Түүнийг яах аргагүй мансууруулсан байвӨнөөх танил царайтай залуу эхлээд ногоон эрээн өнгийн цамцаа тайлж дараа нь өмд болон хоромон гутлаа тайлан түүний зүг алханаОхин энэ бүх учир нь олдохгүй байгаа зүйлийг болиулмаар байвч мансуурсан байгаа тархи нь биеийнхээ альчэд эсийг удирдаж чадахгүй байлааЭнүүхэн хооронд юу болсоныг охин ойлгосонгүй нэг мэдэхэд түүний бие….
Охин хамаг хүчээ шавхаж ориллоо… Гомдолдоо шатах шахаж, хоолойд нь хатгуур зүү тээглэх шиг ээрч гацан, хэлэх хэлэхгүй хамаглхараалаа урсган, хаалга балбанаТолгойд нь түмэн бодол эргэлдэх авч түүнд гарц үл олдоноЯагаад? Яагаад энэ хорвоо дэлхий дээр түүнийг ойлгох нэгчхүн байдаггүй юм бэ?
Төрүүлсэн ээж нь хүртэл өөрт нь ингэж хатуу хандаж байгааг бодохоорлтүүнд уучлахын аргагүй зүйл шиг санагданаНулимс нь нуурын ус шиглмэлтэлзэж, хацар, уруул, эрүү, гарын алга гээд буухгүй газар онохгүй зүйл гэж үгүйОхин хувцасаа эмх цэгцгүй чихсэн улаан хүрэн цүнхээ түшээд чангаар цурхирч уйлнаЯмарчбуруу зүйл хийгээгүй байтал яагаад түүнийг ингэж хатуу шийтгэх болов?
Түүний хамгийн их хорсол заналыг төрүүлж буй нэг асуулт бол “Яагаад ээж нь түүнийг ингэж их гомдооно вэ?”
Хаалганы цаана хэн нэгэн хүний хөлийн чимээ сонсогдлоо.
– Ээжээ! Би гуйж байнаНэглудаа, нэглудаа намайг ойлгооч дээ! Зүгээрлнамайг эндээс гаргачих би гуйж байнаТүүний энэ гомдолтой, цурхирсан үгс хий хоосон цуурай шиглагаарт замхарч байлааХэн нэгэн хүн хаалганы өмнүүр холхиноНаашаа дөрвөн алхам… Цаашаа дөрвөн алхам… Ахиадлнаашаа дөрвөн алхана.
– Ээж! Яагаад? Яагаад та намайг ойлгохгүй байгаа юм бэ? Тачгэсэн миний насан дээр наргиж цэнгэж, ууж идэж, мансуурч хөлчүүрч явахдаа хэнээсчюм мэдэхгүй
эцэггүй хүүхэд тээсэн биз дээ? Нэгчудаа би таны бурууг тоочиж байгаагүйГэтэл та яагаад нэг удаа миний бурууг тооцохгүй өнгөрч болдоггүй юм бэ?
Өнөөх хүн хаалганы өмнүүр холхихоо байлааНэг газраа удаан зогсож байгаа нь хаалга шалны хоорондох өчүүхэн бага зайгаар тодхон харагдана.
– Тэгээдчби ямар буруу зүйл хийсэн юм бэ? Хорин нэгэн насандаа хүнд дурлах нь гэмт хэрэг юм уу? Эсвэл өөрөөсөө ах хүнд дурлах нь буруу зүйл үү?
Эсвэл би хүнд хайрлуулж жаргалтай амьдарч болохгүй юу? Та ер нь надаас юу хүсээд байгаа юм бэ?
Энэ удаа түүний ээж ахин доороо холхилгүй огцом чигээрээ алхсаар цааш одлоо.
– Та хаачих нь вэ? Би явмаар байнаНэг удаачгэсэн өөрөө өөрийнхөө сонголтыг дагаж сайхан амьдармаар байнаНасаараа таны зарц барлаг,
гэрийн манаач, шоронгийн хоригдол шиг амьдарч ирлээБи танд маш их гомдож байнаТа яагаад бусад ээжүүд шиг байж болдоггүй юм бэ? Та яагаад ийм төвөгтэй юм бэ?
