Хүн, хоолонд дасах яахав ходооднылхэрэгХарин хүн, хүнд дасах шиг хэцүү юм байхгүй…. Май энийг уу гэж байнаНаад сархинаг чинь хатлаа гээд гурвын бедонтой зэлгээн цай өгөвҮнэндээ ангасан гэж учиргүйЦайг хоёр завжаараа сагартал залгилаад түүнээс баслсанаа зовов. – Ингэхэд чи хаанаас гараад ирэв. – Саахалтаа саахалтӨглөөнөөс хойш таныг дурандлааХөдлөхгүй болохоор чинь арай үнэр орчихоогүй байгаа гээд ирж байгаа ухаантай, тэгсэн гайгүй шив дээ гэж байнаИнээд хүрээд болдоггүйНэг муу нусаа татсан тагжийсан юмыг яалтайчбилээ. – Ингэхэд чи хэдтэй вэ? – Энэ жил зургаа хүрэх юмдаг уу даа – Өө тийм үү? Тэгвэл чи их том хүн байх ньБи чамайг дөрөвтэйлюм болов уу? гэж бодлоо – Биеийн дорвиор биш ухааны зараагаар амьдрана шүү дээ гэж хоолойгоо шахаж ирээдлхэлж байнаЭгээтэйлинээчихсэнгүй….

– Ингээд ногоороод байвал юу авч шалихав дээ гэх дуунаар би давхийн сэрлээНарнаас нүүрээ халхалж байсан цамцаа хуулан харвал дөрөв тав орчим настай болов уу гэмээр халзан толгойтой,

онигор нүдтэй түнтгэр бор хүү зогсоноХацар нь улаа бутраад хачин эрүүл, тохой нь нөхөөстэй, энгэр нь халтардсан дээл өмсжээТүүний ард их номхон болов уу гэмээр хонгор алаг даага толгой хаялан тургинаНойрмог нүдээ нухлаад тэр том хүнтэй юу гэж яриа эхлэхээ мэдэхгүй гөлрөв.

– Өдрийн наранд унтаад байхаар наад тархи толгой чинь хагардаггүй юм уу? гэж бүр нэг том хүн шиг асуух загнахын завсраар хэлж байна.

– Нүүрээ бүтээгээд жаахан хэвтсэн чинь нам унтчихаж гэж би өөрийн мэдэлгүй бүр жаахан хүүхэд шиг хариулчихсандаа ичих шиг.

– Май энийг уу гэж байнаНаад сархинаг чинь хатлаа гээд гурвын бедонтой зэлгээн цай өгөвҮнэндээ ангасан гэж учиргүйЦайг хоёр завжаараа сагартал залгилаад түүнээс баслсанаа зовов.

– Ингэхэд чи хаанаас гараад ирэв.

– Саахалтаа саахалтӨглөөнөөс хойш таныг дурандлааХөдлөхгүй болохоор чинь арай үнэр орчихоогүй байгаа гээд ирж байгаа ухаантай, тэгсэн гайгүй шив дээ гэж байнаИнээд хүрээд болдоггүйНэг муу нусаа татсан тагжийсан юмыг яалтайчбилээ.

– Ингэхэд чи хэдтэй вэ?

– Энэ жил зургаа хүрэх юмдаг уу даа

– Өө тийм үү? Тэгвэл чи их том хүн байх ньБи чамайг дөрөвтэйлюм болов уу? гэж бодлоо

– Биеийн дорвиор биш ухааны зараагаар амьдрана шүү дээ гэж хоолойгоо шахаж ирээдлхэлж байнаЭгээтэйлинээчихсэнгүй

– Ухааны юу гэнээ?

– Хн! зарааУхааны зараа гэж одоо хүртэл мэдэхгүй юү?

– Үгүй тэгээд тэр чинь яг юу юм дээЯагаад зараа гэж? гэхэд хүү хэсэг түгдэрч, бодолхийлснээ

– Яахав дээ, зарааны үс шиг олон ухаантайлгэсэн үг байхгүй юү гэж авлааИнгэхээр чинь хүн ер нь тэсэх үү? Түс хийтэл инээлээСүүлдээ инээдээ барьж чадалгүй эвхэрч унавНүднээсээ нулимс гартал инээвХүү нусаа татаж хэсэг зогссоноо ичив бололтой

– За, за үг олдож, үхэр холдох нь гээд дааганыхаа мундаанаас зулгааж мордох гэж оролдовАрайлхүрэхгүй юмТуслах санаатай түүний дэргэд очвол зүүн хөлөө хэзээний сурцтай нугалахаар нь өргөж мордуулавТүүнийг мордуулахдаачгэсэн би инээсээр байлааХүү мордсон хойноо

– Би өөрөө мордчих байсан юм чинь гэж хэлээд хүү даагаа шап шуп ороолгоход хонгор алаг даага сүүлээ шарван шогшовОроолгосоор байгаад шарваа болгочихсон нөхөр бололтойЭгдүүтэй гэдэг нь, болдогсон бол даагатай нь түлхээд унагачихалтай нь билээ

