“ … Нэгийг идэхээр мянгад ам хүрнэ”. Хангайн амьтан яагаад ингэж ховдогложбоддог лүд вэ гэж Цэдэнбалжир гэнэт хэлээд хад хад инээж, нүдээрээ цоргин харж, ур дүй муутай гараараа амаа арчин, уруулаа мурилзуулан авирлаж эхэлсэн өдрөөс хүн дүрст араатан болж хувирсныг нутаг усныхан нь мэдэн, жийрхэж хөндийрөөд…
“ … Нэгийг идэхээр мянгад ам хүрнэ”. Хангайн амьтан яагаад ингэж ховдогложбоддог лүд вэ гэж Цэдэнбалжир гэнэт хэлээд хад хад инээж,
нүдээрээ цоргин харж, ур дүй муутай гараараа амаа арчин, уруулаа мурилзуулан авирлаж эхэлсэн өдрөөс хүн дүрст араатан болж хувирсныг нутаг усныхан нь мэдэн, жийрхэж хөндийрөөд уджээДуугаа хураан бодлогоширч, татсан тамхины сүүмэлзэн замхрах утааг харж сууж сууж “Алхам тутамд шунал, өшөө авалт, хорсолт санаатан болжээ дээНэг нэг рүүгээ жийлцэж, ач тач үзэлцэж, ёстойлалаагүй баавгайн арьсыг хувааж авах гэж шүлэнгэтэж байх шивБалбар ахын хүү нь өнгөрсөн жилийн малын ноос, ноолуур аваад чилийсэнЭнэ жил сумын дарга гуйж гувшсаар байгаад тавин хонь тууж аваад ариллааТугалтай үнээ, тулам тосыг авах энүүхэнд болоо шив дээХүний шуналд хязгаар байна уу…” гэж өөрөөсөө хэдэнтэй асууж, эцэст нь нэглөдөр хар хорын санааны эсрэг хагас галзуурч,
тэмцэх болсныг хавийнхнаас нь хэнчойлгосонгүй…“Нулимс унагахаар нударга зангид” гэж эцгийн сургаж ирсэн аргыг хэрэглээд хурж хурж дийлэхгүй болсонд
“ахынхаа хэдэн төгрөгийг өгчихөөч” гэж гуйж гувшаад аргаа барлааОдоо бүр урдаас эдвээр доромжилж байх шив…
Аль гурван жилийн өмнөх адууны арилжааны өртөг өгөөч гэхэд юу юу гэнэвЕрөөсөө “сөргөө мэх хийе” гэж боджээЭхнэр Дэжид нь эхэндээ “Энэ минь галзуурчих нь уу… Одоо яадаг билээХүн амьтан мэдчих вий дээСэтгэлийг нь тогтуун байлгавал төрлөхийн биш юм чинь тайвширч, эдгэрэх байх” гэж бодовч Цэдэнбалжир эхнэрийн арга үгэнд нь эс орох болжээНэг өглөө тайранхай калибр буу авч, сумын төвийг зорин “утаат хүлэг”-ээр хаазлан оджээСураг нь сумын засаг даргын өрөөнд орж хэрэг мандуулж,
тавин хонины өртөгийг бүтэн жил өгөөгүй хүн, ширээнийхээ шургуулганаас гаргаад шидэлтэл нь сүр бадруулаад ирсэн шөнө хангайн амьтан хотонд нь
ороод хонийг нь талыннэг тараагаад, хагасыг нь тасдаж хөөгөөд арилсан байвУрагдаж, тасдуулсан, унжиж санжсан үзэшгүй улаа үзсэн
Цэдэнбалжир хэдэн хөтөл даван цуурайттал бахирч, шүдээ хавиран “ингэх тусам шуналд автах минь, ээ халаг гэж”
хэмээн толгойгоо шаан бохирон унажээДэжид авгай “Энэ хүн өөрийгөө алчихгүй байгаа даа” гэж зүрхээ дэлбэртэл дэнслүүлээд:
-Яанав чиТайвширХангай авлагатай байгаа бизХүн нь эрүүл байж гэмээнэ болохлбизЯмар хүүхэд юм уу чиТэгээдчхэрүүл уруултай авчирсан юм хоол болохгүй байгааг харж байна уу…
гэж ширүүхэн хэдэн үг хэлэвЦэдэнбалжир гэнэт уужуухан амьсгаа аваад, босож, гэртээ ороод тамхи татаж суутал урд голын
Дашхүү ирээд үймүүлчүүлж орхивТүүнийг үзээд Цэдэнбалжир зэвхий хөх царайлж, хөмхий зуув.
