Энд чонын үүр байгаа юмХэдэн бэлтрэг гийнаад байнаАвч чадаж гэмээнэ их үнэд хүрнэ дээТом олз шүүАав та чагнаач гэж тамхиа шуналтай сорж хүү нь тайван хэлэвБалдан нүх рүү нь тонгойж чагналааНээрээлтийм байвГийнах дуунаар нь багцаалаад \”Долоо найман гөлөг… Үгүй нээрээ олз дооЯмарчбайсан алдаж болохгүй\” гэсээр…
Сүүлийн хэд хоног Балдан өвгөний нойр хулжаад, шөнө мэлтийтэл харж хэвтдэг боловЗаримдаа тавхай
нь улнаасаа халуу оргиод байх суух газаргүй болоход хөнжлөө тийрч дэмийлтийчилж тийчилж түр дуг хийхдээ элдэв юм зүүдэлнэМаргааш нь тэр бухнээ зүүдэлсэн үү, эсвэл сэтгэлдээ санан дурссан уу, ойлгож яднаХүү бэр хоёр нь хүүхэдтэйгээ баруун орон дээр туйлын тааламжтай унтаж байлааӨрхөө бүтээсэн гэр харанхуй, зуухны амаар унтран алдаж байгаа ганц цог ёлтойно.
-Үгүй, үгүй… Балдан үхэх болоогүйНасчтийм дор орчихоогүй байнаЖаран долоон нас гэдэг бас тартагтаа тулсан нас бишАав минь ная шахаж байхдаа унасан юм, хөөрхийИйнхүү бодоход нь насаараа үерхэж, хэрэлдэж хэлэлцэж яваа Жамсран нь саяхан нэг ирээд,
-Ай хөөрхий Балдан минь, чи арайлэрт чавганцын малгай өмсчээМорь унаж холын уулын толгой дээр гарч алсын бараа хардагчболоосойӨтөлсөн болохоос үхсэн биш, эр хүн байна даа гэж билээЕр нь Жамсран хэзээд үг хатуутай, тэр нь Балданд туслболж байснаас хор болж байгаагүйЦэрэгт явж бичиг номтой гэгдэж,
багийн дарга, сумын нарийн бичгийн даргын албан хааж явсан Жамсрангаас тэр баахан хулчийдаг боловч нэг голын юм гээд хажууд нь тоохгүй царай гаргадаг байвХарин одоо бодоход бүх амьдралынхаа турш зөрсөн ганц зүйл байсан нь хүүгийн тухай маргаан байжээ.
-Чи хүүгээ хүнээс гажууд амьтан болгох нь… гэж Жамсран хүүгийн нь багад нэг хэлж билээЯагаад, юунаас болж анх тэгж муудалцлаа даа? Балдан бодлынхоо үзүүрийг олох гэсэн мэт хөнжлөө татаж хөлийн нь тавхай даарч байгааг мэдээд далд хийвЗуухан дахь цог унтарчээМиний хүү хэнээсчдутахааргүй, хавь ойрын хүүхнүүд шуугихаар сайхан эр болноАмьдрал голомт түших тэр цагт Балдангийн хүү эцгийн хэрийн ухаан сүйхээтэй байж, суусан газраасаа шороо атган босдоглхүн болбол баравАмьдрал гэдэг эрхий ороох сур, эд өлөг, адуу мал шүүТүүнийгхэнчзүгээр fгөхгүй… гэж Балдан хүүгийнхээ багад боддог байвАтигар Балдан apгaтaй эр байжээТээр жил тасын үүрэнд нэг орж билээБие хөнгөн, жижиг биетэй учир асга өөд авиран авирсаар тасын үүрэнд хүрчээТас шувууныүүрнээс юучолж болно гэа нутгийнхан нь ярьдаг байжээУулын цавчим эгц оргилд байх үүрэнд зориглон авирч хүрвэл арван алд apгамж, алтан сүх олдогТэр аргамж, алтан сүхийг авч чадсан хүн баяждаг гэлцжээБалдан новш ноохой, мод хад, амьтны яс хөглөрсөн арваад алд аргамж, алтан сүх олсонгүйХарин тэдгээр элдэв юмсын дотрooc хатсан хуруутай алтан бэлзэг нэгийг олсноо хэндчхэлэхгүй тас нуужээАй