ заавал араа дагуулж явна манай аваргын бараанаар нөгөө хэд нь холоо очоод хэвтчихнэ хөөрхийНамар цаг болж би сумруу сургуульд явахаар болоход…..
ПАлтангэрэл