Дахин нэг жил ард хоцровӨлзийн нүд тормолзохдоо хөшүүн болжээНэг өдөр хамт ажилладаг өвгөн уртаар санаа алдаад хэндчзориулаагүй янзтай, -Өнөөдөр дөчин таван нас хүрлээАлийн бүр ганцаараа амьдрах вэОдоо эхнэр авдаг юм уу даа гэж өгүүлснээ босож халаасандаа гараа хийгээд тасалгаан дундуур бодлогошрон холхивӨлзийн гижиг нь арилаагүй нарийхан бэлхүүсээр хүйтэн айдас тэврэн авч хамаг бие нь зарсхийж…

Тариа хураалт дуусаад удаагүй байсан цагАвтобусанд хүн дүүрэнчхоёр бүсгүй эзгүй хээр яваа мэт цадиггүй хуучилнаЯриагаар нь тэднийг хоёрдугаар курсын оюутан болохыг таагаагүй зорчигч автобусанд үлдээгүй бизХоёр бүсгүйн нэг нь,

-Яана аа найз нь дээд тооныхоо хэдэн бодлогыг бодоогүй яваа юм байна гэхэд нөгөө нь,

-Пай чи надыг яах гээвМаргааш семинарын хичээлд илтгэл тавинаШөнөжингөөлсуухаас бишЦаана нь механикын онолоор курсын ажил хамгаалах ёстойБас цаана нь юу юу билээ дээ, ёо ёо, толгой хагарах нь ээ гээд сэлбэлзэхэд шантгар хамрын нь үзүүр зарим зорчигчийн нүүрийг шүргэвТэдний яриаг зорчигч олон чагная гэсэнгүй, харин янз бүрийн насны хүний дунд хамаа бус юм чалчиж холиох бий гэж оюутан болсон үр хүүхэдтэй эцэг эхчүүдболгоомжилж явлааХоёр бүсгүй юучярьж мэдэхээр хөөрүү ажНэгний нь нүд гойд хөөрхөн тормолзоноГэхдээ албаар тормолзож буй тул хүмүүс нэг ёсны жүжиг болгон түүнийг өрөвдөнгүй атлаа тэвчээртэй ширтэнэДооглож бах таваа хангахаар шохоорхогчидчдутсангүйХарамсалтай нь хөөрхөн нүдэн ингэж тохуу болж яваагаа үл мэднэЭмэгтэй хүний хөөрхөн нүд тормолзох эгдүүтэйлдээБүсгүйчүүдийн нүд тормолзохын хөөрхнийг зөвхөн эрчүүд мэдрээд зогсохгүй, бас

эмэгтэйчүүд өөрсдөө мэдрээд зарим эмэгтэй тормолзохын илбэнд хэт шунаснаас инээдэм болох нь бийТомоогүй гэнэн хонгор нас аа гэж?!

Хөөрхөн нүдэн бүсгүй нэг удаа арайлхэт тормолзоод энэ алдаагаа өөрөөчгэсэн анзаарч нэрэлхсэндээ хажуу дахь найзыгаа эвгүй ёворч түүнээсээ ичихдээ ярих гэж огт бодоогүй зүйлээ,

-Хүүш ээ манай ангид нэг аймаар хөгшин ах сурдаг байхгүй юуТэр надыг ПЛувсанцэрэн зохиолчийн өгүүллэгүүдийг уншдаг уу? гэж мангартсан гээд бодчих гэхэд найз бүсгүй нь,

-Тэр ах тэгээд хэдэн настай юм бэ? гэв.

-Хэн?.. ПЛувсанцэрэн үү?

-Тийм.

-Насыг нь байтугай тийм зохиолч байдгийгчби яаж мэдэх юм бэ.

-Үгүй дээ мангар аа, танай ангид сурдаг тэр аймаар хөгшин ах чинь хэдэн настай юм бэ?