-Ах чинь ноолуурын өртөг, бас гунын өртөг өгөхгүй бол би чамайг өөрийн гараар үгүй хийхэд бэлэн байна гээд заамдан авч,
тонгорч унагахад гэрийн баруун талаарх эд хогшил тарж бутарч, дээлийн захыг хумиж захадсан гарын атгалт улам чангарч,
Дашхүүгийн амнаас хөөс цахарч, хоолой нь хоржигноход Дэжид Цэдэнбалжирын гарыгарайхийн тавиулжээ.
-Ах нь баяжинааХавийн хүний хэрэглэдэг алт, мөнгөн эдлэлийг хоромын төдийд авдарлаж авах миньЧиний ахаас өртөгийг гурав нугалж авна…
Бос чиОдоо миний утсаар тэр ах руугаа ярьЭсвэл чамайг арын хаданд аваачиж, буудан алчихад чи надаас амиа эргүүлж авах уу,
айн гээд гараа салгануулан буу руугаа явуулахад Дашхүү ухаан самартан босож,”тэгье, одоохон залгая” гэв.
-Ах ааТа Цэдэн ахын өртөгийг өгөхгүй бол, намайг алах гээд байнаТиймээ, алах гээд байнаЭнэ ах галзуурчихсан юмштээТиймээ, та дуулсан юм ууОдоо явуулахтийм үүҮгүй ээ, гурав нугалж авна гэнэШуналын дэв бишээ, ах миньДуугайлнэхэж байгааг нь өгөхгүй болнамайг гээд дүү нь ээрэнуйлахад утасны цаанаас:
-Хотын бид чинь хэцүү байнаӨргөн хэрэглээний бараа үнэд ороодАвгай хүүхдээ тэжээх гэж ах нь зовж явна… гэх дууг Цэдэнбалжир тас цохин:
-Илжигминь, одоо надад дөчин сая төгрөг өгөхгүй бол дүүтэйгээ чи эргэж уулзахгүйлбайх шүү… гэв.
-Юун дөчин саягэхэд Цэдэнбалжир муухай орилон, буугаа онилох гэхэд Дэжид бахирч байхуйд утасны цаанаас сандарсан дуугаар:
-За, за дансаа өгөөгэв.
-За Дэжид ярь гээд Цэдэнбалжир арагш суусан юмЭнэ явдал болоод удаагүй байсан цагЦэдэнбалжирын гэрийн авдар, орны завсарын ширгүүд хургаж сунасан цагаан эрээн могой цочирдож бачимдсан эмийн дуунаас жийрхэв үү гулсан зүүний сүвэгчнээс сугарсан утас шиг алга болчиховДэжид авгай “Өвгөөн гэрт хайрхан зочилсон байнаОдоо яанав” гээд сөөгнөтсөн цахир дуугаар хэлэхэд Цэдэнбалжир хагас бохирон хэвтэж байснаа ухасхийн босовОрны хөндий доогуур тонгойн цагаа цэгийтэй түмпэн сав, хойш урагш болгон тор торхийн дуугаргаад эс олов бололтой эргэж гарч ирэхдээ Цэдэнбалжир:
– Шуулттай хаяагаар гараад явчих шиг боллоо гэвДэжид гудасхийн гэрээс гүйн гарч эргэн тойроноо ажаад эс юм олж харавЦэдэнбалжир орны доогуур эргэн орсноо гэнэт “Галын хайч аваад аль” гэвУдсангүй могойн хүзүү биенээс нь галын хайчаар хавчиж гаргаж ирэхдээ:
-За хөТолгойд нь сүү дусаачих гэвДэжид авгайчтөдөлгүй толгойд нь сүү дусаахад цагаан эрээн могой хайчны аманд эрчлэн суналзах нь эр эм хоёрт тиймчолигтой санагдсангүй.
