Яагаав ѳчигдѳр эднийд адууны эрлээр буусан хүнЭхнэр тогтоодоггүй юм гэж Цээлийн голоорлнэг ярьдаг байсан дааЧи үзвэл танина гэв Яахав дээНурмаа нэг явна гэхээрээ ямар дийлдэх бишМорийг нь эмээллээдлзогсож харагдсанБи ухасхийн бослооХувцасаа хам хум ѳмсѳж аваад гүйн гарвал ѳглѳѳ наран сѳрѳг хоёр морьтон аажуухан алхуулсаар холдож Жанжаа маань гэрийнхээ үүдэнд сүүний дээж ѳргѳн зогсож байлааНэрэндээ таарсан нурмайсан муу хүүхэн явбал явжлбайгТом болоод би авгай авахгүй юм шүү гээд…

Ээж будаатай цайнд үйсэн хэдэн хавиргаа аавын ѳмнѳ тавингаа

-Жанжаагийн авгай иржЭнэ хэдэн үнээнийх нь дэлэнг хэд хоног шувтараад ѳгвѳл болж дээ гэхэд аав -Хн гэж цаанаалнэг ёозгүй дуугараад цайгаа оочиллооМинийлмэдэхийн манайхтай айл саахалт явж ирсэн Жанжаагийнх саалийн хэдэн үнээтэй,хонь ямаа нийлсэн 20-иод богтой

морь таньдаг байтугай таньдаггүй хүн амаа ангайж хармаар хэдэн сайхан адуутай айлГэртээ илүүчюмгүй дутуучюмгүй цомхон тавилгатай харин идэж уух нь нэг их харагдахгүй

хааяа ороход цэвэр цэмцгэр хэдийчяагаадчтэднийхээс хурдан гармаар санагддагсанТийм хэрнээ Жанжааг манайд ороод ирэхэд аав ороод ирсэний дайтай гэр дүүрээд ,удаахан суугаасай гэж бодогдохыг яанаБи ууж байсан цайгаа орхиж Жанжаагийнд орохоор ухасхийлээТэдний рүү бууцны тоос манарган гүйх зуур хацар хамар дээрээ наалдсан будааг гарынхаа араар шудран арчиж

басчгэж айлд орох гэж яваа хүн гэсэндээ дээлийнхээ хормой хотыг янзлан бүсээ засаж явлаа

Намайг онгорхой үүдээр нь шагайхад Жанжаа зуухныхаа ѳмнѳ сѳхрѳѳд суучихсан зэрвэс харсан хүнд халамцуухан байна уу даа гэж бодогдохоор мэнчийж улайсан амьтан хоол цай зэрэгцүүлж суулааНамайг хараад

-Ѳѳ чи юу ? За сууАх нь бүр гэснээ эхнэр рүүгээ инээвхийлэн хараад

Манай Очир зѳндѳѳ том байгаа биз ?хэмээвАвгай нь хоймрынхоо орон дээр сая тѳрсѳн хүн шиг дээл хѳнжлѳѳр хѳлѳѳ тумлайдан суучихсан

тагш дүүрэн хоолны шѳлийг шожигнотол сорж хамар дээрээ бурзайсан хѳлсийг арчихчсѳхѳѳгүй харагданаТэрээр намайг нүд сүүмийлгэн харснаа

-За Манай Очир яасан том болоов ээ гээд хоолоо тавьж авдар дээрх ууттай чихэрнээс атгаж ѳгѳнгѳѳ ;

Том эр болжээУдахгүй авгай дагуулаад ирэх нь дээ гэлээБи ичихдээ атгаж ѳгсѳн чихрийг нь хам хум ѳвѳртѳѳ чихээд эргэж гарахдаа босгонд нь бүдрээдхэв.

-Жанжаа араас Хѳѳе золиг минь эргэж орж ирээд галд аргал хийж гар гэсээр хоцорлооЖанжаагийн эхнэр энэ эгч яагаад гэртээ байдаггүй,нэг ирэхээрээ баахан идэж ууж унтаж хэвтэж байгаад хаашаачюм яваад ѳгдѳгИрэх тоолонд нь Жанжаа хѳл нь газар хүрэхгүй баярлаж хүүхэд шиг асарч бѳѳцийлдѳг нь ямар учиртайг бүү мэдОройн саамны дараа Жанжаа бид хоёр ус авахаар гол руу явлааЖанжаа.;

Эр хүн хувинтай ус бариад явж байгаа нь нэг дожной харагддаг юмБи чамд тэрэг хийж ѳгнѳ гэснээр мѳрѳн дээрээ тавиад түрдэг ,тэрэг урлаж хоёр хадаас махийлган хувинтай ус ѳлгѳѳд

-За ингээд намбатай явахгүй бол цалгиж дуусна шүү гэж билээХарин ѳѳрѳѳ болохоороо дѳчийн бидон бүсээрээ оосорлож үүрнэБид хоёр том улс шиг элдвийг ярьж дүнгэр дангар хийсэн шиг аргал усанд хамтдаа явдаг байлааЖанжаа харин энэ удаад жигтэй хѳнгѳн шингэн болчихсон дэп дап хийж,

-За хоёул нэг их холдоод яахавЭнүүхнээс гэсээр үүрч явсан бидоноо буулган хормойгоо шуувУрьдынх шигээ ширгэн дээр завилж гаанс тамхи гарган намайг