-Хорин тавтай гэсэн байх аа гэхэд хоёр бүсгүйтэй нүүр шүргэлцсэн шахалдаж явсан зорчигчид дундаас нэг дожной эр жиг жиг хөхрөөд салахаа боливДожной эр олны дотор инээдээ барихаар жимийсэн боловч уруулын нь булчин хүч хүрэлгүй амныхаа хөндийд хуралдсан их хийг сүрхий тургиж орхилооТэр зайлуул эвгүй байдал гаргаснаасаа зовохын хажууд инээдээ барьж чадахгүй жиг жиг хөхөрсөөр олны дунд нүүрээ нуух газаргүй ичиж, дохио-хонх дарж автобус зогсоогоод санд мэнд бууж хөхөрсөөр арилавХоёр охин тулгуу зогссон зорчигчдын нүүрийг бараг шүргэсэн эрвэгэр сэрэвгэр сормуустай нүдээ хүмүүст тэгж харууламгүй аймаар эргэлдүүлээд нөгөө дожной эрийг,

-Аймаар хөгшинмөртлөө яасан аальгүй ах вэ гээд тас тас хөхрөлдлөөХоёр охины тавьтаргүй байдлыг тун ойрхноос олон янзын нүд, олон янзын ухаанаар сонжсоор бөлгөө.

…Хөөрхөн нүдэнг Өлзий гэх агаад дөрвөн жилийн дараа сургуулиа дүүргэсэн тэр нэг өдөр ангийнхаа аймаар хөгшин ахаас,

-Дашгай ах ааТа хэдэн настай сургуулиа төгсөж байгаа юм бэ? гэж асуувХөгшин Дашгай,

-Хорин естэй сургуулиа дүүргэж байна гэж хэнэггүй өгүүлэхэд,

-Ямар аймаар юм бэ гэж Өлзий дуу алджээТүүний үгээр хамгийн аймаар нь Өлзий аймаар хөгшин ах Дашгайтайгаа нэг байгууллагад хоёулхнаа хуваарилагдавТомилогдож очсон байгууллагынхан мань хоёрыг очиход “Сургууль төгссөн хоёр хүүхэд ирлээ” гэж угтахад Өлзий

“Дашгай ахыг надтай адилтгаад байхдаа яадаг юм бэ” гэж гомджээАнгидаа байсан сан болчлав ухаан алдах байвГэвч энэ яахав хамгийн гоё нь Өлзий аймаар хөгшин ахтайгаа нэг хэлтэст хуваарилагдсангүй, толгойн үс нь шингэрснээс цагаан хуйх нь тод гэрэлтсэн өвгөний өөдөөс харж суух боллооМөн гажиг шүүХарин тэр хаа очиж сайхан зантай өвгөн байвӨвгөн аймаар хөгшин Дашгайн нэрийг ер тогтоодоггүй бөгөөд Өлзийгөөс,

-Чамтай хамт төгссөн нөгөө жаалын нэрийг хэн гэдэг билээ? гэж асуухад Өлзий,

-Жаал байхдаа яадаг юм бэТэр чинь Дашгай ах байхгүй юуДашгай ах чинь ажиллаж байгаад сургуульд орсон аймаар хөгшин амьтан гэхэд өвгөн,

-Тэр аймаар хөгшин амьтан чинь хэдэн настай амьтан бэ? гэлээ.

-Хорин ес хүрчихсэн ахТэгсэн мөртлөө одоо хүртэл гэрлээгүй гэж байгаа гээд Өлзий нүдээ хөөрхөн тормолзуулахад,

-Өө тийм үү гээд өвгөн гунигтай санаа алджээӨлзий нэг жил ажиллааЗарим ажилтан түүнээс,

