Бага дүүг минь орондоо шээхэд, хахир хүйтэн өвлөөр та гудсыг нь гадаа гаргаж өнжөөгөөд орой хөлдүү хүйтэн гудсан дээр нь унтуулдаг байхад 10 нас хүрсэн би орондоо шээж, үс минь бөөстөөд сургуульдаа явахаас хүртэл ичдэг байлаа. . Таныг өмөөрөн ” Нэгэнт үхсэн ээжийгээ юуг нь санадаг юм” хэмээн намайг загнаж зодож байсан тэрлөдөр аав та хоёртой хамт байсан сүүлчийн өдөр байсан даа….

Сайн байна уу? Ээдрээт орчлонгийн жам ёсоор энэ баялаг амьдралын замын дунд учирсан эрхэм танд энэ захидал очих өдрийн мэндийг хүргэн алс холын цэлгэрхэн нутгаас гар сунган мэндчилж байнаХачирхалтай бөгөөд ээдрээтэй амьдралын хувь тавилангаар зүс үл таних нэгэн эмэгтэй тантай миний амьдралын түүх холбогдож, эхэлснээс хойш эдүгээ 20 жил өнгөрчээТэртээд урсан өнгөрсөн цаг хугацааны урсгалд есөн настай жаахан охин би хүнд өвчний улмаас хайртай ээжийгээ алдчихаад

хоёр өнчин дүүгийнхээ хамт хорвоод гурвуулаа бөртийж үлдсэн хатуухан болоод хүндхэн өдрүүд хэдийнээ ард хоцорсончалган дээр тавьсан мэт сэтгэлд минь тодхон үлдэж дээТэртээ 1998 оны зуны тэр нэгэн үдэш үнээний зэлэн дээр нагац эгчийн маань “Адьяа миний дүү шинэ ээжтэй болно, ээж гэж дуудаарай” хэмээн хэлсэн тэр үеэс миний амьдрал орвонгоороо өөрчлөгдөж билээМаргааш нь манайд хойд зүгээс гурван мотоциклоор хүмүүс ирж, баяр ёслол шиг зүйл болж, нэгэн эмэгтэй манайд үлдэж хоцорсон нь та байлааТа бид хоёр ээж охин болж амьдрах гэж үзсээр гурван жилийг ардаа орхисончбидний харьцаа улам ээдрээтэй болсноор барахгүй

биднийг гэх ганцхан аав минь таныглөмөөрч биднийг зоддог болсон юм дааЭнэ үеэс би таныг үзэн ядаж, энэ хорвоогийн хамгийн муу, өөдгүй хүн гэдгээр төсөөлөн бодох болсонБага дүүг минь орондоо шээхэд, хахир хүйтэн өвлөөр та гудсыг нь гадаа гаргаж өнжөөгөөд орой хөлдүү хүйтэн гудсан дээр нь унтуулдаг байхад 10 нас хүрсэн би орондоо шээж, үс минь бөөстөөд сургуульдаа явахаас хүртэл ичдэг байлаа.
.
Таныг өмөөрөн ” Нэгэнт үхсэн ээжийгээ юуг нь санадаг юм” хэмээн намайг загнаж зодож байсан тэрлөдөр аав та хоёртой хамт байсан сүүлчийн өдөр байсан дааДүү бид хоёрыг сургуульдаа явсан хойгуур та хоёр бага дүүг минь буурин дээрээ орхиод Эрдэнэт хотруу нүүгээд явчихсан байсанЭнэ үеэс аав та хоёрыг үнэхээр их үзэн ядаж ахин хэзээчуучлахгүйгээр, дахин хэзээчуулзахгүйгээр явсаар хэдийнээ 20-иод жил өнгөрч, би 30 нас хүрчээОдоог хүртэл хэн хэн нь тэр хар дарсан өдрүүдийг мартаж чадалгүй явсаар та бид хоёр хэн хэн нь ээж болсонОдоо тэр хар өдрүүдийг мартаж хоёр биенээ уучлан амьдралдаа харамсах зүйлгүй явахыглби хүссэн юм.

“Намайг уучлаарай” гэсэн энэ үгийг би танд хэлчихвэл сэтгэлийн доторх хүндхэн ачаа минь гээгдэж, онгойх юм шиг санагдаад байх юмТанаас гуйх бас нэгэн гуйлт бол аавыг минь хайрлан халамжилж, эцсээ хүртэл хамт байгаарай гэж хэлэх гэсэн юмҮр хүүхдээ хаясан буруутан нэртэй харамсаж амьдардаг байлгүй хөөрхийОдоо надад аав та хоёрт гомдох зүйл алгааНадад болоод хоёр дүүд минь санаа зоволтгүй тайван амьдар дааБид сайхан амьдарч байгааТа намайг хуримаа хийхэд аавын минь хувцсыг сольж өгөөд дэмжээд явуулчихсан бол би танд маш их баярлах байлааГэхдээ яахав дээЗүгээр дээТа хоёр бие биенээ энэ яваа насандаа үзэн ядаж бидэн шиг болчихвол бас хэцүү шүү дээТанд бид төвөг удаж, сэтгэлийн зовлонд унагасан бол дүү бидэн гурвыг уучлаарайБас та бидэн гурвын өмнө гэмшиж явдаг бол, тэгэх хэрэггүй биз дээБидний амьдрал жаргалтай, би амьдралдаа сэтгэл хангалуун байгаа болохоор танд гомдох гомдол минь тайлагдчихсаанОдоо танаас ганцхан гуйх зүйл бол аавыг миньлхайрлаж яваарайЭнэ богинохон амьдралд сэтгэлийн өргүй сайхан амьдрах юмсан гэжлби бодсон юмБаяртайОАдьяа2019 он

Similar Posts