Өглөө шарил..ын манаач хүмүүсийн тараасан хог цэвэрлэж яваад газрын гүнээс түжгэнэх чимээ сонсоод зүрх нь зогсчих шахжээДороо нам зогсон чагнавал ойролцоох булшнаас тэрхүү түжгэнэх чимээ гараад байлааТарвага, зурам, огтоно хайрцаг мэрж дуу гаргаад байна уу гэж бодсончарай өөр чимээ ажээМанаач булш руу мяраасаар очин овоолсон шороонд чихээ наан чагнатал газрын гүнээс “тус..лаарай” гэж хашгирах бөглүү дуу сонсогдоход цочсондоо эгээтээ арагш уначихсангүйДахин чагнаснаа яах аргагүй хүн дуугарч буйг сонсоод “Амьдаар нь оршуулчихдаглюм байхдаа” гэж бодон…
Бүрлээчийг нутаглуулаад үлдэгсэд хотыг чиглэн хөдлөвОршуулгын газар нам гүм, гагц бүрлээчдээ эргэж ирсэн үлдэгсдийн энэ тэрүүгээр цацаж орхисон боорцог,
жигнэмэг хайж булшнаас булшруу дэвхрэн гуагчих хэрээний сэртхийм дуу хаднаНасныхаа тооноос илүү үхлийг харж,
цаашдаачүзсээр байх үйлт нар тэнгэрийн хаяа руу шургаж шөнийн харанхуй нөмрөхөд хүйтэн сарны гэрэлд шарилын чулуунууд жихүүдэс төрмөөр эрийн үзэгдэвЗөөлөн салхины хэмнэлээр булшин дээр тавьсан хонх хаа нэг жингэнэхээс өөр анир чимээгүй байлааГэнэт газар дайвалзан чичрээд булшны овгор шороо оройгоосоо нурж, цэвдэг хавтангууд дундуураа түс тас хийн хугарч
тал тал тийш цацагдан үхдлүүд авснаасаа амилан босч ирэвОршуулгын газар хамгийн удаж буй үхдэл цусан өнгөт сарны улбар туяанд шарилуудаа бүртгээд
өглөө шинээр нэг бүрлээч ирснийг мэджээШинэ үхдэл булшныхаа дэргэд өвдөг дээрээ тохойлдон шанаа тулаад харанхуйд арзайж
сэрийх араг яснуудыг гунигтайгаар ширтэн гүнээр санаа алдан сууж байлааАхмад үхдэл ясан сарвуугаараа гавлаа хяхтнуулан маажаад тэнгэрт ёозгүй гэрэлтэх цусан улаансар руу харж:
-Шүүх хурлаа эхэлье гэвҮхдлүүд ясаа санжигнуулан цувсаар “Лоронгийн Бялар 1980-2017 он” гэж чулуун дээр сийлсэн булшны дэргэд гансран суух шинэ үхдлийг тойрон цугларцгаав.
-Одоо чиний үйлдсэн нүглийг шүүнэ гэж өгүүлээд хамгийн ахмад үхдэл түүний шарилын чулуунд сарвуугаа хүргэхэд
ер бусын хөхөлбөр өнгөөр гэрэлтэж удалгүй ягаан үсэгнүүд тодрон үзэгдлээЧулуун дээр үхдлийн амьддаа үйлдсэннүглийн тухай бүртгэл зурайн харагдав.
-6825 амьтныамь тасдаж, 32123 удаа худал ярин бусдыг хуурч мэхэлсэнБие ба сэтгэлээр үйлдсэн нийт нүглийн тоо 82453 гэж хамгийн ахмад үхдлийг чангаар уншихад араг яснууд толгой сэгсэрч:
-Залуугаараа үхчихээд ийм их нүгэл үйлдэх гэж хэмээн шуугилдавХамгийн ахмад үхдэл сарвуугаа өргөн чимээг намжаагаад:
-Одоо хэчнээн буян үйлдсэнийг харъя гэлээЧулуун дээр тоонууд тодрон гарч ирэв.
-Бие болоод сэтгэлээр үйлдсэн буяны тоо 12421 гэж уншлаа.
-Нүгэл нь буянаасаа хэд дахин илүү юмТүүнийг үхүүлж там руу илгээвэл таарна хэмээн үхдлүүд дахиад шуугилдав.
-Би үхчихээ биз дээОдоо дахиж яаж үхэх билээ? гэж шинэ үхдэл гайхшрахад:
-Чиний бие үхэж энд ирсэнОдоо сүнсийг чинь шийтгэх гэж байна хэмээн нэгэн үхдэл хашгирав.