Бүдэг гэрэлтэй, жижигхэн цонхтой, зай талбай бага энэ бүгчим өрөөнд ээж нь зургаа зурдаг юмОхин нэгчудаа энэ өрөөгөөр шагайж байсангүйУчир нь түүнд зураг зурна гэдэг уйтгартай, цаг барсан зүйлИйм утгагүй зүйл хийж байхаар цагийн ажил хийж мөнгө олох нь охины хувьд зуун хувь ухаантай хүний үйлдэлХүүхэд байхаасаалхэрсүү, өөрийгөө болгочихдог, бусдаас тусламж гуйдаггүй зан нь түүнийг хэн хүнээс илүү ухаантай болохыг өөрт нь баталдаг байлааЭэжээсээ хүртэл хэд дахин илүү ухаантай болохоо тэр сурлагын дүнгээрээ баталнаЕр нь хэндчмуугаа үзүүлдэггүй шартай дээрээ худал хэлээдчболтугай өөрийгөө ямар сүрхий мундаг хүн бэ
гэдгийг дөнгөхөн бусдад мэдрүүлчихнэТэр бол иймлхүнУхаантай, хэрсүү, овжин бас хайр татамТүргэн ууртай хэдийчхүнд муу санаж, хорлох бодол огтхончүгүйБуруу зүйл, муу үг, муухай үйлдэлдээ учиргүй их гэмшинэЗаримдаа яглнайман настай бяцхан охин шиг цурхирч ирээдлуйлнаГудамжинд шил лааз түүж яваа өвөөд, мөнгө гуйдаг
балчир хүүхдүүдэд, согтуу хөлдөх шахах гудамжны хүмүүст яаж туслах вэ гэж санаагаа чилээж явдаг энэрэнгүй хүнТалх хийдэг уутныхаа мухарт байгаа бяцхан үйрмэгийгчтэр зүгээр хогруу хаяж чаддаггүйЦонхныхоо гаднах тавцан дээр асгаж нэгчболтугай болжморын гэдсийг цатгах гэж хичээнэТэр иймлхайр татам нэгэнТийм болоодчнас хэвийж, учир ойлгосон ах нар түүнээр оролдох нь ихОдоо хорин нэгэн настайчгэлээ гаднах төрх нь түүнийг хорин тавтай гэмээр оворжуу бөгөөд эр хүний хүсэл татам сайхан харагдуулдагУрт хар гэзэг, нарийн цагаан хүзүү, дэндүү гоолиг сайхан бэлхүүс нь түүнийг улам бүр олноос тодосгоноЭэжтэйгээ хоёулахнаа байдаг сургаар эрчүүд тэдний үүдээр эргэлдэх нь ихЭнэ жил тэрээр их сургуулиа онц дүнтэй төгсөвУдаачүгүй улсдаалтомд тооцогддог бизнесийн байгууллагад тэнцэн нүд ирмэх зууртлажилтан анги болоотохлооЗалуу сайхан шинэ ажилтан бүсгүйг анхаарахгүй өнгөрөх нэгчхүн үгүйСалбар хоорондын ахлах гэх нэгэн сайхан залуугийн хөнгөхөн хэдэн илгээмжинд татагдаж нэг мэдэхнээ энгэрээ дэлгэж,
гэрт нь өөрөө гүйгээд оччихсон байхыг бодоход энэ охин өнөөх дурлал гэдэгтэй учирчихаад байгаа нь энэ бололтойМэдээж энэ үед ямарлээж охиндоо хатуу үг хэлэхгүй орхих вэ дээ! Иймэрхүү шалтгаанаарлнэг гэрийн хоёр маргалдаж охин нь чемоданд хувцасаа зэхэж, ээж нь охиноо өрөөнд нь түгжиж буй нь энэОхины хувьд яг одоо ээж нь шулам гэдэг үгнээсчдолоон дор тодотголтой санагдаж байлаа.
