Чи өөрийн хийх гэж буй зүйлдээ итгэлтэй байна уу? -Тиймээ би итгэлтэй байна. -Уг нь цагдаад хэлсэн бол… гээд үргэлжлүүлэн ярих яриаг таслан Цолмон: -Орхигдсон ертөнцөд өссөн биднийг хүн гэж боддог гэж үү? Биднийг тоохгүй ээЧи хар даа гээд унтаж буй дүүгийнхээ үсийг зөөлхөн илбээд: -Ийм хөөрхөн дүүг минь үхсэн гэж тэмдэглэсэнТэгээд надад энэ тухай юучхэлээгүйБи тэдэнд итгэхгүй байна гэхэд Минжмаа…

-Миний бодолоос тэр охин тэгээд ах нь гээд байгаа хүүхдийн нэр огт гарахгүй нь ээ.

-За мартаж үзМаргааш бүх зүйлийн учир олдох биз дээ гэж ярилцсаар мододтой бэлийн цоорхойгоос доош уруудан

Цолмон Номин нар буцлааТэднийг ийнхүү цааш эргэхэд Минжмаа зураг зурах хэрэгсэлээ шуурхайлан далд хийгээд

мөчир дамжин авирсаар модны орой дээр бэлтгэж орхисон урт дурантай зургын аппаратаа зүүж ажиглалтаа үргэлжлүүлэвЦагдаагийн шуурхай албаны нууцын зэрэглэлд байх бүлгэм яаралтай хуралдаан зарлаад өрөөнд хэн нэгэнийг хүлээн аяга кофе уусан шигээ суунаХүлээн байсан хүн нь замын турш гүйсэн бололтой хөлс нь урссаар амьсгаа өндөртэй орж ирээд суудалдаа

тухлахад хуралдааныг даргалагч офицер хуралдааны чиг үүргийг нийтэд уншиж танилцуулаад нууцын зэрэглэлтэй хуралдаан нээсэнийг мэдэгдлээШинжээч цагдаа босож:

-Гэртэйгээ шатсан хохирогч бидний тооцоолсон хүүхэд биш болохыг Орос улс руу явуулсан давтан шинжилгээгээр батлагдсанУг хохирогч нь 5-н сарын өмнө галт тэрэгний зогсоол дээрх траншейнээс алга болсон ЖӨ….. болох нь нотлогдсонГалд шатаж бус түүнээс өмнө зодуулж нас барсан. .Хэрэг болдог өдрөөс 3-4 хоногын өмнө нас барсан байх магадлалтайБидний хайж байгаа хүүхэд Сондор эсэн мэнд олдсонОдоогоор ажиглалтын баг түүн дээр ажиллаж байгааМөн хүүхдүүдийн эцэг эхийг олсонТэд их хэмжээний өрөнд орсон байдалаа даван дийлэх сэтгэлийн тэнхээ дутсанаас архи уусан үедээ өөрсдийн амиа егүүтгэсэн байдалтай олдсонҮхлийншалтгаанд хөндлөнгийн 3 дахь этгээд байгаагүй болно гээд шинжээч цагдааг суухад хуралдаан даргалагч сүүлд хоцорч ирсэн офицерт хандаж:

-Отолтын багийн ахмад Ганбаяр та үргэлжлүүлнэ үү.

-Цолмон хүүгээс огт хараа хяналт салгахгүй 2 сар дагасан боловч сэжигтэн этгээдүүд түүн дээр ер ирээгүйБид отолтоо зогсоож хүмүүсээ буулгахын өмнөх орой Цолмон хүү хажуу талынхаа байшингийн бүсгүйтэй танилцсанМаргааш нь уг бүсгүй хүүхэд алга болчихлоо гэж түүнээс тусламж гуйсанАлга болсон хүүхэд ойрхон байх байшин руу ороод нуугдсанАх дүү 2 уулзах тавилантай байсан төдийгүй бидний хайж байсан хэрэгтэнгүүдийг илчлэхэд үнэтэй хувь болсонСондорын ахдаа ярьсан яриаг сонсож үзэхэд эгч нь мөн тэдний гарт байгаа гэсэнЭгчийн байгаа газраас Номин гэх багш эмэгтэй Сондорын нүдийг боогоод тэр байшинд авчирсан юм билээ.

-Уг байшин руу нэвтэрч ороход хангалттай баримт нотолгоо олдох юм биш үү?

-Хурандаа тэгэж яаран хөдөлмөөргүй байнаГол бай Номин бишТэгээд тэр байрнаас гадна өөр олон хохирогчтой уул уурхай мэт том ертөнц бий гэдэгт итгэж байнаБид тийшээлхүрэх хэрэгтэй.