муу золигийгБи хүүгийн авчирсан цайнаас дахин хэд балгахдаа халуунд цай авчирч байхад нь шоолоод буцаадаг тун тоогүй гэж саналааМиний өвс хадаж байгаа газраас саахалтын зайд их бага хоёр гэр байх агаад гадаах хашаа хороог нь ажвал хэдэн үхэр, цөөхөн хоньтой хөгшин голдуу хүмүүс байдаг болов уу гэмээр айл харагданаТэндээслиржээ дээ янз ньАвга ахдаа энэ жилийнхээ амралтаар өвс хадаж өгнө гээд ам алдсан юмАав минь өнгөрөөд удаагүй болохоор сэтгэл уяраад тэгсэнчбайхТэгээд жижиг майхан гархадуур, алх дөш, хэрэгцээний жаахан юм аваад өчигдөр хүргүүлж ирсэн ухаантайАвга ах мааньчгэсэн намайг өвс хадахаасаа илүүтэй бичиг цаас цоохорлож суудаг хүн салхи агаарт амраад аваг гэсэндээ зөвшөөрсөн байхӨвс хадах нь миний хүүхэд ахуйд сурсан ажил бөгөөд яагаадчюм би их дуртай байж билээБага гар, дунд гар гэсээр би төгсөх ангидаа орох жилээ их гарын хадуураар бүтэн мөр ширвэдэг болсон юмГарц сайтай газар иртэйхэн хадуураар бүтэн мөрийг бага гэрийн буйрын дайтай татахад ихчэв, ихчур орно дооТэгээд бүр хуйхаар нь хадахын сайхныг хадаж сурсан хүнлмэдэрдэг мэдрэмжХадсан мөр сүүдэрлээд ирэхээр даанч нэг урамтай байдгиймХамгийн гол нь гав ганцаар бодолд дарагдан, анир алсарсан хөдөөгийн буйдад гээгдэж хоцрох хичнээн жаргалтай гээчМагадгүй би энэлмэдрэмжийг дахин олох гэж амралтаараа наашаа зүтгэсэн байх.

“Аан чи ганцаараа байна уу” гэсэн шиг миний толгойд үргэлж эргэлддэг бодол маань орж ирлээ.

“Би тэр бүсгүйтэй суух уу? . . . Болих уу?

Тэр надад таалагддаг уу? . . . Хачин их таалагддагБи бүр дурлаж гүйцсэн

Тэр бэлгийнхарьцаандаа дутагдалтай юм уу?. . .Үгүй, тэр миний хүссэн болгоныг өгдөг

Тэгээд? . . .Тэгээд үү? Үгүй яахав дээТэр хүүхэдтэйМэдээж минийх бишЦарай зүс, нүдний харц, үсний өнгө гээд бүгд өөрТэр зүгээрлөөр хүнЕрдөөлэнэЧи ямар хүүхэдтэй нь суух гэж байгаа биш дээ? . . . Тиймлдээ, гэхдээ би ээжтэй нь суухыг тулд түүний аав болох ёстойЭнэлёстой шийдэж чаддаггүй асуудал”

Миний дотоод хүнтэйгээ үргэлж ярьдаг сэдэв энэлдээБи амьдралдаа хамгийн гол гэмээр нэгэн шийдвэрийг гаргаж чадахгүй явсаар өдий гуч хол давчихажБи тэгэхээр шийдвэргүй, зориггүй, өөрөөр хэлвэл хулчгарлнөхөр юм дааӨөртэйгөө ярих шалтгаан болсон бүсгүй манайд шинээр ажилд орсон юмТэр бүсгүй эрхэмсэг гэх үү, ихэмсэг гэх үү тийм нэгэнМиний өөдөөс харсан сул ширээ түүнийх болсон тул хүссэн хүсээгүй өдөрт хэд хэдэн удаа харц тулгарнаТүүний санаатай байгаагаасаа илүү санамсаргүйхэн байгаа байдал нь таалагдаад байх шигҮсээ сулавтархан боосон хийгээд хайнгадуухан орхисон цамцных нь энгэр, үл ялиг жимийсэн уруул, алгуурхан анивчих уртавтар сормуус гээд надад таалагдах юм түүнд зөндөөХааяахан харц тулгараад байгаа улс чинь дуугарч таарнаа дааНэг удаа би түүнийг оройн хоолонд урьлаа.

– Анх чамайг харахад их ихэмсэг харагддаг байж

– Тийм үү? Тэгсэн чинь?

– Одоо харахад гайгүйчюм шиг

– Энд ирэхийг зөвшөөрсөн болохоор тэгээ юм болов уу?

– Яалаа гэж дээ, би тэгж хэлэх гээгүй шүү

– Эрчүүд бүгд адилхан гэдэгт би одоо бараг итгэчихсэн дээ

– Яагаад?

– ЯахавОдоо чи ганц нэг хундага юм ууя гэнэТэгээд . . .

– Тэгээд?