“Дурлал ухаантай хүнийг тэнэг болгож, тэнэг хүнд ухаан өгөх нь бий!”
Нэг зурагны буланд энэ үгийг ихлтод бичжээТүгжигдсэн өрөөний хананд тохсон огт танихгүй цэрэг залуугийн зураг охины нүдэнд туслааОгт танихгүй байтал өмнө нь хаа нэгтээ харж байсан мэт ихлдотно харагданаГэрт нь байгаа гурван өрөөнөөс очиж очиж хамгийн их үзэн яддаг өрөөндөө цоожлуулчихаад сууж байгаа нь үнэхээр уур хүрэмТүүний хувьд энэ өрөөний оронд ариун цэврийн өрөө хамаагүй сонирхолтойЯдажлусан онгоцондоо хэвтээд тайвширч болноГалын өрөөнд байсан бол гэрийн утсаар хайртай залууруугаа ядаж залгахгүй юу? Том өрөөнд бол бүрчамар цонхоор нь гараадлгүйчихнэИймэрхүү зүйл бодоод өнөөх хүрэн улаан хувцас дүүрэн цүнхээ налаад сууж байтал тэсэлгүй түүний нүд анилдлааНүдээ нээгээд хартал ихлдотно, танил царай түүнийг цоо ширтээд сууж байвОхин яглнэг мансууруулах бодис эсвэл, архи уучихсан юм шиг мэдрэмж төрж,
толгой нь эргэн, дотор нь муухайрнаТүүнийг яах аргагүй мансууруулсан байвӨнөөх танил царайтай залуу эхлээд ногоон эрээн өнгийн цамцаа тайлж
дараа нь өмд болон хоромон гутлаа тайлан түүний зүг алханаОхин энэ бүх учир нь олдохгүй байгаа зүйлийг болиулмаар байвч мансуурсан байгаа тархи нь биеийнхээ альчэд эсийг удирдаж чадахгүй байлааЭнүүхэн хооронд юу болсоныг охин ойлгосонгүй нэг мэдэхэд түүний бие аймшигтай их хөндүүрлэн өвдөж, яглхэн нэгэн хүнд хүчтэй зодуулсан юм шиг мэдрэгдэнэНүдээ хүчилж нээгээд эргэн тойрныг хартал түүний дэргэд өнөөх залуу гүнзгий амьсгалж., амар тайван унтаж байх юмГэхдээ бүх зүйл нэглойлгомжгүйТэр залуу хэн болох бас яагаад түүний дэргэд хэвтэж байгааг огтхончойлгохгүй байлааХарин өмнө нь энэ хүнийг хаа нэгтэй харж байсан юм шиг санагдаж, харах тусам нүдэнд дулаахан сэтгэлд ойрхон мэдрэгдэнэУдалгүй өнөөх залуу нүдээ нээж ямар нэгэн зүйл амандаа бувтнавОхинд эхлээд юучсонсогдсонгүй! Түүний бие болоод тархи энэ залууд ямар нэгэн зүйл хэлэх гэж байгаа мэт, бүр асар их гомдсон юм шиглмэдрэмж төрнөӨөрийн мэдэлгүйлохин “Чи хаачих нь вэ?” гэж асуугаатахлааЗалуу ихлхатуу харцаар түүнийг ширтээд “Би чамд хайртай биш ээ!
Дурласан төдий… Чи бол ухаантай эмэгтэй дурлал төдийхнөөс болж амьдралаа бүү балла! Харин би чамд дурласны ачаар ухаан орлоо… Би эхнэр хүүхэд дээрээ очих хэрэгтэй.”
