Лам манай ахыг хараад хэлж байна: “Чи их хувьтай хүн юмЧи өвчиндөө их дуртай юмӨвчин та хоёрыг эх үр хоёр шиг уйлуулж байгаад салгана даа хөө” гэж байх юм3 хоног ном уншивЛинга эвдэж сороогаргах боллооГаднаас нэлээд хүн цуглалааМанай бэргэн үнээ сааж байлааБи гэрт ороод сор гаргахад дээл хувцас нь цэвэр байг гэж бодоод ахын хучсан дээлийг хуулж гадаа сэгсрэх гэж аваад гартал бэргэн намайг хараад “Хүүе” гэж хашгираад гүйж ирлээ. “Наадахыгаа сэгсэрч болохгүй, Эргүүлж аваачаад ахыг хуч” гээд…

Жонон вангийн хошуунд Дамбий Шавран гэж лам байлааЛам гэхэд хачин, тарвага агнадаг байсан юм гэнэ билээТэднийд хоол унд элбэг байдаг учраас би тэднийд байн байн очдог байлааДамбий Шаврантай би сайхан танил боллооДамбий Шавранг шидтэй чадалтай, хүн гэдэг байлааБичитгэдэг байсанБи Улаанбаатарт цэрэгт байж байгаад нэг жил нутагтаа харилааТэр үед би хорин хэдтэй байсан, тэгэхлээр ах маань Салаа Ёндон гэдэг хүн, гучаад настай байсанОдоо хүү Зундуй, Амар нар бий, охин Хорлоо, Нэрэнмаа нарчбийАрдын засгийн эхний үед намайг харихад ах маань хариугүй, толгойгоо даахгүй өвчтэй үхэх гэж байна.

“Дамбий Шаврангаас асуув уу?” гэхэд “асуусан, Сэндонмагийн дордог уншуул гэсэнТүүнийг Далай багш гэдэг ламаар уншуулсан” гэж манайхан хэлэвБи “Дамбий Шаврангаас дахиад асууя” гэж бодоод цоохор Гэндэн, бэргэн хоёрыг “яв” гэвТэгэхэд манай /ах/ их дургүй

“Би нэгтээ үхэх болсон хүнХэдэн мал хүүхдэд маань хэрэгтэйДамбий Шавранг битгий залГүрэм уншуулах хэрэггүй” гэж байх юмТэгсэнчхамаагүй тэр хоёрыг явуулавТэр хоёрыг очоод асуухад “Сэндонмагийн дордог уншуул” гэж хэлжээ.

“Таны айлдсан ёсоор Сэндонмагийн дордогийг уншуулсан” гэж бэргэн хэлжээ. “Юманд тоо гэж байдаг юмДахиад уншуул” гэжээ.

“Та өөрөө уншиж хайрла” гэжээБи тэдэнд “Аврал буувал өөрөөр нь уншуулна” гэж захисан юмЛам хэлж гэнэ: “ТэгьеБи уншаад өгье” гэжээУдалгүй 80 хүрсэн өвгөн Дамбий Шавран шавь нартайгаа хүрээд ирлээШавь нар нь балин тахилыг бэлтгэвМанай ах, Дамбий/г/ харах дургүй буруу хараад хэвтээд байх юмЛам гүрмээ уншиж эхлэвТэгтэл манай ах уйлж гарлаа. “Та яагаад уйлж байгаа юм?” гэж асуухад ах хэлэв: “Мэдэхгүй, хүүхээ нулимс аяндаа гоожоод байх юм” гэвТэгээд ламыг харахгүй толгойгоо буруулах юмЯмар учрыг мэдэхгүй, ламд их дургүй юмЛам манай ахыг хараад хэлж байна:

“Чи их хувьтай хүн юмЧи өвчиндөө их дуртай юмӨвчин та хоёрыг эх үр хоёр шиг уйлуулж байгаад салгана даа хөө” гэж байх юм3 хоног ном уншивЛинга эвдэж сороогаргах боллооГаднаас нэлээд хүн цуглалааМанай бэргэн үнээ сааж байлааБи гэрт ороод сор гаргахад дээл хувцас нь цэвэр байг гэж бодоод ахын хучсан дээлийг хуулж гадаа сэгсрэх гэж аваад гартал бэргэн намайг хараад

“Хүүе” гэж хашгираад гүйж ирлээ. “Наадахыгаа сэгсэрч болохгүй, Эргүүлж аваачаад ахыг хуч” гэв. “Сэгсэрвэл яадаг юм?