бурхан, одоочгэсэн санахад эвгүй санагданаБалдан огтын хөрөнгөгүй ядуу мөртөл, чухам тнр шижир алтан бөгжийг зараад анхныхаа малын барааг харсан удаатай юмТүүнээс хойш Балдан олз омгийн тэнгэртэй болсон гэж хувьдаа бодноӨвөл, хаварт чонын хойноос хөөцөлдөж, ганзага мялааж явавЧоно үүрэндээ өлзийтэй гэлцдэгҮүрэндээ ямарчамьтан руу дайpax ёсонгүйБайгалийн жам тийм юмБалдан түүнийг багадаа биеэр туулжээТиймчучраас хүүгээ таван нас хүрмэгцлнэг хавар дагуулаад гарчээЗамдаа aмьдрах ёсыг зааж, ямарчаймшигтай юм үгүйг хүүд хэлж ятгаж ууланд очиж билээҮүрэнд яг орох болохоороо хүү нь айж, царай нь хувхай цайгаад уйлж бахиран гэдрэг зугтжээБалдангийн уур хүрэвГэдрэг цахалсан нялх амьтныг хүчээр чирж чонын үүрний аман дээр авчраaд apгамжаар оосорлож ганц түлхээд агуй руу оруулжээТэгэхэд Балдан төрсөн эцгээс гарамгүй зориг гаргасанАраатны нүх рүү бүү хийгээч гэж түмэнтээ гуйсан харц, цонхийсон царай, жаахан биеийг Балдангаас өөр хүн бол хараад эрх биш өрөвдөх байсанХарин Балдан олзыг алдаж болохгүй гэсэн шунаг сэтгэл нь дийлж, чонын үүр рүү оруулсан хэрэгХаранхуй даган агуй руу нь хүү нь хорхой шиг арваганасаар далд ороход Балдангийн сэтгэл сая хачин болжээХарин хэдхэн мөчийн дараа Балдан авах ёстой ан нь шуудайн ёроолд гийнасаар аргамжааны үзүүрт татагдан гарч ирэхийг нь үзэж билээТүүнээс хойш Балдан хүүгээ өөрийн гараар хүн болгоно гэж хатуу шийджээГалсанг сургуульд байхад нь хүүхдүүдтэй нийлж пионерийн ажил, уран сайханд оролцож гүйхэд нь Балдан эрс хорьж билээЕр нь сургуулийн хэдэн жилд Балдан хүүгээсээ салсангүйБалдан түүнийг эхээс нь ч, өөр хүнээсчер нь юм болгоноос харамлаж байлааДунд сургуульд хүү нь биеийн тамирт сонирхолтой болж тэмцээнд ороод гүйлтээр түрүүлж хүртэл үзэвЭцэг хүүгээ дуртай тоглоомноос нь салгах гээд чадсангүйЕр нь хүүхэд өсөх тусмаа сургуулийн ажилд илүү автаж сонирхох дурлах юм руугаа зодуур нүдүүрийг эс тоон зүтгэх шинжтэй болсон нэгэн намар Балдан сумын төв рүү нүүсэнгүйХүүгээчсургуульд явуулсангүйТэгэхэд Жамсран ирж:
-Чи ер нь яасан мунхаг хүн гээч вэ? Энэ хүүхдийн замыг алдууллааСургуульд нь одоохон хүргэж өг! гэжээ.
-Цөг! Чи миний хүүгийн толгойг мэддэг болоо юу? Ганц хүүгээ яахыгаа би мэднэ… гээд Балдан халгаасангүй.
-Чи өөрийн ухаанаар энэ хүүхдийг амьдралд сургана гэж бодож байнаГэтэл чиний тэр ухаан гэдэг юу вэ? Явган заль, эдийн шунал… Энэ хүүхдийг чи багаас нь эвджээСумын төв дээр нүдээ нээгээгүй гөлөг цохин алж байхад нь би нэг тааралдаж байсанЧиний өнөөх чонын бэлтрэг түүлгэж суусны чинь эцсийн дүн энэХүүг чинь хүүхдийн илүү дутууг анддаггүй, хаясан гээснийг огбол өгдөггүй гээдлбагш нар ярьж байсанЖамсрангийн энэ үг Балданд доромжлол шиг санагдаж байлааТийм учраас Балдан арайлЖамсрантай барилцаж авсангүй.