-Тийшээ хүрэх арга байгаа юм уу?

-БайгааЦолмон хүүгээр дамжуулж бид тэнд хүрнэЦолмон цагдаад итгэх итгэлээ алдсан байгаа нь бидэнд ашигтай.

-Ахмад Ганбаяр таны санааг би хувьдаа дэмжихгүй байнаШуурхайн гүйцэтгэх албыг яаралтай ажилд нь оруулж байшинд нэгжлэг хий гээд хуралдаан даргалагч

хурандааг хэлэхэд сургуулиа төгсөөд удаагүйчэзэмшсэн мэргэжил хийж гүйцэтгэх ажлаараа хэдийн туршлагатай нэгэн болсон Нямсар бүсгүй:

-Хурандаа би болох уу?

-За

-Би хувьдаа Ганбаяр ахмадыгдэмжиж байнаБид уг байшин руу нэвтрэн ороод нэг их үр дүнд хүрэхгүйлболов уу дааБид далайгаас том тул биш жижиг жараахай барих гээд байнаХарин Номинг ажиглан хэргийн том эзнийг олж илрүүлэх нь зөв зүйтэй шийдэл байх болов уу даа гээд суухад хурандаа:

-Ахлах дэслэгч Нямсар та ажиглалт хийсэн мэдээлэлээ дахиад нэг тавиачАхлах дэслэгч Нямсар самбарын өмнө зогсоод өөрийн авсан зурагнуудаа ээлж дараалан том дэлгэцээр үзүүлэнгээ:

-Байшинд одоогоор 5-н хүүхэд байгааТэд нарыг зодож дарамталдаг гэх нотолгоо олдоход хэцүүлболов уу дааНомин, өөр нэг хурандааУг хурандааг та бүхэн хараад шуудлтаних байхТэднээс гадна тогооч үйлчлэгч нарын нийлсэн 3-н эмэгтэй туслах ажилтан хамгаалагч 2 залуу нийтдээ 12 хүнГадна хашааны үүдэнд гэрээт харуул хамгаалалтын хүмүүс ээлжлэн ажилладагТэд байшин луу ордоггүй бөгөөд тэдний үйлхэрэгтхамааралгүй хүмүүс гээд үргэжлүүлэн ажиглалтын тэмдэглэлээ тайлбарлаж дайралт хийх үгүй дээр

удаан хуралдсаны эцэст ахмад Ганбаярын шийдвэрийг хэрэгжүүлэхээр боловХарин хүүгийн амьнас эрсдэлд орвол өөрийн биеэр хариуцлага хүлээхээ Ганбаяр ахмад илэрхийллээШөнийн 00 цаг өнгөрч байхад Цолмон дүүгээ хөтлөн доош бууна.

-Агаа та заавал Сонор эгчийг авч ирээрэйТэр хүмүүс эгчийг зодож байсанБи эгчийгээ санаад байна.

-Ах нь заавал авчирна ааМиний дүү одоо очих айлд айх аюулгүй байж байгаарай гэж ярилцсаар зам дээрээс такси барин хотын төвийг зорьлооЦаасан дээр бичсэн хаягийг байн байн харан хүрэх газраа хүрэвОчих айлаа олоход төвөг байсангүйХаалгийг зөөлхөн тогшиход ах дүү 2-ыг ирэхийг хүлээж байсан бололтой хаалга тэдний өмнө нээгдэж зураач бүсгүй Минжмаа инээмсэглэн угтаж гэртээ орууллааУулнаас бууж ирсэн Минжмаатай Цолмон ярилцаж өөрийн хийх гэж байгаа бүхнээ дэлгэрэнгүй ярьж өөрт нь туслахыг хүсчээМинжмаа түүний гуйлтыг зөвшөөрч хэд хоногоор дүүг нь харж хандахаар болов.

-Чи өөрийн хийх гэж буй зүйлдээ итгэлтэй байна уу?

-Тиймээ би итгэлтэй байна.

