Унтахаар хэвтсэн Арсэдийн нүдэнд нь “зааны сүү” гэх сэнгэнүүр тос түрхэж өгсөн Махгал даалингаа уудлан, авчирсан эд бараагаа Сүрэнхүүд үзүүлж суугааг чагнаархан хэвтэж байгаад нэглмэдэхэд пур пурхийн хухиравДүнгэр дүнгэр шивэгнэлдэх залуусын дуу бүдгэрч, зул жаргахын алдад \”Ээ ээ\” гэж зөөлөн зөөлөн гинших охиныхоо дуунд цочин сэрсэн Арсэд…..

Олноо өргөгдсөн зургаадугаар оны туулай жилийн өвлийн тэргүүн сарын арван тавны үдшийн тэнгэрт түрүүчийн одод

жирвэлзэх цагаар шаваг сондуулын шингэн цэнхэр утаа савссан жаахан бор гэрээс жараад насны хижээл

хар хүн гарч ирээд, тэнгэрт мандсан дүгрэг улаан сарнаас сураг сонсох мэт данхар толгойгоо гэлжийлгэн алсын чимээ анирдан хэсэгхэн зогссоноо нүүрэнд нь инээмсэглэл тодорч;

-За ашгүй наашилж явах шиг байнаХар буурлхэдэн ингэ хоргоогоод золигтож байгаа бий вий гэсээр гэрийн хаяанд овоолсон түлшнээс хэдэн шаваг тэмтчин авч, хормойлон гэртээ оровУдсанчүгүй ормол буурын шүд хангинаж, хайдаг ингэ гунганан, буурнаас жийрхсэн залуу ат, эмнэг тайлагнууд үнсэн дээр хөрвөөхөөр

хөвөр хөвөр алхах чимээ тодхон сонсогдовГэрийн үүдэнд “хаая” гэсэн бүсгүй хүний цангинуур дуу гарч, хаалганы

суран бариул татан, хүйтэн жавар сэнгэнүүлсээр биерхүү охин орж ирсэн нь мөнөөх эрийн ганц хүүхэн Сүрэнхүү байлаа.

-Яасан удав дааАав нь санаа зовоод сууж чаддаггүйГанц охиноо гандааж ингэжчсуух гэж дээ хэмээн гутарсан хүний арга ядсан дуугаар хэлэв.

-Охин нь хэдэн тэмээгээ хурааж хумьсаар оройтчихлооХар буур догшроод сүйд болж байнаУлаан бууртай ноцолдчих вийлгэж айж явлааНэг их сүрхий түшилцэж ирээд салав шүү.

-Хар буурны цагаан ингэний буйлаа сонсогдохгүй хоёр хонолооОрсон буур ингээ хамхиад гаргахгүй дээ гэсэн аавынхаа өөдөөс зэрвэсхийн харсан Сүрэнхүү;

-Харин тиймээ аавааЦагаан ингээ хайсаар оройтчихлооУржигдараас хойшлхайлааХүн аваад явчихмааргүй юм гэж хэлээд дээлээ хөнгөлөв.

-Арсэдийн хар буурыг дөнгөчихөөд, хаямал ингэ унаад явчих хүн Махгалаас өөр байхгүй дээ гэж хэлсэн эцэг нь паривгар алгаараа нүүрээ арчихдаа дух хамар шанаа түүшингээ хөөдчихөв.

\”Цагаан ингээ Махгалд унуулаад явуулсныг аав анзаарчихлааГанц хоноод ирнэ гэсэн юмсанЯана аа\” гэж бодсон Сүрэнхүү жуумалзан инээвхийлж;

-Өө аавыг дээНүүрээ хөөдчихлөө гэж энхрийхэн дуугаар нялхамсуу хэлээд, унинд хавчуулсан даавууны өөдөс норгон, нүүр гарыг нь арчиж өгөвНоднин өвөл заг ачих ат гуйж ирсэн Махгал хүүг цаашлуулж, “Хар буурыг аваад явахгүй юу” гэж хэлсэн аавдаа Сүрэнхүү ихэд дургүйцэж билээТас тас инээн, элдэв өлгийн юм шалгааж суудаг охин үг дуугүй дүмбийхэд загнаж нэг үзээд эцэст нь бууж өгөн аргаджээ.