Охины нүдэнд нулимс цийлэгнэж, өөрийн мэдэлгүй залууруу мөлхөн очоод “Чи юу яриад байгаа юм бэ? Би чамайг явуулахгүй!” гэтэл залуугийн харц улам ширүүсч
“Ахиж би чамд гар хүрмээргүй байна! Бас чамтай уулзмааргүй байна.” гэж хэлээд охины турьхан эмзэг гарыг маш чанга атгаж биед нь наан хойш түлхэн унагалааЯмарчхүчгүй сул дорой эмэгтэйг өвтгөх огт танихгүй тэр залуугийн адгийн муу хүн чанарыг үзэн ядсандаа зүхэж хараамаар байвч юучхийж үл чаднаЗүгээрлнэг үнэгүй хүүхэн шиг өөрт нь хатуурхах энэ адгийн залууг хэн болохыг мэдэхчүгүй атал яагаад ингэтлээ их гомдож, тунирхана вэ?
Тэр залуу эргэжчхаралгүй хаалга хүчтэй саван гарч одлооЭнэ үед охины цээжинд ямар нэгэн зүйл бөглөрч, нулимс нь усны ундарга шиглзай завсаргүй асгарнаХүнд хаягдах, гологдох, орхигдох гэдэг ямар аймшигтай хатуу мэдрэмж вэ? Зүгээрлцээжинд нь зүрх биш чулуу маш хүчтэйгээр цохилон цээжээ
цөмлөн гарч ирэх гэж байгаа мэт мэдрэмж, асар их өвдөлт… Яажчуйлаад үл тайвшрах сэтгэл… Надад юу тохиолдох нь энэ вэ?
Хаалга нээлттэй байгаа юм уу? гэсэн бодол толгойд нь орох зуурт охин нүдээ нээн жижигхэн умгар өрөөндөө өнөөхлхувцастай цүнхээ тас тэвэрсээр сэрлээТэр зүүднээсээ сэрсэнчөнөөх аймшигтай хатуу, зүрх зүсэм гачлант мэдрэмжээсээ салж чадсангүйОхин гүнзгий амьсгалан эргэн тойрноо маш сайн ажиглаж харлааЦонхноос хана, хананаас хаалга, хаалганаас эргээд ханаруу хартал өнөөх адгийн муу залуугийн хүйтэн хэрцгий хэрнээ хайр татам, сэтгэлд дулаахан төрх өмнө нь байх нь тэрЯглунтаж байхдаа ямар их амар амгалан, энх тайван харагдсан тэр төрхөөрөө охинруу хараад зургийн жаазанд мөнхөрчихсөн байнаОдоолойлголоо, тэр залуугийн зүрхэнд шингэтэл хэлсэн тэр үгийг одоолойлголоо..!
“Дурлал ухаантай хүнийг тэнэг болгож, тэнэг хүнд ухаан өгөх нь бий!”
– Энэ залуу хэн юм бол? Гэхдээ энэ тиймччухал бишБи аль нь юм бол? Ухаантай хүн нь үү эсвэл тэнэг нь үү?
Охин цоожтой хаалгаа дотроос нь нүдлээХолоос алхах хөлийн чимээ сонсогдоно.
– Ээжээ, охин нь гарах хэрэгтэй байнаТа мэднэ дээ! Дурлал ухаантай хүнийг тэнэг болгож, тэнэг хүнд ухаан өгдөгийг… Охин нь тэнэг байж!
Энэ удаа хаалга нээгдлээОхины өөдөөс өөрийнх нь ирээдүй мэт буурал суусан шулуун хар үстэй, үрчлээтэй цайвар цонхигор царайтэй, хацарт нь багахан ягаан өнгийн туяа цацрах намбалаг ээжийнх нь төрх цоо ширтэнэНүд дүүрэн нулимстай цоо ширтэнэЭнэ удаа түүний ирээдүй ам нээж…
– Ээж нь тоо томшгүй алдаа гаргаж явсанГэхдээ охин минь, чи миний тэр алдаануудыг засаж өгдөг ганцхан өмгөөлөл минь юм шүү дээ!