– Тэгээд үү? Тэгээд унтах талынлюм бодож эхлэх байхГэхдээ чи арайчөнөө оройдоо тэгэхээргүй хүн байхлдаа гэлээБүсгүйн энэ дайралт надад таалагдсангүйГэхдээ түүнд миний сэтгэлийг татах зүйл олон байсан болохоор би түүнд улам бүр ойртохоор шийдээд

– Тэгвэл чи надтай унтчих талынлюм бодож суугаа юмаа даа? гэтэл тэр надаас харцаа салгалгүй хэсэг сууснаа

– Үгүй ээ, яах вэ? Хичээж болохлюм

– Яах гэж хичээх билээ?

– Өөр байх гэж

– Хэнээс?

– Бусдаасаа

Надад түүний амнаас унасан үг бүхэн улам бүр тааламжгүй сонсогдохтой сөргөлдөн тэр өөрөө улам ихээр таалагдаж байв.

– Чи бүх эрчүүдийгингэж нэг нүхээрхардаг уу?

– Эрчүүд биднийг хардаг тэр нүхээр сөргүүлж харахаар тэд яг ижилхэн харагддаг юмМагадгүй энэ үг намайг тэр бүсгүй рүү эргэлт буцалтгүй татсан байхТүүнээс хойш бид хоорондоо дасалцсан юмБид бие биендээ хайртай гэж хэлээгүйчхайртай гэдгээ юу юунаас илүү мэдэрдэг боловТэгээд яг амьдардаг дээрээ тулахаар заавалчүгүй нэг саад гардаг хойно дооТэр хүүхэдтэй байж таарсан юмХүнтэй ханилах гэсэн миний хүсэлд сөргүүлэн тавьсан хувь заяаны занга гэж ойлгож болноЗаавал надад ингэж миний хамгийн хүсдэггүй зүйлээр минь босго тавьдаг нь амьдралын ямар ад зэтгэр гэдгийг би мэдэхгүйЯмартайчгэсэн надтай учирсан гурван хайр ив ижилхэн нөхцөлтэй байж таарсан юм дааЭнэ үеэс эхлээд би өөртэйгөө дээрх яриагаа ярьсаар,

тархи гашилгасан бодлогодоо хариулт эрсээр байвч “Хүүхэд нь минийх биш” гэсэн ганцхан хариулгардаг байлааХүүг явсны дараа нэг хэсэг хоосорчиховХээрийн хөх чогчогохэдэнтээ шогшрохоос өөр чимээ даанч алгаЦаг хугацаа хийгээд байгаль дэлхий тэнхлэг дээрээ яг таг зогсчихоод, ганцхан билхөдөлж байгаа мэтЗарим хүнд хачин уйтай санагдах энэ орчинг би жаргал хэмээн сонгох нь энэХадсан мөрнөөс багадаа “хадлангийн үнэр” гэж нэрлэдэг байсан нойтон өвсний шүүс үнэртэх нь тааламжтайНэгэнт нойр сэргэсэн болохоор хадуураа давтлааНарийн ирийг нь алх дөш хавируулан давтаж нимгэрүүлнэ гэсэн үглдээСэтэлчихэж болохгүйСайн давтдаг хүний хадуур гурав хоногтоо дажгүй гэж ярилцдагМуу эмээ маань “Өвс хадаад сурчихвал хэрэглболно доо хүү минь” гэж ирээдлзахидагсанӨдий болтол би өвс хадаж хоол олж идээгүйляваа юмТехник хөгжсөн өнөө үед хэрэг болохгүй тийшээ хандаа байлгүйНүдний буланд нэг бүгээн дүрс бүртэлзээд ирэхийг харвал өнөө банди даагатайгаа наашилж явна шүүБи буруу харчихавХүү дааганаасаа буугаад цулбуураа хаячихыг бодоход үнэхээр номхон амьтан юмБи хараагүй хүн болоод хадуураа тогшсоор суугааХүү намайг хараагүй гэж бодов бололтой

– Гараа, гараа . . . наад гарааавчихавИнгэсэн хүн гараалавдаг юм даа

– Яасан хүн?

– Дээгүүр харсан хүн

– Чи гараа цохиж байв уу?

– Надаар хийлгэхгүйлдээ, цаад өвгөн чинь

– Ингэхэд чи хэнтэйгээ байдаг юм бэ?

– Эмээ өвөө хоёртойгоо

– Аав ээж хоёр чинь хаана байдгийн?

– Ээж гээч

– За ээж чинь хаана байдгийн?

– Хотод, хотодТэр хүнийг харалгүй удлаа даа

– Чи ээж дээрээ очдоггүй юм уу?

– Хааяа нэг энүүгээр үзэгдэхээрээ ирлгэдэг юмХудлаа даа худлааЯг очихоор тиймчажил, иймчажил гээд явчихнаТэр эзгүй гэрт нь юугаачхийх юм билээУйтгартайТэгснээс хэдэн малаа хараад хээр явж байсан нь дээр гэнэИх том хүн шүү гэж бодоод инээд хүрч суув.

– Чамд дүү байхгүй юм уу? гэсэн чинь тэр халзан толгойгоо сэгсрэх мөртөө харцанд нь цоролзож байсан гал нэг их сүрхий буугаад явчихлааТүүнийг харсан хэнчбайлаа гэсэн нэг хэсэгтээлчимээгүй суумаарБичгэсэн тийм байдалд орчихлооТэгээд гэнэт ухаан орсон мэт босож, өдөр авчирсан бедоныг нь өгөөд

– За байзАхад нь ядаж чихэрчбайхгүй яая дээ.