“Махгалыг орсон буурны өөдөөс очоод, ногтлоод явчихна гэж аав нь бодсонгүйДуртай атаа хөтлөөд явна бизлгэж саналааГэтэл хар бууртай ач тач ноцолдсоор аваад явна гэж хэн мэдэх вэНохой эзнээ дуурайдаг гэгчээр эцгээ өвчөөд төрчихсөн сухай шүү\” гэж бахархангуй хөхөрчээ.

-Аав минь “эр ганц” хүн, ороотой бууранд бариулчихсан бол та яах вэ гэж хэлээд дуу нь цахиртсан охиныхоо өөдөөс хараа бүүдийсэн нүдээ анивчин;

-Манай Аръяа мөнчлалигар хүн байж билээМахгал хүү ажрахгүй ээ хэмээснээ бодож суусан Арсэд;

-Бууранд суусан хаямал ингэчсалхинаас хурдан унаа дааЦагаан ингээр маань холхонлгүйлгэж дээ гэхэд, аавынхаа өөдөөс цочмог харсан Сүрэнхүү хар цагаан дуугарсангүйЯг энэ үед цоохор хивсэн тохоштой цагаан ингэнд ширэн даалин тохсон маахай шиг хархүү бурантаг татахгүй тэшүүлсээр нутгийн захруу орж ирсэн нь Махгал байлааСайхан үгээр хуурч хонуулаад хар цэрэгт барьж өгсөн Буянтын пүүсний хятад данжаадыг нутгийнхаа гүнрүү талийчихаас нь өмнө амжиж талчихаад буцаж яваа ажээ.

“Салхинд хөөгдсөн үүл, бууранд суусан ингэ хоёр ойр тогтохгүй\” гэсэн аавын үг үнэн байнаСүрэнхүү маань нүдээ хөхөртөл зам ширтээ байхдаа

гэж бодсон хархүү хүзүү сунган тэших цагаан ингэнийхээ бурантагийг татаж, зогдор хөдөлгөн жонжуулав. “Арсэд өвгөний догшин буур,

Аръяа өвгөний омголон хүүд өс зангидан Хөнөгийн хөндийг хөөсөөр булж байгаа бизээЦагаан ингээ алдсандаа цахарч

яваа хар буур, хэргийн эзэн хар Махгалыг барааны газраас тосох бий вий” гэж бодоод хүүхдэрхүү зангаар инээмсэглэвАр халхын бавгар хочит Аръяагийн хүч тэнхээ, эр зоригоос эмээн алтан тойг, мөнгөн ембүүгээ олон удаа алга дэлгэн барьж асан

Буянтын пүүсний данжаад эцэгт нь хорссон хорслоо хүүгээр нь тайлчихлаа хэмээн баясаж суусныхаа горыг өнөөдөр амссан билээ.

…Бохь заар ханх тавьсан хар буур хөлөө алцайн шээрэгнэж, багтаж ядсан аагиндаа хөөс сахруулан шавьж

зогстол хаямал цагаан ингэ нь гунганан буйлсаар ойртон ирэвУурсаж түрхрэн шилээ шөргөөсөөр зогдор

талбин гүвэлзэж асан хар буур залуухан эр Махгалыг танин шүдээ хавиран аяглахад, \”Хаа\” гэж цангинан зандачсан эзнийхээ дуунд хоригдлооТом цагаан даалин мөрөндөө тохсон Маргалын өөдөөс гэрэвшингүй очсон Сүрэнхүү;

-Сайн явж ирэв үү хэмээн зөөлөн дуугарсаар хүлээж зогсов.

…Гэрийн дотор бүрэн баранЗулын гэрэл дальдачсан хоймрын авдарны урд завилан суусан Арсэд өвгөн гаднаас орж ирсэн Махгалыг таньж;

-Ихлхолын жавартай салхи хангинаад байна даа чамаасХаямал ингэ хурдан байна уу гээд нүдтэй хүн шиг цоо ширтэв.

