Ай ингэж зовж байхаар үхчихээсэй, ямарчбөх голтой юм гэж харууссаар илүү гэрт ороход өнөө муухай нялхийсэн үнэр дангинаж, зүүн орноо ялаа шавуулан хэвтсэн хөөрхий хүн эргэж харлааӨнөө муухай харцтай нүд нь нулимсанд живжээБаруун гуян дээрх шархнаас нь нэг том өт цухалзсанаа буцан яргахыг хараад нүд нь халтиран дээлээр нь хулдавОрны өмнөх ширээнд хоолоо тавьж, модон аяганд нь цай хийгээд гарахаас өөр арга байсангүйҮнэр танар нь амьд хүн тэсэхийн эцэсгүй болжээ…
Должидыг ирж яваа хэдэн үүлнээс аргалаа нуун, адсагаар даруулж суутал гэрээс нь гарч ирсэн Түлэнхий Бор,
Баажий хоёр гүнгэр гангар хийн шузганд хүрч, цулбуураа шувт татлааМордоод явахдаа \”Чадлынхаа хэрээр орчлонг бузарлаж яваад дууслаа даа\” гэхийг дуулаад
Бие муутай хүнийг ингэж байдаг гэж дотроо өрөвдөнгүй бодсончих гэрээс гучаад алхамд бариатай, баруун хаяа нь
дордойсон жижиг гэрээ хараад хөмсөг нь буулааТэнд нөхрийнх нь авга ах Аргай хоногоо хүлээн хэвтэж буй юмАй ингэж зовж байхаар үхчихээсэй, ямарчбөх голтой юм гэж харууссаар гэр лүүгээ ороход нөхөр нь зөөтгөхөөр тавьсан том аягатай авгынхаа хоолыг нь аван өндийвТолио сайтай ханийнхаа хөмсгөн дундах хонхорхойболтлоо тодорсон үрчлээг хараад дахин харуусчээХоёрхон жилийн дотор энэ садангаасаа болж, ийнхүү арван насаар оворжуу харагдах гүн зангилаатай болж хоцорчээТүүнийг зогсоож, хөмсгийг нь арга ядан илэхэд мушилзангуй инээвхийлээд гарлааТөдхөн илүү гэрээс авгын харааж зүхэх, аяга халбага хангинах, Заяа чинь тэр дээ гэж хашгирах нөхрийнх нь дуу гарчээНөхөр нь нялхийсэн муухай үнэр ханхлуулан орж ирээд эмээлээ шүүрч \”Хаачиж үхэх вэ\” гэж адгахад нь булаалдан авч, муу нөхрөө гэрийн зүүн зүгт түрлээ.
-Юу удааж дээ хөгшөөнТайвшир гээд орон доогуур шургаж, хоёрхон усаар авсан бидонтой шимийн юм гарган, зуухан дээр тавьж, хэдэн аргал зэрэглэжээ.
-Муу гай хөөХэзээ бид нэг их садагнаж явлааМуу эхийг минь хүртэл банзал янхан гэж хашгирч явсан байж ясаа хэмхрэхээрээ нэг их хүргүүлж гэнэҮхээрийн хар гайҮхэж далдраад орчлонг цэвэрлээд өгөхгүй гэж байж цөхөхөд нь бушуухан аяга авч өнөөх бидонтойгоос аягалан гарт нь бариулж
-Нэг шөнөчгэсэн нам унтаж үз, наадахиа уугаад гэхэд харц нь хорслоор гялалзан
-Ямар новш нь ингэж үр хүүхдээр тоглож, эхнэр хүүхнүүдээр гараа арчиж явахад гэмгүй бид хоёр үр хүүхэдгүй бөртийж явдаг юмБүр үндэс нь хатмар гэнээДаанч яав дааАлив дахиад хийгээдэх.
