За хүүхдүүд миньТа нар минь надаас хойш энэ Ли овогтоослболгоомжилж яваарайАрван хэдэн жилийн өмнө анх энд ирж ногоо тарихдаа гэрийн буурин чинээ газар “Манжин тарина” гэж гуйж авсан юмГэтэл жил бүр ахиулсаар нилээд хэдэн гэрийн буйр боллооХятад хүний давруу зан гэж энэНадаас хойш энэ нь нэмэгдсээр хонины хороон чинээ болвол хөөж явуулаарайЗа тэгээд аавыгаа хааш нь нутаглуулахаа энэ Ли-гээс асуугаарай гэхэд том хүү нь….
Ширээ адил тэгш тагтай, түүн дээрээ шигүү хар мод ургаснаас чанх өмнөөс нь харахад сарлагийндух шиг оройтой багавтар хайрханы өвөрт Сүх өвгөний өвөлжөө бийЭнэ хайрханы зүүн суганд нь өвөлжиж, зүүн урдхантай нь хаваржиж, зундаа зүүн суганаас нь ундрах жижиг булгийн их усанд нийлэх бэлчирт нь зусаж,
намартаа баруухантай нь буугаад өвөлжөөндөө буунаСүх өвгөн ийнхүү өгөөмөр сайхан хайрханыхаа элгэнд нар зөв эргэж буусаар нэгэн насыг элээвАмьдрал Сүхэд авахыг хүссэн бүхнийг нь бэлэглэж, гунан буга шиг гурван сайхан хүү, гунжин согоо шиг ганц сайхан охин заяажээХайрханчтүүнд өгөөмөр гараа харамгүй сунгаж хөгшинтэйгээ анх нийлэхэд нь хоёр талаас өмч болгон өгсөн гурван саалийн үнээ, гучаад хонь нь хөндийдөө багтахгүй бишчхөөрхөн өсөж,
хоёр том хүүгээ айлын дайтай айл болгон өрх тусгаарлаж, ганц охиноочгазраас хөндийрүүлэх унаатай гучаад хонь, гурван саалийн үнээтэй айлд мордуулавГэтэл мичин жилийн зутруухан хавар хаа хол газраас явган нүцгэн тэнэж ирсэн дотор газрын цагаач Ли овогт гэгч эцэг болсон
Хайрханы нь зүүн сугыг төмөр анжсаар сэндийчин тариа тарина хэмээн төвөг удавУурлаж хилэгнэсэн
Сүх өвгөн омог хөдөлж, омголон хүлгийнхээ нуруун дээр хөндөлдөн, дэлэм хэрийн яргай ташуурынхаа үзүүрээр тариач хятадын дух руугаа дарж өмссөн тоорцгийг хийстэл түлхэж:
-Хойноос ирээд хот минийх гэж чи газрын хаанаас гарч ирээд онгон дагшин хайрханы минь хормой хотыг сэндийчиж байдаг билээ?
Хятад хүн Монгол газарт газар хагалж тариа тарих хориотой гэдгийг мэдэх үү? гээд агсам мориныхоо амыгангайтал татан дүүхэлзүүлэхэд өндөр хээр морины хөлд гишгүүлсэн тоорцгоо арайхийн аваад шороогий нь гүвэнгээ:
-Хай, айл хүний амь нэг, саахалт хүний санаа нэг шүүСүх гуай гэрт орж цай зооглов ааБи танд сонин юм дуулгав аа гэхэд
Сүх өвгөн шавар тагзны зүг сэжиглэнгүй нэг харснаа хөдөөний хүний сониуч зангаар уяан тийш жолоогоо эргүүлэвЛи овогт дөнгөж дөч гаруй настай боловч Сүхийн өрөвчхөн занг хөдөлгөх гэж зориуд бөгтөгнөн гүйж морийг нь авч уяад хаалга онгойлгож өгөвСүх хэт хутгаа бүснээсээ сугалж унжуулаад шавар тагзанд ороход нарийн ногоогоор хийсэн хоолны арааны шүлс асгаруулам үнэр ханхалж байх нь Сүхийг өнөө орой ирнэ гэж зориуд бэлдсэн мэтӨвгөн өрөөн доторхийг сэжиглэнгүй тойруулж харах мөчид Ли овогт өмнө нь бөхөлзөн:
-Хай, та суу ваа, суу ваа гэлээСүх хятадын долигонуур занд дотроо дургүй нь хүрч, хаана суухаа шийдэж ядан харвал жижиг өрөөний талыг эзэлсэн ханзан дээр олбог дэвсэж өгөвЛи овогт хоромхон зуур өмнө нь шавар зуухнаас халуун хоол гарган аягалж, “галуун хүзүүт” задаллааТэгээд жижиг мөнгөн аяга гарган цамцныхаа ханцуйгаар зүлгэнгээ:
-Хай, сайн санаатай хүн хоолон дээр таардаг гэж манайхан хэлэлцдэг шүүТа их сайн хүн байна аа гээд архи аягалан барихдаа
Сүхийн хэнэггүй царайг ажаад “Хн, хүндлэлд дургүй хүн хаа байлаа? Гэтэл энэ үхэр чинь ер баярласан шинж үгүй шүү” хэмээн бодсончтүүнийгээ ил гаргасангүйТэгснээ ихлнөхөрсөг шинж үзүүлэхийг хичээж тохойгоо нийлүүлэн суугаад:
-Хөрш миньМанай дотор газар хүн ам олон, амьдрал хэцүүТэгээд бид наашаа амьдрал эрж ирнэ шүүБидэнд танайтай адил олон мал байхгүй болохоор гэрийн буйран чинээ газар ногоо тарихыг зөвшөөрөөчИргэд биднийг тариа тарьж болохгүй гэсэн хууль бийг мэднээ, мэднээЭнэ бол тариа бишЖаахан манжинлтарьж ид вааИлүү шунахгүй гэхэд Сүх аягатай архийг ганцхан хөнтөрч орхиод мод толгойгоо гаргавЛи овогт үндсэн тагшинд хийсэн хатуу архинаас амсах төдий болоод
өвгөнд архи хэр нөлөөлж байгааг мэдэхийг хичээн царайг нь ширтэвч, нар салхинд онгож гандсан хөрзгөр хүрэн царай, өтгөн хөмсгөн дороо нуугдсан онигор нүд нь юучилэрхийлсэнгүйӨвгөн мод толгойгоо нэрж дуусаад үнсийг нь тогшингоо:
-Сонин юм дуулгана гээд байсан чинь энэ үү? гэхэд Ли овогт хуурамчаар тачигнатал инээж:
-Яалаа гэж Сүхээ гуайБи зүгээрлнэг жаахан зурхай оролддог гэдгээлтанд хэлэх гэсэн юм гээд ухасхийн босож, аяга тавгаа хураагаад галуун хүзүүтийг ихлболгоомжтой барьж хоёр гардан Сүхэд атгуулаад:
-Энэ нандин юмаа та барьж байна уу даа? гээд худал инээснээ ханзан доогуураа гараа шургуулан хуйлаастай муутуу цаас гаргаж дэлгэлээСүх тоомжиргүй харж:
-Наадах чинь юу юм? гэхэд Ли овогт гарын алгаа хооронд нь үрчсэнээ цаас руу хоёр алгаа дэлгэн зааж:
-Энэ бол одон орны зурхай гэдэг юмЖишээ нь та үүнийг хар гэхэд Сүх нүдээ онийлгон үрчгэр муутуу руу харавч юучолж харсангүйХятад богино соруултай гаансныхаа ишээр цаасан дээгүүр гүйлгэн заагаад:
-За жишээ нь энд хар дааХоёр өдрийн дараа Рах бурхан сарыг залгина гэнэНохой цагийн алдад… гэснээ:
-Өө таны хундага хоосорчихож гээд үлдсэн бүх архиа аяганд нь хийн бөхийж толгой дээрээ барин Сүхэд өгөвСүх өвгөн аминдаалямар нэгэн юм олоод харчих санаатай цаасан дээгүүр хараагаа гүйлгэвч сүлжилдсэн баахан зураас хятад үсэгнүүдээс өөр юм олж хараагүйдээ
урам нь хугарч хамраараа “Хн” гэж дуугарснаа гаансаа түрийлэвТэгээд ухасхийн босож хаалга руу хоёр алхсанаа Ли овогтын нүд рүү өрөмдөх адил хараад:
-За тэгээд ганц гэрийн буйран чинээ газарлногоо тарина шүүИлүү гаргаж шунавал чинь хошуу тамганд мэдэгдээд хөөж явуулна гэж мэдээрэй гэснээ ухасхийн гаравСүх өвгөн чанга архины ааг, жаахан бухимдал хоёроос болж хурдан хурдан алхан уяан дээр ирж цулбуураасаа шувт татан авснаа
“Нээрээ сар хиртэх юм болов уу?” гэж амандаа үглэснээ Ли овогтын бяцхан сэхээвчээрээ шагайн зогсоо шавар тагз руу эргэж нэг хараад мориндоо ухасхийн мордовНөгөөдөр үдэш нь нохой хуцаж, үхэр мөөрөлдөх чимээнээр өвгөн Сүх гарч харвал саахалтын хүмүүс гаднаа гарч түмпэн шанага балбан байхыг үзэв ээЭнэ явдлаас хойш арван хэдэн жилийн дараа хорвоогийн жамаар эмгэнийгээ унасны хойд жил өвгөн Сүх үр хүүхдүүдээ тойруулан суулгаад эцсийн захиасаа захиж байлаа.