-Ганц хүүгийнхээ толгойг яахаа би мэднэ… гээд үлджээҮнэндээчБалдан хүн болгон эрдэмтэй болох албатай бус ааБалдан хүүгээ өөрийн ухаанаар хүмүүжүүлж чадвал эрдэм нь тэр болноТүүгээрээ хувь тавилангаа зохионо биз… гэж боджээБалдан өвгөн харанхуй гэрт нойр нь хүрэхгүй тийчлэн тийчлэн ийн бодовӨглөө босоход тэнгэр цэлмэг боловч хээр тал хяруу адил нимгэн цасанд дарагдсан байлааГалсан цайгаа уугаад морио эмээллэж:
-Мөр харъяШинэхэн цастай аятайхан өдөр байнаӨдөр тийшээ нар гарвал дулаахан болноЕр ньчхаваржаа руу нүүх цаг дөхлөөАав та Цэцэгмаатай элбэлцээд пингийнхээ юмыг салхинд сэрвээж хатаахыг бодоорой… гээд буу үүрэн мордовБалдан хүүгээ явахад гаднаа зогсоод хүн өсөх гэж мөнчхачин ааТэр явж байгаагий нь хар дааУул аа, уул…
Гэтэл эцэг нь болсон би гэж аргалын шээзгийд багтчихаар ийм хатингар туранхай амьтан байх гэж… Даанч энэ золиг барилдахгүй юм дааНоцолддог сон бол сумын наадамд түрүүлээд жил болгон даага авах байсан гэж бахархан бодов.
\”Миний хүү хангай шиг эр болтлоо эцгийн үгнээс гарахгүй өссөнЭцгийн ухаанаар өдий хүрч яглнад шиг аливаад арга зальтай, амьдралын сүүхээтэй хүн болсонЭцэг хүнд үүнээс өөр баяр хаана байх вэ\” гэж санавБэр нь хонио бэлчээгээд урд хойно нь орж хормой хотноос нь зүүгдсэн хүүгээ тэврэн пин рүү очивБалдан гэрт орж зэлгээн цай модон тагшинд хийж залгилаад яаран гарлааПингийн мухарт хураалттай элдэв шуудай савтай юмны цаана өвгөний өөрийн нь гэрийн хэдэн дээвэр цаваг бий билээТүүнийгээчсалхинд сэрвээж, ноднин элдэж чадаагүй хонины хэдэн арьсыг ганд хийхээр гаргах цаг болсон тул хүү нь цагаа олж пин янзал гэж дээ хэмээн бодсоор пин рүү оровХаврын нар ээж, өвөлжөөний нөмрийн цас дорхноо хайлаад хашааны дээврээс шар ус дусалж байвХүү нь нээрээ ямар сүйхээтэй хүн болсныг энэ пинд байгаа юмлхэлээд өгнөТэнд ер нь юу эс байх вэГурил будаа шуудайгаараа, сайхан эмээлийн мод, шинэхэн бор эсгий, хөдөө ховор үзэгдэх гөлөм дэвсний булгиар байвГалсан нэгдэлд хэдэн хонь малладаг нэртэй боловч бэрлтэр ажлыг хийж, томоотой ажилсаг сайн хүн тул нэгдлийн сүргийг өсгөв гэсэн алдрыг нөхөртөө өгч байдаг ажээХарин бэр нь шударгаТооноос илүү гарсан мал, ухаан нь ихэр хурга мэтийг өөрийн болгоё гэж Галсанг хэлэхээр:
-Буяндаа тэгж битгий бузар хий, ГалсаанНадад ингэж байх сэтгэл алга… гэж хэлдэг байвГалсан тэгэхэд нь нэг их юм хэлж эс чаднаЕр нь Галсан гадна өнгөндөө бол томоотой, дуу цөөнтэй, архи дарс уухгүй, гүдэсхэн хүн харагддаг байлааГалсан өвөл болгон аймгийн төв, эсхүл хот руу эмчлүүлнэ гээд явахдаа хотын хүний хэрэгцээтэй юмтай очиж, харин тэндээс хөдөө хэндчнүд хужирлахаар юм олоод ирнэОлз бол Галсангийн ганц эрдэмОлзны төлөө юунаасчбуцахгүй хүн болон өссөн гэдгийг аавын багын найз, одоо бригадын дарга Жамсранлмэддэг билээ.