-Уг нь цагдаад хэлсэн бол… гээд үргэлжлүүлэн ярих яриаг таслан Цолмон:

-Орхигдсон ертөнцөд өссөн биднийг хүн гэж боддог гэж үү? Биднийг тоохгүй ээЧи хар даа гээд унтаж буй дүүгийнхээ үсийг зөөлхөн илбээд:

-Ийм хөөрхөн дүүг минь үхсэн гэж тэмдэглэсэнТэгээд надад энэ тухай юучхэлээгүйБи тэдэнд итгэхгүй байна гэхэд Минжмаа чимээгүйхэн толгой дохин Цолмонгийн хэлсэн ярьсан бүхнийг хүлээн зөвшөөрөн суулааМинжмаагийн гэрээс гараад байшин луугаа явахыг нэг их яарсангүйТиймдээчтүүний дэргэд унаа авах уу гээд зогсох такси бүрийг үгүй гэж хэлэн

Бодолд дарагдан алхсаарЗовлонд унах эхлэлийг үр хүүхдүүддээ үлдээж үхсэн амьд нь мэдэгдэхгүй алга болсон аав, ээжийгээ хүүхдүүд бүгд санаж хүлээн бэтгэрнэ2 дүүгээ муу хүмүүсийн гараас авчихаад эцэг эхийгээ ирэхээр элэг бүтэн сайхан амьдарна даа гээд хэтийн сайхан бодол өвөртлөн явсаар Цолмон байшин хүрэх замынхаа талыг туулжээ.

-Хүүе Цолмон, Цолмон миний дүү гэх дуунаар хойш эргэн харвал Сонсдог Болор нэлээн согтуу байгаа бололтой

2 тийш займчин алхсаар ирээд Цолмонгийн духыг үнэрлэхэд Болорын энгэрээс дөнгөж саяхан уусанархины хурц үнэр үнэртэнэ.

-Ах минь та архи уух биш энгэр лүгээ асгачихдаг юм уу даа гээд ар нуруугаар нь тэврэн алхлаа.

-Хар шөнөөр яаж яваа юм бэ? Унааны мөнгөгүйлбиз дээАх нь хэдийгээр бүтэл муутайхан амьдралтайчууж идэх юмаа

хүнээс гуйхгүйхэн шиг уух чадалтай гээд халааснаасаа 20-н мянгатын дэвсгэрт 2-ыг гаргаж Цолмонд өгөхөд хүү татгалзав.

-Надад мөнгө хэрэггүй ээ гээд боодол 10-тын дэвсгэрт гарган ирж Болорт өгөхөд тэр их мөнгийг хараад зог тусан зогсож:

-Миний дүү чи хаанаас ийм их мөнгө… Арай хулгай дээрэм хийсэн юм биш биз гээд Цолмонг загнах өнгөтэй хэлэхэд:

-Дүү нь тэгэх хүн биш ээАав ээжээс минь сураг гарсан уу гэвэл Сонсдог Болор аав ээжийг нь өнгөрсөнийг хэдийн сонссон байлааГэхдээ энэ удаа хүүд хэлэхийг хүссэнгүй.

-Сураг байхгүйлбайнаТэгээдчах нь ойрдоо их томоотой ууж иддэг болсон болохоор цагдаа руу очсонгүй дээЦолмон дүүгээ олсон талаар Сонсдог Болорт хэлмээр байвч хэлэхийг хүсэлгүй чимээгүйхэн алханаСонсдог Болорт хэлчихвэл хавь орчиноор нэг тараачих мэт санагдсанГэвч Сонсдог Болор хүүгийн дотоод бодолдоо нуун байх бүхнийг мэдэж байжээСонсдог Болор нууцын шуурхай албаны ахмад Ганбаяр байвХүүг шөнийн турш ганцаараа алхахад хань бараа болчих санаатай энгэр лүгээ архи цацан согтуу хүний дүрт тоглон яваа нь энэХарин зураач Минжмаа мөнлтус албаны мөрдөгч ахлах дэслэгч Нямсар.

-Сонороо Сонороо чи намайг битгий айлгаад байлдааСонороо унтаж болохгүй шүүЯмар нэг зүйл яриач дээ гээд Сонорын 2 мөрнөөс сэгсрэн байхад Сонор сонсогдох төдийхөн сулбагар:

-Аав ээж минь намайг дуудаад байнаАавыгаа ээжийгээ дүүгээ ахыгаа гээд бүгдийг санаж байнаНадад тохиолдсон ийм муухай харгислал, хүчирхийлэл бусдад бүү тохиолдоосойЭнэ бүх зовлон надаар дуусаг… гэсээр нүдээ анихад хамт өрөөнд хоригдон байх охин өрөөгөөр дүүрэн хашгирах дуунаар

гадаа хаалган дээр сахиулхийн сандал дээр зүүрмэглэх бүдүүн хянагч залуу цочсондоо сандал дээрээс унаж нойрноосоо сэрлээ8-р хэсэг төгсөв.

Similar Posts