-За хүүхдүүд миньТа нар минь надаас хойш энэ Ли овогтоослболгоомжилж яваарайАрван хэдэн жилийн өмнө анх энд ирж ногоо тарихдаа гэрийн буурин чинээ газар
“Манжин тарина” гэж гуйж авсан юмГэтэл жил бүр ахиулсаар нилээд хэдэн гэрийн буйр боллооХятад хүний давруу зан гэж энэНадаас хойш энэ нь нэмэгдсээр хонины хороон чинээ болвол хөөж явуулаарайЗа тэгээд аавыгаа хааш нь нутаглуулахаа энэ Ли-гээс асуугаарай гэхэд том хүү нь:
-Аав минь та энэ Ли-гээс болгоомжил гэхТэгээд нутаглуулах газраа энэ хятадаас асуу гэх юмХүрээ хийдээс асуувал болохгүй гэж үү? гэхэд бага хүү нь:
-Аав яасан билэггүй юм ярьдаг юм бэ? Ах тачгэсэн гэхэд нь өвгөн Сүх хүүхдүүдээ тойруулж хараад:
-Насны эцэст үр хүүхдэдээ захиасаа захидаг нь хүний ёс оо хүү миньАав нь өнөө бишчмаргааш ээжийн чинь араас явнаАавынхаа хэлснээр хийгээрэй, хүүхдүүд миньОдоо амарцгаа гэж хэлээд хана руугаа эргэж хэвтэвМаргааш өглөө нь буянтай өвгөн мөнхийн амгалан төрхөө олсон байхыг хүүхдүүд нь үзэв гэнэТом хүү нь авга ахтайгаа дөрөө харшуулан өвгөн Ли-гийнд очихоор мордлооХайртай аав нь амьд ахуйдаа
энэ луухаантай тун тааруу харьцаатай байсныг нь мэдэх хүүхдүүд нь эргэлзэж байсанчэцгийнхээ эцсийн хүсэлтийг биелүүлэхийн тулд ийнхүү яваа нь энэЭнэ арваад жилийн дотор ойр зуурын зурхай зурж нутгийн олны итгэлийг олоод байсан Ли овогтчхэзээ нэгэн цагт ирэх
энэ өдрийг хүлээн өгөөмөр баян энэ хөндийн эзэн суухад хөндөлдөж байсан Сүх өвгөнөөс өшөөгөө авахаар зэхсээр олон жилийг үджээТэр өдөр нь өнөөдөр санжСүх өвгөний том хүүг авгын хамт уяан дээрээ буухыг харсан Ли овогт сурсан зангаараа хоёр гараа үрчин ханзан дээрээ очиж амарлингуй дүр эсгэн суувЛи овогтынхоос буцах замдаа авга ах нь:
-Өдий насыг наслахдаа ийм догшин хайрханы орой дээр голлуулж залдаг гэж сонсоогүйлюм байнаЭнэ хужаа арай…? гээд хүү рүү харахад:
-Бичбас таны бодож байгаа бодожлбайнаГэхдээ аав минь их ухаантай хүн байсанАрай андуу бодоогүй байх гэж итгэсэндээлэнэ луухаанаас асуулаа гэж хариулаад морио давиравЭнэ явдлаас хойш гурван жил өнгөрчээЛи овогт хүрээ газраас ирсэн зурхайн багштайгаа ярилцаж суунаТэр хоёр нэгэн хэргийн учрыг олохоор хоёр өдөр хоёр шөнө ярилцаж байгаа
билээЛи-гийн багш өвгөн хятад гадаа гарч баруун хойш харж зогсоод:
-Яах аргагүйлсарлагийн толгой байна даа гэхэд Ли овогт хайрхан өөд гаансаараа чичлэн:
-Бүр галзуу сарлагийн толгой гээч хэмээгээд дуугүй боловБагш өвгөн гайхан үг зөөж тавин:
-Усаннүдтэй цусан зүрхтэй монголын цогцос байтугай юмыглшилгээгээд хаячих хайрхан байна дааҮгүй мөн хачнаа гэхэд Ли овогт:
-Харин гэм багш миньЭртний дайсан надаас газар судраа асуугаарай гэж хэлдэг мөнчүхэр юм даа гэж бодоод хамгийн муу газрыглсонгож хэлсэн нь энэМиний тооцоогоор дөчин ес хоногийн дотор хэдэн хүүхдийн нь голомт хийсэх ёстой байтал бүр эсрэгээрээ үр хүүхэд нь эрүүл саруул байгаад зогсохгүй өвгөнөөс хойш мал нь өсөөд энэ хөндийдөө багтахаа байлааХэд хоногийн өмнө нэг хүү нь ирж “Малын бэлчээрт ногоо тарилааНогооны талбайгаа томсголооХөөнө тууна” гэж загнаадлявсанИйм юм гэж бас байдаг аа? Багш минь гэхэд багш нь толгой сэгсрэхээс өөр хариу хэлсэнгүйБагш өвгөн гэнэт толгойгоо өргөн Ли рүү хараад:
-Ингэхэд өвгөний нэр хэн билээ? гэхэд Ли овогт:
-Сүх гэснээ хоёр хятад зэрэг дуу алдавТэгснээ шавь хятад:
-Галзуу сарлагийг Сүхнээс өөр юу номхруулах сан билээ? Би бас ингэж алддаг ааБи энэ Монголыг чадлаа гэж бодтол энэ монгол намайг ийм юм хийнэгэж урьдаас тооцоолж намайг чадвааХай яа, хай яа хэмээн толгойгоо бөнжигнүүлэн сэгсрэхэд тоорцгон малгайн дээрх сампин нь бөнжигнөж байлаа2016 оны 4-р сарын 3Batjargal Sanjaa