-Чи тэр хүүдээ хэлмээр юмҮнэндээ Цэцэгмаалэнэ хэдэн хонииг маллаж өсгөж байгаа болохоос биш Галсанд хийсэн юм алга байна шүү дээБи бүхнийг мэдсээр боловч чамайг бодсоор өдий хүрэв гэж Жамсран нэг ирээд хэлжээ.
-Чи байз гэмМиний хүү чухам ямар гай тарьсан юм бэ? Амьдрах гэжлядаж яваа амьтан байнаАрхи дарс уув уу, хулгай зэлгий хийв үү? Худал үнэн ярив уу?
Нэгдлийн хий гэсэн ажилд оролцожлявдагЯах гэж чи дандаа миний муу хүүг нүдэнд орсон хог, шүдэнд орсон мах шиг үзэж явдаг юм бэ? Галсан чамд ямар гайтарив гэжээ.
-Одоохондоо болохоо байчихсан юм алгаАваад хэлэлцье гэхэдчмуу малчин гээд яриад байх юмгүйГэтэл юм байнаАлив нэг ажлыг нийгэм олондоо тусах болох үүднээс сэтгэлээрээ хийхгүй, гагцхүү амин хувийн олз олбороолбодон хийдэгтлаюул нь байнаЭнэ зан газар авбал юучболж мэднэШунал гэдэг ад чөтгөр шиг эд… Чилтүүнийг ийм болговХэчнээн сайхан хүү байж болох байвТүүнтэй сургуульд хамт байсан нэг ангийнхныг нь харБазарын хүү эрдэмтэн болжээНямын охин их эмч гээд мандаж байнаУлсын аварга малчин Далай, Гомбо хоёр яаж алдаршиж явна? Тэгэхэд чи хүүгээ сургуулиас гаргаж завхруулсанТийм ээ, чиний хэлдэг үнэнХэнчхүүгээ хулгайч, худалч болгоё гэж боддоггүйГагцхүү бөхийснийбүснээс, хазайсны хажуугаас илүүчилж сурсан чиний занг яг хуулж…
Балдан өвгөн Жамсранд юучхэлж чадсангүйХүүгээ дотроо өмөөрч муу хүн болов гэж бодохчдургүй байлааБага үд гэхэд шөнө орсон цас бараг хайлаад өвөлжөөнөөс халуун уур дэгдэвХашаа хороон дээгүүр өнгөц гудас, дээвэр цаваг сэрвээхээр дэлгэн тавих зуураа Балдан нөмөр газар хөлийн дор дөнгөж соёолж байгаа ногоог олж харлааТэр ногоо урин дулаан цагийн анхны шинж тэмдэг болон өтөг бууцны дороос өхөөрдмөөр ногоон соёонуудаа тэнгэр өөд сарвайлган ургажээ.
-Энээ хөөе! Цэцэгмаа!… Ногоо ургах нь… гэж Балдан дуу алдав.
-Хаана? Гэж Цэцэгмаачгүйн ирлээХоёул ногоог шохоорхон харж зогстол уяан дээх дөрөө ханхийвГалсан ихэд яарсан мэт давхиж ирээд мориноосоо бууж байлаа.
-Чи яав? гэж нэг юманд яарсан, сандарсан түүний царайг нь харж Цэцэгмаа асуув.
-Яахав зүгээр… Хүйтэн цай бий юу?
-Гэрт данханд бий.
-Аав аа, та нааш ирээч! Гээд Галсан буугаа гэр дээр тавьж оровБалдан юу болоо юм бол гэж гайхасхийн Цэцэгмаагаас асуух мэт хараад гэр рүү явав.
-Цэцэгмаа номхон хараа эмээллэчих!… гэж Галсан гэр дотроос чангаар хэлээд аавдаа,
-Та надтай явахгүй юу? Ойрдоо салхинд гарсан биш, морин дээр нэг гар даа гэвЭнэхэн зуур Балдан \”Алсын уулын орой дээр гарч хармаар юм дааЯмар өтөлсөн болохоос үхсэн биш\” гэж хэлсэн Жамсрангийн үгийг санав.
