ТӨРСӨН ОХИД МИНЬ ШИГ БЭРҮҮД НАДАД ЗАЯАСАН… Бэрүүд нь ээлжинд орж ирэвАжлынхаа завыг харж байгаад гурван бэр нь нөхрүүдийнхээ ажилтай үед хадам ааваа асардаг байлааӨтгөн шингэнийг асгах ,хоолыг нь аманд хийж өгөх, эмийг нь өгөх эмчтэй уулзах гээд энэ олон ажлыг гурван бэр нь төрсөн аавынхаа төлөө юм шиглхийдэг байлааЦуг хэвтэж буй хүмүүс өвгөний бэрүүд нь гэхэд итгэдэггүй байлааҮгүй байлгүй таны охид биз гэдэг байжӨвгөн хөөрхий удалгүй….
Балдан Дулам хоёр гурван хүү төрүүлж өсгөжээДулам хадмууддаа дархан бэр гэж нэр сайтай бэр явсан бөгөөд даанч охин үр заяасангүйХүүхдүүд өсөж эрийн цээнд хүрчээХоёр хөгшинд одоо хүсэх юм үр хүүхдийнхээ гал голомтыг үүсгэх бэрийн хүслэн болоод байвНэг баяртай мэдээ сонсогдсон нь том хүү нь эхнэртэй болж байгаа сураг дуулдаад удалгүй нэглсайхан нартай өдөр хүү нь эхнэрээ дагуулаад ороод ирэхэд нь хоёр хөгшин бөөн баяр болон угтаж авлааХүүтэй хүн охинтой гэдэг нь үнэн юм байна гээдлбайдгаалтом бэрдээ барьсан дааХэдий том бэр нь хотын хүн бөгөөд
хөдөөгийн орчинд дасахгүй эхний хэд хоног хэцүү байсанчбэрээ гэх хоёр хөгшний сэтгэлд талархаж байлааХүү ньчөөрөөс нь илүү эхнэрт нь сэтгэл гаргаж байгаа ээж аавдаачбаярлаж байвУдалгүй бэр нь бие давхар гэж сонсоод хоёр хөгшин хэрдээ баярлаж төрөхийг нь дөхүүлээд явахаар болоход хүү нь
та хоёр ирээд яахав гэж хорьсончхөгшид хөл хөөрцөг болсоор хот явлааИрээд удалгүй хотын бүгчим агаарт дасаж чадалгүй буцсанчхүүдээ
-За хүү минь, ажил яахав нялх биетэй эхнэрээ сайн асраарай гээд байн байн захисаар нутаг буцавАчтай болсноо орсон гарсан болгонд ярьж бэрээ хотын хүн гэхэд хоол унд сайтай гээдлмагтаж өгнө дөө хөөрхийБалдан гуайнд орсон хүн анхны ачаа үзсэн юм байнаБэр нь их сайн хүн юм байна гэдгийг мэдэж аваад гардаг байлааУдалгүй дунд хүү нь эхнэр авч ээж ааваа хотод авчирч хөлтэйхэн хурим хийвБэрийнхээ ухаалаг үгэнд хоёр хөгшин бүүр баярлаад ханашгүй байлааӨнчин өрөөсөн өссөн бэр нь хадам хоёр хөгшнөөсөө ээж аавын хайрыг амталж буйдаа нэн баяртай байгаа нь мэдээж байлааХөл хүнд бэрийнхээ алхах гишгихийг нь хүртэл хянаж
-Ээ миний охин болгоомжтой бай дулаан хувцасла гээд өмнөөс өвдөх нь халаг санаа зовноБэрдээ хөдөөнөөс дулаан гутал хувцас хийж өгч явуулнаЭнэ бүхэнд бэр нь сэтгэл санаа өөдрөг эсэн мэнд амаржлааХоёр хөгшин нэг ач нэг бэр ярьдаг байсан бол одоо хоёр ач хоёр бэрээ магтаж ярихаар боллоо дооБага хүү нь нэлээн хожуухан нутгийн бүсгүйтэй гэрлэвЭцэг эх нь хориглосонгүйХөрөнгө муутай олон хүүхэдтэй айлд хүргэн орсонд хоёр хөгшин гомдсонгүйХарин мэддэг айлд хүргэн орсонд баярлаж байвЭнэ олон хүний дунд миний хүү олны хүчээр сайн явнаа гэж харж байвБага хүүгийнхээс нь хоёр ихэр хүү төрсөнд хоёр хөгшин толгой дээрээ бага бэрээ бараглзалчихавОдоо бүүр хоёр хөгшинд өдөржин яриад дуусахааргүй олон ачтай боловАль хэдийн зургаан ачтай болжээЗун болохоор хүүхдүүд нь цуглаад хоёр хөгшин сэтгэлийн жаргал гэдгийг жинхэнэ эдэлдэг байлааАч нараа үзээдлхоёр хөгшин хүүхэд шиглдунд ороодлинээд хөөр болоодлявдаг байвХадмуудаа элэгсэг хадам ээжийн үлгэр дууриалалчюм уу бэрүүд нь сайхан харилцаатай байдагт нь Дулам эмгэн тун баяртай байдаг байлааАх захаа хүндлэх ёс энэ айлдлжинхэнэ утгаараа хэрэгжих ажЭнэ хоёр хөгшин хэзээ өөрийнхөө гурван хүүхдийг магтаж байсангүйХарин бэр ач нардаа урмын үгийг харамгүй хэлэх ажБалдан өвгөн хүнд өвдөж хотод очиж эмнэлэг хэвтлээХүний гарт орсон тул асаргааны хүн хэрэгтэй боловХүүхдүүд нь ажлынхаа заваар сахих боловч эр улс юм хойно нарийн юмыг нь мэдэхгүй юм гарнаБэрүүд нь ээлжинд орж ирэвАжлынхаа завыг харж байгаад гурван бэр нь нөхрүүдийнхээ ажилтай үед хадам ааваа асардаг байлааӨтгөн шингэнийг асгах ,хоолыг нь аманд хийж өгөх, эмийг нь өгөх эмчтэй уулзах гээд энэ олон ажлыг гурван бэр нь
төрсөн аавынхаа төлөө юм шиглхийдэг байлааЦуг хэвтэж буй хүмүүс өвгөний бэрүүд нь гэхэд итгэдэггүй байлааҮгүй байлгүй таны охид биз гэдэг байжӨвгөн хөөрхий удалгүй өвчнөө дийлсэнгүй хорвоог орхихдоо үр хүүхэд бэрүүд хань ижилдээ сэтгэл дүүрэн өөд боловХадам ээжийгээ энэ хэцүү үед нь эмэгтэй хүний торгон ухаанаарлбэрүүд ньлтүшиг болж байвЭэлжилж ээжийгээ халамжилнаЗарим үед бүүр цуг сувилалд явж эмчлүүлж ирэх үечбайлааЭмгэн Дулам хүүтэй хүн охинтой гэдгийн жаргалыг эдэлж байгаадаа бэрүүдээ баярлаж явдаг байлааХарин бэрүүд нь энэ хүнээс их юм сурсан ханийн минь ээж би асрах халамжлах ёстой гэсэн сэтгэлээр хүндэлж яваа нь энэ сайхан харилцааг цаашид үргэлжлүүлэх цагаан замын эхлэл болжээ.