-\”За хѳ хэд үсэргээдэх \”хэмээн усанд чулуу шидэн үсэргэхийг маань харж ,гурав,дѳрѳв ,тав хэмээн тоолж тухалсанчүгүйБидоноороо пал пүл хийтэл хутган дээрээс нь шанагаар нэмж яах ийхийн зуургүй дүүргэж орхивБи баахан лазагнаж ;

Жанжаа гуай хоёулаа жаахан сууялдааСайхан байна шүү дээ гэхэд

-Оройн хар чийгэнд дэмий гээд юу юугүй бидоноо оосорловБи дотроо \”Авгай руугаа яарч байна даа \”гэж бодсон боловч юм хэлсэнгүйТэрээр усаа сэвхийтэл ѳргѳж үүрээд миний аяыг дагаагүйдээ гэмшсэн мэт

-За хѳ замдаа хэд амраад орчих вэ? гэж зѳвшлѳѳБид хоёр хэсэг дуугүй явлааГэтэл Жанжаа ам нээж

-Нурмаа эгч чинь одоо бүр ирсэн байх ааДахиж явахгүй байх гэлээНурмаа ажаа хаашаа яваад байдаг юм бэ гэвэл жаал дуугүй явснаа

Хаашаачхамаагүйлявчихна даа гэчихээд энэ үгнээсээ айсан мэт одоочявахгүйлдээ гэж нэмэвБид хоёр газрын дунд амравМанайхны зүгээс зэлэн дээр асаасан аргалын утаа үнэртэж үхэр тугал мѳѳрѳлдѳх сонсогдоноЖанжаа гуай гэрийнхээ барааг хараад санаа нь амрав уу гэлтэй мод толгойгоо гарган бидоноо сандайлж суун над руу хараад

Би чамаас юм асуух уу ? гэлээБи тэгээч дээ юу юм бэ? гэж шавдуулахад гаансаа пүд пүд хийлгэн хэд үлээснээ, \”За больё больё гэдэг байгааѲѳ таныг юмаа асуухгүй бол би явахгүй гэж хошуугаа унжуулавЧи тэгвэл ингэж асуулаа гэж хэндчбитгий хэлээрэй гэж ам ѳчиг аваад хэлэх үү байх уу гэсэн янзтай хэсэг харснаа

-Я юу ,Ү юу гэлээБи гайхан

Юу гэнээ гэхэд

-Я юуҮюу гэж байнаа \”Аль нэгийг нь хурдан хэлчих Аль нэг үсгийг нь \”гэж намайг шавдуулавБи амандаа орсноор нь \”Я \”гэчихэвГэтэл Жанжаагийн царай нэглтаагүй болж гаанс тамхиа түрийлэнгээ ухасхийн босч \”За явая гэх нь тэрБи түүний алхааг гүйцэж ядан, муу тэргээ энхэл донхол дундуур туучуулан түрсээр бараадав.

-Жанжаа ! Я юу ,Ү юу гэж юу гэж байгаа юм бэ гэж шалгаахад

Дараа хэлнээХарин чи ээж ааваасаа битгий ингэж асуугаарайТэд мэдэхчүгүй мэдэв үү нойтон хамуу минь гэж гүвтнэвѲглѳѳ нойрон дунд аав ээж хоёрын ярих нь бүдэг бадаг сонсогдоно

Ээж цайгаа самрангаа

-Яагаав ѳчигдѳр эднийд адууны эрлээр буусан хүнЭхнэр тогтоодоггүй юм гэж Цээлийн голоорлнэг ярьдаг байсан дааЧи үзвэл танина гэв

Яахав дээНурмаа нэг явна гэхээрээ ямар дийлдэх бишМорийг нь эмээллээдлзогсож харагдсанБи ухасхийн бослооХувцасаа хам хум ѳмсѳж аваад гүйн гарвал ѳглѳѳ наран сѳрѳг хоёр морьтон аажуухан алхуулсаар холдож Жанжаа маань гэрийнхээ үүдэнд сүүний дээж ѳргѳн зогсож байлааНэрэндээ таарсан нурмайсан муу хүүхэн явбал явжлбайгТом болоод би авгай авахгүй юм шүүСайхан хүүхэн байсанчсуухгүй харжлбайгаарай\”

Толгой хүндэрч хамрын самсаа шархиран нүдний нулимс ѳѳрийн эрхгүй бүрхэвНулимсан дунд Жанжаа жаахан гэртэйгээ дайвалзан

\”Я гэдэг чинь явна гэсэн үг ХаринҮгэдэг нь үлдэнэ гэсэн үгТэгээдлчамаар таалгасан юмЧиЯгэсэн байхааЕр нь энэ мэргэ таавар чинь худлаалбайдаг золиг байнаЭгч нь ер явах шинжгүйгүй шүү хэмээн том цагаан шүдээ ил гарган инээж байсан нь бодогдовБиҮгээд хэлчихсэн бол явахгүйчбайсан юм билүүЯмар юмаа бодожЯгэсэн юм бол оо?

Хэдэн хоногийн дараа Нурмаа хүүхэн мориндоо чиргүүлдэн үрэгдэж гэнэ гэсэн сураг дуулдав

Жанжаа ах жаал жуул юм хийсэн богцоо ганзагалан мордохдоо \”Хѳѳрхий минь иймлтавилантай байж дээАх нь Нурмаа эгч рүү нь очоод ирье дээ гээд амьд сэрүүн хүнтэй уулзах байгаа юм шиг юм яриад мордон одож билээ…

Similar Posts