– Хнг! Ямар жоохон хүүхэд биш дээ, чихрээр яах вэ дээ гэвТэгтэл тэртээх гэрийн гаднаас нэг эмгэн

– Түнтүүлэй . . . миний хүү, ТүнтүүлэйХоолоо идХаашаа явчихав даа гэж хашгирах нь тод сонсогдлооХүү бедон дээр ганцхан гишгээд даагандаа мордчиховСавыг нь авч өгөх гэсэн чинь сэнжнээс нь цулбуурынхаа үзүүрээр уячихсан байжШуудлтатаад авчихавТэгснээ над руу их бардамхан харж

– Би өөрөө чадна гэж хэлээгүй юу гэж өдрийнхөө яриаг гүйцээгээд мөнлдаагаа шарвуулсаар явж өглөөХэвлүүхэн юмааИнгэж Түнтүүлэй бид хоёр танилцавТугалаа ойр зуурхан эргүүлэхээс өөр ажил түүнд үгүй бололтойЭмээгийнхээ бэлдэж өгсөн хоол ундыг зооглох ажил бас байсан байхТэгээдлөдөрт над дээр ирж өнөөх эцэс төгсгөлгүй том том яриагаа ярина дааЗарим өглөө мань хүн унтчихнаБи өглөөн сэрүүнд хэд гурав ширвэх зуураа түүнийг хүлээдэг боллооБайн байн тэр хоёр гэр рүү саравчилнаНэг өдөр бас жаал жуул юм барьсаар явган ирэв.

– За чи өнөөдөр надад юу авчирав?

– Ааруул, өрөм бас цай

– Чичнамайг тэжээгээд байх нь дээ

– Муухүний заяа завагт гэж манайтай ойр хадлан авдаг овоо азтайлмоньд юм гэж байна.

– Би моньд гэж үү?

– Моньд гэдэг чинь муу үг бишшдээ

– Тэгээд юу гэсэн үг юм?

– Хүү миньлгэж байгаа байх

– Аан, за за тийм байжБи мэдэхгүй юм байна.

– Асууж байМэдэхгүй юмаа асуух нь буруу биш шүү дээ

– Чи сургуульд орохоороо ээждээ очих уу?

– Үгүй ээХот аймаар

– Яагаад? Хот чинь гоёшдээ.

– Надад аав байхгүй юм чинь хэн намайг хамгаалах юм? гэлээТүнтүүлэй саялнэг яг хүүхэд төрхөндөө оровТэгснээ нэг их санаа алдаад

– Та үйлийн үр үү? гэвБи тулгамдаад

– Юу гэнээ?

– Эртээр орой би таргаа идчихээд орондоо нүдээ аниад хэвтэж байсан чинь эмээ миний духан дээр үнсээд “Энэ нэг эцэггүй амьтан биднээс хойш яана даа, чааваас” гэсийнТэгсэн чинь өвөө “Харин ээ, уг нь бид хүний ёсноос гажаагүйлюмсанХаанахын хэний үйлийн үр юм бол доо” гэж өвөө хэлсэнТэгэхээр би үйлийн үр байх гэлээТэр энэ үгийг яавч олигтой үг гэж бодохгүй байгаа нь илтНадад тэр энэ гээд хэлчих үг олдсонгүй хий дэмий л

– Чи аавыгаа санадаг уу?

– Би танихгүйлдээХарин өвөөлшагнана гээд байдгийн

– Өвөө чинь үү?

– ТиймНэг удаа өвөө “Хэрвээ нэг чадалтайсан болоод уулздаг бол шангий нь хүртээх юмсан” гэж эмээд хэлж байсан.

– Чи гомддог уу?

– Хараагүй хүнд яасанчгэж гомдох билээ дээ гээд санаа алдаж байнаБи Түнтүүлэйгийн сэтгэлийг өргөх санаатай

– Чамайг хүмүүс том хүн шиг ярьдаг мундаг хүүхэд гэдэг үү? гэхэд түүний харцанд хачин адтай гэрэл гялсхийж

– Сахал Дамиа, Чих Сумъяа эд нар намайг Ойлон хөхийн гуулин толгойт их үгтэй эрийн хуйхаалгээд байдгийн

– Сахал Дамиа, Чих Сумъяа гэдэг чинь хэн юм?

– Аан, манай эндхийн ах нарХааяа согтуу ирэхээрээ эмээгээс шимийн юм уух гээд ээрчихдэгюм гэлээИнээд хүрээд болох бишТэгтэл гэрийн тэндээс

– Түнтүүлэй, миний хүү . . . гэх дуу хадахад хүү

– За за гэрээдээ маажигная дааТэгэхгүй бол энэ хөндийгөөр нэг орилоод салахгүй гэсээр нуруугаа үүрээд алхчихлааАраас нь харжээ зогсохдоо түүний тухай хөнгөхөн гунигт автлааХөөрхий минь эцэггүй юм байжТэгээдлөвөө эмээ дээрээ үлдсэн болох нь гарцаагүйТэр эцэг шиг юм нь нэг үзэгдээд энэ хүүхдийн элгийг дэвтээхэд яанаа гэж бодогдоноУг нь оройн сэрүүнд хэд гурав ширвэсэн бол надад хэрэгтэй санжГэвч тийм сэтгэл төрж өгөхгүй зовлонтойЕрөөсөө нар жаргахаас өмнө эднийхээр нэг оръё байз гэж бодоод гэлдэрсээр тэднийд хүрэвЯваад ортол ёстой нэг хачин толгойтой хөх өвгөн, намхан шар эмгэн хоёр суунаӨвгөний толгойг хараад хүүгийн хэлсэн Ойлон хөх гэсэн үг санаанд бууж инээд хүрлээ.