-Тоймгүй их нүгэл үйлдсэн түүний сүнсийг там руу явуул гэж үхдлүүд орилолдоход хамгийн ахмад үхдэл ясан хөлөөрөө газар дэвслээТэгмэгц булшны чулуунууд доргин чичирч түүний хөл доорх газар дундуураа хуваагдан хоёр тийш ярагдан гүн ангал бий боловТэртээ дороос хүрхрэх дуу хадаж харанхуйн гүнээс өмхий, халуун салхи сэвэлзэн үлээвХэн нэгэн гүн ёроолоос дээш авирч буй бололтой
чулууд нурах чимээ гарч хүрхрэх дуу улам наашлан айсуйШинэ үхдэл муу ёрыг хүлээн дагжин чичрэвГэтэл шарилын чулуу хөхөлбөр туяагаар дахин гэрэл цацруулахад үхдлүүд гайхан харвал чулуун дээгүүр нэгэн шоргоолж гүйж байлааТүүний явсан мөрөөр үсэг тодорсоор үг болон нийлж, булшны чулуун дээр “100000 амь аварсан” хэмээх үгс бичигдэв.
-Энэ юу болов? хэмээн хамгийн ахмад үхдлийг дуугарахад шоргоолж чулуун дээгүүр дахин нааш цааш гүйж болсон явдлыг өгүүлжээ.
-Энэ үхдэламьддаа байрнаасаа хөдөлсөн нэг чулууг буцаан сууринд нь тавьжээТэр чулуун дор 100000 шоргоолжныөндөг байж хэмээн хамгийн ахмад үхдэл хэлээд ясан хуруугаараа гавлаа тогшин бодол болов.
-Тэгэхээр түүний буян нүглээсээ давжээ гээд тэрээр газар хөлөө дэвстэл гүн ангал эргээд их нүргээнтэйгээр нийлэвБуян нь нүглээсээ давсан шинэхэн үхдэл өөд харан:
-Дараагийн төрлөө олтол оршуулгын газар бидэнтэй хамт байг хэмээн үхдлүүд шуугилдав.
-Сонин юмБуяннь нүглээсээ их атал энэ яагаад үхэв? хэмээн хамгийн ахмад үхдэл гайхшрахад үхдлүүд ам амандаа “Нээрээ, тийм шүү” гэцгээвБулшныхаа шороог сандайлан суусан шинэхэн үхдэл уртаар сүүрс алдаад:
-Итгэж явсан хамгийн сайн найз маань миний хөрөнгөнд шунан эхнэртэй минь сүлбэлдэж надад хор өгөн хороосон билээ гэж уйтайгаар өгүүлэвҮхдлүүд түүнийг өрөвдөж:
-Тэр биш түүнд хор өгсөн эхнэр, найз хоёр нь энд ирэх ёстой байж хэмээн шуугилдлааБулшны чулуу дахиад хөхөлбөр туяагаар гэрэлтэхэд шоргоолж түүн дээгүүр гүйх ажээ.
-Буман шоргоолжны хүчил энэ хорыг тайлна хэмээн хамгийн ахмад үхдлийг дөнгөж унштал газар үелзэн хөдөлж хэдэн мянган шоргоолж хаанаасчюм гарч ирэвЭнэ үеэр их хотын дээгүүр хар үүл нөмөрч олны хөлөөс зайдуу байх зуслангийн байшин дээр аянга бууж тэнгэр ниргэж орхилооӨглөө шарилын манаач хүмүүсийн тараасан хог цэвэрлэж яваад газрын гүнээс түжгэнэх чимээ сонсоод зүрх нь зогсчих шахжээДороо нам зогсон чагнавал ойролцоох булшнаас тэрхүү түжгэнэх чимээ гараад байлааТарвага, зурам, огтоно хайрцаг мэрж дуу гаргаад байна уу гэж бодсончарай өөр чимээ ажээМанаач булш руу мяраасаар очин овоолсон шороонд чихээ наан чагнатал газрын гүнээс “туслаарай” гэж хашгирах бөглүү дуу сонсогдоход цочсондоо эгээтээ арагш уначихсангүйДахин чагнаснаа яах аргагүй хүн дуугарч буйг сонсоод “Амьдаар нь оршуулчихдаглюм байхдаа” гэж бодон шарилын чулуу руу харвал
“Лоронгийн Бялар 1980-2017 он” гэсэн бичээс үзэгдэвТэр үүдний шовгор руугаа харайлган хүрз авчраад булшийг ухсаар амьдаараа оршуулагдсан эрийг бүтэж үхэх даваан дээр
гаргаж ирэвТэд бие биерүүгээ айсан, гайхсан харцаар хэсэг мэлрээд сая ухаан орцгоон зэрэг хашхирлааЭнэ хашхираан нэг нь баярласандаа, нөгөө нь цочсондообайлааЖогноогийн Бямбасайхан 2018 он
ХАШХИРААН номоос