-Ээ, хайрхан минь гэж амандаа бүвтнэн үүдээр гарахад эхнэр араас нь дагаж гараад уул хангайдаа сүү өргөвМанай энэ галзуу хангайн амьтанг тасдаж хаях бий дээ гэж Дэжид орох гарах газраа олж ядаж байлааУдсангүй Цэдэнбалжир эргэн ирэхдээ:
-Одоо яавлгэж дээХулганынүх рүү өөрөө гулсаад орчихлооМанайд ирж сүү амтлах авлагатай байгаалбиз гээд Цэдэнбалжир инээмсэглэхэд Дэжид авгай саялтайвширавХүүхдүүд нь хот хороонд суудаг Цэдэнбалжир, Дэжид хоёрыг зорин машинтай хэдэн залуу ирсэн нь мөрийтэй тоглогчид байжээ.
“Ахын бэл хүрвэл үзье” гээд том хар машиныхаа хүчтэй, даацтайг шагшиж, дансандаа хэдэн саяар тоологдох мөнгөтэйгээ гайхуулахад Цэдэнбалжирын омог дахин дэгдэж, ам гарчихав.
”Дөчин саяыг дөрвөн зуун сая болгонооТа нарын бэл цайчихгүй бол ах нь буцашгүй” гэвБүтэн өдрийн турш морь харахчзавгүй суусан
Цэдэнбалжир шуналт залуусын гарт хэдэн төгрөгөө сул тавьж туучихаад ганцаараа уулын энгэрт очоод бахирч суухыг Дэжид эхнээсээ тааварлажлбайсан аж.
-Цэдэнбалжир аа? Гэртээ харьяХаранхуй боллоо… гэх тайван дуунаар тэрээр өндийн жаахан хүүхэд шиг гэнэнээр орчноо харснаа, инээмсэглэн Дэжидийн өөдөөс өндийн, гүн санаа алдав:
-“Нэгийг идэхээр мянгад ам хүрнэ…” гэдэг чинь Чонын санаалюм байнаБи хүн шүү дээБиеийн бөхөөр нэгийг давж,
ухааны цараагаар удаан амьдрах ёстой юм байнаМиний сөргөө шунал дийлсэнгүй, хоосрох нь байна гэвДэжид:
-Охин сая ярьлааАмаржиж гэнэХүүтэй болжээЧи бид хоёр өвөө, эмээ болов шив… гэж айлгүйхэн инээмсэглэхэд Цэдэнбалжир үсрэн босож:
– Лусынамьтан гэрт зочлоод байсанИйм том олз авчирсан байнаЭэ хайрхан миньБи өнөө муу бууг аль эрт хадны хонгилд чулуудчихсанЭнэ ороо бусгаа цаг хүнийг галзууруулж мэдэхээр жирэлзэж байна шүү…
-Яахав дээ хөГэм нүгэлд гэсгээл гэж байдаг юм гэнэ билээНүгэлтнүүдийг орхисон нь дээр.
– Тийм байхОдоо санаа амарлаа… Ухаан минь эрүүл шүү… Миний сэтгэлийн амь бөхөөгүй ээ… Одоо чамайгаа тайван байлганаа гээд
Дэжидийнхээ буурал хяруу сэмхэн шургасан юм шиг шанхыг нь илж, зурвас үрчлээтатсан духыг нь удаан гэгч нь үнэрлэв2021,11,09,
Зохиолч: Галсангийн Болормаа