– За хадлан арвин уу хүүхээ?

– Гайгүй дээГарц нь овоолюм.

– Энэ жил сайхан байгааБиччамайг овоо хэд хоночихлоо ирдэггүй моньдуудаа гэж бодож суулаа.

– Түнтүүлэйгийн аваачиж өгснөөр өөрийгөө болгочихоод байлаалдаа гэж санаа зовсон аястай хэлвэл

– Манай олон үгт юу гэж холиож байна даа? Том том юм яриад ажил хийлгэхгүй байгаа биз дээ?

– Харинчбүр зугаатай шүү

– Хөөрхий дөө, гурван сартайдаалэнд ирсэн моньд байгаа юмХамт тоглох хүүхэд шуухадчбайхгүйБидний үгийглангайж өнждөг юмХарин чамайг ирснээс хойш чам руу харайгаад овоо зугаатай байх шиг байна гэтэл эмгэн ярианд оролцож

– Уг нь бид хоёрыг ээж аав гэдэг байсан юмГэтэл ноднин ээж нь ирж авч яваад төдөлгүйлаваад ирсэнТэгсэн чинь эмээ өвөө болцорсонХүний хүүхэд хүрэн бөөртэй гэж үнэндээУг нь нэг их удаагүй юмшдээ

– Тэндээ, ээжтэйгээ дассан бол . . . гэж намайг хэлэхэд

– Гонж юм гэсээнОвоо цэцэрлэг юманд өгсөн гэнэЕрөөсөө хүүхдүүдтэй тоглохгүй, нэг буланд өдөржингөө хөдөлгөөнгүй суучихдаг гэнэБагш ньчюу гэсэн гэнэв дээ? Хөгшин хүний яриа ярьдаг, хүмүүжилгүй соёлгүйлгэсэн юм байхЭэж нь бүр үгээ хэлсээр авчирсан байхгүй юу гэж эмгэн галаа ухангаа үргэлжүүлэн яривТэгтэл өвгөн мод толгойгоо сорон хөх утаа завжаараа савсуулангаа нэг юм бодов бололтой инээгээд

– Мань хүн ганцхан удаа ам ангайсан гэж байгааЮу гэсэн гэлээ? гэж эмгэнээсээ асуухад

– Турсгыг чинь хуулна шүү муу туучий минь гэж ангийнхаа нэг хүүг загнасан юм байхНөгөө хүүхдийнх эх гэж нүд нь орой дээрээ гарсан юм багшид нь ховлохгүй юуДахиад чи ам ангайгаад үзээрэй гэж миний хүүг загнасан байгаа юмИймлхөөтэй нөхөр дөө гээд хүүг үнсэхэд Түнтүүлэй надаас жаахан ичсэн маягтай зуларч байнаТэгтэл өвгөн эмгэн рүү дохиж

– Чи бураад суухаар цаана чинь жаахан юм байвал энэ хүүд бариач.

– Өө тиймлдээЭртээрийн хоёрлхөнтөрчихөөгүй бол . . . гэснээ эрэгнэгний араар гараа явуулах зуураа

– Манай эндхийн хэдэн хүүхдүүд хааяа ногоорохоороолнамайг ээрээд салдаггүй лүднүүд байгаа юм гэлээТүнтүүлэйгийн хэлсэн санаанд бууж эгээтэйлинээчихсэнгүйЭмгэний гаргаж өгсөн хоёр литр монгол архийг өвгөн бид хоёр оройжингоо ярьсан шиг хоосоллооТэдний ярианы өнгө аяс тэр чигээрээ Түнтүүлэй ажээАргачүгүй юм байхаа дааТүнтүүлэйг ухаан ороходлэнэ хорвоо дээр иймлхэл ярианы хэв маяг угтсан хойноҮүнээс хойш Түнтүүлэй бид хоёр хачин найзууд боллооБи түүнд Том Жерри хоёрыг ярьж өгөвЭхэндээ Түнтүүлэй Том гэдэг нэрийг том жижигийн том гэж ойлгоод байсныг арай хийж ийм нэр байдаг гэж ойлгуулавХарин Жерри гэхийг Жээрээ гээд болдоггүйЯажчхичээгээд засаж чадсангүйСүүлдээ би хүртэл Жээрээ гэх болсон юм дааТүнтүүлэй маш анхааралтай чагнах хэрнээ “Хулганыг муур дийлдэггүй гэнээ” гэж ирээд итгэхгүйГэхдээ маш их сонирхож, заримдаа бүр татаж унатлаа инээнэ.