-Өлзий чи хадамд очих болоогүй юу? гэж үг өдөхөд тэр,

-Пээ яана аа, та ийм үг над шиг охиноос асуухдаа зовохгүй байна уу гэж гомдоноГэхдээ бүр яснаасаа гомдохгүйИйм ичгүүртэй асуултыг хэн асуусан нь чухал бус, гагцхүү Өлзийн өөдөөс харж суусан өвгөнллав асуугаагүй нь лавТэрчбайтугай тэр өвгөн Өлзийн дэргэд “азарга гүү гишгэх” гэх үгийг хэлэхгүй тойрч байсан боловсон нэгэн болохыг анзаарсан юмӨлзий хөөрхөн будмал нүдээ тормолзуулсаар дахин нэг жил ажиллааХоног хугацаа өнгөрөх тусам Өлзийд хачин сэрэл авчравҮнсэн саарал манан уул толгодоор хөвсөн намрын чихүүн орой ажлаасаа харьж явахад Өлзийд “Ер нь одоо хүнтэй сууя” гэсэн ичмээр бодол төржээЭнэ бодлоосоо Өлзий өөрийгөө ичнэ гэж тооцсон нь огт ичсэнгүйТэрчбайтугай эр хүн мөрөөдсөн, ухамсраас нь ангид унаган бус холын гэмээр хүсэл өдрөөс өдөрт янзын тогтворгүй гэгэлзүүлэн

гиюрэлд унагажээЭнэ гиюрэлдаамжрах тусмаа улам ичих нэрэлхэх шалтгаангүйг ойлгуулж зориг шулуудавӨлзий энэ гиюрлийн улмаас хөөрхөн нүдээ цөхрөлтгүй энэ тэрд тормолзуулсаар дахин нэг жилийг авлаа.

“Нөхөр чинь болъё” гэх нэгчзалуу түүнд хандаж ирсэнгүйИрэхгүй байхад очилтой нь бишҮеийн нь найз залуус цөм эхнэр хүүхдээ дагуулан алхах нь Өлзийд олныг бодогдуулж, заримдаа уйлмаар хүртэл санагданаЦэцэг дэлгэрч торгомсог сэрхрээ бошинз дэрвүүлж, хамаг бие илбэн гижигдсэн хаврын нэгэн өглөө Өлзий ажилдаа очихдоо хачин юм боджээТэр бээр бодож төлөвлөснөөрөө аймаар хөгшин ахаасаа,

-Дашгай ах та хүүхэнтэй болж байна уу? гэвэл Дашгай,

-Болж байна аа гэж хайнгадуу тайван хариуллааДахин нэг жил ард хоцровӨлзийн нүд тормолзохдоо хөшүүн болжээНэг өдөр хамт ажилладаг өвгөн уртаар санаа алдаад хэндчзориулаагүй янзтай,

-Өнөөдөр дөчин таван нас хүрлээАлийн бүр ганцаараа амьдрах вэОдоо эхнэр авдаг юм уу даа гэж өгүүлснээ босож халаасандаа гараа хийгээд тасалгаан дундуур бодлогошрон холхивӨлзийн гижиг нь арилаагүй нарийхан бэлхүүсээр хүйтэн айдас тэврэн авч хамаг бие нь зарсхийж дагжин чичирлээХөөрхөн нүдэн хэд хоног гутравТүүнд хөөрхөн нүднийхээ сормуус аньсгыг дэвэх тэнхэл барагджээТэгээд нүдээ ямарлбайвал байг гээд төрсөн харцаараа гунигтайхан харж явдаг боллооТэгтэл нэг царайлаг залуу олны дундаас Өлзийг олж харах шиг боловӨлзий түүнийг цаашаа буцаад далд орчих вий гэж сандарсандаа урдаас нь нүдээ авъяас туршлага хоёроо шавхан тормолзууллааТэгтэл Өлзийн адтай тормолзох нүдийг харсан нөгөө царайлаг сайхан залуугийн шохоорхол хувираад цааш эргэвӨлзий дахин гутарч нүдээ зөнгөөр нь орхилооТэгтэл нөгөө царайлаг залуу Өлзийн зөнгөөр нь орхисон төрөлхийн нүдийг түрүүчийнх шигээ шохоорхсоор

дөхөж ирлээӨлзий учрыг нэгэнт мэдрээд нөгөө залууг төрсөн нүднийхээ төрхөөр ховстон хөтлөвЦарайлаг залуу аймаар хөгшин Дашгай ахаас нь нэг насаар ахчгэлээ Өлзийд жинхэнэ хайр сэтгэл аз жаргалыг бэлэглэсэн амойӨлзий Дашгай ахыг эхлээд хэрхэн “Дашгай” гэж дуудаж суръя дааУг нь Дашгай надаас зургаахан ах шүү дээ гэж боджээЗОХИОЛЧ ЦДОРЖГОТОВ

Similar Posts