Чамайгаа эцэггүй өсгөсөн түмэн их нүглийг минь өршөө гэхгүйГэхдээ чи минь үр хүүхдээ яг надтай адилхан эцэггүй өсгөх асар их нүглийг чинь би өөрөөчөршөөж чадахгүйОхин минь дурла, хайрла! Охин минь нарги, цэнгэ! Гэхдээ ирээдүйд ээж болохоо бодож үр хүүхдэдээ эцэг шиг эцэг болж чадах хүнийг олЭр хүн шиг эрийг олЖинхэнэ эр хүн өөрийнхөө эмэгтэйг өөрөө нэр төртэй гуйж ирдэг юмЖинхэнэ эцэг болох хүн ирээдүйд төрөх охин хүүхдээ бодоод хүний охин үрийг хаях байтугай гомдоож зүрхэлдэггүй юмБи аавыг чинь муулахгүйЧиний аав жинхэнэ эцэг хүн байсанТиймээс өөрийнхөө өмнөх амьдрал руу явсанХарин би өөрөө алдаа гаргасан юмБи өөрөө буруу хүнийг сонгосон юмОхин минь өдий олон жил чамайг зовоож хатуурхсан хатуу ээжийн гараас ядаж ухаантай, эр хүний гар дээр очГуйя чамаас…
Би анх удаа ээжийгээ дэндүү сайн ойлгож, хэлэх гээд байгаа бүхийлүгсийг нь харцнаас нь уншиж сэтгэлээрээ мэдэрч үзэвОлон сарын турш хэлэх гээд чадаагүй үгс нь аадар бороо шиглнулимстайгаа цуг асгарнаГар нь чичирч, хоолой нь зангирах буурал ээжийгээ би ямар их хатуу шийтгээ вэ?
Би тэр зураг дээрх залуу миний аав мөн эсэхийг бас тэр хоёрын өнгөрсөн амьдралын талаар асуухыгчхүссэнгүйТэр зөнтэй зүүд гаднаа ухаантай харагдах авч дотроо дүүрсэн тэнэг мэт авирлах намайг нэг сайн хатгаад өгсөн юмХангалттай, хатуу ээжийн минь эмтэрсэн зүрх тэр бүх уй гашууг даваад гарсан ньлнадад хангалттайХангалттай, .хэцүүгээр дүүрсэн хорвоод энэ ганц бие бүсгүй охиноо төрүүлж амьдралын эрхэнд хатуужсан нь надад хангалттайЗүгээрлбүх зүйл надад хангалттай, хатуучгэлээ дэндүү ухаантай ээжийнхээ энгэрт тэврүүлж зогсоо ньлхангалттайУдалгүй гэрийн утас хангинавБи яаран тийшээ дөхсөнгүйХүсэж байвал хүслээ дагаад биеэр ир, хатуу ээжид минь дүрээ харуулж, нэрээ хэлээд ёс төртэй, нэр хүндтэйгээр гэрээс минь хөтлөөд гарХүний охин үрийг амьдралд гараас нь тавилгүй харж явахаа амлаад аваад гарХатуу зөөлөн аль ньчбай амьдралын мөч бүхэнд энэ бяцхан охиныг дурлаж үнгэхээс илүү хайрлахаа амлаад гуйгаад гарАягачин, шивэгчин хайж яваа ноён биш айл гэрийн хатан хүнийг залах гэж яваа хаан юм бол чадлаа үзүүл, бяраа шинжүүлТэгэх зориг чинь хүрэхгүй юм бол чамаас илүү эр хүнийг, чамаас илүү эцэг хүнийг бид хүлээж байнаЗайгаа тавь!
Бүсгүй хүн бүсээ задлалаачүсээ задлахгүй их ухаан тээдэг гэж ээж минь хэлж байлааНэг алдсан бол тэд ахин алдахгүйн тулд ухаан зарж сурдаг юм байнаДурлал ухаантай хүнийг тэнэг болгож, тэнэг хүнд ухаан өгдөгЭнэ үгийг зүс мэдэх аав минь зүүдэнд минь хэлчихээд явсан юмХайр дурлал ухаантай хүнийг тэнэг болгодог байж болноГэхдээ тэнэг хүнийг амьдралд сургадаг юм байнаХатуу ээжүүдэд зориулав
Баттулгын Батгэрэл