-Таны цагаан ингэ тань угаасаа хурдан амьтан юм билээ гэж үг алдчихаад сандарч суугаа хархүүгийн өмнөөс санаа зовсон Сүрэнхүү;

-Аавын хорон үгийг дээ! гэж янз муутай дуугарав. “Энэ муу бор хүүхэн чинь өмөөрөөд хариу алга шив дээХар буур ухаантай ч

Арсэдэд хов дуулгахгүйМахгал хүү тамиртайчхар буурнаас илүүрхэхгүйЕр нь цагаан ингээ энэ хүүхэн хөтөлж аваачаад өгчихөөгүй байгаа гэж хардангуй бодож суулааГав шув хийх охин нь даргилан буцлах тогоотой усанд хөлдүү банш шархийлгэн хийхийг анзаарсан Арсэд;

-Нүд сохор өвгөнийг номгочилж болохоор байна уу гэж хатуухан үгээр зандравӨлсөж умдаассан Махгал

тавагтай баншнаас амтархан идэх зуур баруун хатавчинд босгосон цагаан ширэн даалинруугаа нүд ирмэн дохихыг харж суусан

Сүрэнхүү шанааг нь даган сагалдрагалан урсах хөлсийг нь ханцуйгаараа сэмхэн арчаад аавруугаа мятрангуй харлаа.

-Чи сая юугаа дохиод байв аа гэсэн дуунаас овгосхийн цочсон Махгал аман дахь баншаа гудхийтэл залгиад

-Танд ганц лонх хар архи өгөх гэснээ таниас айгаад гэж хэлээд урдаа байгаа цайнаас том балгав.

-Үгүй тэгээд юугаа хүлээгээв.. гэж зовхи нь буусан онигор нүдээ сөхөн Махгалын өөдөөс хараатай хүн шиг сөлийн харавУхасхийн боссон Махгал тасан хар царайндаа хашин цагаан шүд яралзуулан инээмсэглэж, ширэн богцоо уудлан вааран савтай хар архи гарган,

үйсэн бөглөөг нь бүлт алгадан онгойлгоод аягалан барихад, түлэнхий үнэртэй нанхиад архины эхүүн ааг гэр дүүрэн ханх тавилаа.

-Би танд зааны сүү олж ирсэнНүдэнд тун чиг сайн гэнэ ээТа унтахдаа түрхээд үз гэсэн залуугийн өөдөөс тал өгөн инээмсэглэж

-За миний энэ хоёр циймэр ширгэсэнхудаг шиг болсон доо гээд хүд хүд инээн, аягатай архиа залгилахдаа эрмэг залуу насаа эрхгүй дурсав.

…Пүрэв гүний тэргүүн баян, ганган Түдэвийн адуунаас хэдэн үрээ тасалж хөөгөөд, үүр тэмдэгрэхийн алдад Хэнзийн хөтөл уруудан,

Хөх бүрдний хөтөл дээр гарч ирсэн Арсэдийн өөдөөс мөн тооны адуу хөөсөн баавгай шиг бадриун хархүү хэлцээтэй юм шиг улаан халз таарсан нь

Махгалын эцэг бавгар Аръяа байж билээУул шиг дүнжгэр эртэй мөн чиг сайхан нөхөрлөсөн дөө гэж гунигтайхан бодож суув.

-Засагт ханы хөх эрсийн нэг хэмээн сайрхдаг бавгар Аръяа бид хоёр Цагаан нуурын хөвөөн дээр дөрөө харшуулан давхиж яваад Жинжийтэй анх учирсанБаян Байдрагийн догшин цамнааг ширтэн Жинжий охины цолгиун инээдэнд баясч, мөн чиг олон үдэш саатсан дааЖинжийгийн эцэг нь Аръяад талтайЖинжий маань надад эерүүБид хоёр хоёулаа Жинжийд сүжрүү байсанГанц хүүхнээс болж эрчүүдийн үерхэлд цав суучих вий гэж бодогдовч,

сэтгэлт хүүхнээ найр тавин орхиод зам мөрөө хөөчих санаа зориг нададллав байгаагүйГэтэл бавгар Аръяа маань түрүүлж ам нээн, “хоёулаа харгүй сайхан барилдчихъяНаашаа цаашаагүй гуравлбарилданаХоёр унасан нь замаа хөөе” гэж хэлээд марсайтал инээж суугаа нь цаанаалнэг эрэлхүүАрга үгүй шүү дээЗалуу баавгайн тэнхээтэй гэгдэг бавгар Аръяагийн хоёр шууг нугалах хүчтэн байсан бишГэхдээ бичбас хоосон яваагүй ээХоёрын зэрэг хархүүг нэгийг нь нөгөөгөөр нь гуядчих тэнхээтэйлбайсан. “Зүв зүгээр мордоод зугтсанаас хөлд нь гүйгээд төөргөө харъя гэсэн нэг муу шийдмэг бодол төрөвЭр хүний шийдсэн мэх гэдэг ээ дээ мөн сонин юм шүүТойрч гүйж байгаад ганцхан ухасхийгээд хоёр хөлийг нь давхар хамаад бөгсөөр нь суулгачихлааУнасандаа итгээгүй янзтай гайхан зогсох Аръяагийн нүднийх нь манарааг сарничихаас нь өмнө дахин хөлд нь гүйгээд, түрж хөөгөөд хаячихад