– Энэ хоёр дандаалзодолдоодлбайдаг юм уу?

– ҮгүйлдээТэд заримдаа их эвтэй найрсаг болдоглюм.

– Тэгээд яагаад Том нь дандаа идэх гээд байдгийн?

– Үгүй дээ идэхгүйИднэ гэж худлаа тоглодог байхгүй юуТэд чинь жинхэнэ найзуудЯг чи бид хоёр шиг гэж намайг хэлэхэд түүнд таалагдсан бололтой инээмсэглэж байвТүнтүүлэй жаал бодлогоширч байснаа гэнэтхэн харц нь гэрэлтэж

– Би тэгвэл Жээрээ боллоо гээд миний суга руу гараа хийж гижигдчихээд гараад гүйлээБи араас нь ухасхийн гарч хөөвТүнтүүлэй овоолсон бухлуудын дундуур инээд алдан гүйнэХүүхдийн жаргалтай инээд тэр араар нэг сонсогдож байсан байхТүүнийг хэдхэн алхаад гүйцэхээр байсанчтэгсэнгүйТэр эргэн, эргэн харж гүйсээр сүүлдээ эцсэн бололтой майхан руу шурган оров.

– Аан, чи баригдав уу? Бууж өгөх үү чи? гээд гижигдлээ.

– Бууж өгье өө . . . бууж өглөө . . . больёо . . . гэж хахаж цацаж инээх зуураа арай хийж хэллээТүүний харцнаас зөвхөн гэрэл гэгээ, аз жаргал цацарч байвТүүнээс хойш бид байсгээдлТом Жээрээ болон хөөцөлдөж тоглодог боловТүнтүүлэй юмлбол өдсөн харцаар харж, савлхийвэл надаас зугатах шалтаг хайх болсон юмТүүний ханатлаа инээдэг толгоом энэлбайлааӨдрийн халуунд өвс хадаж болохгүйгээс хойш өөр юу хийхэвБас заримдаа гялгар савтай усаар усан шалханаг болтлоо байлданаТэгж гүйж явахдаа нэг удаа би өвсний тармуур дээр гишгэтэл иш нь босож ирээд духаа цохидог байгааТүнтүүлэйгийн

– Та яг тэр муур мөн гэж ирээдлинээж байгаа гэж учиргүй.

– Аа тийм үү чиТэгвэл чамайг барьж иднэ дээ гээдлухасхийн барьж аваад толгой дээрээ өргөн эргэвОнигор нүдтэй, хүүхдийн өхөөрдөм царай цайвар хөх тэнгэрт ход ходхийн инээж эргэлдэнэЯг энэ агшинд надад нэг тийм үгээр хэлэхийн аргагүй жаргалтай, эцэг хүү хоёрлийм байдаг болов уу гэмээр мэдрэмж төрсөн юмМагадгүй Түнтүүлэйдчгэсэн тэгсэн байж мэднэБид хоёр инээлдсээр, эргэлдсээр. . . Сүүлдээ миний толгой эргэж, өвсөн бухал руу хоёул шурган уналааБид баахан инээлдэж байснаа амьсгаагаа даран хэсэг хэвтлээТүнтүүлэй чимээгүйг эвдэн

– Ахаа?

– Айн?

– Та . . . та хүүхэдтэй юу?

– Байхгүй.

– Яагаад?

– Одоохондоо байхгүй

– Хүүхэдтэй болох уу?

– Болно

– . . . . . . Түнтүүлэй дуугарсангүй, зөвхөн санаа алдах нь сонсогдоно.

– Яасан бэ? Түнтүүлэй

– Яагаачүгүй . . . мөнлсанаа алдавБи уг нь түүний сэтгэлийг өөд татах үг хэлэх ёстойччадалгүй хий дэмийлтүүнийг өөртөө татан тэврэхэд миний суганд наалдан удаан хэвтэвБухлаас өвсний нялуун ааг үнэртэж, хөдлөх тоолонд өлөн цагаан тоосонцор босож байлаа.

– Чи ахыгаа байхгүйд өвөөгөө Том болгож болношдээ гэхэд Түнтүүлэй юучюм бодож хэвтсэнээ ухасхийн босоод

– Тэгвэл манай өвөө ийм Том болно гээд хөлөө өвдгөөрөө дугуйлан бухал тойрон маажигнан явавБид хоёр элгээ хөштөл инээлдлээТэр орой бид янз бүрийн юм ярьсаар оройтов.

– Би энд унтчих уу? гэхэд нь би нэг их юм бодсонгүй

– Тэгээ тэг гэлээНэг харсан чинь миний пүүгээг дэрлээд унтаад өгсөн байвБи түүнийг тэврээд, унтаа чигээр нь гэрт нь хүргэтэл эмгэн

– Өө, сааль сүү гэсээр хүүгээ хаана явааг анзаарсангүйТанайд очоод унтаж уу? Өдөржингөө тоглоод ядарчлдээ гэвБи баруун орон дээр түүнийг орхиод гарлааМаргааш нь Түнтүүлэйг ирэх болов уу гэж өглөөнөөс авхуулаад өдөржин харлаа, ирсэнгүйОройхон хэрд эмгэн жаал жуул юм барьсаар наашилж яваа харагданаМиний санаа зовж эхэллээТэр өвдсөнөөс зайлахгүйӨдөржин энүүгээр эргэлдээд наршчихсан юм болов уу? Эсвэл одоо яасан байж таарах вэ? гээд өөрөөсөө асууж суулаа.