-За тэгье… Нээрээ нэг салхинд гарах болсон… гэж Балдан баярлан дээлээ солихоор бүсээ тайлав. \”Миний хүү иймлухаантай, хөгшин эцгээ гэрийн буг болж байгааг мэдсэн байх нь…\” гэж Балдан боджээТүүнийг хувцсаа тайлах хооронд Галсан гараад Цэцэгмаатай өндөр нам дуугаар нэг юм марган хэлэлцсэнээ чимээгүй боловХеөрөх, баярлах хөгшин хөнгөрөөд гарч одовНомхон харыг хэдийн эмээллэсэн байлааБэр нь хадмаа гараад ирмэгц дэргэд нь хүрч ирээд:
-Аав аа, та яваад хэрэг байна уу даа? гэж зөөлөн асуув.
-Явна охин минь, явалгүй яахавАав нь бас чиг чавганц болчих болоогүй байнаСалхинд гараад ирье дээАлсын уулын оройд гарч холын бараа харъя охин минь гээд Балдан бэрээ хормойнооснь чангайж аваад үлдчих вий гэсэн шиг мориндоо яаран мордовЗэрэглээ жирвэгнэн хар газраас уул савсаж, цасны шар горхи хөгжилтэй дуугаа аялсан хаврын тогтуухан өдөр байвГэрээс холдож, хүүтэйгээ ухаа даван сажлуулж явахдаа өвгөний сэтгэл үнэхээр сэргэж,
нурууны нь чилээ гарч, ямагт шөнөд халж зовоодогхөлний нь өвчин арилах шиг санагданаБуянтай сайн хүүтэйдээ өвгөн баярлаж явлааНоднин жил хөгшин нь ертөнцийн мөнх бусыг үзүүлжээАминыхаа хэдэн малын туугаад өвгөн хаврын сүүл сард хүүгийндээ бүрмөсөн ирж билээӨөрийн бодсон хүсэл нь биелсэн тул Балдан чавганц малгай өмсөж, сэтгэл амар цайгий нь чанаж, ач хүүгээ харж суух болжээЗалуу насандаа хөндлөн гулд давхиж явсан нутаг нугаараа хатируулахад урам сэргэж сэтгэл баяснаТөрсөн нутгийн сайхан уулс хаврын зэрэглээн дор дуниартан харагданаНөмрөг хадын хойд энгэр бараалж, модны захын цас ханзарчээТэр энгэрт багадаа хонь хариулж явсан шүү дээ гэж бодож, үүл хурсан тэртээ хойд зүгийн цэнхэр уулсын цаана өтөлсөн нүдэнд сүүмэлзэн харагдах бургастай гсглын дэнж дээр анх хөгшинтэйгөө уулзаж билээ хөөрхий гэж дурсан санаж хуучин дурсгал бүхнээ уудлан явавӨсөх багаас хөндлөн гулд давхиж, аж амьдралын мөр хеөж, олзомгийн тэнгэрт сүсэглэж залбирч явсан нутаг нь хаврын наран дор өнгөтэй сайхан харагдаж байвЭнэ олон цохио хичнээнчбэлтрэгтүүнд хайрлаж, цэнхэр униарын дор сүүмэлзэх тэртээ хөндий хичнээнчүнэг хярсаа түүнд өгч, эрвэн сэрвэн модтой хойд зүгийн хөвч тайга хэзээчБалдангаас булгаа харамлажбайгаагүй билээИл далд хичнээнчан хийж, хичнээнийгчбас хот хүрээ рүү гүйлгэж, атигар биенд томдсон ширэн түрийвчээ хэдэнтээ дүүргэж явсныг бурханлмэдэхсэн байхОлз омог нь дандаалангаар олддог байсан уу гэвэл бас тийм бус… Намар жин тээж, хавар мод хийж, зунд сал тавьж явсанчудаа бас бийТэр болгонд Балдан олзнытэнгэртэй явсан нь үнэнИйнхүү элдвийг санагалзсаар олон цохиотой энгэр өөд гараад ирснээ Балдан мэдсэнгүй ээНэг томоохон цохионы ёроолд хүү нь мориноосоо буувБалданчбас буулааХүү ганзаганаасаа шуудай, аргамж хоёр буулгаж, цохио өөд өгсөвЭцэг хойноос нь хүүхэд шиг дагалааАмьсгаадаад явж болох бишЗалуудаа гүйгээд гардаг цохионы оройд одоо атигар Балдан хоёр гурав амарч байж хүрэвХүү нь инээмсэглэн тамхиа татаж суулааЭцэг хажууд нь сууж амьсгаагаа даравОлон цохионы энгэр нөмөр дулаахан байлаа.