-Чи нохой заль гаргалаа гэж хэлсэн Аръяа маань сулхан инээмсэглээд, мордоод давхичихаж билээ гэж цэл залуухан насаа дурслааУнтахаар хэвтсэн Арсэдийн нүдэнд нь “зааны сүү” гэх сэнгэнүүр тос түрхэж өгсөн Махгал даалингаа уудлан, авчирсан эд бараагаа Сүрэнхүүд үзүүлж суугааг чагнаархан хэвтэж байгаад нэглмэдэхэд пур пурхийн хухиравДүнгэр дүнгэр шивэгнэлдэх залуусын дуу бүдгэрч, зул жаргахын алдад \”Ээ ээ\” гэж зөөлөн зөөлөн гинших охиныхоо дуунд цочин сэрсэн Арсэд;

-Энэ муу хар бандид эцгийнх үлдээсэн жаал жуул хөрөнгийг зааж өгөөд, орон гэрийг нь босгоё дооОлон жил Майхан хадны агуйд дараатай хэвтүүллээ хэмээн бодлооИдэрхэн залуу насандаа андын тангараг барьж, хоёргүй сэтгэлээр нөхөрлөж явсан Арсэд, Аръяа хоёр тавин насны босго давсан галтайхан насандаа

Өвөр монголчуудаа чөлөөлөх Богд хааны зарлиг дор таван замын цэрэгт мордон, Баваасан гүний алаг туган доор хар цэрэгтэй нүдэлдэж явсан билээОлон эрсийн оройд омог сүрээ бадраасан Аръяа баарцаглан дайрах гамин цэргийн дунд улайрсан бух шиг догширч, эр чадалдаа эрэмшиж яваад гай дуудсан

хар цэргийн овоо хараанд онилдож газар тэврэн унахад нь ардхан талд мөр даран давхиж асан Арсэд зэрэг шахам буун харайж, тэврэн авчээГэтэл цустай хөөс бургиулан хэхэрсэн Аръяа “Миний ганц хүүг чи өөрийн үр шигээ харж яваарайХүүгээ айл орон болохыг үзэж, ачийнхаа зулайг үнэрлэх аз дутавМайхан хадны агуйд жаахан юм бийТүүнийг…” гээд үгээ гүйцээд чадалгүй Арсэдийн өвөр дээр тэнгэр ширтэн элэрсэн билээНойр алдарсан амгалан шөнийн тэнгэрт одод жирвэлзэн аальгүйтэж, шаваг сондуул хөглөрөх Хөнөгийн шар хөндийгөөс ороондоо аагархсан буурны шүдээ хавиран хүрхрэх сонсогдоно.

-Аав минь гарч оржччадахгүй бухимдаадлсуунаХэдэн тэмээнийхээ араас жонжуулж явахдаа аавдаа сэтгэл яараад хэцүү юмаа гэж шивэгнэн ярих Сүрэнхүүд;

-Бичгэсэн хүү та хоёртоо яараадлявлааУдахгүй аав тань зээ хүүгээ эрхлүүлээд уйдах завгүй болно оо гэсэн Махгалын үгийг сонссон Арсэдийн чамархайн тус халуу шатан,

нүдний угруу нь часхийн хатгаад, ширгээд удсан нулимсандусал үрчгэр зовхийг нь дэвтээх мэт бөнжийлдөж,

шанааг нь даган урсахад нөмөрч хэвтсэн нэхий хөнжлөө сөхөн дээш харвал дутуу тэгшилсэн өрхний зайгаар ёлтойх

сарны бүүдэн цагаан гэрэл тусах шиг болжээГарынхаа араар аньсагаа арчин ахин дахин харвал яах аргагүй сарны сүүн цагаан туяа тодорч бүдгэрэн сүүмэлзэж байлааЗээ хүүгээ тэврэх айсуй баярын совин далласан Хөнөгийн цагаан салхи өрхний сэжүүр сөхөн сэвэлзэнэ.

 

Similar Posts