– Түнтүүлэй зүгээр биз? Харагдсангүй гэхэд

– ЗүгээрээЮу нь болохоо байчихсан юм бүү мэд урвайгаадлмуу лүдЧамд жаал юм дөхүүлээд өг гэхнээ бүр хөдөлдөггүй шүү

– Ээ тэгээд та наашаа юм зөөгөөд яахнав дээХэрвээ өлсвөл би гүйгээд очношдээТэгээдчнадад хүнс бий

– Яахав дээ хүү минь, хүүхэд гэдэг хүний өөрийн ялгаа байдаггүй юм шүү дээ.

– Бичөвс хадах гэж ирсэн биш танай хоолондлдасаж гүйцэж байх шиг байна

– Хүн, хоолонд дасах яахав ходооднылхэрэгХарин хүн, хүнд дасах шиг хэцүү юм байхгүйСэтгэл гэдэг нэгэн бодлын зовлонгийнцагаантэмтрүүл шүү дээ гэлээЭмгэнийг явсны дараа сэтгэлд нэг юм дарчихаад сонин оргиод болдоггүй. “Түнтүүлэй яасан юм бол?”

Маргааш нь өвсөө хадаад зогсож байтал Түнтүүлэй гэрээсээ хэдэн тугалаа туугаад гарч байна шүүАжаад байлааМань хүн намайг анзаарахгүйг хичээгээд байгаа бололтойБи эгнээгээ орхиод нөгөө тийшээ хараад ширвэж гарлааХадуураа хайргадах зуураа ажаад байгааТүнтүүлэй тугалаа дагавал цаашаа явчихаар чигтэйГэтэл алсуур даялуулан туусаар наашлах маягтайШууд наашаа явахгүй яагаад ингээд байгааг би ойлгосонгүйНададлгомдоо юм болов уу? Гэхдээ би тийм гомдохоор юм болсныг санадаггүйТүүнийг ирүүлчих санаатай хараагүй царайлах гэж зүг буруулсаар хадсан мөр маань тахир мухар юм болж хоцров.

– Хөж! Ёстой нэг зөрүүд хар лүднүүд шүү гэсэн хараал ард сонсогдовӨөрөө бараг албаар туусаар байж ирсэн атлаа мөн том хараал хэлж байнааБи саялтүүнийг харагч болж

– Өө, ТүнтүүлэйТугалнууд чинь наашаа зүтгээд болдоггүй юу?

– Үдээрнүүд юмаа

– Хүүе! Яасан муухай үг хэлдэг юм

– Тийм муухай үг юм уу?

– Тэгэлгүй яахав миний дүү, дахиж битгий хэлээрэй

– Эмээ өвөө хоёр хэлээдлбайдгийншдээ

– Тэдний хэлсэн болгоныг хэлээд байж болдоггүй юмТом хүн хэлдэг үг, хүүхдэд хэлж болдоггүй үг гэж байдаг юмшдээЗа тэр яахавЧи өчигдөр яагаад ирээгүй юм бэ? гэтэл тэр урвайгаад доошоо тонгойхоор нь надтайлхолбоотой юм байна гэж бодоод

– Ахдаа гомдоо юу?

– Хнг! Танд юу гэж гомдох юм? Та ямар миний аав биш гэнэ.

– Аав чинь байсан бол чи яах вэ? гэж асуучихаад хүнд сэдэв рүү яагаад орчихов оо гэж өөрийгөө зүхлээ.

– Цуг наадам үзнэ

– Чи наадам үзээгүй юм уу? гэхэд Түнтүүлэй санаа алдаад

– Өвөөтэйгөөлявж байсан гэлээГэнэтхэн түүнийг өрөвдлөө.

“Аавтайгаа явсан хүүхдүүдийг хараад дотор нь яасан их харанхуйлаа бол? Түүний цээжинд байдаг мөнхийн сэдэв “аав” байж болох юмБи өөрөө өөртэйгөө эхнэр авах тухай ярилцдаг шиг тэр бас сэтгэл доторх мөрөөдлийн “аав”-тайгаа ярилцдаг байж болох шүү дээ” гэж бодогдовӨвс хадлан, өнөө маргааш гэсээр би хоёр долоо хонолооОвоочөвс хадлааНэг өдөр авга маань баахан хүүхдүүд дагуулсаар давхиад ирэвХүүхдүүд өвс хамаж, бөөгнүүлж, нуруулдлааНэг хэсэг бужигнаад Түнтүүлэйг мартчихажАжлаа дууссан бид явах болж буцахдаа өвгөнийхөөр буулааБиднийг орохтой зэрэг Түнтүүлэй гэрээс гараад явчихавТүүний царай хачин гунигтай харагданаӨвгөн