Хог шороогий нь цэвэрлэе” гэсэнд бэргэн хэлж байна. “Наадах дотор чинь хурганы хирийн амьтан оволзож байсан юмБи өглөө үзээд их айсан” гэж байнаТэвэрч яваа дээлээ харсан чинь нээрээ дотор нь нэг юм байх шиг санагдлааБушуухан оруулж өвчтэй ахынхаа хөл дээр хаявЛам гадаа гал түлүүлж байгаад линга эвдэж сороо галд хайлсанЛам галын дэргэд очоод чойжин оршсон юм шиг болж амнаас нь улаан хөөс сагуулан

галд орж явчихах гээд байсанБэргэн бид хоёр ламын хормойноос барьж арайлгэж тогтоож байсанМаргаашнаас нь манай ахын бие сайжирч эхлээд арваад хоноход бүр эдгэсэнЭм уусан юм байхгүй, зүгээр болсонХараалын хор болсон гэж Дамбий Шавран айлдаж байсанБи ер нь Дамбий Шавран гуайд их итгэдэг, их хүндэлдэг байсан.

* * *

Дамбий Шаврангийн бас нэг явдлыг ярьяМонголд гамин ирсний хойт жил /1922/ Монголд элдэв бараа там-хи.,

будаа гурил олдохгүй ховор боллооХатгины Егоза-рийнд очиж будаа гурил олж авна гэж манайхнаас хэдэн хүн нийлж аянд гарлааМанай нутгийн унзад … бидэнтэй хамт явсанТэр замд нэг ийм зүйлийг ярьсан юмНэг зун би гэртээ сууж байтал нэг залуу манайд давхиж ирлээ. “Дамбий гуай таныг хүрээд ир гэж байна” гэвБи “Дамбий надаар яах гэсэн юм бол?”

гэж бодоод дургүйхэн мордоод тэднийд хүрч очлоо. “Тарвагач Дамбий” гээд бид түүнийг ер тоодоггүй байсан юмТэгсэн Дамбий хэлж байна:

“Дайчин бэйсийн хошуунд нэг баян хүний хүү өвдөөд байгаа юмНамайг гүрэм уншиж аль гэж гуйгаад байгаа юмБи тийшээ явах гэж байнаЧи надтай хамт явж над туслалцХоёул тэр номыг уншчихъяЧи хойтон жил донмоо тавих гэж байгаа хүнЧамд юм хэрэгтэйТэндээс юм олдоно” гэдэг байнаБодсон чинь, нээрээ над юм хэрэгтэй юмХойтон жил би донмоо тавих гэж байгаа маань үнэнДамбийг дагаад явъя гэж бодлооМаргааш бид хоёр газарчийг дагаад Дайчин бэйсийн хошуу орохоор явлааНэлээд хол юмЯвсаар байгаад тэр айлд хүрлээГэрт нь орсон, нэг /хүн/ өвчтэй хэвтэж байжээАрван хэдэн лухайсан лам нар сууж байлааЭрдэмтэй чадалтай улс бололтой.

“Бид хоёр яаж балардаг юм бол доо?” гэж миний сэтгэл зовж байлааДамбий Шавран ном мэдэхгүй хүн юмЦай хоол өгөөд дараа нь архи гаргаж гэнэХарсаар байтал Дамбий маань согтож эхэллээ. “Юу гэж чалчдаг бол?” гээд зовжлбайлааТэгтэл Дамбий биезасахаар гарлааГарахдаа намайг хялам хийж харлааТэгэхлээр гарч уулзъя гэсэн үг байна гэж ойлгоод би хамт гаравГараад “За би согтох уу, байх уу?” гэж надаас асуув.

“Болдог юм бол согтохгүйлбол сайн байна” гэж би хэлэвТолгойч үсийг гэдрэг нь гурав илээд гэрт ороод явчивБи бие засчихаад орсон чинь, өнөөх Дамбий эв эрүүл болчихсон гялалзаад сууж байнаТүрүүнд нь хариугүй согтуу байсан юмТэгээд балин тахил бэлтгээд ном уншлааНом нь уншлагын ном биш, гүрмийн ном байлааБи судры нь хараад уншлааБид ганц судартай юмТэгсэн чинь Дамбий маань өнөөх гүрмийн номыг судар харахгүй цээжээр уншдаг байнаДамбий маань их ном мэддэг хүн болж таарлааТүүнээс хойш Дамбийд биширдэг болсонГүрмээ уншиж дууслааӨвчтэй хүнчэдгэж сайжирч эхэллээДамбий тэнд хоёр хоног архидлааАрхи хаанаас авсныг мэдэхгүй ачиж ирээдлбидэнд уулгаад байсанАрваад лухгар лам нарын ихэнх нь согтуу байдаг боллооБидэнд тэр айл их юм өгсөнЮм ньчминий донмоод нээрээ тус болсонДамбий тэнд хичнээнчархи уусансогтох байтугай, ам халамцсан байдалчгаргаагүй197536

Халзан Дамдин

Similar Posts