-Энд чонын үүр байгаа юмХэдэн бэлтрэг гийнаад байнаАвч чадаж гэмээнэ их үнэд хүрнэ дээТом олз шүүАав та чагнаач гэж тамхиа шуналтай сорж хүү нь тайван хэлэвБалдан нүх рүү нь тонгойж чагналааНээрээлтийм байвГийнах дуунаар нь багцаалаад \”Долоо найман гөлөг… Үгүй нээрээ олз дооЯмарчбайсан алдаж болохгүй\” гэж Балдан бодлоо.
-Тийм байгаа биз.
-Харин тийм байнаНаймаас наашгүй…
-Нэг нь тавин цаас… дөрвөн зуун төгрөг гэсэн үгТийм ээ, аав аа?
-Тэгэлгүй яахав, хүү минь.
-Дүүрсэн хэрэг хаяад явах уу гэж Галсан гаансаа чулуун дээр тогшин босов.
-Юу гэсэн үг вэ? Ийм бэлэн олзыг хаявал азанд муу болно гэж аав нь дуу алджээ.
-Уг ньчтийм…
Гэнэт чонын нарийхан үүрэнд уул шиг том биетэй хүү нь яагаадчбагтаж орохгүй, эцэглдавжаа биетэйгээрээ хүссэн олзыг нь авч өгөхөөс нь өөр аргагүйг Балдан ойлгожээ.
-Өөр яахавАав нь оръё.
-Юу гэсэн үг вэТийм нүгэлтэйюм гэж байх уу гэж хүү нь дуу алдлаа.
-Үгүй яахав дээБагадаа ордоглбайсан юмГайгүй биз…
-Ээ горьгүй байх аа… Очиж очиж таныг оруулах гэж үү? Муухай юм болж байна… Хүү ингэж дуу алдаж байвч цаанаа бол \”Ороод аваад өгөөсэй\” гэсэн хүсэл нь ил байх тул аав нь яагаадчюм санаа алджээ.
-За хүү минь түргэлье гэж өвгөн агуйн амсар луу очив.
-ӨөрөөлмэдХэрэг байна уу даа гэж Галсан аргамж бариад хэлэв.
-Зүгээр хүү миньОроодлүзье… гэж Балдан хэлжээХүү эцгийнхээ бүсний дээгүүр аргамж давхарлан уяж, Балдан уухижсаар агуй руу дөхлөө.
-Аав та айлтгүй шүүБи сайн барьж байнаХарин хадны ирмэгт цохиулавБолгоомжтой байгаарай…
Хэдийгээр өвгөн баахан айж, зүрх дэлсэн амьсгал нь ихэдсэн боловч хүүгээ зовоочихно гэж бодоод мэдэгдэхгүйг хичээсээр агуй руу орлооЭнэ агуйг өвгөн одоолтаньжээЭнэ худаг шиг гүнзгий агуй дотроо хажуу тийшээ хонгил болон салаалдаг билээТэр салаануудын нэгэнд чоно үүрээ засдаг юмӨөрөөчбагадаа олон орж, хүүгээчанх энэ агуй руу хүчээр түлхэн оруулснаа өвгөн бууж явахдаа бодож явлааӨвгөн агуй руу улам улам доошилсоор байвСайн хүү нь ааваа хад чулуунд цохиулж гэмтэх вий хэмээн аргамжийг бөх гэгчээр барьж байлааХарин байгалийн жам нэг өдөр алдагдажболно гэдгийг энэ хоёр хүн мэдсэнгүйӨглөөхөн Галсангийн буудаад шархдуулсан өлөгчин чоно хэнийг ч, юугчхэдэн хэсэг тасартатахад бэлэн үүрэндотроо архиран хэвтэж байжээДГАРМАА