– За танайхан бужигнуулаад дуусав уу? гэхэд авга

– Харин тиймОвоо юм зулгаачихаж.. Өвсөө дараа ирж авъяЭнэ хүүгийн амралт нь дуусаж байгаа гэхэд

– Аан тэгнэ дээАжилтай төрөлтэй улс аргагүй

– Түнтүүлэйг ирэх болов уу гэсэн ирсэнгүй гэж намайг хэлэхэд

– Манай тэр ямар амьтны царай харж чадах бишБишүүрхэж байгаа ухаантай гэж эмгэн хэллээБи Түнтүүлэйгийн араас гарвал гэрийн ард ганцаараа уруу царайтай сууж байнаАвгын авчирсан ууттай чихэр боовыг түүнд өглөөАвах нь битгий хэл хөдөлсөнгүй

– Яасан бэ Түнтүүлэй?

– Та явлаа юу?

– Ах нь ажилтай шүү дээ? Явахгүй бол даргадаа загнуулнаТүнтүүлэй толгой дохиж байнаБи түүний энгэрт ууттайгаа тэврүүлэвТэр хамраа шудраад

– Та дараа жил ирэх үү? гэж асуухад нь тулгамдав.

– Үгүй ээ, юулдааХэрвээ дарга зөвшөөрвөл ирэхлбайх.

– Та лүд мөн үү?

– Айн?

Түнтүүлэй ухасхийн босохдоо ууттайгаа унагасан хэдийчавалгүйгээр бага гэрийн араар тойрч, аргалын цаад руу гүйчихэвАраас нь дөхөхөөр улам цаашлаад байх юм.

– Яасан бэ? Түнтүүлэй? Ахдаа хүрээд ирЮу болсноо хэллдээ гэж хичнээн гуйсан боловч тэр хариу хэлсэнгүйБидний чимээнээр эмгэн гарч ирээд

– Орхио хүү минь, орхиНаадах чинь одоо та нарыг явахаас нааш ирэхгүйЗөрүүд хар моньд байгаам гэлээТэгэс ингэс гээд бид явахаас өөр аргагүй боловЭмгэн надад бяслаг өрөм ааруул боож өглөөМиний цээжинд нэг бөөн хар юм үүсчихээд дуучгарсангүй байсаар машинд суулааӨвгөн гар даллаж, эмгэн сүү өргөсөөр хоцровТүнтүүлэй тэртээ цаана суусаар байнаОдоо тэгээд явахаас яахавГэрээс нилээн холдоод машины цонхоор эргэж харвал тоосны үзүүрт Түнтүүлэй торойтол гүйж яваа харагдав.

– ЗогсооМашинаа зогсоо гэж би хашгираад үсрэн бууж түүний өөдөөс харайлааЭнэ удаа тэр зугтсангүйНэг мэдсэн би түүнийг тэвэрч авсан байвОнигор хоёр нүднээс урссан нулимс улаан хацрыг нь улам халтартуулчихажТэр

– Таныг манай өвөө хүүхэд дасгачихаад хаяад явах гэж байгаа лүд гэсэн мэдэв үү? Та жинхэнэ найз бишЖинхэнэ найз чинь унтсан хойно нь өөр газар аваачдаггүй юм за юу … гээд цээжнийхээ гүнээс енгэнэтэл уйлавНадад хэлэх үг олдохгүй тэвэрсээр байлааТүнтүүлэй амьсгаагаа давхцуулан байж

– То . . .То . . . Том чинь Жээрээгээ хаядаггүй биз дээ? гэж хэлэхдээчихэр татан уйлсаар байлааМиний нүднээсчгэсэн бүлээн нулимс урсаж эхлэвХэдийдчюм ирсэн эмгэн

– Миний хүү ахыгаа тэгдэггүй юмАх нь ажилдаа явахгүй бол болохгүйшдээОдоо тэгдэггүй юм гээд түүний бов бор болсон жижигхэн гарыг арай хийж салгаад, над руу яв яв гэж дохилооБи эргэж хургасаар арай хийж машинд суугаад эргэж харвал Түнтүүлэй эмээгээ хормойдсон чигтээ зогссоор байлааБуцах замын турш Түнтүүлэйг бодоод ганц үг ганхийж чадалгүй хотод ирсэндээОдоо би нөгөө бүсгүйн хүүг өөртөө дасгах гэж хичээж явнаЭнэ хүү нэглөдөр намайг ааваа гэж дуудна гэдэгт итгэдэгТэр цагт би ээжид нь миний амьдралд тавтай морил гэдэг гадны юм шиг хэрнээ аятайхан сонсогддог үгийг хэлэх болноЭнэчяахав миний ирээдүйБи аль хэдийн шийдэлд хүрсэнХарин том, том үгтэй нялх бяцхан Түнтүүлэй минь яаж шуухан байгаа бол дооЭмээгээ хормойдож зогссон тэр дүрсийг би хэрхэн мартах билээНээрээ эмээгээ гэснээс, “Өвс хадаад сурчихвал хэрэглболно доо, хүү минь” гэж эмээ маань хэлсэнлюм байна шүү . . .

20130905 УБ хот

Зохиолч: Түмэнбаярын Бум-Эрдэнэ

Similar Posts