-Ээ өнгөртөл нь охиноолнаашлуулалтгүй гээд дахин хийж нөхөртөө бариад өөрийнхөө жижиг аягандчхийж бушуухан балгажээӨргөмөл ганц охиноо тэр ёдрын хүний хараал ерөөлөөс дайжуулж, ээжийнх рүүгээ явуулаад удаж буй хоёр юм санжАргал уугимагц тогоотой хоолны үлдэгдлээ тавьсанд хань нь
-Муу хар үхээрт өгснөөс нохойнд өгсөн нь дээр гэж уурсахад нь
-Тэгдэггүй юмаа хөгшөөн гээд үглэхээс нь өрсөн бушуухан нэг аяганд хийж аваад боссонд нөхөр нь нулимсаа арчиж
-Нүд рүү сэрээ шидэж байна лээ шүү гэжээИлүү гэрт ороход өнөө муухай нялхийсэн үнэр дангинаж, зүүн орноо ялаа шавуулан хэвтсэн хөөрхий хүн эргэж харлааӨнөө муухай харцтай нүд нь нулимсанд живжээБаруун гуян дээрх шархнаас нь нэг том өт цухалзсанаа буцан яргахыг хараад нүд нь халтиран дээлээр нь хулдавОрны өмнөх ширээнд хоолоо тавьж, модон аяганд нь цай хийгээд гарахаас өөр арга байсангүйҮнэр танар нь амьд хүн тэсэхийн эцэсгүй болжээГэртээ орохоосоо өмнө тэр муухай үнэрийг дарах гэж салхин дээр баахан зогслооСалхи үзээд түрүүний балгасан нэрмэл толгой манаруулнаГурван эхнэр сольж, үр хүүхдээ зодож, ивээлт ханиа зулгааж явсан хүн ингэж үхдэг юм байж дээАмьтныхараал идсэн сонин хүн байж билээМуу ядуу эхийг минь хүртэл цай уугаад мордохын хооронд элэнц хуланцаар нь харааж зүхэж байсанТэнхлүүн явсан муу ээж минь сэтгэлээр гундан, дорхноо дордоод өнгөрсөнсөнӨлзийгүй муухай хүн дээБидний амьдралыг ингэж гутаах гэж хэмээн бодол хөвүүлсээр гэртээ орвол ууж балгах нь ховор хань нь согтчихсон
-Очиж очиж өтөж үхэхдээ яахав дээ хэмээн уйлж суулаа.
-Ай юүхэв хэмээж үлдсэн нэрмэлээс өөртөө хийж ус шиг залгиад ороо засч бушуухан хэвтлээТэгэхгүй бол өвчтөн шөнөжингөө хашгирч орилоод унтуулдаггүй юм санжНөхөр нь өөрийн ор луугаа явалгүй гутлаа тайлаад хажуугаар нь орж
-Хоёулаалингэж төгсөхгүй юм шүү Должид ооҮр хүүхэдтэй өнөр баян айл явна шүү хөТанай Цээнийн хүүг өргөж авья даа, оюутан хүн хүүхдээр яахав,
эцэг нь гайгүй айлын хүү гэнэ лээ, тэгэх үү хө гэхэд нь нулимс нь бөмбөрч халуун энгэрт нь толгойгоо шургуулан уйлжээМуу хань нь эхээсээ хойш унагаагүй халуун нулимсаа сэм сэмхэн залгиж хэвтлээНэг их муухай юм үнэртэхэд сэрвэл нөхөр нь ухаангүй унтах ажЯах аргагүй хиншүү хярвас ханх тавина.
-Хөгшөөн хөгшөөн гэж дугтчвал тэр сэрэхгүй гэсэндээ хөнжилдөө улам яргажээ.
-Эсгий үнэртээд байнаа гэвэл зовхи нь хуу татсан юм шиг сөхөгдөж, орноос хөлбөрөн буугаад гарч гүйлээБушуухан босч гутал хувцсаа өмсөж гүйцтэл тэр орж ирэн
-Ёсоороо боллоо дооӨөрөө гал өргөчихөжБи яваад унаа унаш олоод ирьеБууриа сэлгэхээс болохгүй ньЧи намайг иртэл гэрээс гараад хэрэггүй шүүҮхрээ тугалтай нь залчихнаЭнэ гэр доторхио ачаалахад бэлд гээд дээлээ бүслээд гарч одлооЦайгаа чанаад хамаг юмаа боож баглаж байтал машин давхиад ирэвНутгийн уншлагатай лам Түвдэн тэргүүлэн хоёр залуу орж ирлээЦай цүү бариад, нөхөр нь өдөр цагийг толидуулсанд
-Өдрөө олж оджээЯмарчгэм халгүй юм байнаТанайх өнөөдөртөө буурь сэлгэБи хойдохыг нь уншиж өгье гэхүйд
Должид гаднаас аргал оруулахаар гараад гэрийн зүүн талд авчирч тавьсан найман тахилтай эмээл, хазаар, мөнгөн ташуур сэлтийг хараад хангинатал уйлжээШөнө талийгаач өөрөө мөлхөж ирээд буцсан мөр үлдсэн байвИлүү гэрээс бараг юм үлдсэнгүйШатаж дуусаагүй эсгий уугиж, зуух янданлёрдойн хоцорчээМЗЭ-ийн шагналт зохиолч Шуурайн Солонго
2015 оны 3 сарын 17